7

Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе

Хамгийн сүүлд6163цагийн өмнө уншсан байна

Бурханы хайртай охид, бидний хайртай эгч дүү нартаа Олон Улсын эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийн өдөр, Мартын 8-ны баярын мэндийг хүргэж, ажил үйлчлэлд тань улам их амжилт, Эзэний ивээл ерөөлийг хүсэн ерөөж байна. Бурхан та бүхнийг үүрд мөнх ивээж, ерөөх болтугай.

Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та

Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

Ц.Хулан

Ээжийгээ хайрлаж яваарай

Миний шүтээн

Сэдэвийн ангилал: ЧӨЛӨӨТ БУЛАН
Түлхүүр үг: 

"Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе"
нийтлэлд 7 сэтгэгдэл байна

  1. egi says:

    Zurhnii gund hursen saihan shulag tavisand bayarlalaa. Uneneer unen ugtei shuleg yumaa. buur uyrchihlaa. Khristiin dotorh hairt naiz nartaa Olon ulsiin emegteichuudiin bayariin mend hurgie. Burhan ta bugdiig iveeh boltugai.

  2. egi says:

    Zurhnii gund hursen saihan shulag tavisand bayarlalaa. Uneneer unen ugtei shuleg yumaa. buur uyrchihlaa. Khristiin dotorh hairt naiz nartaa Olon ulsiin emegteichuudiin bayariin mend hurgie. Burhan ta bugdiig iveeh boltugai.

  3. Tugsuu says:

    Hey naiz naraa, itgel negt egch duusee ta nar unheer saihan humuus shuu. Burhan ta buhniig maani iveen adislah boltugai. God bless.

  4. Tugsuu says:

    Hey naiz naraa, itgel negt egch duusee ta nar unheer saihan humuus shuu. Burhan ta buhniig maani iveen adislah boltugai. God bless.

  5. Ganaa says:

    Manaihaan!! Saihan bayarlatsgaasan u? Tugsuugiin surprise goi bsan u? Ta buhen Burhnii hamgiin aguu buteeluud shu!! God bless you by richly. Love :rose:

  6. Ganaa says:

    Manaihaan!! Saihan bayarlatsgaasan u? Tugsuugiin surprise goi bsan u? Ta buhen Burhnii hamgiin aguu buteeluud shu!! God bless you by richly. Love :rose:

  7. erka says:

    shan shuleg shuu goy shuleg oruulsand bayrlalaaa

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..