10

Ариун Сүнс гэж хэн бэ?

Хамгийн сүүлд1840цагийн өмнө уншсан байна

Сайн байцгаана уу найз нараа. Өнгөрсөн хэдэн өдөрт зарим шалтгаанаас болж website маань ажилсангүй. Библиэ сонсох, нийтлэлүүдээ унших, 104.5 гэр бүлийн радио сонсох,  Библи унших болон залбирах сэдвээ авах гэх мэтээр website- саа олон зүлүүдээ сансан байхаа. Булгаа маань итгэмжтэйгээр бидэнд болон Бурхан Эзэндээ үйлчилж байгаа болхоор website маань одоо хэвийн ажиллаж бид ахин Бурхан Эзэнийхээ гайхамшигт нууцуудыг хамтдаа сурах боломжтой боллоо. Өнөөдөр та бүхэнд Ариун сүнсний тухай Библи хэрхэн хэлснийг хүргэж байна. Бурхан та бүхнийг болон таны гэр бүлийг ивээн адислах болтугай.

Ариун Сүнс гэж хэн бэ?

Ариун Сүнсний байр суурийн тухай маш олон буруу ойлголтууд, үзэл санаанууд байдаг. Зарим нь Ариун Сүнсийг ид шидтэй хүч чадал гэж үздэг. Бусад нь Ариун Сүнсийг Бурхан Христийн дагалдагчид дээр л боломжтой болгож өгсөн хувь чанаргүй хүч чадал гэж ойлгодог. Ариун Сүнсний байр суурийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Ер нь Библи Ариун Сүнсийг Бурхан гэж хэлдэг. Түүнчлэн Библи бас Ариун Сүнс бол оюун ухаантай, сэтгэл хөдлөлтэй, хүсэл мөрөөдөлтэй хүн шинжтэй Нэгэн гэж хэлдэг.

Ариун Сүнс бол Бурхан гэж үзсэн үйл явдал Үйлс 5:3-4 гэх мэт олон бичээсүүд дээр тодорхой харагддаг. Дээрх ишлэл дээр Петр Ананиатай уулзаж яагаад тэр Ариун Сүнсэнд худал хэлсэн болохыг асууж, түүнд “чи хүнд биш харин Бурханд худал хэллээ” гэсэн. Энэ бол Ариун Сүнсэнд худал хэлэх нь Бурханд худал хэлж байна гэсэн тодорхой тунхаглал байна. Түүнчлэн бид бас Ариун Сүнсийг Бурхан гэдгийг Түүний Бурханы талаарх олон шинж, зан чанаруудтайгаар нь тодорхойлж болно. Жишээ нь Ариун Сүнсийг Дуулал 139:7-8р ишлэлд хаа сайгүй оршигч гэж бичсэн байдаг. “Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг. Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг.” 1Коринт 2:10-с бид Ариун Сүнсний бүхий л зүйлсийг мэдэгч зан чанарыг харж болно. “Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу. Учир нь хүний дотор буй сүнснээс нь өөр хүний бодол санааг хэн мэддэг вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй.”

Бид бас Ариун Сүнс бол үнэн хэрэгтээ хүнтэй адилхан гэдгийг мэдэж чадна. Тэр оюун ухаантай, сэтгэл хөдлөлтэй бас хүсэл мөрөөдөлтэй байдаг. Ариун Сүнс боддог бас мэддэг(1Коринт 2:10). Ариун Сүнс бас гомддог(Ефес 4:30). Сүнс бидний төлөө зуучилдаг(Ром 8:26-27). Ариун Сүнс Өөрийн хүслийн дагуу шийдвэрүүд гаргадаг(1Коринт 12:7-11). Ариун Сүнс бол Бурхан бөгөөд Гурвалын гурав дахь “Нэгэн” юм. Бурхан чанарынхаа хувьд Ариун Сүнс Есүсийн бидэнд амласны дагуу Туслагч, Зөвлөгчийн үүрэг ролийг гүйцэтгэдэг(Иаков 14:16,26; 15:26).

Mongolian Christian Fellowship in the UK | Их Британи дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл цуглаан

www.gotquestons.org

Сэдэвийн ангилал: Асуултууд, НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , , ,

"Ариун Сүнс гэж хэн бэ?"
нийтлэлд 10 сэтгэгдэл байна

  1. uuganaa says:

    Bayarlalaa :yes:

  2. uuganaa says:

    Bayarlalaa :yes:

  3. egi says:

    Saihan oilgolt avlaa. bayarlalaa. :good:

  4. egi says:

    Saihan oilgolt avlaa. bayarlalaa. :good:

  5. Tsolmongharid says:

    Burkhan ba Ariun Suns bas Jesus bol neg yum. :good:

  6. Tsolmongharid says:

    Burkhan ba Ariun Suns bas Jesus bol neg yum. :good:

  7. tuul says:

    Gurvalaar orsigch Ezen tandaa talarxaj.Bainga nadtai xamt baidag Ariun Suns mini dotni itgelt Naiz mini ee, namaig doroi buurai. gem nugelte gej jalgavarlalgui naizaa bolgon songosond bajarlalaa.Xoisid xamgaas Erxem Naiz Tanigaa gomdoolgui, Tanixaa mergen zovlogoog dagaj amidraxig xusch bn.Togs Xuchit Tuunii aldar badartugai. :heart:

  8. tuul says:

    Gurvalaar orsigch Ezen tandaa talarxaj.Bainga nadtai xamt baidag Ariun Suns mini dotni itgelt Naiz mini ee, namaig doroi buurai. gem nugelte gej jalgavarlalgui naizaa bolgon songosond bajarlalaa.Xoisid xamgaas Erxem Naiz Tanigaa gomdoolgui, Tanixaa mergen zovlogoog dagaj amidraxig xusch bn.Togs Xuchit Tuunii aldar badartugai. :heart:

  9. Munkhzul frantsaas says:

    Merci

  10. Munkhzul frantsaas says:

    Merci

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..