6

Алдар нь ЭЗЭНийх билээ

Хамгийн сүүлд1081цагийн өмнө уншсан байна

-Бидний Эзэн ба Бурхан минь,

Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой.

Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ.

Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд

бүтээгдсэн юм.” (Илчлэлт 4:11)

Та бүхэнд ЭЗЭНий энэ мөчийн амар амгаланг айлтгая.

Энэ Бямба гарагт Лондон хот дахь цуглаан маань Бурханы ивээлээр шинэ байрандаа (Халлэлүяа) цугларна. Энэ бол та бүхний зогсолтгүй залбирал ЭЗЭНий сонсголд хүрч, Бурхан мөхөс бидэнд нигүүлслээ үзүүлсэн явдал юм. ЭЗЭН цаг үргэлж гайхамшгаа бидэнд үзүүлдэг билээ.

Бид одоо Лондон хотноо эрэгтэйчүүдийн Библи судлал Баасан гараг болгонд, бас магтан дууны баг эхлүүлэх гэж бэлтгэж байна. Та бүхэн Пүрэв гараг болгонд залбирч өгнө үү.

Удахгүй ирэх оны 2 сарын 13-15-ны хооронд болох Удирдагч бэлтгэх өвлийн сургалт 2012 хичээл заах багш нарын төлөө та бүхэн Даваа гараг болгон залбирч өгнө үү. Энэ жил бид Ноттингхам хотын шинэ итгэгчидтэйгээ хамтдаа цугларч, танилцан нөхөрлөх сайхан боломж олдож байгаа нь бас ЭЗЭНий гайхамшиг билээ. (Ноттингхам-ын итгэгчид Өвлийн  сургалтад оролцохын төлөө бас залбирч өгнө үү.)

Бидний хүндэт найз Төгсөө ба гэр бүлийнхэнийнх нь төлөө, бас Монголд шинэ цуглаан эхлэх гэж байгаа ажлыг нь ЭЗЭН ивээх болтугай гэж эрхэмлэн залбирч гуйцгаая.

Цаашдаа Их Британи дахь монгол итгэгчид маань эв нэгдэл, хайраар Есүст итгэх итгэлээрээ бат бэхжин, бас Дублин хотод Христийн Сайн мэдээ тараах боломжийг ЭЗЭН бидэнд олгохийн төлөө хичээнгүйлэн санан, байнга залбирч өгнө үү.

Эцэст нь та бүхнээс өчүүхэн миний эрхэмлэн гуйх зүйл бол Библиэ унш, дахин унш, бас бие биендээ унш гэж хэлэх л байна. Ингэснээр бид ЭЗЭНд цаг анхаарал, сэтгэл зүрхээ өргөж, ЭЗЭНий замаас суралцаж, Үгийг нь зөв ойлгон ухаарч, бас амар амгалан байх болно.

“Эзэн Есүсийн нигүүлсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен.” (Илчлэлт 22:21)

ЭЗЭНий хайр дотор, Цолмон
(Түүн дотор бид багтаж байна гэдэг хүний ухаанаар ойлгож авахад тийм ч амар биш…)

Сэдэвийн ангилал: Залбирал, ЗАР МЭДЭЭ

"Алдар нь ЭЗЭНийх билээ"
нийтлэлд 6 сэтгэгдэл байна

  1. dashka says:

    Amen Ezend uneheer talarhaad barshgui Ta hed maani bairtai bolson ni yutai sain hereg ve? Uneheer Ezend bolomjgui zuil gej ugui Bayarlalaa Tsolmoon Burhan ta bugdiig iveeg

  2. Tugsuu says:

    Sain uu Tsolmon

    Yamar saihan medee ve. Ta nariigaa bairtai bolsond bayar hurgii. Bas buh talaaraa manai chuulgand sain tun gaihaltai bair bainaa. Burhan aldarshig.
    Ta buhen maani Burhanii iveeleer duurch tuuniigee Dublin hotod asgah boltugai.
    Ta nart huchiig olgogch Burhan Ezenteigee hamt olon gaihamshiguudiig uildeerei.
    Bid bainga zalbirch baigaa shuu. Hairt naiz nartaa amjilt husii.

  3. Bzr &Ganaa says:

    Very good. God bless you :good:

  4. Ganaa(Gtl) says:

    Sain u Manaihaan???

    Shine bairanda uulzsan n unheer Tom iveel shu! Burhan urgelj sain. Ta buhniig maan Burhan Ezen iveeh boltugai. Gtl

  5. tuul says:

    Gaixamshigin Ezen aldarshixboltugai.Amen.

  6. egi says:

    Londongiinhoo mongolchuuddaa bairtai bolsond Burhandaa talarhie. Love in Christ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..