4

Христэд итгэгчид архи, дарс уух нь гэм нүгэл үү?

Хамгийн сүүлд1071цагийн өмнө уншсан байна

Бичээс архи уух асуудалтай холбоотой олон анхааруулгыг хэлсэн байдаг(Левит 10:9; Тооллого 6:3; Дэд хууль 29:6; Шүүгчид 13:4,7,14; 1Самуел 1:15; Сургаалт үгс 20:1; 31:4,6; Исаиа 5:11,22; 24:9; 28:7; 29:9; 56:12; Мика 2:11; Лук 1:15). Гэвч Христэд итгэгчдийг пиво, дарс эсвэл бусад өөр согтууруулах бодис агуулсан зүйлийг уухыг Бичээс гарцаагүй хориглосон гэж хэлж чадахгүй. Үнэндээ зарим Бичээсийн хэсэг дарсны талд эерэг хандлага тавьсан байдаг. Номлогчын үгс 9:7 “зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу” гэж сургадаг. Дуулал 104:14-15-д Бурхан “хүний зүрхийг баясгадаг дарсыг” өгсөн гэжээ. Амос 9:14 өөрийн усан үзмийн цэцэрлэгээсээ гаргасан дарсыг уух нь Бурханы ивээлийн бэлэг тэмдэг гэсэн. Исаиа 55:11 “ирж, мөнгөгүйгээр, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун” гэж урамшуулжээ.
Согтууруулах ундаатай холбоотойгоор Христэд итгэгчдэд Бурханы тушаасан зүйл нь согтуурч болохгүй гэсэн байна(Ефес 5:18). Библи согтуурах болон түүнээс үүдэлтэй нөлөөг буруушаадаг(Сургаалт үгс 23:29-35). Түүнчлэн Христэд итгэгчид өөрсдийн биесийг ямар нэгэн зүйлсээр “эзэмдүүлэхгүй” байхаар тушаал авсан(1Коринт 6:12; 2Петр 2:19). Согтууруулах ундаа хэтрүүлэн уух нь донтолтод хүргэдэг. Бичээс бас Христэд итгэгч хүнийг бусад Христэд итгэгчдийг гомдоох, доромжлох эсвэл тэдний мөс чанарын эсрэг гэм нүгэл хийж тэднийг хэцүү байдалд оруулах ямар нэгэн зүйлс хийхийг хориглосон байдаг(1Коринт 8:9-13). Эдгээр бичээсийн зарчмын хүрээнд харах юм бол ямар нэг Христэд итгэгч согтууруулах ундаа ууснаараа Бурханыг алдаршуулж байна гэж хэлэх нь үнэхээр бэрхшээлтэй болно(1Коринт 10:31).

Есүс усыг дарс болгон өөрчилсөн. Энэ нь магадгүй Есүс тухайн тохиолдолд дарс ууж байсан мэт сэтгэгдэл төрүүлж болно(Иохан 2:1-11; Матай 26:29). Шинэ гэрээний цаг үед хэрэглээний ус цэвэр байсангүй. Өнөөгийн усны ариун цэврийн бодлого байхгүй байсан бол усанд бактер, вирус, янз бүрийн бохирдол дүүрэн байх байсан. Ийм байдал зарим буурай хөгжилтэй оронд өнөөдөр ч байсаар байдаг. Үүнээс шалтгаалан ус маш их бохирдсон байж болох талтай гэж үзэн хүмүүс ихэвчлэн дарс(эсвэл усан үзмийн шүүс) уудаг. 1Тимот 5:23д Паул Тимотод ус уухаа зогсоож дарс уухыг зааварчилсан байна(магадгүй түүний ходоодны асуудлаас шалтгаалсан байх). Тухайн үед дарс согтууруулах хэмжээг агуулан исгэгдсэн байдаг байсан авч өнөөдрийнх шиг өндөр градустай байгаагүй гэдэг нь тодорхой. Тимотод хэлсэн дарс бол усан үзмийн шүүс байсан, эсвэл өнөө үед байнга хэрэглэгддэг дарстай адил байсан гэж хэлэх нь аль аль нь буруу. Дахин хэлэхэд Бичээст Христэд итгэгчдийг согтууруулах хэмжээ агуулсан ямар нэг ундаа, дарс, пиво уухыг гарцаагүй хориглосон зүйл байхгүй. Согтууруулах ундаа өөрөө, эсвэл үүнд агуулсан зүйл нь гэм нүглээр бохирлогдсон гэж хэлж болохгүй. Харин согтуурах байдал, болон донтолтоос Христэд итгэгч хүн бүрэн хол байж цээрлэх ёстой(Ефес 5:18; 1Коринт 6:12).

Спирт бага хэмжээтэйгээр хэрэглэх нь аюултай, эсвэл донтуулдаг гэж үзэж болохгүй. Үнэндээ зарим эмч нар бага хэмжээний улаан дарс уух нь эрүүл мэндэд ашиг тустай, ялангуяа зүрхэнд сайн гэж өмгөөлдөг. Бага хэмжээний алкохолын хэрэглээ нь Христэд итгэгч хүмүүсийн хувьд эрх чөлөөний асуудал юм. Харин согтууралт болон донтолт бол гэм нүгэл. Библи согтууруулах ундаа болон түүний үр нөлөөний талаар юу гэж хэлснийг анхаарч, мөн түүнчлэн архины төрлийн зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс, түүний нөлөөнд автсан зан чанарын түргэн өөрчлөлтөөс болж бусдыг дайран давшилж, эвгүй байдал, хор хөнөөлд хүргэх боломж байгаа гэдгийг ухамсарлан Христэд итгэгчийн хувьд согтууруулах ундааны хэрэглээнээс бүрэн хол байх нь хамгийн сайн шийдвэр болж болох юм.

Mongolian Christian Fellowship in the UK | Их Британи дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл цуглаан

www.gotquestons.org

Сэдэвийн ангилал: Асуултууд, НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , ,

"Христэд итгэгчид архи, дарс уух нь гэм нүгэл үү?"
нийтлэлд 4 сэтгэгдэл байна

  1. Tsolmon says:

    Minii bodloor: Ulaan dars, khund makhtai khoolni daraa bol em, khetruulj bolokhguie 🙂

  2. Tsolmon says:

    Minii bodloor: Ulaan dars, khund makhtai khoolni daraa bol em, khetruulj bolokhguie 🙂

  3. ukmcf says:

    Tiim shuu hetruulj hiisen buh zuil gem nugel boldog, jishee hool-iig hetruulj ideed het targalah bol gem, het ih ajillaad biedee achaalal ugch uvchin tusah ni bas gem, arhi-iig hetruulj uugaad tasarch unah humuusiig hel amaaraa doromjloh, zodoon zohion hiih bugd gem nugel baigaa. Tiimees Christian humuus bol NEG-ees iluu hundga dars hereglehgui baih ni deer baihaa gej bodoj baina. haach baisan ene ni deer bas gerchileltei Burhaniig aldarshuulj chadna gej bodoj baina.

  4. ukmcf says:

    Tiim shuu hetruulj hiisen buh zuil gem nugel boldog, jishee hool-iig hetruulj ideed het targalah bol gem, het ih ajillaad biedee achaalal ugch uvchin tusah ni bas gem, arhi-iig hetruulj uugaad tasarch unah humuusiig hel amaaraa doromjloh, zodoon zohion hiih bugd gem nugel baigaa. Tiimees Christian humuus bol NEG-ees iluu hundga dars hereglehgui baih ni deer baihaa gej bodoj baina. haach baisan ene ni deer bas gerchileltei Burhaniig aldarshuulj chadna gej bodoj baina.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..