22

Ян ахын хэрхэн Библитэй болсон гэрчлэл

Хамгийн сүүлд2971цагийн өмнө уншсан байна

Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр Хятадын агуу итгэгч, сайн мэдээ тараагч, номлогч Ян ахын хэрхэн Библитэй болж байсан гэрчлэлийг хүргэж байна. Энэ бол түүний Бурханаас авч байсан олон гайхамшигуудын зөвхөн эхнийх нь байв.

Эхлээд би Есүс гэж хэн болохыг мэдэхгүй боловч Түүнийг аавыг минь эдгээж, манай гэр бүлийг аварсан Бурханд өөрийгөө зориулахаар итгэлтэйгээр амлалт өглөө. Тэр үед би ээжээсээ Есүс гэж хэн болох талаар олонтаа асуусан боловч тэр надад, “Есүс бол бидний төлөө загалмай дээр нас барж, бидний нүглүүд ба өвчнийг үүрсэн Бурханы Хүү. Тэр бүх сургаалаа Библид тэмдэглэсэн” гэж хэлдэг байв.

Есүсийн үгнээс өөртөө уншиж болохуйц ямар нэг хэсэг үлдсэн эсэхийг асуухад, Ээж минь, “Үгүй байхгүй. Түүний сургаалаас юу ч үлдээгүй” гэв. Тэр үе бол Библи олдохгүй Хятадын Соёлын Хувьсгалын үе байлаа. Тэр өдрөөс хойш би өөрийн гэсэн Библитэй болохыг үнэхээр хүссэн. Би ээж болон танил Христэд итгэгчдээс Библи харсан эсэхийг асуухад хэн нь ч мэдэхгүй байв. Нэг хүнд Библийн зарим хэсгүүд, Дуулал номны хуулбар хуудсууд байсан ч бүтэн Библи байгаагүй. Зөвхөн хуучны хэдхэн итгэгчид л Библийг олон жилийн өмнө харснаа дурсаж байв. Бурханы Үг тэр газарт үнэхээр ховор байлаа.

Би үнэхээр Библийн хүслэн болох нь тэр. Миний цөхрөлийг харсан ээж минь өөр тосгонд амьдарч байсан нэгэн настай хүнийг санажээ. Энэ хүн Хятадын Хувьсгалын өмнө пастор байв. Бид хамтдаа түүний гэр уруу удаан гэгч нь аялав. Бид түүнийг олж очоод, “Бид Библийг харахыг хүсч байна. Танд нэг байна уу?” хэмээн хүсэлтээ илэрхийллээ.

Тэр шууд л эмээсэн харцаар ширтэв. Учир нь энэ хүн итгэлийнхээ төлөө бараг хорин жил шоронд хоригдсон ажээ. Тэр намайг ажиглахад би ноорхой хувцастай, нүцгэн хөлтэй нэг муу ядуу хүү харагдаж байлаа. Тэр өрөвдсөн хэдий ч өөрийн Библиэ надад харуулахыг хүсээгүй.

Тэр өдрүүдэд бүх Хятад даяар үнэхээр цөөхөн Библи байсан учраас би түүнийг буруушаагаагүй. Маогийн жижиг улаан номноос өөр ном уншихыг хэнд ч зөвшөөрөөгүй байсан. Хэрэв Библи олбол түүнийг шатааж, эзнийг нь бүх гэр бүлээр нь тосгоныхны дунд үхтэл нь зоддог байв.

Тэр настай пастор надад энгийнээр “Библи бол тэнгэрлэг ном. Хэрэв чи Библитэй болохыг хүсвэл залбирах хэрэгтэй. Зөвхөн Тэр л чамайг тэрхүү тэнгэрлэг номоор ханагж чадна. Бурхан бол итгэмжит. Тэр үргэлж Өөрийг нь бүх зүрхээрээ хайсан хүмүүсийн гуйлтанд хариулдаг.” гэв.

Би тэр пасторын үгэнд бүрэн итгэсэн. Би гэр уруугаа буцахдаа өрөөндөө нэгэн чулуу авчирч, өглөө бүр түүн дээр өвдөг сөгдөөд залбирч байв. Миний залбирал энгийн бөгөөд зүгээр л, “Эзэн надад Библи өгөөч, Амен.” гэдэг байв. Тэр үед би хэрхэн залбирахаа мэдэхгүй байсан ч үргэлжлүүлсээр л байлаа. Юу ч болсонгүй, Библи ч харагдсангүй. Би ганцаараа пасторын гэрт дахин очоод түүнд, “Би Бурханд таны зааснаар залбирсан ч хүссэн Библиэ аваагүй л байна. Надад Библиэ үзүүлээч. Хальт харвал миний сэтгэл амрах болно. Би түүнд хүрэх шаардлагагүй. Та түүнийг барь би зөвхөн түүний гарчигуулыг л харах болно. Хэрэв би зарим үгийг хуулж авбал маш баяртайгаар харих болно.” гэв.

Пастор миний зүрхний шаналлыг ойлгоод, “Хэрэв чи үнэхээр хүсэж байгаа бол зөвхөн өвдөг сөгдөн залбираад зогсохгүй Мацаг барьж уйлан залбирах хэрэгтэй. Тэгвэл чи илүү хурдан Библитэй болно.” гэв.

Би гэртээ хариад өглөө, өдөр юу ч идэж, уулгүй харин орой жижиг аяга цагаан будаа идэж байв. Олон жилийн дараа эргэн хархад энэ бүх туулсан юмсын дотор тэрхүү зүйл нь миний тэвчсэн хамгийн хэцүү зүйл минь байсан гэдгийг хэлмээр байна.

Би хэдэн сар залбирлынхаа хариултын төлөө Бурханаас гуйсны дараа нэг өглөө үүрээр 4 цагт, орныхоо дэргэд өвдөг сөгдөн байхдаа Эзэнээс нэг үзэгдлийг хүлээн авав. Тэр үзэгндэлд би гэр бүлийнхэрдээ хүнс хоол гуйх санаатай нэгэн тосгоныг чиглэн, өмнөө буй хүнд тэргийг түрэхийг хичээн өндөр толгод өөд зүтгэж байх юм. Тэрхүү хуучин тэрэг над уруу эргэн гулсаж, би маш их тэмцэлдэж байв, учир нь би тасралтүй мацаг барьснаас болж өлсөж, сульдсан аж.

Дараа нь би толгодын эсрэг талаас гурван хүн ирж явааг харав. Маш урт талх барьсан настай хүн том тэрэг дүүрэн шинэ талх түрэн, нөгөө хоёр нь тэрэгний хоёр талд явж байх юм. Настай хүн намайг хараад их өрөвдөж энэрч надаас, “Чи өлсөж байна уу? гэхэд би “Тийм ээ. Надад идэх юм алга. Би гэр бүлийнхэндээ хоол хүнс хайн явж байна.” гэв.

Миний гэр бүл туйлын ядуу байснаас болж би уйлав. Аавын өвчнөөс болж, бид эм худалдаж авахын тулд бүх үнэтэй юмсаа зарсан. Бас бидэнд идэх юм маш хомс тул бид аргагүйдэж удаан хугацаанд найз нөхөд болон хөршүүдээсээ хоол хүнс гуйв. Тэр настай хүн  намайг өлссөнөөс болж цөхрөн уйлж байгаа юм уу гэж асуух үед би хэнээс ч авч байгаагүй жинхэнэ хайр, энэрлийг мэдэрлээ.

Энэ үзэгдэлд тэр настай хүн тэрэгнээсээ талхтай улаан уут аваад хоёр үйлчлэгчээсээ надад өгөхийг хүсэн, “Чи үүнийг даруй идэх ёстой.” гэв. Би боолтыг нь тайлахад уутанд шинэ жижиг дугуй талх харагдах юм. Би тэр дугуй талхыг аваад амандаа хийх үед агшин зуур Библи болж хувирах нь тэр! Би Библитэйгээ өвдөг сөгдөн Эзэнд талархан, “Эзэн, Таны нэр хүндлэгдэх зохистой. Та миний залбирлыг үл ойшоогоогүй. Та надад энэ Библийг хүлээн авахыг зөвшөөрсөн. Би үлдсэн амьдралын турш Танд үйлчлэхийг хүсэж байна.” гэж хашхирав.

Би сэрээд байшиндаа Библи хайж эхэллээ. Тэр үед манай гэрийхэн унтаж байсэн боловч энэ үзэгдэл надад тийм бодит байсан юм. Би энэ бол зөвхөн зүүд  байсан гэдгийг ойлгоод шаналж, чангаар уйлав. Эцэг эх минь юу болсныг харахаар миний өрөөнд ухасхийн орж ирлээ. Тэд намайг мацаг барилт ба залбирлаасаа болж галзуурсан гэж боджээ. Тэдний намайг галзуурсан гэж бодсоныг нь би арай л хүлээн зөвшөөрчихсөнгүй. Ээж, “Үүр цайгаагүй, тэгээд ч хэн ч манайд орж ирээгүй. Хаалга бөх түгжээтэй байна.” гэв.

Эцэг  минь намайг чангаар тэвэрч, уйлан байж, Бурханд хандан, “Хайртай Эзэн минь, хүүг минь өршөөгөөч. Түүнийг ухаан санаагаа алдахыг бүү зөвшөөрөөч. Хэрэв миний хүүг ухаан санаагаа алдахаас хамгаалдаг бол би дахин өвчтэй болоход ч бэлэн байна. Хүүд минь Библи өгөөч.” хэмээн хашхиран гуйлаа. Аав, ээж, бид гурав өвдөг сөгдөн гар гараасаа барин уйлцгаав. Гэнэт би хаалга тогших бүдэг чимээ чагналаа. Маш зөөлөн дуугаар миний нэрийг дуудах сонсогдов. Би ухасхийж, цоожтой хаалганы цаанаас, “Та надад талх авчирсан уу? гэхэд, “Тийм ээ, Би чамд талх авчирлаа” гэх зөөлөн дуу чих дэлсэв. Би гэнэт энэ дуу бол үзэгдэлд сонссон тэр дуу мөн болохыг мэдлээ. Би маш хурдан хаалга тайлахад, миний үзэгдэлд харсантай адил хоёр үйлчлэгч зогсож байлаа. Нэг нь гартаа улаан уут барьжээ. Зүрх минь догдлон уутыг нь нээж өөрийн Библиэ гартаа атгав!

Нөгөө хоёр хүн харанхуйд хурдан гэгч явж одох нь тэр. Би шинэ Библиэ зүрхэндээ тэврэн хаалганы гадаа өвдөг сөгдөн суугаад, Бурханд дахин дахин талархаж, энэ мөчөөс эхлэн яг тэр өлсгөлөн хүүхэд адил Түүний Үгэнд шимтэх болно гэдгээ Есүст амалсан юм.

Дараа нь би тэр хоёр хүний нэрийг олж мэдэхэд нэг нь Ванг ах, нөгөө нь Санг ах байлаа. Тэд алс хол тосгоноос ирсэн байв. Тэд миний хэзээ ч учирч байгаагүй нэгэн сайн мэдээ номлогчийн талаар ярьсан. Тэр Хятадын Соёлын Хувьсгалын үед аймшигтай зовсон бөгөөд тамлуулснаасаа болж бараг нас барах шахсан байв. Намайг Библи хүлээн авснаас ойролцоогоор гурван сарын өмнө тэрхүү сайн мэдээний номлогч Эзэнээс нэгэн үзэгдэл хүлээн авчээ. Тэр үзэгдэлдээ манай тосгоны байрлал, гэрийг минь харсан байлаа. Тэрхүү настай хүн тэр үеийн бусад итгэгчдийн адилаар Библиэ газарт нүхэнд булжээ. Тэр Библиэ нүхэнд хийхдээ дахин түүнийг унших өдөр ирнэ гэж найдаж байв. Эзэн түүнд хий гэж хэлсэн зүйлийг дуулгавартайгаар үйлдэхдээр тэр шийджээ. Яг үүнээс хэдэн сарын өмнө тэр номлогч энэхүү үзэгдлийг авсан байв. Тэгээд Тэр мөнөөх хоёр итгэгчээс энэхүү Библийг надад өгөхийг хүсчээ. Дараа нь манайд хүрэхийн тулд ийнхүү шөнөжин явжээ.

Тэр үеэс би бүрэн итгэлийн залбирлаар Эзэнд залбирч, Библи дэх үгс нь Бурханы надад зориулсан Үг гэдэгт бүрэн итгэсэн билээ. Би үргэлж Библиэ атгаж, унтахдаа хүртэл цээжиндээ тавьдаг байв. Энэ бол залбирлаар Бурханаас хүлээн авсан анхны бэлэг минь байлаа. Ян

Тэнгэрлэг Хүн номоос

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: ,

"Ян ахын хэрхэн Библитэй болсон гэрчлэл"
нийтлэлд 22 сэтгэгдэл байна

  1. Ganaa says:

    Woooooow Burhan unheer gaihamshigtai. 90 eed onii ehen ued Mongolchuud bidend zuvhun shine geree bailaa. Huuchin gereeg butneer n unshij uzeh yumssn gesen husel yamar ih butsalj baisniig sanagduulj bna. Mongolchuud Budend eh heldeer maani Bibli unshih ter aguu bolomjiig ugsun Aguu Etseg tandaa be chin setgelseesee talarhii.

  2. Ganaa says:

  3. TsolmonGharid says:

    :good:

  4. TsolmonGharid says:

    :good:

  5. Анар says:

    Үнэхээр сэтгэл хөдөллөө. Бурхан хүсвэл боломжгүй зүйл гэж үгүй юмаа. Тууштай бат итгэлтэй залбирцгаая! :good:

  6. Анар says:

    Үнэхээр сэтгэл хөдөллөө. Бурхан хүсвэл боломжгүй зүйл гэж үгүй юмаа. Тууштай бат итгэлтэй залбирцгаая! :good:

  7. tuul says:

    Mongol oron dajar Sain medeeni zarig tugeeseer baigaa tul udalgui mongolin orx burt Ariun Bible baingin, odor tutmin Talx ni boloxboltugai. :heart:

  8. tuul says:

    Mongol oron dajar Sain medeeni zarig tugeeseer baigaa tul udalgui mongolin orx burt Ariun Bible baingin, odor tutmin Talx ni boloxboltugai. :heart:

  9. Tugsuu says:

    Bible chamaig gem nuglees HOL bailgana, esvel gem nugel chamaig Bible-s hol bailgana. Bi Bible-see salahgui. Ter bol minii hul deh denluu, minii itgen hairladag Burhanii maani Huchit ug surgaali. Burhanii ug bol ene delhii heniich sanaanaas garch bgaagui mergen uhaan!!! Tuund dotor MUNKH AMI bii. Ene delhiin buhiil medlegiig davan garsan gaihamshigt Burhanii ugs. Tuunii ugees negch UG, negch TSEG uurchlugduhgui. Iveel, hair, bayar, basgalan Burhanii Ugees undaran garnaa. Burhanii ugiig dagaj amidrahad ur huuhdee SURGA ene bol hunii hamgiin Tom uv hurungu bilee. Bi bolon minii ger bul Burhanii ugiig hairlan dagaj amidrah bolno. Ta buhench gesen Burhanii ugiig unshij, dagaj amidraarai. AMEN.

  10. Tugsuu says:

  11. uuganaa says:

    Burhan uneheer gaihaltai, ter uneheer baidag. BI ch bas zuudeeree uzegdel uzdeg ireeduid boloh zuilsiig, ene busad zuudtei adilgui bdg. Ta nar ch gesen burhanii ugiig yanz buriin argaar huleej avch, yalgaj tanij surahiig burhanaas guigaarai. Amjilt, Amen.

  12. uuganaa says:

  13. Bayaraa says:

    Ezen bol gaikhamshigtai gaikhamshigtai gaikhamshigtai. Tuunii ner bukh gazar delkhiigeer aldarshikh boltugai. UUniig unshigch bukhend Ezenii itgel khair n duuren baikh boltugai.

  14. Bayaraa says:

    Ezen bol gaikhamshigtai gaikhamshigtai gaikhamshigtai. Tuunii ner bukh gazar delkhiigeer aldarshikh boltugai. UUniig unshigch bukhend Ezenii itgel khair n duuren baikh boltugai.

  15. enkune says:

    uneheer setgel hudulluu.gaihamshigtai

  16. enkune says:

    uneheer setgel hudulluu.gaihamshigtai

  17. Bzr says:

    Vnxeer gaixaltai. Hvmvvsee itgel xamgiin chuxal shvv. Burhan Bol itgemjet

  18. Bzr says:

    Vnxeer gaixaltai. Hvmvvsee itgel xamgiin chuxal shvv. Burhan Bol itgemjet

  19. naado says:

    YN ah hezee mongold ireh yum. ymar yamar uilchlel bga yum bol?

    • Tugsuu says:

      Сайн байна уу? Чи удалгүй Ян ахын сургаалийг сонсож өөрийн нүдээр энэ хүнийг харж үйлчлэлийг нь өөрөө очиж үзээрэй. Чамд болон бусад хүмүүст зориулан Ян ахын Монголд хийх үйлчлэлийн хуваарийг доор бичлээ. Бурхан чамайг ивээг.

      Улаанбаатарт “Тэнгэрлэг Хүмүүс” чуулганы хуваарь. Хайрын Гэгээ соёлын төв буюу 1-р цуглааны байр. 2011 оны 6дугаар сарын 7,8,9 нд болно.

  20. naado says:

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..