10

Цагаан сар ба христитгэгч

Хамгийн сүүлд2675цагийн өмнө уншсан байна

Христитгэгчид Цагаан Сараар хэрхэн шинэлэх талаар ярилцах нь зүйтэй байх л даа. Цагаан сар гэдэг Монголчуудын эртнээс уламжлагдан ирсэн баяр. Энэхүү баяргүйгээр Монгол орныг төсөөлөшгүй. Монгол хүнийг төсөөлөшгүй. Харин Монгол хүний сайны билэгдэл, сайхан сэтгэлийг өдөөсөн энэхүү баярт маань Буддын ёс, зан суртахуун нилээн шингэсэн байдаг нь христитгэгчдэд бага зэргийн асуудал үүсгэж байгаа нь илт юм.
Аав ээж, ах эгч бидний төлөө зурхай харж, хааш мөр гаргах, юу үйлдэхийг нэгд нэгэнгүй хэлж өгдөг бөгөөд тэрхүү ёс, сүсгийг дагахгүй бол муу ёр болох гэх. Азгүйдэл, аюул, мууг ёрлож байна гэх мэтээр загнуулж,хамгийн эмзэглүүштэй нь “Монголоо алдсан” гэж хэлүүлдэг. Бид ямархуу жишгийг даган энэхүү уламжлалт баяраа тэмдэглэх вэ?

Юуны өмнө 1Коринт 10 дугаар бүлэгт байдаг дараах ишлэлийг сануулах нь зүйтэй байх аа.

13 Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм.
14 Тиймд миний хайрт хүмүүс ээ, шүтээн шүтэх явдлаас зугт.
15 Мэргэн хүмүүст хэлдгийн адил би хэлье. Юу хэлж байгааг минь та нар шүүцгээ.
16 Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү?
17 Талх нэг тул бид олуулаа ч нэг бие байна. Учир нь бид бүгдээрээ нэг талхнаас хуваалцдаг.
18 Махан биеийнх нь дагуу Израилийг хар. Тахилаас идэгчид нь тахилын ширээний хамсаатан биш үү?
19 Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Шүтээнүүдэд тахигдсан юмс нь чухал юм уу, шүтээн нь чухал юм уу?
20 Үгүй, харин тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чөтгөрүүдийн хамсаатан болоосой гэж би хүсдэггүй.
21 Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээг болон чөтгөрүүдийн ширээг зэрэг хуваалцаж чадахгүй.
22 Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?

Эндээс харвал хэрэв бид алив шашны үйлдэлд оролцвол тэр нь биднийг тухайн шашны хамсаатан болгож байна гэж хэлж байна. Паулын ярьж байгаа энэхүү “шүтээнүүдэд тахигдсан юмс” нь үнэндээ бусад шашны үйл ёсоор аравнайлагдсан, өргөгдсөн зүйлс байсан бөгөөд тэр нь үнэндээ юу ч биш ч гэсэн тэрэнд оролцохгүй байхыг Паул итгэгчдэд сануулж байна. Учир нь тухайн үед өөрийгөө мундаг хэмээгч итгэгчид тэрхүү шашны үйлд орж, хоолноос нь идээд явж байсан бололтой.

Харин Паул дараагийн хэсэгт ийнхүү хэлсэн:
23 Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй.
24 Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг.
25 Махны зах дээр зарагддаг аливаа юмыг мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр ид.
26 “Учир нь дэлхий болон түүнийг дүүргэдэг юмс Эзэнийх юм”.
27 Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл, мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр өөрсдийн чинь өмнө тавьсан бүхнийг ид.
28 Хэрэв хэн нэгэн хүн та нарт “Энэ бол шүтээнд тахисан мах” гэвэл, та нарт хэлж өгсөн хүний болон мөс чанарын төлөө түүнийг бүү ид.

Энд Паул итгэгчдийг аливаа зүйлд бусдын эрх ашгийг эрэн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй бөгөөд хэрэв хүмүүс алив зүйлийг өргөн барихдаа тэр нь шашны ач холбогдолтой гэвэл бүү холбогд гэж байна.

Тиймээс бид Цагаан Сар гэгч Монголчуудын баярыг гэр бүлийн сайн сайхныг хүсэн ерөөсөн, ахмадуудаа хүндэлсэн баяр болгон тэмдэглэцгээе. Гэр бүлдээ сайныг ерөөж, сайн мэдээг дэлгэрүүлье!
Алив шашны бус ёс заншлаа даган мөрдөж, хүндэтгэлтэйгээр оролцох нь зүйтэй бөгөөд шашны алив мунхруулгыг мөс чанарын үүднээс бүү үйлдээрэй! Бурхан та нарт мэргэн ухаан соёрхог!

Пастор Пүрэвдорж

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , , ,

"Цагаан сар ба христитгэгч"
нийтлэлд 10 сэтгэгдэл байна

  1. tuul says:

    Ertni ulamjlalt jos zanslaa tuilsruulj, omch xorongooroo uraldax orsoldoon mon muxar susgin toorogdold avtsan mini ard tumnig Ezen orsoon niguulsex boltugai.Cagaan sarin bajar xoor ail burt amar taivhig avchrax boltugai.Burxani erool mongol ornig duurgex boltugai. Amen, amen :rose:

    • Badnaa says:

      Ezen mongolchuudig orshooh boltugai. Olon myangan mongolchuud Ezend itgehin toloo zalbirya

    • За та бүхэн минь сайн уу? Эзэний ивээл нь, баяр хөөр нь та бүгдтэй минь хамт байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид 3 монголдоо сайн явж ирсэн. Одоо өөрсдийн цуглаандаа яваад, ажил төрлөө хийцгээгээд бүх зүйл сайн байгаа. Та бүхэн удахгүй болох “Leadership Trainingday 2011” их бэлдэцгээж байна уу?

      Та бүхний итгэл, гуйлт, залбирлууд тань монгол улсад маань, мөн бид 3 т ч гэсэн үргэлжлүүлэн хэрэгтэй байгаа болхоор гуйх болгондоо гуйлтын сэдэвтээ оруулж гуйж өгч байгаарай.

      Онцгойлон бас Туул эгчдээ баярлалаа гэж хэлэх гээд. Таны Итгэлд явуулсан ил захидал & үнэ бүхий зүйлийг авлаа. Таны гэр бүлийг Эзэн үргэлж ивээх болтугай.

      Энд Улаанбаатрын байдал одоо сар шинэ болох гээд их л хөл хөдөлгөөн ихтэй байна. За та бүхэн сар шинэдээ Эзэний үгийн дагуу Ахмадуудаа хүндлэн, Түүний ерөөлөөр хөршөө ерөөж, Гэр бүлээ, хүсэл мөрөөдлөө Эзэнд даатган гуйсан амжилт бүтээлээр дүүрэн шинэлээрэй гэж хүсэн ерөөеөө…

      Та бүгдэдээ хайртай шүү… :yahoo: :yahoo: :yahoo: :yahoo:

      • Tugsuu says:

        Hi Bulgaa Muugii and Itgel

        Ta nariigaa ih sanaj baina shuu. Bid ch bas ta nartaa ih hairtai. Ta buhenii uldeesen uilchlel ulam urgujij baigaag helehdee ih taatai baina. Bid udalgui Burhan Ezeniihee gaihaltai iveeleer hot hotoos negden tsuglarch uulzahaar beldej baina.

        Bid ta nariin tuluu bolon buh naiz nuhud, Mongol saihan orniihoo tuluu urgelj zalbirch baigaa. Bid zalbiral buree web deeree tavij baigaa ta buhen bidentei hamt zalbiraarai. Itgeliin zuraguudiig yavuulaarai odoo zunduu tom bolj baigaadaa geel bid yarij baigaa. Ta buhen maani sar shindee saihan shineleerei. We are all one in Jesus Christ.

  2. tuul says:

  3. egi says:

    Bulgaa Family-daa bolon Tuul egchdee sar shiniin mend hurgie. We are all in Jesus Christ.

  4. egi says:

    Bulgaa Family-daa bolon Tuul egchdee sar shiniin mend hurgie. We are all in Jesus Christ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..