7

Шинэ оноо хэрхэн эхлэх вэ?

Хамгийн сүүлд1579цагийн өмнө уншсан байна

Бид шинэ оноо хөөр баяртайгаар угтан тэмдэглэдэг. “Шинэ он” гэж бодохоор бидэнд шинэ эхлэл, шинэ гараа, шинэ боломж, шинэ өөрчлөлт, илүү ахиц дэвшил, илүү ухаарал гэх зэрэг сайн сайхан зүйлс бодогддог. Харин зарим хүмүүсийн хувьд шинэ онтой хамт санаа зовнил, айдас түгшүүр ч мэдрэгддэг. Шинэ оны зурхай, зам төөрөг намайг ингэнэ тэгнэ гэсэн байна хэмээн айдас хүйдэст хүлэгдэн амьдрах хүмүүс ч байна. Харин Амьд Эзэн Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд Бурханы амлалтанд тулгуурлан, амар тайван, итгэл найдвар дүүрэн шинэ оноо эхлэх бүрэн боломжтой юм. Бурханы олон сайхан амлалтуудаас зөвхөн хоёрыг л иш татъя.

Дуулал 103.11-13
Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй,
Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй.
Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг
Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм.
Өрнө дорноос хол байдаг шиг
Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан.
Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн [энэрдгийн] адил
ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг [энэрдэг].
Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг.
Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.

Гашуудал 3.23-24
ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй.
Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй [төгсөхгүй].
Тэдгээр нь өглөө бүр шинэ юм.
Таны итгэлтэй байдал агуу ажээ

Та шинэ ондоо нигүүлсэнгүй Бурханы хайр энэрэлд бүрэн найд.
Амьдралын маань бүхий л цаг мөчид бидэнтэй хамт байна гэж амласан Имманүэл (“Бурхан бидэнтэй хамт”) Есүсийн бидэнд үзүүлдэг өршөөл хайр, энэрэл нигүүлсэлд бид бүрэн найдаж болно. Он цагийг захирагч, жилийн дөрвөн улирлаар хуучныг шинэчлэгч Төгс хүчит Бурхандаа талархая.

Өнгөрснийг ардаа орхи, урагшаа тэмүүл.
Элч Паулын үлгэр жишээг дагацгаая. Филиппой 3.13 … ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг

Зорилго төлөвлөгөөгөө Эзэнд даатга.
Бид зорилт төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тодорхой зорилт тавихгүй бол амжилт ахиц гарахгүй. Гэхдээ Эзэний төлөвлөгөө зорилго хамгийн чухал нь гэдгийг бүү мартаарай. Сургаалт үгс 16.3 Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ. Сургаалт үгс 19.21 Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловч ЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно.

Энэ дэлхий дээрх хугацаа маань тоо хязгаартай учир амьдралын үлдсэн хугацаагаа үр бүтээлтэй, Бурханы өмнө үнэ цэнэтэйд тооцогдохоор өнгөрүүлцгээе. Дуулал 90.12 Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд Өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч.

Шинэ онд танд өршөөлт Бурханы хайр нигүүлсэл, хамгаалалт, тэнгэрлэг ивээл бүхнийг хүсч, та бидний амьдралд Есүс Христийн нэр хийж байгаа бүхнээр маань өндөрт алдарших болтугай гэж ерөөе!

Сэдэвийн ангилал: Асуултууд, НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Христитгэлийн тухай
Түлхүүр үг: ,

"Шинэ оноо хэрхэн эхлэх вэ?"
нийтлэлд 7 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Shine onii mend hugii LONDON, MANCHESTER, NOTTINGHAM mun UK bolon UB-d baigaa naiz naraa. Irj bui 2012 ondoo Burhanii iveel hairaar duuren baihiig husen eruue. Ta buhnii ireh onii tuluvluguu, husel muruudul unheer gaihaltaigaar bielej Burhan Ezenee aldarshuulah boltugai. Ajil uilsee Burhand daatagval bodson sansan ni bielej iveeliig duurneer avna gesen tul shine onii ehnii ene uduruuded ta buhen maani zalbiral-d ontsgoilon tsag gargaj buh tuluvluguu bolon muruudluu Ezen Jesus Christ-d daatagtsagaarai.

    <> gej Burhan uuruu bidend aildsan bilee.!!!
    Ta buhendee shine onii mend hurgii.

  2. Ganaa(Gtl) says:

    Shine onii ehnii edgeer udruud n minii huvd Burhan bidend shine ehlel, shineer bodoj tuluvluh, zorilgoodoo hureh geh met mash olon shine zuiliig ugj baidgaaraa ontslog bdag. Aguu Burhantaiga hamt Dahin olon zuiliig hamt hiine gedeg utgaaraa bas saihan. Ta buhendee shine onii mend hurgehiin yaldamd shine ondoo Shildeg amjilt gargahiig husen eruuye!!!! Burhan ta buhniig aguugaar iveen eruuh boltygai!!!

  3. Tsolmon says:

    Khairt akhan duusee!

    EZENi khair inerleer ba saiin saikhan bukhneer iveegden 2012 ondoo Tuunii aldrin tuluu ulam ikh sain medee taraaj, EZENi khyazgaargui khairig mongol ard tumendee khurteekh boltugai.
    Xrist dotor ta bukhen amar amgalangaar duuren baikh boltugai.
    Ene jilees salkhi shuurga met muug khiisgej, khair iveel n us met khalij, uur dotroo galtai EZENi umnu ariusgagdaj yvakh boltugai.

  4. enkune says:

    Tugsuu egchn mgl dahi haygiig olj avlaa,neeree doorn bicheestei bdag yum bna yur anzaarsangui.bayarlalaa.God bless you and your family.

  5. Tugsuu says:

    Bayarlalaa Enkhee egchee. Burhan taniig bolon tanii ger buliig 2012 ond gaihaltaigaar iveen eruuh boltugai. God is GOOD all the time.

  6. egi says:

    Khristiin dotorh Ahan duus ta nartaa shine onii mend hurgeed, ungursun ond bidend uneheer aguu hair iveelee hairlasan Burhan Etsegtee Talarhie. Shine ondoo bid Ezenii ariun sunseer itgeldee bat zogsoj, amar amgalang edleh bolno gedegt itgeltei bna. Mun tuunii huseegui zuiliig hiihgui baihaa martaj bolohgui. Burhan tanii aldar mandan badrag. Amen

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..