10

Иохан 14.1-14. Есүс бол Зам, Үнэн, Амь мөн

Хамгийн сүүлд1699цагийн өмнө уншсан байна

Та бүхэндээ 08 сарын 06-ны Лондонгийн цуглаан дээр заасан “Есүс бол Зам, Үнэн, Амь мөн” гэсэн номлолоо хүргэж байна.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

(iPhone, iPad, Android хэрэглэгчид дараахыг дарж сонсоно уу)

[mejsaudio: src=”http://dl.dropbox.com/u/20812599/I%20am%20the%20Way%20Truth%20Life%206%20Aug%202011.mp3″]

Иохан 14.1-14

“Би бол Зам, Үнэн, Амь”

14.1-3. Бурханы хаант улс бол бидний хараа зорилго.

Хүний амьдрал энэ насаар дуусдаггүй, энэ насны цаана бас хугацаа амьдрал гэж бий гэсэн үг. Бидний амьдралын хараа чиглэл, зорилго, бай, хүсэл эрмэлзэл, тэмүүлэл Бурханы тэнгэрийн улс дээр төвлөрөх ёстой гэсэн үг юм. Хэрэв бидний хараа чиглэл, хүсэл эрмэлзэл маань энэ дэлхий, энэ насны амьдрал дээр төвлөрвөл нүгэлт энэ хорвоо дээр бид сэтгэлээр унасаар гутраад дуусна. Энэ дэлхий бол амьдралын төгсгөл биш.

Илчлэлт 21.1-4 “… Бурханы орших газар нь хүнтэй хамт. Бурхан тэдэнтэй хамт байх болно. Тэд Бурханы хүмүүс байна…”

14.4-6. Есүс бол Бурхан Эцэгт хүрэх цорын ганц Зам.

“Би бол Зам”. Есүс өөрөө Зам. Тодорхой заавар, журмыг дагаад, ийм ийм алхмуудыг хийгээд, ингээд ингээд явбал тэр газраа та хүрнэ гэсэн заавраас өөр. Есүс та нар 20 км чигээрээ яваад, баруун тийш эргээд 10 км яваад, тэгээд зүүн тийш эргээд чигээрээ яваад байгаарай гэж хэлээгүй. Есүс Бурханы улсад очих заавар чиглэл орхиод биднийг дагаарай гээгүй. Харин тэр зам заавар нь Есүс өөрөө. Бурханд хүрэх зам бол янз бүрийн шашнуудыг заадаг шиг дэг жаяг, тодорхой нэгэн амьдралын хэв маяг, хийж гүйцээх зүйлсийн жагсаалт биш. Есүс өөрөө тэр Зам.

Бурхан Эцэг дээр очих цорын ганц зам байна. Тэр зам бол Есүс. Есүсээс өөр зам Бурхан Эцэг дээр аваачихгүй, харин таны хүсээгүй тэс өөр газар буюу там уруу л хүргэнэ.

Бурхан үргэлж анхдагч санаачлагыг авч, хүнд өөрийгөө илчилж байдаг. Анхны хүн Адаамд Бурхан анхчлан “Үржиж олшир, энэд дэлхийг дүүргэ” гэсэн заавар өгсөн (Эхлэл 1), Ноаг нүгэлт ертөнцөөс нь аврахыг тулд Бурхан эхлээд төлөвлөгөөгөө илчилж “Би бүх хүн төрөлхтөнийг устгахаар шийдсэн” гэж хэлсэн (Эхлэл 6), Абрамыг Харан нутагт амьдарч байхад нь Бурхан “чи энэ нутгаас явж, миний харуулах нутаг уруу яв” гэж хэлсэн, Мөөшэг малаа хариулаад явж байхад Бурхан галт бутнаас “Мөөшэ, Мөөшэ” гэж дуудсан. Бурханы эш үзүүлэгчдийн үйчлэл дандаа “Бурханы үг ийн хэллээ” гэж эхэлсэн байдаг.

14.6. Есүс бол Үнэн, Амь мөн

Хамгийн чухал, хамгийн ач холбогдолтой, хамгийн суурь үнэн бол Есүс. Өөрөөр хэлбэл тэр хамгийн чухал, суурь, та бидий амьдралд чиглэл, амьдралын утга учрыг өгдөг үнэн бол зүйлс, жагсаалт, дагаж мөрдөх зарчмууд биш харин амьд, бидэнтэй харилцдаг, бодгаль чанартай Есүс. Та бидэнд амьдралын тухай, хорвоо дэлхий, Бурхан, таны тухай таниулах үнэн. Бидний хэн бэ, Бурхан гэж хэн бэ, хорвоо ертөнц гэж вэ гэдгийг таниулдаг Үнэн бол Есүс.

Мөнх амь. Амьтай зүйлээс амь гарна. Ямар нэгэн амьгүй, үхмэл зүйлээс амь амьдрал гарахгүй. Амьгүй зүйлээс энэ дэлхий, амьтай амьтан хүн үүссэн гэж заадаг эволюцийн онолын суурь зөрчилдөөн бол энэ юм. Бурхан хүнийг шорооноос бүтээчихээд дараа нь амь амьсгал Өөрөөсөө өгсөн гэж Библи хэлдэг. Есүс өөрийгөө “Би бол Амь” гэж хэлснээрээ өөрийгөө амийн эх үүсвэр, ундарга гэж хэлж, хүнд амь сүнсийг өгсөн Бурхан юм шүү гэдгээ хэлж байна. Та бидний нүгэл дотроо үхмэл байсан тэр амьдралд амь өгч, өөрчилж чадах Амь юм.

Есүст итгэнэ гэдэг Есүсийн тухай хэдэн жагсаасан зүйлд итгэхээс илүү амьд Үнэнд итгэнэ гэсэн үг. Тэр туйлын Үнэн хэдэн амьгүй жагсаалт тодорхойлолт биш, харин Амьд Эзэн, бодгаль чанартай Есүс. Есүс бол тэр Зам, Үнэн, Амь юм гэдгийг ухаарахад та бидний амьдрал орвонгоороо яахын аргагүй өөрчлөгдөнө.

Есүс та бидний Зам, Үнэн, Амь байх болтугай!

Бурхан алдаршиг.

Гарамцэрэнгийн Баяржаргал

Сэдэвийн ангилал: Аудио номлол, НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ
Түлхүүр үг: , , , ,

"Иохан 14.1-14. Есүс бол Зам, Үнэн, Амь мөн"
нийтлэлд 10 сэтгэгдэл байна

  1. Bayasaa says:

    Minii bodloor, ene nomloliig bible-iig buren sudlaj unuudriin amidral, problem zergiig yamar untsuguus yaj harj yaj unelehee todorhoilson hun l oilgoh yum bna. Humuus hoid nasandaa burhanii ulsad ochihiin tuld l Bible-iig sudladag uu esvel unuudriin amidralaa uuriin gesen amttai utga uchirtai bolohiig medrehiin tuld unshij sonsdog uu? Bid unuudur burhanii zuv zamaar buyan hiij busdiig hairlaj ger bul naiz nuhduu tugs hairaar hairlaj amidrah gej l .., unuudriin amidraliin tuluu l..
    Burhan urshuug,

    • ukmcf says:

      Hi Baysaa chinii commentiig unshaad ih uram avlaa. Burhanii ugiig eregtsuulen zurhendee byasalgaj bgaa chin tun saihan bna. Chinii sanaag urgeljiluulehed olon hun unuuduriin amidraldaa utga uchirtai, hairaar duuren, sain saihan amidrah gej Christed itgedeg. Ene ni zuv buguud Burhanii niguulseleer bidnii odoo amidarch bgaa amidral gaihaltai uurchilugddug. Getel Burhan deer ni nemeed Burhanii ugiin daguu hirshuu uuriin adil hairlaj amidarch bgaa ter humuust MUNKHIIN AMIIG uguhuu amalsan baidag. Tegheer bid ene 2 zuiliig neg utgeleer, neg Burhan Ezeneer, neg shiidvereer huleen avdag tul gaihaltai yum. Tegheer bid ireeduidee ch gesen ali hediinee sanaa taviad ehelsen bgaagaa medeh ni saihan zuil yum. Christed itgegchiin huvid Burhanii uguh Munkh Ami gedeg bol bidnii etsesiin zorilgo bgaa. Burhan cjamaig bolon chinii ger buliig iveen adislah boltugai. :good:

  2. Bayasaa says:

  3. Tsolmon says:

    Unekheer gaikhaltai nukhurluliin tsag naisan gej bodoj baina. EZEN unekheer iveesen shuu. :yahoo:

  4. Tsolmon says:

    Unekheer gaikhaltai nukhurluliin tsag naisan gej bodoj baina. EZEN unekheer iveesen shuu. :yahoo:

  5. egi says:

    Estoi saihan niitlel bna bayarlalaa. Bayaraa Yanjaa tanai ger bul saihan amarch yavaa gedegt itgej bna. Udahgui dahin Burhanii ugiig duulgah bolno gj bodoj bna shuu. Burhan iveeh boltugai.

  6. egi says:

    Estoi saihan niitlel bna bayarlalaa. Bayaraa Yanjaa tanai ger bul saihan amarch yavaa gedegt itgej bna. Udahgui dahin Burhanii ugiig duulgah bolno gj bodoj bna shuu. Burhan iveeh boltugai.

  7. Tugsuu says:

    Bayaraa ah bolon tuunii Ger bul 9 sariin 9 nd butsaj irne manaihaan. Pray for them trip to home in Cambridge.

  8. Tugsuu says:

    Bayaraa ah bolon tuunii Ger bul 9 sariin 9 nd butsaj irne manaihaan. Pray for them trip to home in Cambridge.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..