6

Хайртай хүмүүсийнхээ төлөө энэ жил итгэлтэйгээр залбирцгаая

Хамгийн сүүлд1696цагийн өмнө уншсан байна

Миний дүү Эрэнлхам Эзэн Бурхандаа үнэхээр хайртай бас маш дуулгавартай нэгэн байсан юм. Тийм ч учраас  Эзэн өөрөө биднийг энэ дэлхийн гэрэл давс байгаарай гэж хэлсэнчлэн маш тод гэрэл цацруулсан гайхалтай итгэгч байлаа. Би дүүгээ ”чи яг л маргааш өглөө шалгалт өгөх гэж байгаа юм шиг л энэ Библиэ яасан их уншдаг юм бэ” гэж хошигнодог байж билээ. Дүү маань өглөө өдөр оройгүй Библиэ шимтэн уншдаг, Эзэндээ залбирдаг, бас өндөр настан болоод өвчтэй хүмүүст үргэлж үйлчилдэг байлаа. Дүүгийн маань тэр тодоос тод гэрэл гаргасан гайхамшигтай итгэлийн амьдрал миний Эзэн дээр ирэх замыг гэрэлтүүлж өгсөн гэж би бодож явдаг.

Дүү маань өөрт нь даалгасан Эзэнийхээ ажлыг дуулгавартайгаар биелүүлсээр Эзэнийхээ оршихуйд орохоор 2000 оны 2-р сард энэ дэлхийг орхин одсон юм. Эзэн маань дүүд минь “Итгэлт сайн зарц минь оршихуйд  минь тааламжтайгаар жарга даа” (Матай 25.21) гэж хэлээд тэнгэрийн орны үүдийг өмнө нь дэлгэсэн биз ээ.

Дүүгээ Эзэн дээр очсоных нь дараахан би чимээгүй цагийн тэмдэглэлийн дэвтрүүдийг нь үзэж байгаад нэгэн дээр нь 1994 онд бичсэн “Манай гэр бүлийнхэн 1995 онд Эзэн дээр ирнэ” хэмээн зөгнөн хэлсэн хэсгийг уншаад өөрийн эрхгүй дуу алдан уйлаад аав, ээждээ үзүүлж билээ. Учир нь үнэхээр л тэр итгэлтэй залбирлын үгсийн дагуу манай аав, ээж , эмээ бид нар гэр бүлээрээ 1995 онд өөрсдийн Бүтээгч Аврагч Эзэн Бурханаа таньж мэдээд авралд нь багтсан юм. Дүү маань Бурханы өршөөнгүй агуу хайранд итгэж найдан, бидний авралын төлөө тийн тунхаглан залбирч байсан нь гайхамшигтай. Тиймээс найзууд минь, Авралын Бурхандаа найдан энэ шинэ ондоо хайртай дотно хүмүүсийнхээ авралын төлөө уйгагүй, чин сэтгэлээсээ итгэлтэйгээр залбиран гуйцгаая. Өршөөлт Бурхан бидний залбирлыг сонсон, нигүүлсэл хайраа үзүүлэх болтугай!

“Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир.” Ефес 6.18

“Тасралтгүй залбир.” 1 Тес. 5.17

Э. Янжинлхам

Сэдэвийн ангилал: Гэрчлэл, Залбирал
Түлхүүр үг: , ,

"Хайртай хүмүүсийнхээ төлөө энэ жил итгэлтэйгээр залбирцгаая"
нийтлэлд 6 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    woooooooooooooooooooooow yamar aguu itgel ve! Bi uuriiin ger buliihniihee tuluu ene jil hicheenguilen zalbirah bolno. Iim gaihaltai uramtai gerchleliig niitelsend mash ih bayarlalaa Yanjaa egchee. Bidnii Burhan Ezen aldarshih boltugai.

  2. Alice says:

    Uneheer aguu umaa amen zalbiral tasraltgui bh uneheer chuhal ger buliinhee bolon oir dotnii humuusee neriin bichej bna zalbirahaar uneheer tedniig burhan avran gedeg itgel ene gerchieliig unshaad buur ih bolloo ih zuil helsen gerchlel bna Byarlalaa Ynjaa burhan olon hund tanai ger buleer damjuulj uram ugug,

  3. Tsolmon says:

    Uuniig bidentei khuvaaltsan khairt tanda mash ikh bayarlalaa, EZENi aguu ariun ter khair unekheer gereltdeg shuu. Ene gerchlel tani bidend mash ikh zorig, itgel dotor alkhakh jishee bas naidveriig khairlaj baina. EZENi ner aldarshig.

  4. egi says:

    Burnanii ariun neguulseld ah duu bolon naiz nuhuduu oruulah chin huseliig min hurtsalj ugsund bayarlalaa Yanjaa. Shine ondoo ulam itgelteegeer hairt humuusiinhee tuluu zalbirah bolonoo. Bidnii Etseg Burhan aldarshih boltugai.

  5. Dashka says:

    Uneheer gaihaltai Bi ene jil mash shurguu zaalbirch bgaa shine on garaad Ah egch bolon hamaatan sadan naiz nohod maani Ezen deer irvel mash tom iveel bolnoo Yanjaa egchid bayarlalaa bidentei huvaaltssand Burhan aldarshig

  6. Ganaa(Gtl) says:

    Shine on garhaas umnu Tugsu bid 2 itgedeggui humuusiiha nersiig bichhed niit 63 hunii ners bolson. Edgeerees 3 hun l Burhaniig uuriin Avragch Ih Eznee bolgon huleen avsan bsan. Tegheer bid 2- t edgeer humuusiiha tuluu urgeljluulen zalbirah heregtei bga. Tiimees Ger buliihniiha tuluu urgeljluulen zalbirtsgaaya!
    Yanjaa egchee tand bayarlla, ta ih chuhal zuiliig site-r damjuulan itgegchided maan damjuulla. Burhan taniig bolon tanai Ger buliihniig aguugaar iveeh boltygai!!!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..