22

Ж. Пүрэвдорж: “Сүүлийн 20 жилд Монголд хөгжсөн Христийн шашны хөгжил” илтгэл

Хамгийн сүүлд3918цагийн өмнө уншсан байна

Нийтлэгчээс: Энэ нийтлэл нь Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулсан дараах үйл ажиллагаанд тавьсан илтгэл юм. Энэ нь маш энгийн түүхэн мэдээллийг өгөх зорилготойгоор, хувь хүнийхээ зүгээс дүгнэснээ толилуулсан юм.

Социализмын дараах Монголчууд: Орчин үеийн соёлын болон шашны төрх

Сүүлийн 20 жилд Монголд хөгжсөн Христийн шашны хөгжил

(Development of Christianity in Mongolia during the last 20 years)

2011 оны 6 дугаар сарын 27-29, Нээлттэй Нийгэм Форум, Улаанбаатар, Монгол Улс

Социализмын уналтаас хойш нийгэмд өрнөсөн томоохон хөдөлгөөнүүдийн нэг нь яах аргагүй шашин юм. Уламжлалт шашинаас гадна өнөөгийн нийгэмд нилээн хурдацтай, өргөн далайцтай үйл ажиллагаа явуулж буй бүлэглэл бол Христитгэлтнүүд (Christianity) юм.

Энд би Монгол дах “Христийн” гэсэн хаягтай бүхнийг төлөөлөн ярьж чадахгүй бөгөөд протестант үндсэн чиглэлийн, евангелийн итгэлтэй хүний хувьд, мөн энэхүү итгэл үнэмшил нийт Христийнхний 90 гаруй хувийг эзэлж байгаагийн хувьд тэр талаасаа ярих нь зүйтэй хэмээн бодож байна.

Нэгэнт энэхүү бага хурлын илтгэл институц, бодлого, тогтолцоо, Монгол улс гэхээсээ илүү монголчууд, тэдний амьдралыг голчилсон байхыг зааварчилсан тул, мөн Христийн түүхэн хөгжлийн талыг голчлон ярихыг зохион байгуулагчид хүссэн тул энд би сүүлийн 20 жилд үүсэн хөгжиж буй Христийнхний үүсэл, хөгжлийг түүхэн талаас нь дүгнэснээ товчхон дурьдая.

Үүсэл

1991 оны хувьсгалтай яг зэрэгцэн эхэлсэн оюун санааны өөр нэгэн хувьсгал бол Христ-итгэлийн хувьсгал юм. Христийн тухай мэдээ буюу евангель Монгол нутаг дэвсгэрт хоёр дах удаагаа тархсан бөгөөд үүнийг бид Христийн шашны хоёр дах дэлгэрэлт гэж хэлж болох юм. Албан бус замаар, амаас амд дамжин тараагдсан евангель (орчуулбал сайхан-мэдээ) 1991 оноос эхлээд эрчээ алдалгүй тараагдсаар байгааг та бүхэн мэдэх билээ. Монголчууд яагаад Христэд итгэх явдлыг тийнхүү нээлттэй хүлээн авсныг баримттай дүгнэсэн судалгаа өнөөдөр байхгүй байгаа бөгөөд энд би зөвхөн өөрийн харж ажигласан дүгнэлтийг өгч байгаа юм.

Социалист идеал нуран унахад хүмүүс оронд нь барьж авах, найдвараа тавих идеалыг алсуурхан эрсэн. Амьдрах найдвар, тулан босох итгэл үнэмшил тэдэнд хэрэгтэй байсан. Монгол орон хоосорч, хүмүүст үнэн гэж юу вэ, амьдралын утга учир юу вэ гэх зэргийн метафизиксийн үндсэн асуултууд тулгарч, тэр бүхэнд хариултыг хайж байсан. Өмнө нь сонголтгүй, бэлэн өгөгдөж байсан бурхангүйн үзэлд, тэр дотроо социалист итгэл үнэмшилд хүмүүс найдах найдвараа алдсан. Хүмүүний оршилд өөр утга учир байгаа эсэхийг эрэн хайж эхэлсэн яг тэр түүхэн цагт нийгэм тэр аяараа “мөнгө/эдийн засаг бол хүний амьдралын хамгийн чухал хүчин зүйл” гэсэн мэссэжийг илгээхийн хажуугаар, “орчлон бүтээгдсэн” тухай зарласан Христийнхний мэдээ ирсэн. Хүмүүс Христ-итгэлийг оюун санааны, сэтгэлийн, эдийн засгийн хэрэгцээг хангах, боломжийг хайх, шинийг сурах, нөхөрлөл эрэх, цагийг зөв өнгөрүүлэх гэсэн олон янзын зорилготойгоор сонсож, сонирхож эхэлсэн. Амьдралын нөхцөл байдал, улс орны ядуурал хүмүүсийг шинэ үзэл сурталд нээлттэй болгосон. Ялангуяа залуу үеийнхэн үүнд шинэ соргогоор хандсан байдаг.

Хөгжил

Монгол дах Христийн шашны 20 жилийн хөгжлийг цаг хугацааны хувьд 3 ангилж болох юм. 1991-1995, 1996-2005, 2006- өнөөг хүртэл.

1991-1995 он буюу бүрэлдэх тогтох үе

Энэ үед хүмүүс ганц хоёроор бус, хэдэн арваараа, заримдаа зуу зуугаараа шийдвэр гарган Христийн чуулганд хамрагдаж, итгэлийг олох хүслээр ирэх болсон. Тэр үед 18-25 насны залуучууд ихэвчлэн хамрагддаг байсан нь тэмдэглүүштэй. Анхны итгэгчдийн насны дундаж 20-22 орчим байсан бөгөөд тэд бусдад түгээх, заах, удирдах гол ажлуудыг хийдэг байсан нь ихэвчлэн залуучууд, хүүхдүүдэд энэ мэдээ эхлэн хүрэх, тийм насны хүмүүсийг татах гол суваг нь болсон.

Өөрсдийн гэр орондоо, эсвэл албан байгууллагын өрөөг түрээслэн цугларч, шинэхэн итгэлийн талаар долоо хоног бүр судалж, ихэвчлэн Монголд суугаа гадны мэргэжилтнүүдийг урин хичээл заалгаж байлаа. Мэргэжил эзэмшсэн 22 орчим насны залуу хүчин энд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэд хэл сурах, техник технологийн дэвшлийг таних, гадаад ертөнцтэй танилцах чин хүслийнхээ хажуугаар Христ-итгэл гэгч юу болохыг суралцаж байлаа. Монголд өрнөж буй Христийнхний өсөлт хөгжилтийн талаар сонссон гадаадын олон байгууллага, хувь хүмүүс Монголд ажилаа эхэлсэн. Шашны эрх чөлөө хэрэгжиж буйг мэдэрсэн олон улсын төрийн болон төрийн бус байгууллагууд хүмүүнлэгийн ажилд хувь нэмэр оруулахаар ирсэн нь учраа олж ядан буй залуучуудад маш том түшиг тулгуур болсон.

Шинэхэн итгэлийг олсон залуучууд дотроо зохион байгуулагдан, хөдөө орон нутгаар явж, өөрсдийн итгэл үнэмшлийн талаар шургуу ухуулан сурталчилж, аймгуудын төвд итгэгчдийг бий болгон, цуглаануудыг шинээр нээж байлаа.

1991 оны сүүлээр 20 орчим байсан Христийнхэн 1992 оны сүүлчээр 2000 шахам болчихсон байсан. Хэвлэл мэдээллээр ихэвчлэн муучлуулж, “гадаадын” гэсэн шошгыг зүүлгэн эхэлсэн тэрхүү бяцхан бүлэг 1995 оныг хүртэл маш эрчимтэй өсөж, өөрсдийн тооцоогоор 10,000 орчим хүний бүрэлдэхүүнтэй болсон байсан.

1996-2005 он буюу өсөлт ба шилжилтийн үе

Дөнгөж үүссэн чуулганууд өөртэйгээ адилхан чуулгануудыг бий болгох нь тийм ч том хүндрэл байгаагүй. Харин чуулганыг удирдан зохион байгуулах, заах номлох удирдагчдын асуудал томоохон хямралыг авчирсан. Тиймээс чуулганууд өөрсдийгөө удирдах удирдагч бэлтгэх ажилдаа шамдан орсон бөгөөд энэ нь цэвэр гадныхны тусламж дэмжлэгээр хийгдсэн. Монголд үүссэн ямар ч шинэ салбарт байдаг гадны мэргэжилтнүүдийн чиглүүлэг, мэргэжлийн зааварчилгаа бидэнд хэрэгтэй болсон. Гадны мэргэжилтнүүдийг авчирахад хэд хэдэн хүндрэл бидэнд байсан. Нэгдүгээрт, үүссэн цуглаануудыг 2% хүрэхгүй хэсэг нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан бөгөөд гэр орноор цугларах хэлбэрт байсан. Тиймээс гаднаас албан ёсоор мэргэжилтэн урих нь хүндрэлтэй байсан. Хэдийгээр албан ёсны бүртгэл авсан чуулганууд олширч эхэлсэн ч шашны визийг бидэнд ихэнхи тохиолдолд зөвшөөрөхгүй байсан. Тиймээс бид богино хугацаагаар Монголд жуулчлан ирэх багш, сүмийн ажилтнуудыг маш олноор урьж, заалгасан. Энэ нь биднийг зөвхөн Христийн тухай суралцахаас гадна гадаадын соёл иргэншил, түүх, сэтгэлгээг суралцах бололцоотой болгосон. Удирдлага бэлтгэх хүрээнд өрнөсөн энэхүү хөдөлгөөн бидний олон нөхөд гадаадын Библийн сургуулиудад суралцах түлхүүр болсон юм.

Удирдагчид түрэн гарч ирсэн тэрхүү үед гадны удирдлага багасаж, монголчууд өөрсдийн нутаг орны соёл, иргэншил, нөхцөл байдалд тохирсон үйл ажиллагаануудыг, өөрсдийн замаар хийх нь чухлыг онцолж эхэлсэн. Гадны бүрэн удирдлага чиглүүлгээс, хамтарсан удирдлага уруу чиглэсэн он жилүүд байсан. Энэхүү шилжилт одоо ч үргэлжилсээр байгаа юм.

Удирдагч бэлтгэх хүрээнд олон улсын чанартай, магадлан итгэмжлэлтэй Библийн гүн гүнзгий сургалтуудыг зохион байгуулахаас гадна, хэдэн чуулганы хүрээнд, нутгийн шинж чанартай жижиг лекц, сургалт, хөтөлбөрүүдийг маш олныг зохион байгуулсан. Монголд буй чуулганууд нэгдэн өөрсдийн гишүүдэд үйлчилдэг, Библийн сургалтын төв, Монголын Эвангелийн Эвсэл гэх мэт томоохон шашны болон төрийн бус байгууллагуудыг байгуулж, өөрөө өөрийгөө удирдан зохион байгуулах нөхцлийг 1995-2000 оны үед бүрэлдүүлсэн.

Энэ хугацаанд Христийн чуулганууд хөдөө орон нутагт, ялангуяа сумын төвүүдэд үүсэн бий болсон. Нийт чуулгануудын тоо 370 орчимд хүрч, 50,000 гаруй гишүүдтэй болсон.

Чуулганууд эвлэлдэн нэгдэж, итгэлийнхээ томоохон илэрхийлэл болох хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулж, төрийн бус байгууллагуудыг олноор эхлүүлсэн.  Хүүхэд залуучуудад зөвлөгөө өгөх, хүмүүжил хөгжлийн асуудлуудаар лекц хийх, гэр бүл, настангууд, хүүхдүүдийг халамжлах гэх мэтийн оюун санаа, сэтгэлгээг хөгжүүлэх үйл ажиллагаа хийхээс гадна нийгмийн эмзэг давхрагынханд туслах санхүү болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, гадаад хэл, соёл, дуу хуур сурах ажлуудыг хөгжүүлсэн. Иймэрхүү ажлууд жижиг, дунд болон заримдаа өргөн цар хүрээгээр хийгддэгийг нийгэм өнөөдөр ил тод харж байгаа билээ.

2006-одоог хүртэл буюу төлөвшлийн үе

Мэдээж 20 жилийн хөгжил гэдэг бол түүхийн үүднээс маш богинохон зурвас билээ. Харин энэхүү богинохон хугацааг үечилбэл энэ хэсгийг бид дөнгөн насанд хүрч, буурь суух гэж яваа хүнтэй зүйрлэж болох юм.

Удирдагч бэлтгэх үйл явц маань чуулганы тооны өсөлтөөс хол хоцорч яваа ч тодорхой хэмжээний үндэсний удирдагчидтай болж, олон чуулган, байгууллагууд цэвэр нутгийн удирдлагатай болсон. Албан ёсоор нийт 180 орчим пастор томилогдон ажиллаж байгаа бөгөөд зөвхөн Библийн сургалтын төв 350 орчим удирдагчдыг 2-4 жилийн хөтөлбөрөөр Библийн мэдлэг боловсролд сургасан байна.

Чуулгануудын удирдлага, тэдний туршлага сайжрахын хэрээр нийгэмтэйгээ хэрхэн зөв харьцаж, үйлчилж, зөв Монгол иргэнийг өсгөн төлөвшүүлэхэд ямар хувь нэмэр оруулж болохыг бага багаар ойлгон төлөвшиж байгаа гэж би бодож байна.

Өнөөдөр Христийн чуулганаар хамрагддаг хүмүүсийн тоо 100,000 нилээн давж, чуулгануудын тоо 600 шахам болсон байгаа нь Христийн шашин яах аргагүй Монголын ардчилсан хувьсгал, зах зээл, даяарчлалын хөгжил дэвшилтэй зэрэгцэн хөгжин ирсэн манай нийгмийн салшгүй нэгээхэн хэсэг болсныг илтгэж байгаа юм.

Хөгжлийн хүчин зүйлс

Христийн шашны өсөлт хөгжилтөд нөлөөлсөн хэд хэдэн үндсэн хүчин зүйлс байгааг би өнөөдөр энд хариуцлагатайгаар тодорхойлохыг хүслээ.

Оюун санааны орон зай

Өмнө дурьдсанчлан, социалист үзэл баримтлал хүмүүсийн оюун санааны хэрэгцээг хангаж чадахгүй болж, хүмүүс харь гарагийн хүн, ховсдолт, далдыг харагч, гал гаргагч хүн гэх мэт аливаа сонин хачин үзэгдэлд итгэхдээ амархан болсон. Тэрхүү оюуны хэрэгцээг олон зуун жилийн туршид хөгжсөн, хүн төрөлхтний итгэл үнэмшлийн томоохон өв Христийн шашин сайн хангаж байсан бөгөөд энэ нь Монголд шинэлэг байсан нь хүмүүст, ялангуяа залуучуудын хувьд оюун санааны орон зайнд шинэ хувьсгал хийхэд нь нөлөөлсөн.

Эдийн засгийн хүчин зүйлс

Ардчилсан хувьсгалын дараахан Монгол орныг эдийн засгийн хүнд нөхцөл байдал нөмөрсөн. Энэ үед гадны олон сайн дурын байгууллагууд буюу ихэвчлэн Христийнхний үүсгэсэн хүмүүнлэгийн байгууллагууд Монгол орны ядууралтай тэмцэхэд гар бие оролцсон билээ. Ядуу айл өрхөөр явж, гурил будаа, хувцас хунар тараах ажлын үр дүнг амсаагүй хороо дүүрэг, аймаг сум байхгүй гэж би бодож байна. Энэ ажлын хүрээнд олон хүн Христийн чуулганд хамрагдах, евангелийг хүлээн авах боломжтой болсон.

Боловсрол ба хүмүүжил

Христийн шашны өсөлт хөгжилтөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол боловсрол ба хүмүүжлийн хүчин зүйл гэж би боддог. Монголд гадаад хэл сурах, гадаад хүмүүстэй танилцаж, шинийг сурч боловсорно гэдэг чухал болох тэр үед Христийн чуулганууд Англи, Солонго, Япон гэх зэрэг хэлийг сурах боломжоор хангагдаж байсан. Олон залуучууд гадаад ертөнцтэй холбогдохын тулд гадаад хүмүүсийг хайн сүм чуулганд ирдэг байсан. Хувьчлан нөхөрлөж, англи хэл сурч улмаар гадаадын сургуулиудад явсан залуучууд ч их байсан.

Хувь хүн өөрийн хэрэгцээг хангахаар ирдэг байсан боловч үнэндээ сүм чуулганы хүрээнд залуучуудад хэрэгтэй олон хүмүүжлийн ажлууд явагддаг байсан нь олон залуучуудыг ороо бусгаа нийгэмд өөрийгөө зөв залан авч явахад нь тустай байсан болохоор тэд сүм чуулган уруу татагдсан. Тэнд хүмүүжил, сахилга баттай нөхөрлөлийг бий болгож, тухайн үеийн нийгмийн бараан үзэгдэл болох архидалт, гэр бүл салалт, гэмт хэрэгт холбогдох зэргээс холуур байх боломжтой болсон. Нөгөөтэйгүүр, архинд орсон, гэр бүлийн асуудалд орсон хүмүүст өгөх зөвлөгөөнд сууж, улмаар сүм чуулганд хамрагдаж ирсэн хүмүүс ч хэдэн зуугаараа тоологдоно.

1990-ээд оны эхэнд Монголын засан хүмүүжүүлэх газрууд маш хүнд байдалтай болж, олон монгол залуус шоронд нас барж байсан. Тэр үед Христийн байгууллагууд тэдэнд очиж, хоол, дулаан хувцас өгөхөөс гадна сэтгэл санаагаар нь дэмжих хүмүүжлийн чанартай үйл ажиллагаануудыг явуулж байсан нь хожим тэдний олон нь нийгэмшин дасахдаа чуулгануудыг бараадах болсон юм.

Хүүхдийн хүмүүжлийн асуудлаар эцэг эхүүд санаа зовж, хүүхдүүдээ чуулганы хүмүүжлийн ажлуудад сайн дураараа явуулж, зарим нөхцөлд дунд сургуулийн багш нар чуулганы ахлагч, пасторуудаар яриа хийлгэж байсан. Боловсрол эзэмших гэхээсээ илүү хүмүүжих ажлын хүрээнд Христийн чуулганууд маш шургуу ажилласан нь олон хүн чуулганд хамрагдах боломжийг нээсэн юм.

Зөвхөн хүмүүжлийн ажил ч бус мөн эрүүл мэнд, хүүхдийн өмгөөллийн асуудал, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд бизнес хөгжүүлэх, удирдлага зүй, амьдрах ухаан, урлаг, спорт гэх мэт олон боловсрол, сургалтын чанартай үйл ажиллагаануудыг хийж ирсэн нь хүмүүсийн амьдралд ач тусаа өгсөн. Эцэг эх, гэр бүлийн асуудлыг хөндсөн маш олон сургалтуудыг гадаадын олон орны сургалтууд дээр үндэслэн бий болгосон бөгөөд энэ нь ч өнөөдөр нийгэмд эерэг хандлагыг бий болгож байгааг бид хардаг.

Дүгнэлт:

1990 он гэхэд огт байгаагүй Христийн шашин өнөөдөр Монголын хүн амын 5% шахамд хүрч, нийгмийн дунд маш олон талбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг хэсэг болсон байна. Үнэндээ улстөрчдийн дүгнэж байгаагаар сонгуулийн насны хүн амын 10%-ыг эзэлсэн нь нийгэмд маш том нөлөөтэй болсныг харуулж байгаа юм. Даравч далдайна, булавч бултайна гэдгийг үлгэрээр Христитгэгчид нуугдахын аргагүй нүсэр болжээ.

Үүссэн цагаасаа эхлэн эрчимтэй өсөж буй Христийн шашны энэхүү эрч хүч одоо ч хэвээр байгаа бөгөөд цаашид энэ нь Монголын нийгэмд улам олон эерэг нөлөөг авчирах хандлагатай байгааг, авчирах ёстой би энд хариуцлагатайгаар илэрхийлж байна.

Төр засаг, нийгэм, хүн ардынхаа сайн сайхан өв соёлыг үргэлжлүүлэн дэлхийн улс үндэстэнд тунхаглах, нэр хүндийг нь өргөх, сайн үйлсийг улам илүүгээр дэлгэрүүлэх чин хүсэл тэмүүлэлтэй Христийнхний 20 жилийн товчхон түүх ийм болой.

Чингис овогт Жамсрангийн Пүрэвдорж (МУИС, Шашны Тэнхимд докторант 2009-)

Баярын Мэдээ Христийн Чуулганы пастор

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ, Христитгэлийн тухай
Түлхүүр үг: ,

"Ж. Пүрэвдорж: “Сүүлийн 20 жилд Монголд хөгжсөн Христийн шашны хөгжил” илтгэл"
нийтлэлд 22 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Ungursun 20 jild Burhanii hiisen aguu zuilsiin dotor Mongol ulsad maani bii bolson 600 garui sum chuulgan hamgiin gaihaltai ni bilee. irj buyu 10 jild 2020 on gehed Burhanii tuluvluguuguur iluu gaihaltai zuils yavagdasan baina gedegt itgel duuren baina. Yaagaad gevel ireh 10 jilruu 100000 garui myangan hun odoonoos zalbirch baigaa tul yaaltchgui gaihamshig bii bolno. Magadui 20/10 vision tuuneesee iluu hol davsan baih vii. Bidnii Burhan Ezen Jesus Christ aldarshig. Amen.

  2. Tugsuu says:

  3. Bold M says:

    Udriin mend,

    Htisted itgeh hudulguun uuseed 20 jiliig udjee, ene udaagyin delgereltiig 1989 onoos tooloh uchirtai bolov uu, BURHANYI Mongol undestnii tuluu ehluulsen ene uilsd zardusangaar songogdson, uur uursdiin zamnal tuuhtei ner buhii humuus baisan gedgiig heleh yostoi baih aa!

    Ar Mongolyin tuluuh zalbiral ih olon jiliin tuuhtei gedgiig ch ontsloh uchirtai!
    BURHANYI UG – Ariun Sudar mongol helnee buulgah ajil uils ch davhar yavagdaj baisan gedgiig ch yaaj orhigduulj boloh bilee!

    1989 ond Avralyin Zaryin uils ehlehed zardusangaar huchin zutgej yavsan humuusiin dundaas
    tengert halisan negen ahaas busad ni amid seruun yavaa biz ee…

  4. Bold M says:

  5. Bold M says:

    Tiimees ter humuusiin gerchleliig tsag aldalgui tsaasan deer buulgaj ene chuhal tuuhiin huudsyig barimtjuulah asuudlyig orhigduulahgui baih ni zuid niitseh biz ee!

    1989 ond itgegch gej huleen zuvshuurugdsun 3,4 mongol hun baisan ba nas suudriin huvid 32,
    33 nastai, ahmad ni 50 garui nasnyi humuus baisan yum aa.

    Mongold anhnyi itgechdiin hamtarsan uulzalt 1990 onyi zun bolj baisan buguud ter ued itgegch
    gesen 6 hun bailaa…

  6. Bold M says:

  7. Bold M says:

    Sonin baij boloh byatshan tuuh delgevel, anhnyi uils ehlehed gar biye oroltsoj yavsan itgegchdiin 2 ni bur 1987 ond zuun evropyin ornoor aylaj yavj baihdaa Hristitgeliig Mongold tugeeh talaar hoorondoo yariltsaj yavsan baigaa yum, ted herhen itgegch bolson uur uursdiin tuuh zamnaltai humuus yum.

    1990 ond baisan ter humuus bugdeeree l uur uuriin tuuh namtartai…

    • Tugsuu says:

      Ih sonin saihan tuuh delgej ugsund bayarlalaa. Bid udalgui tanitai holboo barina. Burhan Ezen taniig iveen eruuh boltugai.

  8. Bold M says:

  9. Bold M says:

    Udriin mend,

    Itgegch nart, ungursun 20-21…jiliin terteed Mongol undestnii dund urnusun Hristitgeliin huraangui tuuhiin zarimaas barimtand tulguurlaj huurnehiig zoriv…

    Ter ueiin gerch bolson itgeliin ger buliin humuus ulam bayajuulan barimtjuulah biz ee hemeen zarim hesgiig ni tedend uldeeye…

    …Tuuhiin huudas suhvul….ali 6-8 zuund “Assiriin sum” nereer tuuhend uldsen itgechdiin bulgiin
    nuluu esgii tuurgatanyi dund bair suuria ezlen tuuhen uurgee guitsetgesen…ehlel tuuh…

    …Udaah ni 1921-1924 onoos umnuh tuuh…

    Gurav dahi tuuhen zamnal…gej helj boloh …1990 on hurtelh ue ba unuu tsagiin tuuhen ue…

    gej undsend ni huvaaj uzej boloh bolov uu…?!

  10. Bold M says:

  11. Bold M says:

    Zalruulga: 6-8- dugaar zuun gej zalrulna uu….

    80 onyi eheer, Moskvagyin UAAADeed surguulid sursan negen halh zaluu
    (ter ued gadaadad surdag baisan oyuutnuud uursdiiguu halh gej nerledeg bailaa) hamt 4 jil amidarsan gadaadyin oyuutnaas nutag burmusun butshaasaa umnu Bibli sudryig belgend avchee… Bibli sudar biedee bailgah ni ter ueiin huuli durmeer buren horiotoi baisan buguud zurchsun negniig hund gemt heregtend tootsoj olon jiliin horih yalaar yalaldag baiv.

    Bibliig belgend avsan shaltgaan ni, halh zaluu angli heliig bie daan surah gej orolddog baisnaas
    uudeltei baisan hereg…

    Uruunii and ni gyalgar goyomsog tsaasand booson nom, chamin hiitstei bugjuu tuund beleglej
    “Namaig hil davsnyi daraa belgee zadlaarai, gehdee hend ch uzuulj bolohgui shuu…” gej
    aminchlan guijee…

    Ongotsnyi buudlaas oyuutnyi bairandaa irj, uud haalgaa sain tugjij avaad, tun hovor unetei nom baigaa bolov uu geed belegee zadlav…angli heleer BIBLE gej bichsen nom bailaa,
    Havtasnyih ni dotor talyin ehnii huudas deer orosoor “Zaluu nasnyihaa on jiluudiig hamtdaa
    unguruuleh az zavshaan tohiosnyig, and chinii ach tusyig martahgui ee, hezee negen tsagt bid uulzah baih gedegt itgeltei baina. Ene nom angli helnii chini medlegt ih tus boloh baih gej naidaj baigaa shuu mun ene nomnoos amidralyin utga uchryig oloosoi gej chin setgeleesee husch baina!

    Bayartai, sain yavaarai!” gej bichsen bailaa…

  12. Bold M says:

  13. Bold M says:

    Iinhuu negen Bibli sudar ter ueiin ZHUls, BNMAUlsyin heleer sem orj irsen tuuhtei…

    1984 on, unuuh zaluu maani mergejil deeshluuleheer Moskva zoriv, “yamar negen uchralaar”
    ter ued Sverdlovskiin UPI -iin oyuutan baisan negen “halh” zaluutai Moskvad taniltsah uchir tohiojee.
    Hojim ni buyuu 1989-1990 on, anhnyi itgegchdiin hoyor ni ingej bie bienee olson yum.

    1985 on, UState -s Mongold ayalal juulchlalaar hoyor zochin irev, ter ueiin “Juulchin” ayalal juulchlalyin baiguulagad
    orchuulagchaar ajillaj baisan unuuh zaluusyin neg ni ter zochdyin giideer (orchuulagch) ajillah
    zavshaan taarch, huduu gadaa hamtdaa yavj baih zuuraa “dotno” taniltsjee…
    Ter ued BNMAUls US-tei dimplomat haritsaa togtoogoogui baisan tul elchin saidyin yaam gej baisangui, tiimees US-n irged ZHUls dahi elchin saidyin yaamaaraa damjuulan neleen saad berhsheeliig tuulj baij Mongold ireh visa avdag baijee.

    Amerikaas irsen hoyor ayalagch maani Burhanyi ilgeesen elchin said nar baisan bilee…

  14. Bold M says:

  15. Bold M says:

    Ter ued Juulchin ZHUls bolon zuun evropyin hoyor ulsaar ayalah 1 saryin hugatsaatai ayalal zohion baiguuldag baiv. 1987 on, unuuh hoyryin neg ni ayalalyin grupiin udirdagch- orchuulagchaar nuguuduh ni ayalagchaar hamtdaa yavah zavshaan tohioson yum.
    Ted nutag ruu butsah 5 honogiin hugatsaand…yanz buriin sedveer yarij yavsnaas ZHUlsad urnusun perestroika, tuunii nuluu, terchlen Mongol orond irj bui uurchlult shinechlelt… Hristos shutlegiig (ter ued tiinhuu yaridag baiv) herhen Mongold oruulah “onts chuhal nuuts” sedveer ch
    yariltsaj yavlaa…

    1989 ond US-s Mongold udaahi elch nar irev…Iinhuu anhnyi itegchdiin hoyor ni Tengeriin Haant Ulsyin irgen bolson tuuhtei…

    Ter jil US-n State Departmentyin, Mongol orond itgel unemshliin erh chuluug chuluutei bolhod huvi nemree oruulahyig hussen zahiag ter ueiin BNMAUlsin Gadaad Yavdlyin yamnyi orlogch
    saidad garduulav…

    1990 on, anhnyi itgeliin ger bul bas negen itgegcheer egneegee urgutguv uu…

    1990 ond Mongol orond itgel unemshliin erh chuluug zuvshuuruuleh
    uilsd Gadaad haritsaanyi yaamnyi hevlel medeeleliin heltsiin darga bolon diplomat albanyi
    humuus chuhal uureg guitsetgesniig ontslon heleh yostoi baih aa!

    Ingej itgel unemshliin erh chuluuguu anh udaagaa zarlan tunhaglaj, ter jiliin namar Gadaad Hariltsaanyi Yaaman deer ter ueiin Mongol ulstai diplomat haritsaatai baisan uls ornyi elchin saidyin yaamnyi ajiltanguud bolon hevlel medeeleliin gazruudyin survaljlagch, tuluugchdiig
    urij ene talaar hevleliin baga hural hiisen bilee.

  16. Tugsuu says:

    Ter ued Buteegch Burhan Ezenee tanij tuuniig dagaj chadsan ene humuust Burhanii iveel duuren orshih boltugai. Odoogiin ene ue ter ueiin ankhlan Burhaniig tanij dagaj, uilchilsen ene humuuseer iveegdsen bilee.

  17. Bold M says:

    UKd Hristitgeltei humuusiin fellowship bii bolson ni ih saihan sanagdaj bn!

    UNEN-g gerchleh gedeg erhem uureg hariutslaga yum aa!

    Ta buhniig hundetgesen,

    M. Bold

    Des Plaines, IL US

  18. Tugsuu says:

    Bayarlala Bold ahaa
    Tanii uramiin ug bidnii itgegch naiz nuhudud mash ih huch bolnoo.
    Ta uur busad bidntei huvaaltsah, busad itgech naiz nart maani sonirhuulah zuil baival ilgeej baigaarai. Burhan taniig bolon tanii ger buliig iveen adislah boltugai.

  19. Bold M says:

    Udriin mend,

    Hariu bichsend ih bayarlalaa!

    Sanal bodloo huvaaltsaj bololgui yaahav!

    Bold.M

  20. Алтангэрэл С says:

    Илтгэл их зүгээр, дажгүй, сайхан болжээ.
    Би өөрөө 1990 онд анх сайн мэдээг сонсож, итгэж хүлээж авсан анхны итгэгчдийн нэг билээ. Надад таны бичсэн зүйлс их таалагдаж байна. 1990-1998 оны үеийн тэмдэглэлийн дэвтэр болон фотозургууд маань надад байдаг. Эдгээрээр би өөрийн итгэлийн бяцхан түүхийг бичих санаатай явдаг билээ.
    Сэтгэгдлээ бичсэн,
    Алтангэрэл С

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..