13

Бурхaны тэнгэр элч нар ба муу сүнснүүд

Хамгийн сүүлд1712цагийн өмнө уншсан байна


Та бүхэнд Эзэний амар амгаланг айлтгая

Бүх юм эхлэхээс өмнө Бурхан байсан бөгөөд,-хэн ч түүнийг бүрэн ойлгож чадахгүй. Бурханд төгсгөл гэж байхгүй юм. Бурхан бол төгс төгөлдөр юм. Бурхан ариун бөгөөд түүнд аливаа хязгаар  гэж байхгүй. Үгээрээ Бурхан бүхнийг бүтээжээ.

“Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан.”(Иохан 11)

Бидний амьдарч байгаа ертөнц бол хэдэн тэрбум однуудтай (галактик),  нар бол тэдгээрийн нэг, түүнийг тойроод найман гариг оршдог нэг нь  манай дэлхий билээ. Манай дэлхий дээр бүх амьд зүйлс өөр хоорондоо холбоотой байдаг. Бурхан дэлхийг зургаан хоногийн дотор бүтээсэн байхад бид одоо болтол дэлхийгээ бүрэн гүйцэд таниагүй байдаг. (хэдэн мянган жил?) Хүний оюун ухаан, ойлголт чадвар  хязгаарлагдмал учир бүрэн ойлгож чадах ч үгүй юм. Бурхан хорвоо дэлхийг хэрхэн бүтээсэн, тэнгэр элч нар, муу сүнснүүд яг ямаршуухан байдаг вэ гэдгийг хүмүүн бид мэдэхгүй.

Тэнгэр элч яг ямаршуухан, ямар дүрс хэлбэртэй гэдгийг ямар ч хүн мэдэхгүй. Ийм энд үзүүлэх бичлэг зурагнуудыг хүмүүс Библид бичигдсэн зарим дүрслэл, өөрсдийн ойлголт дээрээ үндэслэн ТӨСӨӨЛӨН зурсан гэдгийг танд сануулахад илүүдэхгүй байх аа.

Дээрх видеоноос бид Бурхан ертөнцийг яаж бүтээсэн тухай төсөөлөлтэй болно.

“Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна.” (Кол 1:16)

 Angel гэдэг энэ англи үг нь грэк aggelos (ангэлос гэж дуудна)буюу элч зарлага гэсэн утгатай үгнээс гаралтай ажээ.

Тэнгэр элч нар Бурханы Ариун сударт эхнээс нь төгсгөл хүртэл гардаг. Тэд нар бол Бурханаар бүтээгдсэн сүнслэг биетэй, өндөр оюун ухаантай ёс суртахууны шийдвэр гаргаж чаддаг Бурханы ер бусын туслахууд. Тэд бүтээгдэхдээ Бурханыг магтан алдаршуулах, хүмүүс ба Бурханы хооронд зуучлах бас хүмүүсийг харж хамгаалахын тулд, энэ дэлхий ба анхны хүн бүтээгдэхээс өмнө бүтээгджээ.

“Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
Учир нь Түүний тушааснаар тэд бүтээгдсэн билээ.
” (Дуулал 148:5)

 Тэд эр эмийн ялгаагүй учраас ихэнхдээ бүлгээрээ гэхдээ нэг тодорхой хязгаарласан байршилтай байдаг ажээ. Тэд хааяа хүмүүсийн өмнө үзэгдэхдээ, хүн шиг махан биетэй бас болж чаддаг боловч хүссэн үедээ тэд хүнд үзэгдэхгүй болдог аж.

 “Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм.” (Еврей13:2)

Тэнгэр элч нарын тухай Хуучин гэрээнд ойролцоогоор 116,  Шинэ гэрээнд ойролцоогоор 175 удаа гардаг.

Бурханы тэнгэр элч нарыг ерөнхийдээ 9 бүлэгт хуваагдаг аж: (Эдгээр дарааллыг Thomas Aquinas дундад зуунд гаргажээ).

1. Сэрафууд

“Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа. Нэг нь нөгөөгөө дуудаж
-Түмэн цэргийн ЭЗЭН
ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.(Исаиа 6:2-7)

Тэд ЭЗЭНийг үргэлж магтан дуулдаг.

2. Хэрүбүүд

“Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.” (Эхлэл 3:24, Дуулал 18:10, Езекиел 10:1-22)

Тэд Еден цэцэрлэгийг манах ба ЭЗЭН-ий хөлөг тэрэг аж.

Бас ЭЗЭНий гэрээний авдар ба өршөөлийн суудлын хоёр үзүүрт гардаг.

3. Хаан ширээнүүд

“Тус бүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээрв-Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж.” (Илчлэлт 4:8)

4. Эрх мэдлүүд

“Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэр элч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.” (1Пэтр 3:22)

5. Ноёрхлууд

“бүх засаг захиргаа, эрх мэдэл, хүч, ноёрхол төдийгүй зөвхөн энэ үед ч биш мөн ирээдүйд нэрлэгдэх аливаа нэрээс ч эрхэм болгожээ.” (Эфэс 1:21)

6. Хүчнүүд

Дунд бүлгийн (4,5,6) тэнгэр элчнүүд бол нар, сар, одод ба салхийг удирдах ажилтай байдаг аж.

7. Удирдлагууд

“Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсөл ирнэ.” (1Кор 15:24)

8. Тэргүүн тэнгэр элч

“Гэвч Персийн хаант улсын жонон намайг хорин нэгэн өдөр эсэргүүцсэн. Харин тэргүүн жононгуудын нэг болох Михаел надад туслахаар ирсэн. Учир нь би тэнд Персийн хаадтай хамт үлдсэн байв.” (Даниел 10:13)

“Харин тэргүүн тэнгэр элч Михаел диаволтай сөргөлдөж Мосэгийн биеийн талаар маргалдахдаа түүний эсрэг доромжлолых шүүлт явуулахыг үл зүрхлэн харин Эзэн чамайг буруушааг гэж хэлжээ.” (Иуда 1:9)

Библэд Жонон гэдэг ганц Михаел-г дурддаг.

9. Тэнгэр элчүүд, Харуулууд

“Тэнгэр элч Габриелыг Бурхан Галилын Назар хот уруу зургадугаар сард илгээсэн ажээ.” (Лук 1:26)

Тоо томшгүй тэнгэр элч нараас нэрээр нь бидний бас мэдэх нэг бол Габриел билээ.

“Энэ бол тэнгэр элч мэт харуулуудын зарлиг бөгөөд энэ нь ариун нэгнүүдийн гаргасан шийдвэр.” (Даниел 4:17)

Библид бас тэнгэр элч нарыг сүнснүүд ба Бурханы хөвгүүд гэж дурддаг. Бурханы тэнгэр элч нар ерөнхийдээ ЭЗЭН-ий мэдээг хүмүүст хүргэх, Бурханы хүмүүсийг хамгаалах дайтах бас хүмүүсийн амийг авах үүргүүдийг гүйцээдэг ажээ. Гэхдээ Бурханы зарлигаар л тэд энэ болгоныг үйлддэг аж.

 ”Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд
Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө.
” (Дуулал 91:11)

“Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэр элч тэдэнд -Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” (Лук 2:9-11)

“Тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхэцгээсэн байжээ. ” (Хаадын дэд 19:35)

 ”Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв. Үзтүгэй, гэнэт Эзэний тэнгэр элч үзэгдэн шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэр элч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж,-Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа.”       (Үйлс 12:6-7)

 Иймээс бид тэнгэр элч нарыг байдагт эргэлзэх хэрэггүй. Харин тэд нарыг шүтэж хэзээ ч болохгүй юм. – Мараната!

“Иохан, би бол эдгээр зүйлсийг үзэж, сонссон нэгэн юм. Би үзэж, сонсоод эдгээр зүйлсийг надад үзүүлсэн тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унав. Тэр надад -Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон эш үзүүлэгч ах дүүсийн чинь, мөн энэхүү номын үгсийг сахигсдын хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө гэв.” (Илчлэлт 22:8-9)

 Тэнгэр элч нар Бурханы бид нарт өгсөн хэмжээлшгүй хайрын бас нэг баталгаа нь билээ. Бурханы хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээгээд зогсохгүй бас тэнгэр элч нарыг бид нарт үйлчлүүлэхээр бүтээжээ.

“Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү? (Еврей 1:14)

 Хүн гэмд унасан шиг хамгийн эхэнд тэнгэр элч нар бас гэмд унасан ажээ. Тэр хамгийн анхны гэмд унасан тэнгэр элч бол Сатан юм. Сатан бол анхны эмэгтэй хүн Эвийг ятгаж хуурсан муу зальт могой билээ.

 “Тэр могой эмэгтэйд -Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.” (Эхлэл 3:4-5)

Тэгээд юу болсоныг та бүхэн мэдэж байгаа биз дээ;

 “Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.” (Эхлэл 3:24)

Бидний Бурхан ЭЗЭН үнэхээр агуу нийгүүлсэнгүй ажээ. Гэмд унасан тэнгэр элч нарыг ЭЗЭН аврахгүй харин, Тэр гэмд унасан хүн төрөлөхтөн биднийг аврахыг хүсжээ.

 ”Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.” (Иуда 1:6)

 Тэрээр өөрийн ганц Хүүгээ энэ дэлхий рүү илгээсэн нь, Хүүд итгэсэн хэн хүнийг ч болов мөнхийн үхлээс аврахын төлөө билээ.

“Тэд шинэ дуу дуулж -Хуйлмал номыг авч, лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ.” (Илчлэлт 5:9)

 Тэнгэр элч нар бол бидэнд харагдахгүйгээр оршдог тэр Бурханы Хаанчлалыг гэрчилдэг, тэд Бурханыг бас гэрчилдэг. Өөрөөр хэлэхэд тэр нүдээр үл харагдах ертөнц бол, Адам,Эва хоёрын ба хүн төрөлөхтөнд зориулан, аль хэдийнэ бэлтгэсэн бидний жинхэнэ гэр юм.

Тэнгэр элч нар бидэнд сайн сайхан бодол санааг үлгэр дуурайлалаар үзүүлдэг. Тэд бидэнд ЭЗЭН Бурханыг яаж магтан дуулах, хүндлэх жишээ болдог. Ийм ч учраас тэнгэр элч нар бол бас бидний үл харагдах гэрч нар ажээ. Тэд бидэнтэй хамт цуглаж ЭЗЭН Бурханыг ба Түүний баруун гар талд заларсан Хургыг магтан дуулдаг аж.

 ”Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэр элч нарын оршихуйд баяр хөөр болно гэв.”     (Лук 15:10)

 Та нарт одоо тэр Сатан ба гэмд унасан тэнгэр элч нар яасан бэ гэх асуулт байгаа байх …

Demon гэдэг үг бол грек хэлнээс гаралтай муу сүнс гэсэн утгатай үг аж. Devil гэдэг англи үг нь грек diabolos буюу чөтгөр гэсэн утгатай.Монгол Библид диавол ба муу сүнс гэж хэрэглэдэг.

Сатан бол еврей хэлнээс гаралтай, дайсагнагч гэсэн утгатай үг юм. Библид Сатаныг маш олон янзаар нэрэлсэн байдаг.. Лусифэр (латин), Агаарын эзэн, Бэлиал… Яг еврей Библи дээр бол Лусифэр гэж байдаггүй.

Сатан бол өөрийн бардам зан ба шуналаасаа болж гэмд унасан юм, ингэхдээ өөр тэнгэр элч нарыг ч гэсэн хууран мөнхийн нүгэлд оруулсан ажээ.  Сатан Бурханы тэргүүн тэнгэр элч нарын нэг, тэр тусмаа магтаал дууны удирдагч байжээ. Тэд, зөвхөн байр сууриа орхиод дуулгаваргүй хандсан бас тэрнийхээ төлөө шийтгэлээ хүлээж авсан тэнгэр элч нараас нэг ялгаатай юм: тэд бол Сатаны талд орон Бурханы эсрэг дайтсан юм. Тэд Сатантай хамт Тэнгэрийн орноос үүрд хөөгджээ.

“Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэр элч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элч нар тулалдаад, тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав.” (Илчлэлт 12:7-9)

Библэд тэднийг муу ёрын сүнснүүд гэж дурддаг. Ийм учраас бид тэнгэр элч нарт мөргөх ба тэднийг хайх зэрэг үйлдэлээс зайлсхийх ёстой. -Мараната!

 ”Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга.” (2 Кор 11:14)

Муу сүнснүүд бол Бурханы хяналтан дотор байдаг бөгөөд хүч чадлын хувьд хязгаартай. Тэнгэр элч нарын хүч чадал Бурханы хайр ба үнэнд байдаг бол, муу сүнснүүдийн хүч чадал нь хүний гэм нүгэл ба бузар болгонд оршдог ажээ. Энэ нь өөрөөр хэлбэл, гэм нүгэл ба бузар муухай бол мөнхийн үхэл руу хүрэх дөт зам гэсэн утгатай.

Муу сүнснүүд бол хүнийг гэмт замаар нь байлгах зорилготой байдаг, тийм байдлаар тэд хүнийг боолчилдог ажээ. Тэд биднийг чадах болгондоо анхааран отдог аж, тиймээс ч тэд гэмгүй нэгнийг хууран мэхэлж, тэдэнд илбэ хийх, мэргэлэх зэрэг чадвартай юм шиг болгон бусдыг урхидан нүгэл үйлдүүлдэг ажээ. Хүн өөрийн сайн дураар зөвшөөрөх гэдэгт Бурханы мэргэн ухаан байгаа ажээ, энэ бол Бурханаас бидэнд билэглэсэн хамгаалалтын нэг хэсэг юм. Хэрэв бид тэр уруу татлагыг өөрсдийн сайн дураар эсэргүүцэх юм бол хамгаалагдана. Тиймээс таван мэдрэхүйгээр мэдрэгдэхгүй тэр сайн муу хүчнүүд бол үлгэр биш юм, би тийм юманд итгэдэггүй гээд явсан ч бидний амьдралд нөлөөлөх юм.

 ”Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх ёстой хэмээдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог”(Ром 6:12)

“Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм”  (Колоссай 3:5)

 Дээрхийг нэг бяцхан жишээгээр тайлбарлахыг хичээе:

Нэгэн аав хүүтэйгээ ийнхүү ярив; -Миний зүрхэнд хоёр чоно архиралдан тэмцэлддэг. Нэг нь бол шуналт, ууртай, өс хонзонтой нөгөө нь даруу, хайраар дүүрэн бас тэвчээртэй, гэхэд хүү нь: - Aаваа, тэгээд аль чоно нь дийлэх юм бэ гэж асуухад, аав нь: -хэнд нь би тэжээл өгнө тэр нь л дийлнэ гэж хэлэв

Иймээс бид муу сүнсийг эсэргүүцэн буруушааж чадваас тэднээс айх хэрэггүй болно.

 ”Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн. (2 Тимот 1:7)

Тэнгэр элч нар бол бурхадууд биш, гэвч зарим үндэстэн тэднийг бурхан гэж шүтээн болгон шүтдэг. Жишээ нь: Католикчүүд, Хиндүчүүд, Төвдын буддистууд…Нэг жишээ ишлэн авахад эртний грекчүүд Аполлог далайн бурхан хэмээн шүтдэг байхад, тэр нь муу сүнс байжээ.

Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь ёроолгүй гүний тэнгэр элч ажээ. Түүний нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм.” (Илчлэлт 9:11)

Үнэхээр өчүүхэн миний бодлоор Бурханы энэ ертөнц-дэлхийг бүтээсэн тэр бүх үйлдлүүдийн оргил нь хүн юм. Өөрөөр хэлбэл хүн өөрөө бүхэл бүтэн дэлхий ертөнц гэсэн утгатай.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүн ямарваа өөрт нь чухал нэг зүйлд гомдох эсвэл атаархах үедээ түүнийг үгүйсгэж өөрийгөө мэхлэн хуурдаг аж, энэ нь бас нэг ёсны бардам зан гэнэ. Бид бардам зангаа ЭЗЭН доторх хайр ба итгэл, мэргэн-даруу хуягаар солин олон монгол ба өөр үндэстнүүдэд сайн мэдээ тунхаглан, ЭЗЭН Бурханы алдрыг мандуулцгаая!

 ”Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь та нарын итгэл хүмүүсийн мэргэн ухаан дотор бус, харин Бурханы хүч дотор байхын тулд юм.” (1 Коринт 2:4)

 Т.Цолмон

Сэдэвийн ангилал: Асуултууд, НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , ,

"Бурхaны тэнгэр элч нар ба муу сүнснүүд"
нийтлэлд 13 сэтгэгдэл байна

  1. Ganaa(Gtl) says:

    Ih saihan niitlel bna. Bayarlalaa. Bidnii dotroh Burhanii suns uneniig hudlaas salgaj bid buhend Burhanii tenger elch naraar hamgaalagdah huchiig ugdug bilee. Amen.

  2. Ganaa(Gtl) says:

    Ih saihan niitlel bna. Bayarlalaa. Bidnii dotroh Burhanii suns uneniig hudlaas salgaj bid buhend Burhanii tenger elch naraar hamgaalagdah huchiig ugdug bilee. Amen.

  3. tuul says:

    Bidnig Buteegch Ezen Mőnxőd Aldarshix boltugai. Burxani niguulsleer avragdan duudagdaj Tuuni ugeer xoollon Ariun Sunseer ősch bga Tsolmon xuudee bajar xurgej. Ene niitlel Burxani xaanchlal orsin baidgig gerchilsen sonirxoltoi, surgamjtai bas engin ugeer oilgomjtoi bichigdsen unexeer saixan niitlel bn bna.

    Caashid bainga Ezeni orshixuid baij, Tuuni duudlagig tőgs bieluulex bat itgeltei, mergen uxaantai, santrashgui daichin, Ezeni Elchin said bolooroi gej erőőe.

    Burxani Ariun tosolgoo bainga chamaig duurgej bx boltugai.May God Bless you.

  4. tuul says:

    Bidnig Buteegch Ezen Mőnxőd Aldarshix boltugai. Burxani niguulsleer avragdan duudagdaj Tuuni ugeer xoollon Ariun Sunseer ősch bga Tsolmon xuudee bajar xurgej. Ene niitlel Burxani xaanchlal orsin baidgig gerchilsen sonirxoltoi, surgamjtai bas engin ugeer oilgomjtoi bichigdsen unexeer saixan niitlel bn bna.

    Caashid bainga Ezeni orshixuid baij, Tuuni duudlagig tőgs bieluulex bat itgeltei, mergen uxaantai, santrashgui daichin, Ezeni Elchin said bolooroi gej erőőe.

    Burxani Ariun tosolgoo bainga chamaig duurgej bx boltugai.May God Bless you.

  5. Tugsuu says:

    Woooooooooooooooow Very good. Keep up your good work for God’s Kingdom.
    I am sure it is very helpful and encouraging to our friends in Christ.

  6. Tugsuu says:

    Woooooooooooooooow Very good. Keep up your good work for God’s Kingdom.
    I am sure it is very helpful and encouraging to our friends in Christ.

  7. egi says:

    Hey Well done Tsolmon. Saihan niitlel bolson bna. Minii medej amjaagui bsan Tenger elch nariin tuhai saihan oilgolt ugluu bayarlalaa. Tsaashid niitleliig chin huleeh boloh nee kkk. Burhan chamd mergen uhaanaa haramgui haiarlah boltugai. Amen

  8. egi says:

    Hey Well done Tsolmon. Saihan niitlel bolson bna. Minii medej amjaagui bsan Tenger elch nariin tuhai saihan oilgolt ugluu bayarlalaa. Tsaashid niitleliig chin huleeh boloh nee kkk. Burhan chamd mergen uhaanaa haramgui haiarlah boltugai. Amen

  9. togi says:

    ih saihan niitlel bolson baina bayarlalaa. Burhan zamaig iluugeer iweeh boltugai.Burhani ariun tosolgoo zamaij bainga tosolj,ariun sunseer duuren baigaasai gej husej bna. amen

  10. togi says:

    ih saihan niitlel bolson baina bayarlalaa. Burhan zamaig iluugeer iweeh boltugai.Burhani ariun tosolgoo zamaij bainga tosolj,ariun sunseer duuren baigaasai gej husej bna. amen

  11. Tugsuu says:

    Hi Togi chi haana baidag ve? Burhan ezenii dotorh naiz chamd sain saihaniig husii.

  12. Tugsuu says:

    Hi Togi chi haana baidag ve? Burhan ezenii dotorh naiz chamd sain saihaniig husii.

  13. hurlee says:

    Saixan niitlel boljee.BURXAN chamd mergen uxaan egchee
    EZEN aldarshig

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2014 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..