3

Өөр үндэстэнтэй гэрлэх тухай Библи юу гэж хэлдэг вэ?

Хамгийн сүүлд1312цагийн өмнө уншсан байна

Хуучин гэрээний хуулинд Израильчуудыг өөр үндэстэнтэй гэрлэж, холбогдож болохгүй гэж тушаасан(Дэд хууль 7:3-4). Үүний шалтгаан нь хэрвээ Израильчууд харь үндэстэн, буруу шашинтан, хиймэл шүтээнд мөргөгчидтэй суух юм бол Бурханаас салж холдох аюул байсан. Үүнтэй адил зарчим Шинэ гэрээнд дурьдагдсан боловч арай өөр шатанд тавигдсан. “Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?”(2Коринт 6:14). Яг л Израильчууд(нэг үнэн Бурханд итгэгчид) итгэдэггүй хүмүүстэй гэрлэхгүй байхаар тушаагдсан шиг Христэд итгэгч ч гэсэн(нэг үнэн Бурханд итгэгчид) үл итгэгчидтэй гэрлэж болохгүй гэж тушаагдсан. Энэ асуултанд тодорхой хариулах юм бол “Үгүй”. Библи өөр үндэстэнтэй гэрлэх нь буруу гэж ер хэлээгүй.

Хүмүүс өөрсдийн зан чанараасаа болж шүүгдэх хэрэгтэй болохоос арьсны өнгөнөөс болж шүүгдэж болохгүй. Бид бүгдээрээ зарим хүмүүст илүү таалал, хүндэтгэл үзүүлж, зарим хүмүүсийг дорд үзэн, алагчлахгүй байх талаар анхаарах нь чухал(Иаков 2:1-10, ялангуяа 1, 9р ишлэл). Христэд итгэгч эрэгтэй эсвэл эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд хосоо сонгох шаардлага байдаг гэвэл тэр нь тухайн хүн Христэд итгэдэг эсэх(2Коринт 6:14), Есүс Христэд итгэх итгэлээр дахин төрсөн хүн эсэх(Иохан 3:3-5)-г харах хэрэгтэй. Арьс өнгөөр бус, Христ доторх итгэлээр нь сонгох нь Библийн дагуух стандарт. Олон үндэстний гэрлэлт нь буруу зөвийн асуудал бус мэргэн ухаан, зориулалт, залбирлаар хандах ёстой зүйл юм.

Олон үндэстний гэрлэлтийг анхааралдаа авч үзэх цор ганц шалтгаан нь хүмүүс тэднийг хэрхэн хүлээж авах тухай асуудал юм. Арьс өнгөний ялгаатай байдал нь эргэн тойрны хүмүүс хүлээж авахад бэрхшээлтэй байдалд хүргэдэг. Бусад үндэстэн хүмүүстэй гэрлэсэн олон хосууд доромжлол, үзэн ядалтыг өөрсдийн гэр бүл дотроосоо амсах тохиолдол байдаг. Зарим хосуудад тэдний үр хүүхэд нь арьсны өнгө болон эргэн тойрны бусад гэр бүл, хүмүүсээс өөр байгааг мэдрэхээс болж бэрхшээл амсдаг. Тухайн хосууд эдгээр бэрхшээл амсахад бэлтгэлтэй байж, энэ асуудлын талаар нухацтай ярилцаж үзээд гэрлэхээр шийдэх хэрэгтэй. Дахин дурьдахад Библийн шалгуур нь зөвхөн тухайн гэрлэх гэж буй хүн Христийн биеийн гишүүн мөн эсэхээс л хамаардаг юм.

Mongolian Christian Fellowship in the UK | Их Британи дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл цуглаан

www.gotquestons.org

Сэдэвийн ангилал: Асуултууд, Гэр бүл, НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , ,

"Өөр үндэстэнтэй гэрлэх тухай Библи юу гэж хэлдэг вэ?"
нийтлэлд 3 сэтгэгдэл байна

  1. tuul says:

    Ardchillaar mongold Xrist itgegch gerbuluud bii bolson ni
    Geree bariad
    Toroo zasax nigmin amidralin shine ue exelsni batalgaa gej bi xuvidaa boddog jumaa.Itgegch xosuudin amidral iluu iveeltei baidgig bid ergen toirondoo xarj bn.Ulger jishee olon saixan xosuud bidni dund bn.Tuunchlen 1990 onoos xoish mongol emegteichuud gadni erchuudtei ix gerlex bolson ni bas l sine oorchlolt jum.Mongol erchuud xari emegteitei gerlex ni xovor bg.Biblin baatruud oor undestentei gerlesen jishee olon bga.Ruth moab emegtei bolovch evrei zaluutai gerlesen.2 daxi gerlelteeree David xaani udmig toruulj javsaar Jesus torson gexeer sonin bga bizdee.
    Gadni erchuudtei gerlesen mongol busguichuuded Burxanaas mergen uxaan ogogdox boltugai.

    Mongolin itgelin gerbul ulam urjin olshrox boltugai.
    Mongolin ur sadig Ezen eroox boltugai.

  2. tuul says:

    Ardchillaar mongold Xrist itgegch gerbuluud bii bolson ni
    Geree bariad
    Toroo zasax nigmin amidralin shine ue exelsni batalgaa gej bi xuvidaa boddog jumaa.Itgegch xosuudin amidral iluu iveeltei baidgig bid ergen toirondoo xarj bn.Ulger jishee olon saixan xosuud bidni dund bn.Tuunchlen 1990 onoos xoish mongol emegteichuud gadni erchuudtei ix gerlex bolson ni bas l sine oorchlolt jum.Mongol erchuud xari emegteitei gerlex ni xovor bg.Biblin baatruud oor undestentei gerlesen jishee olon bga.Ruth moab emegtei bolovch evrei zaluutai gerlesen.2 daxi gerlelteeree David xaani udmig toruulj javsaar Jesus torson gexeer sonin bga bizdee.
    Gadni erchuudtei gerlesen mongol busguichuuded Burxanaas mergen uxaan ogogdox boltugai.

    Mongolin itgelin gerbul ulam urjin olshrox boltugai.
    Mongolin ur sadig Ezen eroox boltugai.

  3. Ganchimeg says:

    Эзэн биднийг харь үндэстэнтэй гэрлэж болохгүй гэсэн. Энэ нь Ертөнцийн Эзнийг таньж мэдээгүй үл итгэгч хүмүүс буюу дэлхийн хүмүүс юм. Итгэгч бидний иргэний харьяалал тэнгэрт байдаг. Бид энэ дэлхийн хүмүүстэй юугаараа ч адил биш. Есүс Сатан 2 ын хооронд ямар ч нөхөрлөл байхгүй. Бурхан эрэгтэй хүнийг бүтээхдээ түүнд туслуулахаар эмэгтэйг нь ч бас бүтээсэн. Үнэхээр Бурхнаас өгөгдсөн эмэгтэй эрэгтэй заяаны хосууд мөн биш гэдгийг Эзэн мэднэ. Насан туршид хамт нэг бие болж амьдрах хүнээ Бурханаас асууж шийдвэрээ гаргах нь нь зөв. Бидний Бурхан ярьдаг. Гэр бүлийн амьдралаа Бурханаар удирдуулж түүний үгийг авч хосууд гэрлэх нь хадан дээр барьсан байшинтай ижил. Салхи, шуурга болж үер ирсэн ч тэр гэр бүл ганхахгүй яагаад гэвэл Бурханы үг бол хадан суурь.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 3216 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..