1

Үйлс 2.23-47 Хэн Есүсийг алсан бэ?

Хамгийн сүүлд1089цагийн өмнө уншсан байна

2012 оны 1 сарын 19-нд Ноттингхам хотод болсон цуглаан дээр заасан хичээлээ хүргэж байна.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

iPhone, iPad, Android хэрэглэгчид дараах тоглуулагчаар сонсоно уу.

Назарын Есүс
“Назарын Есүс” гэж иудейчүүд нэрлэдэг байлаа. Энэ нь жаахан доош хийсэн хандлагыг илэрхийлдэг. Иохан 1.46-д Натаниэл “Назараас сайн юм гарч чадна гэж үү?” хэмээн хэлдэг. Есүст итгэгчдийг “назаричууд” хэмээн еврей хэл дээр одоог хүртэл нэрлэдэг. “Назарын Есүс” гэдэг нь Есүсийг бусад адил нэртэй хүмүүсээс ялгах байдлаар хэлсэн. Мөн Есүс бол Бурханы Хүү гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийн хэрэглэж байсан нэр. Үйлс 10.38 Петр иудей бус хүмүүст Есүсийн тухай хэлж өгөхдөө энэ нэрийг хэрэглэсэн. Үйлс 22.8-д Паул өөрийн хэрхэн итгэсэн тухай хэлэхдээ “Би чиний хавчиж байгаа Назарын Есүс байна” гэж хэлж байсан гэдэг.

Гайхамшиг, янз бүрийн тэмдгүүдээр Бурханаар батлагдсан
“Бурханаар батлагдсан, Бурханы харуулсан”. Есүс өөрөө өөрийгөө батлаагүй, харин Бурхан Есүсийг хэн бэ гэдгийг нь баталж харуулсан. Нэг ёсондоо хөндлөнгийн гэрч Есүсийг гэрчилж нотолсон гэсэн үг.

та нарын төлөө
Иудейчүүдийн төлөө, тэдэнд Есүсийн хэн байсан бэ гэдгийг харуулахын тулд Бурхан гэрчилсэн. Өнөөдөр Есүсийн хэн бэ гэдгийг та бидэнд гэрчилж, баталж, нотлохын тулд энэ Есүсийн тухай гэрч нар нь бичиж, Библийг бидэнд өгчээ.

Бурханы баталсан арга зам зүгээр хоосон үг байгаагүй. Гайхамшиг, тэмдгүүд, эдгэрэл, олон зуун жилийн өмнөх зөгнөлийн биелэл зэрэг олон зүйлээр дамжуулан гэрчилсэн.

Та нарын дунд
Бурхан Есүсийг гэрчлэхдээ нууц далдмал газар эдгээрийг хийгээгүй, харин иудейчүүдийн дунд тэдний нүдний өмнө гайхамшиг тэмдгүүдийг хийсэн. Есүс Иудей, Галилын хот тосгоноор явж, усыг дарс болгож, нуурын хүчит салхи давалгааг номхотгож, таван талх хоёр загасаар 5000 хүнийг хооллож, өвчтэйг эдгээж, хөлгүйг нь явдаг болгож, ёрын муу сүнсэнд эзэмдэгдсэнийг нь чөлөөлж, бүр үхсэнийг хүртэл амилуулж байсан. Есүсийн хийж байгаа олон гайхамшиг бүгд олны нүдний өмнө байсан “Назарын Есүс” гэдэг нэрээр хаа сайгүй танигдаж, олон түмний ярианы сэдэв болсон байлаа. Иудей удирдагчид Есүсийн энэ олонд танигдаж байгаа нь бослого гаргахад хүргэх вий гэж эмээж байв. “Тийм гэдгийг та нар мэднэ” гэж Петр хэлж байна.

Бурханы мэдлэг, төлөвлөгөөний дагуу
Энэ бүх үйл явдал нь Бурханы олон зуун жилийн өмнөх амлалт, төлөвлөгөөний дагуу болж байлаа. Есүсээс 2000 жилийн өмнө амьдарч байсан Аврахамд Бурханы өгсөн “чамаар дамжуулан бүх үндэстнийг ерөөх болно” гэсэн амлалт, “Би та нарыг аврах Аврагчийг илгээх болно” гэсэн амлалтын биелэл нь Есүс байлаа.

Мат 1.21-т Бурхан Иосэфийн зүүдэнд Мариас төрөх тэр эрэгтэй хүүхдэд Есүс гэдэг нэр өг. Учир нь тэрээр ард түмнээ гэм нүглээс нь аврах болно гэж хэлдэг.

“та нарын алсан” и.23 “та нарын цовдолсон Есүс” и.36
Петр энд өөрийг нь сонсож байгаа иудейчүүдийг Есүсийг алсан гэж хэлж байна. Мэдээж үүнийгээ Ромчуудын гараар хийсэн гэдгийг хэлсэн. Яагаад иудейчүүдийг Есүсийг алсан гэж Петр хэлсэн бэ? Үнэндээ ердийн иудей ард түмэн биш, сүмийн тэргүүтнүүд, тэргүүн тахилчид хуйвалдаж, хорт төлөвлөгөө ёсоороо Есүсийг алаагүй гэж үү?

Өөрсдийнх төлөө, Бурханы олон зуун жилийн өмнө амласан тэр Аврагч ирсэн байсныг танилгүй тэд загалмайд цовдолжээ.

1Кор 15.3-т “Есүс бидний нүглийн төлөө үхсэн юм” гэж хэлдэг.

Галат 1.4 “Бидний Бурхан ба Эцэгийн хүсэл ёсоор биднийг энэ бузар үеэс аврахын тулд өөрийгөө бидний төлөө өгсөн юм”

1Иохан 2.2 “Тэрээр бидний нүглийн төлөөс билээ. Зөвхөн биднийх ч бус, бүх дэлхийн (хүн төрөлхтөний) нүглийн төлөө юм.”

Иудейчүүд өөрсдөө Есүсийг алсан юм байна гэдгээ ухаарч байж, зүрх сэтгэлдээ гэмшиж, “Бид яагаад одоо яах вэ?” гэж чин сэтгэлээсээ асууж байсан. Энэ нь нэг ёсондоо бид тэр нүглээ яаж цагаатгах вэ? Буруу байснаа ухаарлаа, одоо яаж гэм нүглээ Бурханаар уучлуулах вэ гэж эрэлхийлж байгаа хэрэг юм.

Тэгвэл Есүсийг цовдолсон нь бид нар юм байна гэж энэ иудейчүүд ухаарсны адил Есүсийг цовдолсон буруутан нь та бид юм. Та бидний гэм нүгэл Есүсийг загалмайд хадсан юм байна.

Жишээ. Сая хэдхэн хоногийн өмнө Италийн нэгэн том усан онгоц боомтдоо орохын дөнгөж өмнөхөн далайн ёроолын хад мөргөөд, онгоцны бөөр нь цоороод, арав гаруй хүмүүс амь насаа алдсан. Би өөрөө усан онгоцон дээр хоёр жил амьдарч үзсэн учраас ийм явдал гарвал ямар байх вэ гэдгийг ойлгож байна л даа. Энэхүү осол 100% хүний алдаанаас болсон гэж усан онгоцны компани зарласан. Нэг ёсондоо усан онгоцны ахмадын алдаа. Хад чулуу ихтэй, явж болохгүй газраар нэгэн танилынхаа гэртэй онгоцоо ойрхон өнгөрүүлэх гэж байгаад онгоцоо хаданд мөргүүлсэн. Энэ ахмад бас хүмүүсийг аврах арга хэмжээг хурдан аваагүй. Бас нэг том алдаа нь бүх хүмүүс онгоцноос буухаас өмнө өөрөө аврах завинд орчихсон, буцаад онгоцон дээрээ гар гэж боомтын хүмүүс хэлээд байхад биелүүлээгүй. Энэ ахмадын хайхрамжгүй байдал, дүрэм журмыг дагадаггүй зан, бардамнал, амиа хичээсэн байдал нь тэр 15 хүний аминд хүрсэн. Энэ ахмадын ноцтой алдаа 15 хүнийг алсан.

Яг үүнтэй адил Есүсийг загалмайд цовдолж алсан нь миний, та бидний гэм нүгэл юм.

Гэмшиж, Есүс Христийн (Назарын Есүс гэж хэлээгүй) нэр дээр усан баптисм хийлгэ гэж Петр хэлсэн. Анхны чуулганы итгэгчид зүрх сэтгэлдээ Есүсийг жинхэнэ Бурхан, тэр хүлээж байсан Аврагч гэдгийг ухаарсны дараа усаар угаалгасан байна.

Мөн тэд дөрвөн зүйлийг тасралтгүй үргэлжлүүлэн хийж, эдгээрт өөрсдийгөө зориулж байсан байна.

–       элч нарын сургаал

–       нөхөрлөл

–       талх хуваах

–       залбирал

Эдгээрээс дараах үр дүн гарч байлаа:
–       хүн бүрийн дээр Бурханаас айх эмээлт, хүндлэл байлаа
–       олон гайхамшиг болж байлаа
–       итгэгчид амьдралаа бие биентэйгээ хуваалцаж байлаа
–       хамтдаа тогтмол (өдөр бүр) сүмд цуглаж байлаа
–       айл гэрээр талх хувааж байлаа
–       хүлээн авч байгаа зүйлдээ баяртай, бас өгөөмөр сэтгэлээр хандаж байлаа
–       Бурханыг магтаж байлаа
–       Бүх хүмүүсийн тааллыг олж байв
–       Эзэн аврагдах хүмүүсийг өдөр бүр нэмж байлаа

Сэдэвийн ангилал: Аудио номлол, НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ, Сайн мэдээний тухай
Түлхүүр үг: , , ,

"Үйлс 2.23-47 Хэн Есүсийг алсан бэ?"
нийтлэлд нэг сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Sain baitsgaana uu Bayaraa ah bolon Nottingham-d baigaa bidnii munkhiin naiz naraa.
    Ta nariinhaa Burhanii ugees sursan ene tsag-tai bi als holoos hamt bailaa. Ene gaihaltai bible-sees surah tsagaa urgeljiluulen sain hiigeerei. Ene bol altnaas ch untei gants zuil shuu.
    Jamts ah bolon Bazaraa nariig bas sonsloo. Ta buhnii uilchlelig Burhan Ezen iveen eruuh boltugai. CHRISTIAN FAMILY IS BEST FAMILY OF THE WORLD.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..