2

Библи биднийг мөнх хамгаалагдсан гэдэг үү?

Хамгийн сүүлд942цагийн өмнө уншсан байна

Хүмүүс Христийг мэдэж Аврагчаар хүлээн авахдаа Бурхантай харилцах боломжтой болдог бөгөөд энэ нь тэдний үүрд мөнхийн хамгаалалт болдог. Иуда 24-т “Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадна…” гэсэн. Бурханы хүч чадлыг хүмүүсийг бүдэрч, унахаас хамгаалж чадна. Өөрийн алдрын оршихуйн өмнө биднийг авчрах нь биднээс бус харин Түүнээс шалтгаалдаг. Тэгэхээр бидний үүрд мөнхийн хамгаалалт нь Бурханаас шалтгаална. Түүнээс бид өөрсдийн авралыг барьж, зогсоож чадахгүй.

Эзэн Есүс Христ “Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй. Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй”(Иохан 10:28-29) гэсэн. Есүс болон Эцэг Бурхан биднийг хоёулаа гартаа чанга барьж байгаа. Эцэг Хүү Бурханы гараас хэн биднийг салгаж чадах вэ?

Ефес 4:30-д итгэгчдийг ” Золилтын өдрийн төлөө …Ариун Сүнсээр тамгалуулсан” гэдэг. Хэрвээ итгэгчид мөнхөд хамгаалагдаагүй бол тэд золилтын өдөр хүртэл тамгалагдаж чадахгүй болох бөгөөд гэм нүгэл үйлдэх, шантрах эсвэл итгэлгүй болох өдөр хүртэл л байх болно. Иохан 3:15-16-д Есүс Христэд итгэсэн хүн болгон “мөнх амьтай болно” гэж бичигдсэн. Хэрвээ хүнд мөнх амьтай болох нь амлагдсан байгаад дараа нь энэ нь алдагдах юм бол анхнаасаа “мөнх” байгаагүй гэсэн үг. Хэрвээ мөнх хамгаалалт нь үнэн бус бол Библи дээрх мөнхийн амийн тухай амлалтууд алдаатай, худал болно.

Мөнхийн хамгаалалтын хамгийн хүчтэй нотолгоо, шалтгаан нь Ром 8:38-39-д байдаг. “Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна.” Бидний үүрд мөнхийн хамгаалалт бол биднийг золин цагаатгаж авсан Бурханы хайранд үндэслэгдсэн байдаг. Бидний үүрд мөнхийн хамгаалалт Эцэг Бурханы амлалтын дагуу, Христээр худалдан авагдаж, Ариун Сүнсээр тамгалагдсан юм.

Mongolian Christian Fellowship in the UK | Их Британи дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл цуглаан

www.gotquestons.org

Сэдэвийн ангилал: Асуултууд, НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , ,

"Библи биднийг мөнх хамгаалагдсан гэдэг үү?"
нийтлэлд 2 сэтгэгдэл байна

  1. barnabbold says:

    Tiimee,bid bol Monhiin Burhanaar uurd hamgaalagdsan yum.harin hun bid nar oorsdoo ter hamgaalataas gaduur amidrah geed bdag.Ter ni bidnii zoruud zantai holbootoi bolgoo.Ene bol hun bid gem hugeleer oorsdiigoo hureelen hamgaalalttai met bsan bol CHRIST hun torolhtnii toloo avral bolon irsen ni itgegchdiin huvid monhiin hamgaalat buyu monh avral bolson ni unen bilee.Unheer heregtei medeelel bichsend bayarlalaa.bidnii nohod minee urgelj BURHAN-ii monhiin hamgaalalt bideng buig sanaj amidraliin alivaa asuudal buhniig zorigtoigoor davan tuulj uragshaa davshin alhahtsgaay.Bidnii EZEN bol tsoriin gants aygaa huchirheg NEGEN bilee.joshua 1:6-9 unshaarai ene hesegt helsen BURHAN-ii ugs namaig bas taniig monhod bosgon baiguulah bno shuu.AMEEN BURHANII BYLHAM BUHNIIG TA BUHENDEE HUSEY.
    :

  2. barnabbold says:

    Tiimee,bid bol Monhiin Burhanaar uurd hamgaalagdsan yum.harin hun bid nar oorsdoo ter hamgaalataas gaduur amidrah geed bdag.Ter ni bidnii zoruud zantai holbootoi bolgoo.Ene bol hun bid gem hugeleer oorsdiigoo hureelen hamgaalalttai met bsan bol CHRIST hun torolhtnii toloo avral bolon irsen ni itgegchdiin huvid monhiin hamgaalat buyu monh avral bolson ni unen bilee.Unheer heregtei medeelel bichsend bayarlalaa.bidnii nohod minee urgelj BURHAN-ii monhiin hamgaalalt bideng buig sanaj amidraliin alivaa asuudal buhniig zorigtoigoor davan tuulj uragshaa davshin alhahtsgaay.Bidnii EZEN bol tsoriin gants aygaa huchirheg NEGEN bilee.joshua 1:6-9 unshaarai ene hesegt helsen BURHAN-ii ugs namaig bas taniig monhod bosgon baiguulah bno shuu.AMEEN BURHANII BYLHAM BUHNIIG TA BUHENDEE HUSEY.
    :

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..