6

1 Кор 3:5-15: Есүс Христ бидний итгэлийн суурь

Хамгийн сүүлд1448цагийн өмнө уншсан байна

Энэ өдрийн амар амгаланг айлтгая. Та бүхэндээ өнгөрсөн Бямба гарагт (2011/06/26) Лондонд болсон цуглааны аудио бичлэг, тэмдэглэлийг хүргэж байна. Сургаалдаа хэрэглэсэн хоёр видео жишээг бас доороос үзээрэй.

1 Кор 3:5-15

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

(iPhone, iPad, Android хэрэглэгчид дараахыг дарж сонсоно уу.)

[mejsaudio: src=”http://dl.dropbox.com/u/20812599/JCfoundationourfaith.mp3″]

1. Бурхан чуулганаа босгон байгуулах ажилдаа хүмүүст тодорхой үүргийг оноодог

Зарим нь тарих, нөгөө нь услах, бас өөр нэг нь арчлах, хураах гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагуудыг Бурхан хүн бүрт өөр өөр цаг хугацаанд оноон өгсөн байдаг. Үрийг тариагүй байхад услахгүй. Тиймээс тарих хүн нь эхлээд байна. Услах хүн тарих хүнээс түрүүлж болохгүй. Арчлах хүн нь бас тарих хүнээс түрүүлж болохгүй. Ургацыг хураах хүн нь бас хүлээх хэрэгтэй болно. Тэгэхээр энэ тодорхой үүрэг даалгаврууд нь өөр өөрийн гэсэн цаг хугацаатай байна гэсэн үг.

Янз бүрийн үүрэг хариуцлагатай хүмүүс нь бүгдээрээ хамтран зүтгэгчид, ажиллагчид. Хэн нэгэн нь нөгөөгөөсөө илүү, дээр биш. Хүн бүр өгөгдсөн үүргийнхээ дагуу хариуцлагатай. Оногдсон үүрэгтээ таарсан хариуцлага хүлээдэг.

Бурханы үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ ямар чанартайгаар хийх нь шалгагдана (12-15). Зарим материал нь тэсвэртэй, чанартай (алт, мөнгө, үнэт чулуу) байхад нөгөөдүүл нь шалгуурыг тэсч үл чадах материалууд байна (мод, сүрэл). Шалгуур нь гал байна гэсэн. Тэгэхээр хүн бүр Бурханы оноож өгсөн үүрэг даалгаврыг галд тэсч гарах чанартайгаар хийхийг зорих ёстой байх нь.

2. Бурхан чуулганаа өөрийнхөө аргаар л өсгөдөг.

Тарьсан ургамал ногоог хүн усалж арчилж байгаа ч нарны гэрэл, хүчилтөрөгч, шим тэжээл бүхнийг өгдөг нь хүн биш, Бурхан. Тэр бүхнийг хүн өгч чадахгүй. Яг үүнтэй адил Бурханы чуулганд хүний оролцоо маш их боловч Бурханы Сүнс л ажиллаж, хүмүүсийг авчирж, өөрчилж, зүрх сэтгэлд нь хүрч хөндөхгүй бол жинхэнэ өсөлт гарахгүй. Хүмүүс бол зөвхөн Бурханы оноосон үйлчлэгчид (3:5). Гэхдээ энэ бүхнийг зохицуулж, ургуулж байгаа нь зөвхөн Бурхан.

Видео жишээ: “Үр”

Бурханы чуулган зөвхөн Бурханы аргаар л өснө. Сүм чуулганыг богино хугацаанд өсгөх ийм тийм шилдэг арга гэж өөрсдийгөө сурталчилсан хүмүүсээс болгоомжлох ёстой. Тэр аргуудад санаа авах юм байж болох ч бүгдийг нь аваад хэрэглэх боломжгүй. Англи, Америк, Солонгост болж байгаа арга заавал Монголд бас биелнэ гэсэн үг биш. Нөгөө талдаа Монголд болдог зүйл өөр газар бас заавал хэрэгжих ёстой гэсэн үг биш. Тухайн газрын соёл, хэл яриа, улс төрийн байдал, эдийн засгийн түвшин, боловсролын түвшин, цаашлаад бүр цаг агаарын ялгаа ч үүнд нөлөөтэй.

3. Есүс Христ бол бидний итгэлийн цорын ганц суурь.

Есүс Христээс өөр суурийг тавьж чадахгүй. Яагаад? Яагаад Есүс Христээс өөр суурь тавьж болохгүй гэж? Хариулт нь гэвэл үнэндээ Есүс Христээс өөр бүх зүйл нь жинхэнэ суурь биш юм. Ямар нэгэн алдар суутай хүн дээр бид итгэлээ суурилуулвал тэр нь жинхэнэ суурь биш учир нуран унана. Ямар нэгэн арга техникт итгэлээ тавибал бас л нурж унана.

Үүнтэй адил бид итгэлийн амьдралдаа Христийг гүн бат сууриа болгосон байвал цаг үеийн салхи шуурга, чичиргээ нүргээнийг давж чадна.

Видео жишээ: “Тайпей 101 байшин” Эхний 5 минут.

Бид итгэлийнхээ суурь болсон Есүс Христтэй хэр их холбогдон гагнагдсан байна, тэр хэмжээгээр цаг үеийн бэрхшээл, гаж сургаал, нөхцөл байдлын өөрчлөлтөд тэсвэртэй, бат суурьтай байж чадна.

Чуулганаа Өөрийнхөө аргаар “барьдаг” Бурханы ажил үйлсэд бүгдээрээ алт, мөнгө, эрдэнийн чулуугаар “барилцаж”, Есүс Христтэй улам бүр бат бөх холбогдон амьдарцгаая. Бурханд бүх алдар нь оршиг.

 

Гарамцэрэнгийн Баяржаргал

2011 оны 06 сарын 26

 

Сэдэвийн ангилал: Аудио номлол, НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ
Түлхүүр үг: , , ,

"1 Кор 3:5-15: Есүс Христ бидний итгэлийн суурь"
нийтлэлд 6 сэтгэгдэл байна

  1. Tsolmon says:

    Ene bol unekheer unen shuu, EZEN Burkhani tsag much bas tuluvluguu mash nariin shuu. :good:

  2. Tsolmon says:

    Ene bol unekheer unen shuu, EZEN Burkhani tsag much bas tuluvluguu mash nariin shuu. :good:

  3. uuganaa says:

    Mash saikhan surgaali bolson bn. Tand mash ikh bayarlalaa. Taniig bolon tanai ger buliig burkhan elbegeer iveeg. 

  4. uuganaa says:

    Mash saikhan surgaali bolson bn. Tand mash ikh bayarlalaa. Taniig bolon tanai ger buliig burkhan elbegeer iveeg. 

  5. tungaa says:

    bi tanai saitiig bainga vzdeg.minii unshihiig xvsch bsan bvx zvil bn. bi mongold bdag amid ug svmiin itgegch.

    • Bayarjargal Garamtseren says:

      Sain uu, Tungaa? Setgegdlee uldeesend mash ih bayarlalaa. Bas uram zorig ugsund bayarlalaa. Itgegchded heregtei medeelel, medlegeer hangaj, Hristiig olon tumned taniulj bval bidnii zorilgo biyleh n ter. Manai saitiin tuhai naiz nartaa damjuulaarai. Burkhanii iveel, niguulsel, mergen ukhaaniig husen yeruuy.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..