12

Филиппой 1.1-18: Сайн мэдээний төлөөх түншлэл

Хамгийн сүүлд3250цагийн өмнө уншсан байна

Та бүхэндээ 2011 оны 09 сарын 24-нд Лондонд болсон цуглаан дээр заасан номлолынхоо аудио бичлэгийг хүргэж байна.

Бид Филиппой номыг бүхэлд нь цуврал хичээлээр үзэх болно. Энэ удаад 1-р бүлгийн эхний 18 ишлэлийг үзэцгээлээ.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

(iPhone, iPad, Android хэрэглэгчид дараахыг дарж сонсоно уу)

  1. Сайн мэдээний төлөөх түншлэл биднийг холбож ойртуулдаг.

Эзэн биднийг дараах байдлаар ойртуулдаг.

  • залбирал (и.4)
  • бие биенээ дэмжсэн Христийн хайр (и.8)
  • Христ дотор сүнслэг ахан дүүс болсон бид заримдаа цусан ах дүүсээс ч илүү ойр дотно болдог
  • хэцүү цагт хамт зогсдог (и. 7)
  • түншлэлээр бид Бурханы нигүүлслийг хамтдаа хуваалцаж байдаг (и.7)
  • Сайн мэдээний төлөөх түншлэл буюу чуулган бол клуб, нийгэмлэгээс ялгаатай:

– бидэнд хүний амьдралыг өөрчлөх мөнхийн Сайн мэдээ байна
– өгөгдсөн зорилго нь хүнээс биш Бурханаас гаралтай
– чуулганы үйл ажиллагаа нь Бурханы ажил үйлс
– чуулган өсөж үржиж байх учиртай
– чуулганыг клуб нийгэмлэг юм шиг ойлгож, үйл ажиллагаагаа тийн явуулбал удахгүй хумигдаж, хатаж эхэлнэ.

  • Сайн мэдээний төлөө чин сэтгэлээсээ үйлчилдэг хүн таны хамгийн үнэнч, дотно найз болж чадна.
  • Их Британид байгаа бидний хувьд Сайн мэдээний төлөө түншилнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

– Лондон, Манчестер, Ноттингхамд байгаа итгэгчид бие биенийхээ төлөө залбирна
– харилцан бие биендээ тусална
– хэцүү цагт биенээ дэмжин, хамт байна
– боломжтой үед хамтран цугларч, бие биентэйгээ нөхөрлөж, урамшуулна
– Их Британид, цаашлаад Европ, дэлхий даяар Сайн мэдээ тараах ажилд хамтарна гэсэн үг.

Бурхан чуулган, түншлэлийн дунд ийн ажилладаг бол итгэгч тус бүрийн амьдралд бас ажлаа хийдэг.

  1. Бидний дотор эхэлсэн сайн ажлаа Христ дуусгах болно.

Итгэгч бидний амьдралын зорилго бол Христтэй адилхан болох явдал билээ. Энэ өсөлт өөрчлөлт маань дараах шинж чанартай байна.

  • бие биенийхээ төлөөх хайраар өсөх
  • мэдлэгээр өсөх
  • ялгах чадвараар өсч, тэгснээр онц сайн зүйлсийг таньдаг болох
  • Христийг эргэн ирэх өдөр цэвэр ариун, гэм зэмгүй байх
  •  Есүс Христээс ирдэг зөвтгөл цагаатгалын үр жимсээр дүүрэн байх
  • Эдгээр өсөлт нь залбирлын үр дүнд явагдана. Паул филиппойчуудын төлөө ийн өсөөсэй гэж залбирч байсан.
  • Бурхан биднийг өөрчлөх ажилдаа бууж өгдөггүй. Тэр ажлаа нэгэн өдөр бүрэн гүйцэд болгоно.
  • Энэ бүхэн нь Бурханыг эцэстээ алдаршуулна
  1. Хүндрэл бэрхшээл биднийг зогсоохгүй, харин ч улам зоригтой болгодог.
  • Сайн мэдээний төлөөх үйлчлэл бэрхшээл хүндрэлтэй тулгарна.
  • Паул Сайн мэдээний төлөө олон удаа хавчигдаж, хоригдож, зовж, үхлийг аюулыг туулж байсан. 2 Кор 11.23-28
  • Сайн мэдээний үйлчлэл яагаад хүндрэлтэй тулгардаг вэ? Хүний гэм нүгэлт хүсэл, санаа бодол Бурханы хүсэл, ажлыг эсэргүүцэж байдаг. Христийг дагана гэдэг гэм нүглээсээ эргэхийг шаарддаг, гэтэл хүн гэм нүглээсээ эргэхийг хүсдэггүй.
  • Хавчлага зовлон Христийн Сайн мэдээг хэзээ ч нухчин дарж чаддаггүй, харин ч улам өсөх хүчин зүйл болдог. Анхны дагалдагчид хавчлагаас болж хэдэн тийш тараагдсан. Харин тархсан газар бүртээ Сайн мэдээг тунхаглаж, чуулган улам өссөн. Хятад 100 жилийн өмнө гадаадын илгээлтийн эздийг хөөн гаргаад, Христитгэгчдийг хавчин хорьвол тэд алга болно гэж бодсон. Харин өнөөдөр Хятад улс хамгийн их христитгэгчидтэй. Зарим тоо баримтаар 100 сая гэдэг.
  • Христийг тунхаглаж байгаа хүмүүсийн зарим нь цэвэр биш шалтгаанаар номлодог.
  • Бид Бурханд үйлчилж байна гэж байгаа үедээ цэвэр зүрх сэтгэлээр үйлчилж байна уу гэдгээ хянах хэрэгтэй.

Дараагийн хичээлээр бид энэ амьдралдаа юуны төлөө амьдрах учиртайг харах болно.

Эзэн Есүс Христ алдарших болтугай.

Гарамцэрэнгийн Баяржаргал

Сэдэвийн ангилал: Аудио номлол, НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Филиппой хотынхонд бичсэн захидал, Шинэ гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: , , , , , , , , , , , , ,

"Филиппой 1.1-18: Сайн мэдээний төлөөх түншлэл"
нийтлэлд 12 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Hi Bayaraa ahaa saihan surgaali sonsloo. Yag l hamt baigaa yum shig ih saihan baina. UKMCF maani website-tai baigaa ni yutai tom iveel ve!!! Burhan ta buhniig maani duurneer iveen adislah boltugai.

    • Bayarjargal says:

      Дэлхийн нөгөө талд байгаа та нартайгаа ийн вэбсайтаараа холбогдох үнэхээр ивээл шүү! Бурхан та нарыг маань хөтлөн дагуулж, агуу үйлсийг хийлгэх болтугай!

      • Tugsuu says:

        Bayarlalaa Bayaraa ahaa. Manai ger bul ta buhenteigee hamt Philippians nomiig hamt uzuj baigaa shuu. Burhanii ugiig bidend zurh setgelee gargan zaaj baigaa tanid ih bayarlalaa. Sain medeenii tuluu hamtdaa shuu. Daraagiin surgaalia hurdan taivj uguurei. God bless your family.

  2. Tsolmon says:

    Unekheer saikhan surgaal baisan, EZEN unekheer aguu yumaa: bidend tani surgaaliig sonsokh bolomj ugnu gedeg bol tom iveel yum. EZEN erdmiin ajild tani tsag khugatsaa khangalttai khairlakh boltugai. Burkhan bol tsagiin EZEN shuu dee. :good:

    • Bayarjargal says:

      Баярлалаа Цолмон. Тийм ээ, бүгдийн Эзэн Бурхан бас цаг хугацааны Эзэн. Амээн!

  3. egi says:

    Bayaraadaa mash ih bayarlalaa. uneheer saihan nomlol bna, zailshgui medej avah zuiluudiig zaajee. daraagiin hicheeliig tesej yadan huleej bna. Mun erdemiin ajild chin Burhan uneheer demjin giiguuleh boltugai gej husie.

  4. Bayarjargal says:

    Баярлалаа, Ээгий! Манчестерт байгаа та нарыг маань Бурхан улам зоригжуулж, өсгөн үржүүлж, Сайнмэдээний ажилдаа гайхамшигтайгаар ашиглах болтугай! Та нартайгаа зүрх сэтгэлээрээ хамт шүү!

  5. dashka says:

    Gaihaltai saikhan surgaal bnaa Mash ih zavgui ch gesen bidentei Burhanii gaihamshigiig huvaaltsalj bgaad uneheer ih talarhaj bas ih bayarlaj bna Bayarlalaa Bayaraa ahaa Taniig bolon tanai ger buliig Burhan iveeh boltugai Ameen

    • Bayarjargal says:

      Сайн уу, Дашка Амраа
      Урам өгсөнд их баярлалаа. Та нартайгаа бидний зүрх сэтгэл байнга хамт байдаг шүү!

  6. tuul.d says:

    sain u bayaraa ahaa,uneheer saihan syrgaali boljee,bayarlalaa,tanii ajil,amidral,ger byleer tani damjuulj ezen burhan maaani ulam aldarshikh boltygai amen

    • Bayarjargal Garamtseren says:

      Bayarlalaa, Tuul aa. Burhan chinii amidrald bas duuren aldarshih boltugai! Naiz nartaa Sainmedee sain taraaj bgaad ih bayartai bgaa shuu.

  7. Alice says:

    Burhan aldarshig surgaaluud chin eneheer saihan umaa burhan chamaig bolon ger buliig chin uneheer uyiin ued uuriinhuu ajildaa ashiglaj ter uuruu aldariin avag tanai ger buliin buh gishuuded bayar huuriig burhanii hamgaalaltiig guij bna

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..