9

Филиппой 1.18-30 Христийг алдаршуулах нь миний баяр хөөр, амьдралын зорилго

Хамгийн сүүлд1930цагийн өмнө уншсан байна

Та бүхэндээ 2011 оны 10 сарын 8-нд Лондонд болсон цуглаан дээр заасан номлолынхоо аудио бичлэгийг хүргэж байна.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

iPhone, iPad, Android хэрэглэгчид дараахыг дарж сонсоорой.

1.    Христийг алдаршуулах нь жинхэнэ баяр хөөр.
Христийн алдрын төлөө (и. 20) төгсөх учир баярлаж байна. Нөгөө талаас нь харвал, Паулын зүрх сэтгэлийг юу баярлуулж байна вэ? Өөрийнх нь хүнд нөхцлөөс гарах явдал нь уу? Өөрт нь ашигтай байдал үүсэх нь үү? Үгүй, Христийн нэр л улам өндөрт өргөгдөж, алдаршиж л байвал баярлана гэж байна. Түрүүчийн ишлэл 18-д ямар ч санаагаар бай хамаагүй Христ л тунхаглагдаж байвал би баярлана гэж Паул хэлсэн нь яг энэ санаа юм. Паулын зүрх юуны төлөө цохилж, амь амьсгалаа юуны төлөө өргөж байсныг эндээс бид харж байна. Та бидний зүрх сэтгэл амьдралын маань туршид Паулынх шиг байх болтугай!
Энд Бурхан хэрхэн ажилладаг тухай нэгэн сонирхолтой зүйлийг Паул хэлсэн байна. Тэр нь гэвэл Залбирал ба Сүнсний тусламжаар Бурхан ажилладаг.
Филиппойчууд залбирч байгаа учраас Паул хүнд нөхцөл байдал, шоронгоосоо гарна гэсэн итгэлтэй байлаа. Үүн дээр мөн Есүс Христийн Сүнсний тусламж оролцоно. Нэг ёсондоо Бурхан ажлаа хийхдээ бидний залбиралд хариулж ажилладаг, бас үүнд Ариун Сүнс тусалдаг.
Хязгааргүй агуу Нэгэнийг алдаршуулах нь бичигхэн бидний зүрх сэтгэлийн жинхэнэ баяр хөөр юм. Хүний бүтээл, амжилт, эд зүйлс, мөнгө, албан тушаал, нэр хүнд хүнд зөвхөн түр зуурын баяр хөөрийг авчирдаг. Эдгээр зүйлс нь салхийг гараараа барих гэж оролдож байгаатай адил зайлан оддог. Харин биднийг бүтээсэн, тэр Бүтээгч Агуу Бурханыг алдаршуулан, тэр Эзэнээрээ сэтгэл дүүрэн таашаал авах нь жинхэнэ баяр хөөрийг авчирж чадна.
Дууллын 43.3-т “миний бялхам баяр баясал Бурхан” гэж хэлсэн байдаг. Энэхүү дууллыг бичигчийн хувьд Бурхан баяр баяслынх нь ундарга, эх үүсвэр нь байжээ.
2. Христийг алдаршуулах нь христитгэгчийн амьдралын зорилго.
Амьдрах нь Христ, үхэх нь давуу байдал (и. 21)
Христийн төлөө амьдарна гэдэг нь юу гэсэн үг вэ?
–       Христийн төлөө үйлчилнэ.
–       Христ өөрөө энэ дэлхийд бидэнд үйлчлэхээр ирж, дагалдагчдынхаа хөлийг угааж үлгэр жишээ үзүүлсэн.
–       Бурханы чуулганы өсөлт, дэвшлийн төлөө үйлчилнэ.
–       Христийг гэрчлэхдээ ичихгүй, зоригтой байна (и. 20)
–       Христийн Сайн мэдээг бодит амьдралаараа харуулдаг (и. 27)
–       Нэг сүнс сэтгэлээр баттай зогсдог (и. 27)
  • хамтран ажилладаг – Сайн мэдээний төлөө түншилдэг
  • эсэргүүцэгчдээсээ айдаггүй
Христитгэгчийн хувьд үхэл юу вэ? Ямар утгатай вэ?
–       Христ дээр очиж, хамт байна. (и. 23). Итгэгч хүн нас барсны дараа Христ дээр очдог гэдгийг харж байна.
–       Тийм учраас үхэл бол давуу байдал, ашиг . Энэ дэлхийн амьдралтай харьцуулахад хамаагүй илүү дээр гэсэн үг (и. 23)
Паул өөрт ашигтай байдлаа бодвол үхлийг сонгомоор байна. Харин өөрийн ашгийг харалгүй, бусдын эрх ашгийг түрүүнд тавьж байна. Филиппойчуудын өсөлт, итгэлийн баяр хөөрийнх нь төлөө цаашид үйлчилсэн хэвээр байна гэдгээ итгэлээр мэдэж байлаа.
3. Христийн төлөө зовлон амсах нь бидэнд өгөгдсөн нигүүлсэл (аз завшаан).
Филиппой хотынхон мөн адил хавчлага бэрхшээл дунд байсан байна (и. 30).
Христийн төлөө зовлон амсах нь бидэнд өгөгдсөн нигүүлсэл юм. Сонирхолтой нь энд хэрэглэгдсэн үйл үг нь “хэн нэгэнд өршөөл, нигүүлсэл, таашаал үнэгүй үзүүлэх, уучлах, өршөөх, өрийг хүчингүй болгох” гэсэн утгатай. Энэ үгтэй нэг үндэстэй нэр үгээр Паул захидлынхаа эхэнд 1.2-т болон өөр олон захидалдаа “Бурханы амар тайван, нигүүлсэл та нарт байх болтугай” гэж мэндчилсэн байдаг. Бурхан бидний өрийг цэглэж, нүглийг маань уучлан, амсах ёсгүй байсан нигүүлслийг үзүүлсний адил Христийн төлөө зовлон амсахыг бас “нигүүлсэлсэн” гэсэн үг. Яг энэ санааг Есүс өөрөө дагалдагч нартаа хэлсэн байдаг.
Мат 5.11-12. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.
Тийм ч учраас Паул өөрийгөө “Христийн төлөөх хоригдол” гэж Эфес 3.1, Филэмон 1, 9-т зоригтой, бардам хэлж байна. Фил 1.13-т Паулын хоригдож байгаа нь Христийн төлөө байлаа. Паул филиппойчуудыг Христийн төлөө энэ зовлонгоос нь бас хуваалцаж байгаа гэдэг санааг 1.7-д хэлсэн.
2Кор 4.11 Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний үхлийн махан бие дотор илэрхийлэгдэх болно.
Христийн төлөө зовлон амсаж байгаа нь Бурхан таныг аврахын тэмдэг (и. 28), бас аз завшаан.
Христийн төлөө зовлон амсана гэдэг нь юу гэсэн үг вэ?
–       өөрийн гэм нүглийн төлөө шийтгэл амсахыг хэлэхгүй
–       буруу зүйлийг үйлдсэнийхээ төлөө авах хуулийн хариуцлагыг хэлэхгүй
–       Христэд итгэсний төлөө, Христийг гэрчилж тунхагласны төлөө амсах аливаа эсэргүүцлийг хэлнэ.
Та жинхэнэ баяр хөөрийг амсаж үзсэн үү? Таны баяр хөөрийн эх ундарга нь юу вэ? Таны амьдралын зорилго юу вэ? Хэрэв Есүс Христ таны амьдралын Эзэн Хаан мөн бол Есүсийг алдаршуулах нь таны хувьд баяр баясал, амьдралын чинь эрхэм зорилго болно.
Сэдэвийн ангилал: Аудио номлол, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ, Филиппой хотынхонд бичсэн захидал, Шинэ гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: , , , , , ,

"Филиппой 1.18-30 Христийг алдаршуулах нь миний баяр хөөр, амьдралын зорилго"
нийтлэлд 9 сэтгэгдэл байна

  1. Tsolmon says:

    Unekheer “ankhiluun unertei urgul” met surgaali baisan gej bodoj baina. :good:

  2. Tugsuu says:

    Hei manaihaan mash saihan tsuvaral surgaali baina. Manai ger bul ta nartaigaa hamt Philipians nomiig sudlaj baigaa shuu. Ene nomoor damjuulan Burhan-ii zurh setgeliig bidend zaaj baigaad mash ih bayarlalaa Bayaraa ahaa. Hamtdaa buhel buten neg bible-iin nomiig surah iim saihan iveel ta bidend tohiojee. God bless you all of my friends.

  3. Ganaa(Gtl) says:

    Unheer awesome.!!!!!!! Tand mash ih Bayarlla. We are one in Christ Jesus. God bless you all.

  4. Rina says:

    Praise the Lord. He reigns forever. So encouraging and lifting up words. We blessed power of His love and grace. Thank you Bayaraa Pastor 🙂

  5. dashka says:

    Ameen Uneheer l Burhaniig aldarshuulah ni uneheer ih bayar hoor az jargal yum Bayarlalaa Bayaraa ahaa Saikhan niitlel bna Burhan aldarshig

  6. Ganaa(Gtl) says:

    Bayraa ahaa, zaaj bga syrgalia bnga tavj bgaarai. Yanjaa egchiige bas huurhun duu naraa sanaj bna shu. Have a blessed day.

  7. Javkhaa says:

    Hi Manaihaan:

    Buh l aldar ni Bidnii Burhan Ezen Jesus Christed baig. Ene odriin amar amgalang Eznii dotor ailtgii. Tiimee ene surgaali ih saihan bolson. Bid ih zuiliig oilgoj avsan. Bidnii huvid amidrah ni Christ yumaa naiz naraa.

    Warmest Regards
    Javkhaa

  8. Alice says:

    bayarlalaa saihan surgaaliig zaah huneer bidniig iveej bgaa Burhan aavdaa .Bayaraa uneheer chinii surgaalias tosolgoo huch unen hanhalj bna shuu amen dandaa biden saihan zuiliig damjuulah guur bolj baigaad .burhan ineheer iveeh boltugai tanai ger buliig

  9. Bayarjargal Garamtseren says:

    Урам хайрласанд баярлалаа, Алийс. Эзэн Бурхан алдаршиг!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..