6

Христийн 2000 жилийн өмнөх үхэл, дахин амилалт өнөөдөр миний амьдралд ямар нөлөөтэй вэ?

Хамгийн сүүлд1982цагийн өмнө уншсан байна

 

Та бүхэндээ Есүс Христийн үхлээс амилсны баярын мэндийг хүргэе! Бидний агуу Эзэн үнэхээр үхээд, амилсан амьд Эзэн шүү.

2011 оны 4 сарын 23-ны Лондонд заасан сургаалынхаа аудио бичлэг, товч дүгнэлтийг энд тавилаа.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

(iPhone, iPad, Android хэрэглэгчид дараахыг дарж сонсоорой. Файл бүрэн ачаалтал хүлээгээрэй.)

1. Сайн мэдээний гол бүрэлдэхүүн хэсгүүд:

  1. Христ бидний гэм нүглийн төлөө үхсэн
  2. Булшинд оршуулагдсан
  3. Гурав дахь өдөр дээрээ үхлээс амилсан
  4. Дагалдагч нар болон бусад олон хүмүүст үзэгдсэн

Энэ бол Христийн Сайн мэдээний гол утга санаа, хамгийн богиноор базаж дүгнэсэн хувилбар юм. Энэхүү Сайн мэдээг бид хүлээн авсан бөгөөд үүгээр бид аврагддаг. Сонирхолтой нь Паул энд Сайн мэдээг базан дүгнэхдээ Христийн сургаал номлол, сайн үйлс, эдгэрэл гэх мэт гайхамшгуудыг дурдаагүй. Мэдээжийн хэрэг энэ нь Есүсийн сургаал, үйлс чухал биш гэсэн үг биш, харин Есүсийн үхэл ба амилалт нь бидний авралд чухал тулгуур юм гэдгийг харуулж байгаа юм.

2. Христийн үхэл ба амилалт бидний авралын гол тулгуур.

Хэрэв Христ үхлээс амилаагүй бол юу гэсэн үг вэ гэдгийг Паул энд авч үзэж байна.

–          Үхэгсэд амилахгүй юм бол Христ ч үхлээс амилаагүй гэсэн үг.

–          Бидний номлол ч хоосон.

–          Та нарын итгэл ч хоосон.

–          Бид нар гэм нүгэл дотроо хэвээрээ байна.

–          Бурханыг худал гэрчилж байгаа болно. Өөрөөр хэлбэл Бурханы хийгээгүй зүйлийг хийсэн болгож байгаа хэрэг.

–          Бидний итгэл үр дүнгүй, үр ашиггүй, хүчгүй.

–          Христэд итгэсээр байгаад нас барсан хүмүүс мөхсөн гэсэн үг.

–          Зөвхөн Христэд л итгэж найдан амьдарсан, амьдарч байгаа хүмүүс хамгийн өрөвдөлтэй нь болно.

Эндээс харахад, бид өөрсдийгөө христитгэгч гэхийн утга учир Христийн үхэл, амилалттай салшгүй холбоотой байна. Христийн үхэл ба амилалт бидний итгэлийн гол тулгуур. Гол дээр тавьсан гүүрийг юу найдвартай байлгаж байдаг вэ? Гүүрийн тулгуур хөлнүүд нь. Христийн үхэл ба амилалт бол бидний итгэлийн хувьд үүнтэй яг адил үүрэгтэй. Хэрэв Христийн үхэл ба амилалт худал бол итгэл, аврал маань тулах тулгуургүй болно гэсэн үг.

Христ яагаад заавал үхээд, бас амилах хэрэгтэй байсан юм бэ?

Ром 6:4-11.

6 Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг. 7 Учир нь үхсэн нэгэн нь нүглээс чөлөөлөгдсөн. 8 Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол, мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг. 9 Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй. 10 Учир нь Түүний үхсэн үхлийн хувьд, Тэр нэг удаа нүгэлд үхсэн бөгөөд харин Түүний амьдардаг амьдралын хувьд, Тэр Бурханд амьдардаг. 11 Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц.

3. Христийн үхэл ба амилалт та бидний амьдралд энэ насны болон мөнхийн хамаатай.

Христийн үхэл ба амилалт нь үнэн юм бол энэ нь юу гэсэн үг вэ? Та бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ?

–            Христ үхлээс амилсны адил бусад хүмүүс бас ирээдүйд амилна гэсэн үг. Нэг ёсондоо амьдрал энэ дэлхий дээрх хугацаагаар зөвхөн дуусахгүй гэсэн үг. 1 Кор 6:14 “14 Бурхан зөвхөн Эзэнийг амилуулсан төдийгүй биднийг ч бас Өөрийн хүчээрээ амилуулна.Энэ амьдралдаа хандах хандлага, хариуцлага маань өөрчлөгдөнө гэсэн үг.

–            Христ энэ дэлхийд эргэж ирнэ (и. 23)

–            Бүх зүйлс Христийн захиргаанд орно (и. 24-27)

–            Үхлээр дамжуулан үхлийг захирагч Сатаныг Христ ялсан юм. Евр 2:14 “Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж,

–            Христийг гэрчлэхдээ бид үхээд амилсан буюу одоо амьд байгаа тэнгэрт оршигч Христийг гэрчилнэ гэсэн үг. Үйлс 4:33 “Элч нар Эзэн Есүс [Христийн] амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан болой.

–            Христийг үхлээс амилуулсан тэр хүчээр Бурхан бидний амьдралд ажиллаж байдаг. Эф 1:19-20 “мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай. Энэ хүч нь Түүний чадлын хүчний нөлөө билээ. 20 Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрт Өөрийн баруун гарт залж,…” Үхлийг ялсан Христийн хүч итгэгч бидний амьдралд байна гэсэн үг.

–            Бид цаашид нүглийн боолчлол дотор хүлэгдэн амьдрах хэрэггүй гэсэн үг. 1 Кор 1:18 “18 Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал боловч аврагдаж байгаа бидний хувьд Бурханы хүч мөн.Бид нүглийн янз бүрийн хүлээснээсээ чөлөөлөгдөн энэ хүчийг амьдралдаа амсдаг. Бидний дунд тамхи татахаа больж, архинаас гарч, бусад янз бүрийн хүлээснүүдээс салж ангижирсан хүмүүс бий.

–            Бид зөвхөн энэ дэлхий дээрх амьдралдаа Христийн үхлийг ялсан хүчийг амсаад зогсохгүй, Христийн үхэл ба амилалтад итгэснээр мөнх амийг хүлээн авдаг. 1 Иох 5:10-12 “10 Бурханы Хүүд итгэдэг нэгэн нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй хүн Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. 11 Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэхүү амь нь Түүний Хүүгийн дотор байна. 12 Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.

Эф 2:4-5 “4 Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа 5 биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ.

Үхлийг ялан дийлсэн Эзэн Есүс Христ алдарших болтугай!

Сэдэвийн ангилал: Аудио номлол, НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ
Түлхүүр үг: , , , , ,

"Христийн 2000 жилийн өмнөх үхэл, дахин амилалт өнөөдөр миний амьдралд ямар нөлөөтэй вэ?"
нийтлэлд 6 сэтгэгдэл байна

  1. egi says:

    Uchigduriin hicheelee guitseegeed avlaa bayarlalaa. Sain medee taraahdaa ih dutuu taraaj bsanaa oilgoloo. saihan hicheel boljee Bayaraadaa dahin talarhalaa ilrehiilie. Bidnii gem nugliin tuluu amia ugsun Ih Ezen Esus Khrist aldarshih boltugai.

  2. egi says:

    Uchigduriin hicheelee guitseegeed avlaa bayarlalaa. Sain medee taraahdaa ih dutuu taraaj bsanaa oilgoloo. saihan hicheel boljee Bayaraadaa dahin talarhalaa ilrehiilie. Bidnii gem nugliin tuluu amia ugsun Ih Ezen Esus Khrist aldarshih boltugai.

  3. Bazaraa and Ganaa says:

    gemt bidniig hairaldag ih awragch Esus Hrist aldarshah boltugai ALDAR MAGTAALAN BURHANd baih boltugai Amar amaglanana Tuunii huugiin nerend Itgehch humuus deer baih boltugai. Itgel negt ah daa ih bayrallaa tanaar damjuulj BURHAN ezen uuriigee ulam ih tanuulj baigaad BUh zureh seteleerei BURHAN EZENEE magtii. BAYARAA ah daa ulam ih amjilt husei BURHAN tantai hamt boltugai
    :good: :good: :good: :good:

  4. Bazaraa and Ganaa says:

    gemt bidniig hairaldag ih awragch Esus Hrist aldarshah boltugai ALDAR MAGTAALAN BURHANd baih boltugai Amar amaglanana Tuunii huugiin nerend Itgehch humuus deer baih boltugai. Itgel negt ah daa ih bayrallaa tanaar damjuulj BURHAN ezen uuriigee ulam ih tanuulj baigaad BUh zureh seteleerei BURHAN EZENEE magtii. BAYARAA ah daa ulam ih amjilt husei BURHAN tantai hamt boltugai
    :good: :good: :good: :good:

  5. Tugsuu says:

    Surgaalia sonsoj bolj bgaa ni mash gaihaltai bna. :yahoo: Ih bayarlalaa Bayaraa ahaa. :good:

  6. Tugsuu says:

    Surgaalia sonsoj bolj bgaa ni mash gaihaltai bna. :yahoo: Ih bayarlalaa Bayaraa ahaa. :good:

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..