11

Самуэл

Хамгийн сүүлд2123цагийн өмнө уншсан байна

Самуэл:

1 Сам 1:1 – 12:25

Бид одоо Шүүгчид (Захирагчид) номын үеийн үйл явдлуудыг өнгөрөөгөөд Израильд хаант улс байгуулагдаж эхэлж байгаа үеийн түүх рүү орж байна. Энэ нь МЭӨ 1070 оноос хойшхи үйл явдлууд гэсэн үг. Тус үйл явдлууд нь 1 ба 2-р Самуэл номонд бичигдсэн байдаг бөгөөд энэ хоёр ном нь эх еврей хэл дээрээ нэг ном билээ. Тус номыг анх МЭӨ 3-р зуунд грек хэл рүү орчуулахдаа хоёр хувааснаас хойш 1 ба 2-р Самуэл гэж хуваах уламжлал тогтсон юм. Самуэл номд Самуэл, Саул, Давидын тухай өгүүлдэг.

Израильд хаант улс байгуулагдах өөрчлөлтийн үед Самуэл томоохон үүрэг гүйцэтгэж, израильчуудын өмнө Бурханыг төлөөлсөн зууч нь болж байв. Өмнө нь захирагчид нэг гэр бүл, удмынх биш, харин янз бүрийн овог аймгаас гаралтай хүмүүс байсан бол хаант улс болсноос хойш Израилийн тэргүүн нь хаант улсын зарчмаар буюу хааны үр удмын хүн байх болсон. Энэ хоёр том өөр системийг холбож өгсөн хүн нь Самуэл байлаа. Израилийн анхны хаан болох Саул томилогдтол Бурхан Самуэлээр Израилийг захируулсан ажээ. Саулыг хаан болгосны дараа ч Самуэл эрх мэдэлтэй хэвээр байлаа. Зааврыг бүрэн дагаагүйгээсээ болж Саул хаан байх эрх мэдлээ алддаг. Тэгээд Бурханы зааврын дагуу Самуэл Давидыг нууцаар хаан болгон томилдог.

Хэвлийдээ олохоосоо өмнө эх нь Самуэлыг назийр хүн болгон Бурханд өргөсөн (1:11) бөгөөд Самуэл насан туршдаа Бурханд үйлчилсэн. Самуэл гэдэг нэр еврейгээр Шмүэл гэж дуудагддаг бөгөөд “Бурхан сонссон” (Шмү – “сонсох”, Эл- “Бурхан”) гэсэн утгатай. Бурхан залбирал хүсэлтийг нь сонсон, хүү өгсөн учир эх Ханна хүүдээ ийм нэр өгчээ. Самуэл эш үзүүлэгч, захирагч, жанжин бас тахилч байлаа.

Самуэлийн амьдралын гол үйл явдлууд:

  1. Самуэлийн төрөлт, бага нас, дуудлага. Бүлэг 1-3

–          Ханнагийн залбирал 1:9-11

–          Ханна бүх насаар нь Бурханд үйлчлүүлнэ гэж амлан Бурханд хүүгээ өргөв (19-28)

–          Бурхан Ханнад өөр хүүхдүүд өгөв (2:18-21)

–          Самуэл бага наснаас (3 нас?) Шило гэдэг газар тахилч Элигийн дор Бурханы өргөөнд,  Бурханы таалал дотор өсөв (2:26)

–          Бурхан Самуэлыг дуудав (3:1-14)

–          Самуэл эш үзүүлэгч болж (19-21), бүх Израиль Самуэлийг Бурханы эш үзүүлэгч мөн байна гэдгийг мэдэв (3:19),

–          Бурхан Самуэлд өөрийгөө илчилж байлаа

  1. Бурханы авдар. Бүлэг 4-7

–          Филистчүүд израильчуудыг тулалдаанд ялж, 4000-г нь хороов

–          Гэрээний авдар олзлогдож (4:3-11), Эли, бэр хоёр нь муу мэдээг сонсоод үхэв (4:12-22)

–          Авдрыг Дагон бурхны дуганд авчрав (5:1-12). Дагон бурхан авдрын өмнө нүүрээрээ унаж хагарав.

–          Филистчүүд авдрыг буцаав (6:1-12)

–          Гэрээний авдар уруу харснаас болж, далан хүн үхэн, авдар 20 жил Кириат-иаримд байв (6:19-7:2)

–          Элигээс хойш Самуэл Израилийг захирав

–          Израильчуудыг харийн бурхдыг орхиж, зөвхөн ЭЗЭН Бурханд үйлчил гэж уриалсан (7:3)

–          Филистчүүд довтлоход Бурханд хандан залбирч, филистчүүдийг ялан дийлсэн. Самуэл амьд байх хугацаандаа филистчүүдийн дайралтыг няцааж чадсан (7:7-15)

  1. Израилийн хаант улсын эхэн. Бүлэг 8-12

–          Самуэлийг хөгшин болоход, захирагчид болсон хөвгүүд нь Бурханы замаар яваагүй (8:1-3)

–          Израильчууд дайн тулаанд өөрсдийг нь тэргүүлж, аюулгүй байдлыг нь хангаж байх хаан хүсэх болов (8:20). Израилийн ахлагчид хаан гаргаж өг гэж Самуэлээс шаардсан (8:5).

–          Самуэл Саулыг нууцаар хаанаар тосолсон (9, 10:13)

–          Мицпад бүх Израилийн өмнө Саулыг хаанаар томилсон (10:17-27)

–          Бурхан Саулыг хаанаас болиулсан гэдгээ хэлсэн (15:1-35)

–          Давидыг хаанаар тослов (16:1-13)

–          Саулаас зугтаж яваа Давидтай хамт Рама гэдэг газар байсан (19:18)

–          Самуэл өөд болов (25:1). 90 орчим насалсан. МЭӨ 1105-1015.

Самуэлийн үеийн үйл явдлуудаас дараах дүгнэлтийг хийж болох юм.

1.      Бурхан бол нигүүлсэнгүй, өршөөнгүй бөгөөд чин сэтгэлийн залбирлыг сонсдог.

Ойрх дорнодын эртний ахуй соёлд эмэгтэй хүн хүүхэдгүй байна гэдэг ичгүүрт зүйл байлаа. Библид үр шимгүй хөрс, хүүхэдгүй эхнэр хоёр Бурханы ивээл ерөөл, амь байхгүйн тэмдэг байдаг. Адам, Хаввах хоёр нүгэл үйлдсэнээс хойш газар хөрс хүч хөдөлмөрөөр л үр жимсээ өгдөг болж, эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ өвдөх болсон. Хүүсэр эмэгтэй бол Библи дэх туйлдаж цөхөрсөн, гологдож хаягдсан байдлын маш хүчтэй зураглал юм. Үүнийг Сара (Эхлэл 11:30), Рэбэка (25:21), Рахэл (29:31), Элизабэт (Лук 1:5-24) гэх мэт эмэгтэйчүүдийн жишээнээс харж болно. Хүүсэр эмэгтэй хүүхэд олоод амсаж байгаа баяр хөөрийг зүйрлэх зүйл бараг үгүй. “Тэрээр хүүсэр эмэгтэйг Хүүхдүүдийн жаргалт эх болгон гэрт нь амьдруулдаг. ЭЗЭНийг магтагтун!” Дуулал 113:9. Бурхан Израильтай гэрээ байгуулахдаа тэднийг дуулгавартай байвал газрыг нь үр жимс, хэвлийг нь үр төлтэй байлгана гэж амалсан байдаг (Дэд хууль 28:1-4, 15-18). Хүүсэр байсан эмэгтэйчүүдээс гарсан Исаак, Иаков, Иосэф, Самсон, Самуэл, баптисм хүртээгч Иохан гэх мэт хүмүүсийг Бурхан өөрийн алдрын төлөө агуугаар ашигласан билээ.

Ханна хүүсэр байдалдаа гутран, бас Пэнинагийн өдөөн хатгалт, дайралт доромжлол дор маш хэцүү байдалтай байлаа. Энэ байдал нь олон жил үргэлжилсэн билээ (1:7). Ханна Иерусалимд очиж, Бурханд өргөлөө өргөж байсан ч Бурхан хэвлийг нь хаасан, хүүхэдгүй хэвээр байсан тул Пэнина улам бүр өдөөн, доромжилдог байв (1:6, 7). “Бурхан залбирлыг чинь сонсоогүй, өргөл тахил чинь таалагдаагүй” хэмээн Пэнина басамжилдаг байсан нь лавтай. Тахилч Эли хүртэл Ханнаг согтуу эмэгтэй байна гэж боддог (1:12-17). Яг ийм байдал дунд Ханна зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд хандан өршөөл, нигүүлслийг нь эрэн хайн, хүү өгвөл Бурханд бүрэн зориулна гэж амалдаг. Тэгээд Бурхан өршөөл нигүүлслээ хайрлан, Ханнагийн хэвлийг нээж, хүү заяасан билээ.

Ханнагийн хүүтэй болсон явдал Бурхан бидний чин сэтгэлийн залбирлыг сонсдог гэдгийн төгс жишээ болдог. Бурхан хайр ивээл, нигүүлслээ үзүүлэх дуртай. Хүнд хэцүү, дарлагдсан, гологдож хаягдсан, цөхөрч туйлдсан, аргаа барсан байдал дунд Бурхан залбиралд хариулж, хүч чадал нигүүлслээ харуулдаг. Та залбирал гуйлт, хүсэлтээ ямар ч байдалд байсан өргөсөн хэвээр байгаарай. Хүний хувьд боломжгүй, ямар ч биелэх аргагүй гэж таны бодсон үед Бурхан залбиралд  тань хариулж мэдэх юм шүү. Хариугаа авахгүй байна гэж бүү шантраарай. Заримдаа бид нар Бурханд бүх байр суурь, эрх мэдэл, зөвшөөрлийг өгсөн үед л Эзэн маань хариулах тохиолдол бий.

Хүүсэр буюу “амьгүй” байсан хэвлийг “амьтай” болгож өгсөн энэ явдал бас амьгүй, гологдож хаягдсан байдлыг Бурхан эргүүлж, амь, ивээл ерөөл авчирж чаддаг гэдгийг харуулна. Бурхан ангаж цангасан цөл газрыг устай болгож, цэцэглүүлэн дэлбээлүүлж, боломжгүйг боломжтой болгон хүч чадлаа харуулах үнэхээр дуртай. Исаиа 35:1-7-д Бурхан ийм амлалтыг өгүүлдэг. Бидний үхмэл, гэм нүгэлдээ хүлэгдсэн, өрөвдөлтэй байдлыг Есүс Христ жинхэнэ амь амьдрал, эрх чөлөө, ивээл ерөөлөөр сольж, дүүргэдэг. Гологдож хаягдсан, өнчин өрөөсөн, эцэггүй бутач, бусдад үл тоогдсон, “хэн ч биш”, “юу ч биш” хүмүүсийг Бурхан өөрийнхөө үйлсэд илүү агуугаар хэрэглэдэг. Бурхан хамгийн хэцүү, найдваргүй, үхмэл гэх нөхцөл байдлуудыг орвонгоор нь эргүүлэн, өөртөө алдар магтаалыг авахдаа төгс “гаргуун”. Ийм үед “Бурхан ЭЗЭНд бүх алдар нь очих болтугай!” гэж хэлэхээс өөр аргагүй.

2.      Бурхан бол амьд, ариун бөгөөд хүч чадалтай.

Филистчүүд израильчуудаас Бурханы авдрыг булаан авсныхаа дараа өөрсдийн бурхан Дагоны дуганд авчран тавьдаг (5:1, 2). Маргааш өглөө нь Дагон бурхан авдрын өмнө нүүрээрээ уначихсан байдаг. Тэд бурханаа буцаагаад суурин дээр нь тавиад, маргааш нь болоход энэ удаа нүүрээрээ унаад зогсохгүй, толгой гар нь хугарчихсан байлаа. Ийнхүү амьгүй шавар хүртэл амьд Бурханы өмнө сөгдөн мөргөж байв. Бурханы авдар байсан Ашдод, Гат, Экрон гэдэг газруудад Бурхан филистчүүдийн эсрэг өвчин гамшиг илгээж, тэд эцэс сүүлдээ авдрыг Израиль уруу буцаахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Хүн юу ч хийгээгүй байхад хиймэл шүтээн хүртэл Бурханы амьд оршихуйн өмнө сөгдөж байгаа энэ түүх бол Бурханы оршихуйн сүр жавхлан, хүч чадлыг илтгэнэ. Алт мөнгө хүрэл зэс гууль мод чулуу шавар шаазан пластик резин юугаар ч хийсэн бай бүх хиймэл шүтээн, бурхад бол хүний гарын л бүтээл урлал билээ. Тэд амьд Бурхантай огтоос ч зүйрлэгдэхгүй бөгөөд сүр хүчит оршихуйн өмнө нь зогсох ямар ч хүчгүй. Харин Сатан болон муу сүнс эдгээрийг ашиглан ёрын муу ажлаа хийдэг гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл хүний гараар хийсэн зүйл Бурханы оршихуйн өмнө сөгдөж байгаа бол Бурханы онцгой бүтээл болсон, Бурханыг маш ойр дотноор мэдэж харилцах учиртай хүмүүн бид Бурханы амьд, сүр хүчит оршихуйн өмнө сөгдөн мөргөх нь яахын аргагүй зөв юм.

Бурхан өөрийн ариун чанараа бас харуулдаг. Израильчууд Бурханы авдрыг тулааны талбарт авчирвал ялна гэж бодон авдрыг дураар зөөн авчирдаг боловч харамсалтай нь авдрыг алддаг.

Авдар автоматаар ялалт авчрахгүй. Нэг ёсондоо өөрсдийн бодол хүсэлдээ Бурханыг нийцүүлж,  “гарыг нь мушгих” арга үгүй юм. Бурханы хүсэл санаанд л өөрсдийгөө бид нийцүүлэхээс биш эсрэгээр нь байх гэвэл гамшигтай учирч мэдэх юм. Бурхан бол ариун учир тэр ариун чанарынх нь дагуу бид үйлдэж, харьцаж, хариулах нь зөв. Тахилч Элигийн хөвгүүд Бурханы тахилын зүйлстэй зүй зохистой харьцаагүй, Бурханы ариун чанарыг хүндлээгүй учир гэм нүглийнхээ төлөө шийтгүүлэн үхсэн билээ (1 Сам 2:27-36, 4:10-11).

3.      Хэн нэгэн хүн биш, харин Бурхан бидний Хаан.

Бүр Абрахамыг сонгон авсан үеэс эхлээд, ялангуяа израильчуудыг Канаан нутагт суурьшуулсныхаа дараа Бурхан тэдэнд хааныг биш харин захирагчдыг өгч, өөрөө тэдний Хаан гэдгээ тодорхой илэрхийлж байсан билээ. Харин израильчууд бусад үндэстнүүдийг дуурайн, хаантай больё гэж хүссэн. Тэдний асуусан зүйлийг нь том нүгэл гэж Самуэл хэлдэг (12:17). Яагаад гэвэл Бурхан ЭЗЭН тэдний жинхэнэ Хаан байсаар байтал “хаан биднийг захирна” (12:12) гэж байгаа нь Бурханыг хаанаа байлгахаас татгалзан үгүйсгэж байгаа хэрэг байлаа (8:7, 10:19).  Бурханы зүй зохист хаан байр сууринд хэн нэгэн хүнийг тэд тавимаар байв. Хаантай болъё гэж асууснаар Бурхантай гэрээт харилцаатай гэдгээ умартсан хэрэг байлаа. Хэдий энэ нь буруу байсан ч Бурхан тэдний хүслийг биелүүлж, хэрэв зам зааврынх нь дагуу явбал тэднийг хамгаалж, аварч чөлөөлнө гэдэг.

Израильчуудын хүсээд байсан хааныг томилж өгөхөөсөө өмнө Бурхан тэр хаан нь өөрсдийг нь ноёлон дарамтална гэдгийг нь бас сануулдаг (8:10-18). Хаан нь дарамталснаас болж ард түмэн Бурханд хандан хашгирах болно. Энэ нь захирагчдын үед харийн дарлалд зовохдоо Бурханд хашгирч байсныг та бидэнд санагдуулна. Нэг ёсондоо “хаан=харийн дарлал” болж байна гэсэн үг. Цаашлаад, харийн (Мидиан, Филист, г.м.) дарлалын үед Бурхан тэднийг өршөөн, аварч байсан бол хааныхаа дарлалд зовоход нь Эзэн хашгирахыг нь сонсохгүй (8:18) гэж байгаа нь бүр аймшигтай. Асуугаад байгаа зүйл нь ямар үр дагавар, хор уршигтай гэдэг нь энд харагдаж байгаа юм. Тэр асуугаад байсан хаан Саул удалгүй өөрийнхөө зохист биш байдлыг харуулдаг.

Гэхдээ Израиль хаантай болсноор Бурхан тэдний Хаан байхаа больсон гэсэн үг биш байлаа. Самуэл Израильд хаант ёсыг тогтоож өгөхдөө хаан, ард түмэн хоёрыг хоёуланг нь Бурханы үг тушаалд захирагдсаар, Бурхан тэдний туйлын Хаан хэвээр байна гэдгийг хатуу анхааруулсан. Хаан бол Израилийн ард түмнийг удирдах Бурханы зэмсэг нь байх учиртай байлаа. Хаан туйлын эрх мэдэлтэй, бүх юмыг өөрийн хүссэнээр хийх боломжтой гэсэн үг биш байлаа. Нэг ёсондоо Израилийн хөрш зэргэлдээх улсуудын хаант ёсноос өөр байв. Зөвхөн Саулын хувьд биш, ирээдүйд гарч ирэх бүх хаадын хувьд тэд Бурханы үг тушаал зааврыг биелүүлж байвал тэд сайн сайхан амьдрахаар байлаа. Хаан, ард түмэн хоёр хоёулаа Бурханыг өөрсдийн Хаан гэдгийг ухаарсан хэвээр байх ёстой байлаа.

Хүн төрөлхтөний ухаарах ёстой хамгийн чухал үндсэн ойлголтуудын нэг бол мөнх Бурхан бол бидний Хаан гэдгийг хүлээн зөвшөөрч, тэр зүй зохист байр суурийг нь бүрэн өгөх явдал юм. Хүн бид амьдралынхаа хаан ширээн дээр өөрсдөө заларч, тэгээд амьдралаа сайхан аваад явж чадна гэж бодож итгэдэг. Гэтэл үнэн байдал маань тийм биш, харин ч тэр үед амьдралаа мухардал, дампуурал, сүйрэлд ихэвчлэн хүргэдэг. Эсвэл амьдрал маань хий салхины хойноос хөөсөн хоосон, утга учиргүй, санаа зоволт, түгшүүр айдсаар дүүрэн уруудсан эргэлт цикл байдаг.  Бурханы Хаан гэдэг байр суурийг ойлгох ёстой учир Иохан 3:18-д “Хүүд нь итгэдэггүй хүн аль хэдийнэ яллагджээ” гэдэг. Нэг ёсондоо Есүс Христ бол Бурхан, Аврагч, ЭЗЭН, Хаан гэдгийг хүлээн зөвшөөрч, итгээгүй бол яллагдчихсан байна гэсэн үг. Энд Хаан биш Бурханыг хаанаа болгох тухай биш, харин аль хэдийнэ бодитоор байгаа баримт буюу Бурхан Есүс Христ бол Хаан гэдгийг хүлээн зөвшөөрч итгэх тухай ярьж байгаа юм.

Төгсгөлд нь, нигүүлсэн өршөөж, бидний чин сэтгэлийн залбирлыг сонсдог, амьд, ариун, хүч чадалт Бурхандаа зүй зохист хаан суудлыг нь бүрэн тавьж өгч амьдарцгаая. Өршөөлт Бурхан маань биднийг нигүүлсэх болтугай!

Гарамцэрэнгийн Баяржаргал

2011 оны 1 сарын 6

Та Хуучин гэрээний энэхүү цувралын өмнөх хичээлүүдийг уншсан уу?

Захирагч Самсон

Захирагч Гидеон

Захирагчид/Шүүгчид ном

Мөөшэ

Хуучин гэрээг 150 хоногт унших төлөвлөгөө

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Хуучин гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: ,

"Самуэл"
нийтлэлд 11 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Hi Bayaraa ahaa mash saihan sunsnii hool avlaa.
    Tsag zav gargan olon hund ene iveeliig huvaaltsasand bayarlalaa.
    Taniig bolon tanii ger buld Burhanii duusashgui, dundrashgui iveel duuren baih boltugai.
    God bless you all. We are praying for all of you.

  2. Tugsuu says:

    Hi Bayaraa ahaa mash saihan sunsnii hool avlaa.
    Tsag zav gargan olon hund ene iveeliig huvaaltsasand bayarlalaa.
    Taniig bolon tanii ger buld Burhanii duusashgui, dundrashgui iveel duuren baih boltugai.
    God bless you all. We are praying for all of you.

  3. egi says:

    Amen. Estoi saihan niitlel bna. Setgel saihan ongoij bna shuu.Chamaig bolon Tanai ger buliig Burhan iveeh boltugai. Ezenii ariun surgaaliig olond tunhaglaj yavaa chamd bayarlalaa.

  4. egi says:

    Amen. Estoi saihan niitlel bna. Setgel saihan ongoij bna shuu.Chamaig bolon Tanai ger buliig Burhan iveeh boltugai. Ezenii ariun surgaaliig olond tunhaglaj yavaa chamd bayarlalaa.

  5. tuul says:

    Xaranxuid suumelzex gerlin zug bi javj bn.Gevch zamd toxioldox manan budand toorolgui, maxan biein uruu tataltad avtalgui Ezeni ugend unench itgelteigeer amidraxad mini bainga shaardlagatai amin dem,sunsni tejeelig bidend ogch baidag Erxem duu Bajarjargaldaa talarxaj.Ezen Burxani Aldarig tugeex ariun uils tani iveel erooloor bjalxax boltugai.amen

  6. tuul says:

    Xaranxuid suumelzex gerlin zug bi javj bn.Gevch zamd toxioldox manan budand toorolgui, maxan biein uruu tataltad avtalgui Ezeni ugend unench itgelteigeer amidraxad mini bainga shaardlagatai amin dem,sunsni tejeelig bidend ogch baidag Erxem duu Bajarjargaldaa talarxaj.Ezen Burxani Aldarig tugeex ariun uils tani iveel erooloor bjalxax boltugai.amen

  7. ema says:

    Tand bayrlalaa :good: zarim bodoj yavj bsan asuultandaa hariult avlaa. BURHANII hair iveel tanii ger bul deer urgelj baih boltugai :rose:

  8. ema says:

    Tand bayrlalaa :good: zarim bodoj yavj bsan asuultandaa hariult avlaa. BURHANII hair iveel tanii ger bul deer urgelj baih boltugai :rose:

  9. Bzr says:

    Vjgen etsedgvi vgen dundardgvi.
    Baurhanii svns tantai bolon Ger bvltei chin vrgelj xamt baix boltgugai 

  10. Bzr says:

    Vjgen etsedgvi vgen dundardgvi.
    Baurhanii svns tantai bolon Ger bvltei chin vrgelj xamt baix boltgugai 

  11. Alice says:

    Uneheer l amid huch chadaltai bidnii Haan shuu amen.Nur ih hudulmuriig chin Burhan aav shagnah boltugai Bayaraa naizaa.amen

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..