2

Филиппой 2.12-30 Бурханы авралыг амьдралаараа харуул

Хамгийн сүүлд1486цагийн өмнө уншсан байна

Дараах товчийг дарж сонсоорой.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

(iPhone, iPad, Android хэрэглэгчид дараахыг дарж сонсоно уу. Ачаалтал хүлээгээрэй.)

12-13. Бурханы авралыг амьдралаараа харуул.

–       Эмээлт чичрэлт гэдэг нь Бурханаас эмээх эмээлт, хүндлэл,

–       “харуул, илэрхийл, гарга, хэрэгжүүл, боловсруул” – энэ үг дараах ишлэлүүдэд мөн гардаг. Ром 5.3 “зовлон бэрхшээл тэвчээрийг бий болгодог”, Ром 7.8 “гэм нүгэл миний дотор янз бүрийн шуналыг төрүүлсэн”, Ром 15.18 “надаар дамжуулан Христийн хийсэн”, 2Кор 7.10 “дэлхийлэг харуусал үхлийг төрүүлдэг”, Эфес 6.13 “бүхний хийсний эцэст”, Иаков 1.3 “итгэлийн сорилт тэсвэртэй байдлыг бий болгодог

–       Авралаа өөрсдийн ажил үйлсээр “гүйцээ” гэсэн утга байхгүй. Яагаад гэвэл аврал бидний ямар ч ажил үйлсээс хамаарахгүй, бүгд 100 хувь Христийн бидэнд өгдэг бэлэг.

–       Бас, та одоо аврагдсан эцсээ хүртэл тэсэх нь таны хэрэг гэж хэлээгүй.

–       Нөгөө талдаа бүх юмыг Бурхан хийж байгаа учраас та бүү санаа зов, Бурханд бүхнийг өргөчих, та өөрөө юу ч хийх хэрэггүй гэж хэлээгүй. Ариун Сүнс бүхнийг хийнэ гэж хэлээгүй. Жишээ. Мишээл тэвчээрийн төлөө залбирч байгаад нэг л шөнө их тэвчээртэй болчихгүй юм байна, надаас ихээхэн ажил орох юм байна гэдгээ ойлгосон гэдгээ надад ярьж байсан.

–       Бурханы сайн тааллын дагуух зүйлсийг хүсч, хэрэгжүүлж, та нарын дотор ажиллагч нь Бурхан юм. Бурхан бидний зүрх сэтгэлийн хүсэл эрмэлзлийн түвшинд ажилладаг. Бас тэр хүслээ хэрэгжүүлэх түвшинд мөн ажилладаг. Бурхан ийн бидний дотор аль хэдийнэ ажиллаж байгаа учраас биднийг Бурханы тэр авралын ажлыг амьдралаараа харуул, үзүүл, хэрэгжүүл, үр жимс гарга гэж хэлж байгаа юм.

–       Бурхан бидний дотор ажиллаж байгаа нь бидийг хойш суулгах шалтгаан биш, харин ч улам Бурханы ажиллаж байгааг ухаараад хамтран ажиллах урам зориг, хөшүүрэг болж өгөх юм.

–       Итгэгч бус хүмүүс итгэгч хүмүүсээс юуг хамгийн их харахыг хүсдэг вэ? Мэдлэг, магтаал дуу, гоо үзэмж, сайхан ярихыг харахыг хүсдэг үү? Үгүй, амьдрал нь минийхээс хэр өөр юм бэ гэдгийг харахыг хүсдэг. Хэрэв итгэдэг гэж байгаа хүмүүсийн амьдрал минийхээс өөр биш юм бол би тэр Есүсийн сүм чуулганд явах, Есүст итгэх ямар хэрэг байна? Сүм чуулганд очиход энэ нийгмээс ялгарах юм байхгүй бол тэнд очихын ямар хэрэг байна? Зүгээр л нэг сайхан дуулж байгаа хүмүүсийг харъя гэвэл бүр илүү сайхан дуулж байгаа мэргэжлийн дуучны концерт үзсэн нь дээр биз дээ.

14-18 Бурханы хүүхдүүдийн шинж чанар

–       аливааг гомдол, маргаангүйгээр хий. Ийн байж чадах нь даруу байдал, дуулгавартай байдал, тэсвэр тэвчээр, хүлээцтэй байдал, бусдыг хүндлэх чанар, өөрийгөө дөвийлгөдөггүй, хувийн ашиг сонирхлоо хайдаггүй байдал, өөрийн үзэл бодлоо шахаж түлхдэггүй байдлыг харуулна.

–       гэм зэмгүй, цэвэр бай

–       завхарсан, гажууд нийгэмд амьдарч байгаагаа сана. Энэ нийгмээс ялгарч харагдах ёстой.

–       энэ нийгэмд гэрэл бай. Харанхуй нийгэмд гэрэл нь бай.

–       амийн үгээс байнга зуур. Энэ дэлхий үхэлд хүргэх замаар буюу үхлийн үгээр амьдарч байхад итгэгч хүмүүс аминд хүргэдэг үгээр удирдуулан амьдарч байгаа билээ.

–       Филиппойчуудын итгэлийг өргөл тахилтай зүйрлэсэн. Амьдралаа Есүсийг гэрчилж, Бурханд бүхнээ зориулж, гэрэл болон амьдарч буй тэр амьдралыг тахилтай зүйрлэвэл Паул өөрийнхөө амьдралыг ундаан өргөлтэй зүйрлэж байна. Паул ийн ундаан өргөл болон тэдний төлөө зориулагдахдаа баяртай байна. Тэгсэн үед Паулын үйлчлэл, зориулалт, цаг хүч хөдөлмөр нь хоосон өнгөрөөгүй болно.

19-30. Бурханлаг удирдагч нарыг даган дуурай

Нутгийн чуулган дотор удирдагчаа даган дуурайж суралцдаг. Мэдээж Ариун Сүнсний ажлыг үгүйсгэхгүй, гэхдээ Бурхан олон удаа бидний эргэн тойронд байгаа хүмүүсээр дамжуулан заан сургадаг.

19-24. Бусдын төлөө чин сэтгэлээс санаа тавихын жишээ – Тимот

Тимотын тухайд сайшааж байгаа хамгийн том чанар бол Тимотын бусдын төлөө чин сэтгэлээс санаа тавьдаг байдал. Өөрийн сонирхол, ашиг тусыг бус бусдын ашиг сонирхлыг түрүүнд тавьдаг чанар. Мэдээж Тимот хэнээс энэ чанарыг сурсан бэ? Паулаас. Паул хэнээс сурсан бэ? Есүс Христээс. Есүс Христ өөрөө Бурхан хэдий ч тэр байдлаа ашиглалгүй, хүн төрөлхтөний ашиг сонирхол буюу тэдний авралыг нэгдүгээрт тавьж, өөрийгөө золиослосон. Тимот өөрийгөө баталж чадсан удирдагч.

Хүү нь эцэгтээ үйлчлэхийн жишээ. Эрт үед айлын хүү эцгийнхээ ажил мэргэжлийг өвлөдөг байсан. Эцэг нь малчин бол хүү нь мөн малчин болдог байлаа. Есүс ч гэсэн энэ замаар мужаан болсон.

25-30 Христийн үйлсийн төлөө өөрийгөө зориулахын жишээ – Эпафродит

Эпафродит Паулын захидлыг аваад буцаад Филиппой уруу явсан. Паул Эпафродитыг олон сайн үгээр сайшаасан. Бусдыг урамшуулахын жишээг эндээс харж болно. Паул Эпафродитыг миний дүү, хамтран зүтгэгч, хам-цэрэг, элч төлөөлөгч, үйлчлэгч хэмээн нэрлэсэн байна. Эдгээр нь хоосон сайшаал биш, амьдралаараа үүнийг харуулсан нотолсон хүн байлаа.

Хэрэв Эпаф. Гэртээ байсан бол ингэж өвчин тусч, үхэх шахахгүй байх байлаа. Харин Паулын хэрэгцээ шаардлага, цаашлаад Сайн мэдээний үйлсийн төлөө өөрийгөө зориулан, эрүүл мэнд амь насаа хүртэл эрсдүүлэхэд бэлэн явсан. Ийм хүмүүсийг хүндэлж бай.

Та хэнийг дагаж байна вэ? Ямар үлгэр дуурайллыг дагаж байна вэ? Таны дагаж буй удирдагч энэ чанарыг харуулж байна уу? Та Есүс Христийн бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөс түрүүнд тавьдаг жишээг дагаж байна уу? Дөнгөж гараагаа эхэлж буй бус харин амьдрал үйлсээрээ өөрийгөө баталсан удирдагчийг даган дуурай.

Сэдэвийн ангилал: Аудио номлол, НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Филиппой хотынхонд бичсэн захидал, Шинэ гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: , , , , ,

"Филиппой 2.12-30 Бурханы авралыг амьдралаараа харуул"
нийтлэлд 2 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Hi Bayaraa ahaa surgaalia sonsloo. Unheer saihan bna. Sunsleg uneniig iim gaihaltai zaaj uilchilj bgaad bayarlalaa. Bid enehuu iveeliig uur uursdiin amidarch bui hot bureesee huleen avah bolomjtoi bgaa ni tun gaihaltai hereg yum. iPad bolon iPhone-r sonsoh bolomjtoi bolson bgaa ni manai olon dagaldagchid hicheel, ajildaa yavah zamdaa hurtel sonsoj bolohoor tun iveeltei boljee. Bidnii tuluu olon zuileer uilchilj bgaa tanidaa chin setgeleesee bayarlaj bgaagaa ilerhiile. Tugsuu and family.

  2. egi says:

    Bayaraadaa bayarlalaa saihan surgaali tavisand. uneheer bidnii amidrald orj bgaa uurchlultuud bol bidnii Ezen Burhanii ugch baigaa aguu iveel ym. Esus tanii aguu gereliig olon humuus bidnees harah boltugai naizuudaa. Amen

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..