5

Дагалдагч Петр

Хамгийн сүүлд2130цагийн өмнө уншсан байна


Петр хэн байсан бэ? Христчин хүмүүсийн хувьд Петр арван хоёр дагалдагчийн гол удирдагч байсан гэж хэлэгддэг бол Ромын католик шашны хувьд Петрийг Ромын анхны хамба лам гэж үздэг байна. Матай 16:17-с харвал Петрийн “–Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” гэж хэлсний дараа Есүс түүнд “–Барионы Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юу холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” гэлээ. Энэ нь Петрт хүсэл найдвар тавьсан мөн ажлаа даатгасан Эзэний дуу хоолой юм.
Есүс Петрийг ерөөж, хадан суурь гэж нэрлэсэн. Католик урсгалд хамбын эрх Бурханаас өгөгдсөн эрх учраас дээгүүр эрх мэдэл гэж үздэг нь библийн энэхүү ишлэлтэй холбоотой байдаг ажээ. Тэгэхээр Петрийн Есүсийг энэ дэлхий дээр амьдрах үед нь хамт алхаж байсан туршлага төдийгүй Түүнийг тэнгэрийн улс руу явсны дараа юу зааж байсан талаар суралцъя. Петр юу харсан хийгээд бид нар юу сурч болох вэ гэдэг талаар сурахыг хүсэж байна.
Петрийн амьдралд Есүс ирсэн түүхээс
Симон Петрийн дагалдагчийн амьдралаас харвал эцэс хүртэл тусалж өөрийнхөө ажилд хэрэглэж байгаа Есүс хоньчны удирдлагыг харж болох юм. Петр Капернаум гэгдэх тосгоны жирийн нэгэн загасчин бөгөөд Симон гэдэг нэртэй. Хожим нь Есүс нэрийг нь өөрчлөн хадан суурь буюу Петр хэмээн дуудах болсон. Ззагасчилан амьдралаа залгуулдаг байсан тэрээр Намайг дага гэсэн дуудлагыг авснаас хойш амьдрал нь өөрчлөгдөж, Есүсийг энэ дэлхий дээр байх үе хийгээд энэ дэлхийгээс авагдах үйл явцыг бүгдийг харж байсан хүмүүсийн нэг юм. Тэрээр Есүсийн хүмүүсийг эдгээж байгааг, хүмүүст номлож байгааг хамт байна харж байсан. Мөн Есүстэй хамт хооллож, алхаж, дуулж байсан. Петр Есүсийн зовлон болон алдрыг харсан. Мөн дахин амилсан Есүсийг харсан төдийгүй тэнгэр руу одоход нь Түүнийг мөн харж байсан. Түүний дагалдагчийн амьдралд эргэж буцсан, урваж байсан түүх хийгээд Бурханы хайрыг мэдэрч, гэмшиж өөрчлөгдөж, хадан суурь болон хэрэглэгдсэн онцлогуудыг харж болох юм.
Матай 4:18-20-г үзвэл “Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, Түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж. Есүс тэдэнд –Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа”. Энэ цагаас эхлэн Петрийн амьдрал Есүстэй холбогдсон.
1-рт. Петрийн туршлага буюу нүдээрээ харсан гайхамшиг
Есүс Петрийн гэрт зочилж хадам эхийнх нь халуун өвчийг эдгээсэн (Марк 1:30-31)
Синагогийн ахлагч Иайрийн охин үхсэн байхад амилуулахад хамт гэр лүү нь орж нүдээрээ харсан гурван дагалдагчийн нэг Петр байсан (Лук 8:50-55)
Шөнөжингөө загасчлаад юу ч бариагүй байсан Петр болон бусад дагалдагчид Түүний хэлсэн дагуу тороо хаяад завь дүүрэн загас барив(Лук 5:1-11). Энэ үйл явдлын үеэр Петр Есүсийн хөлд сөгдөн – Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч гэлээ. Энэ үед Петрийн анх дуудсан үеийн талаар хэлдэг бөгөөд Лук номон дээр Петр Есүсийн дуудлагыг авахдаа түүний өмнө өвдөг сөгдсөн гэж бичсэн байна.
Петр усан дээгүүр алхсан. Матай 14:28-33-г үзвэл Петр “- Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээгүүр алхаж Өөр уруу тань ирэхийг надад тушаагаач гэхэд Тэр –Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс руу явав”. Энэ үед Петр Есүсийг хараад алхаж чадсан бөгөөд ширүүн давалгаа болон салхинаас айснаасаа болж усанд живж эхэлсэн.
Петр багшийнхаа тушаасны дагуу дуулгавартай даган тэнгис руу очин дэгээгээ хаяснаас амандаа зоосон мөнгө бүхий загас барьсан. Матай 17:24-27
Есүс гурван шавиа дагуулан ууланд гарч, тэдний өмнө хувирч өөрчлөгдөн Мосе Елиатай ярилцахад Петр хамт байсан.
Матай 10-р бүлэг дээр Есүс дагалдагчидаа зэргэлдээх суурингууд руу хоёр хоёроор илгээж , шавь нар гайхамшиг харсан тухай тэмдэглэсэн байна.
2-рт. Петрийн зан чанарын онцлог
Одоо Петрийн зан чанараас нь авч үзье. Тэгвэл өдөр тутмын амьдрал дээрээс нь Петрээс ямар зан чанарууд гарч байваа. Дагалдагчид дундаас асуулт их асуудаг, их ярьдаг нэгэн нь байсан.
Петр дагалдагчид дотроос өөрийн бодол санаагаа шуудхан хэлдэг, асуулт их асуудаг нэгэн байсан юм шиг санагдсан. Нэгэн удаа Есүс шавь нараасаа хүмүүс өөрийнх нь талаар хэн гэж ярьж байгаа асуусны дараа Петр шуудхан Та бол Бурханы Христ гэж илэрхийлсэн.
Есүстэй хамт ууланд гараад тэдний өмнө хувирч өөрчлөгдөхөд “Петр Есүст –Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Хэрэв таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад зориулъя ” (Матай 17:4)
Мөн Есүс уучлалын талаар зарлиг зааж байхад Петр “-Эзэн, хэрэв ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу гэхэд нь Есүс –Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.”
Марк 14:29 “Гэтэл Петр Түүнд –Хэдийгээр бүх хүмүүс бүдэрсэн ч би бүдрэхгүй ”
Энэ мэтчилэн харвал Петрийн зан чанар нэг талаасаа хэнэггүй, ойлголцоход амархан зан чанартай, юу бодсон тэрийгээ шуудхан хэлчихдэг нэгэн байжээ. Гэсэн хирнээ Есүсийг үгийг сонсон анхааруулга авсан хирнээ үгүйсгэсэн байдлаас нь харвал ойлгоход хэцүү зан чанартай хүнээр харагдаж байна. Яагаад энэ хүний зан чанараас харсан бэ гэвэл, тэрээр биднээс ялгагдаад байхаар онцлоггүй нэгэн бөгөөд бидний л адил асууж шалгааж, эргэлзэж, алдаж будилж явсан гэдгийг харсан. Заримдаа Есүсийг дагах нь өөр хүний, тусгай хүний л хийх ёстой ажил юм шиг хүмүүс бодогддог. Харин Бурхан биднийг сонгон авахдаа ямар нэгэн онцлог байдлыг харан сонгосон бус харин хүсэл найдвар тавин сонгосон гэдгийг харж болно.
Петрийн амьдралд гарсан өөрчлөлт
Петр Есүстэй үргэлж хамт байж, суралцаж байсан хэдий ч Түүний хэлсний дагуу Есүсийг баригдаад шүүгдэх үед дагалдагч нь биш гэж үгүйсгэдэг. Петрийн гэмшиж өөрийгөө харсан ишлэл бол Лук 22:62 “Тэгээд гадагч гарч, гашуудан уйлав.” Энэ үеэс эхлэн Петр өөрийнхөө сул дорой байдал болон гэмтэй байдлыг гэмшсэн тэгээд өөрчлөгдсөн. Мөн дараа нь бусад дагалдагчдыг дуудан хуучин амьдрал руугаа эргэдэг. Энэ үйл явдал Иохан 21-р бүлэгээс харж болно. Шөнөжингөө загасчлаад юу бариагүй ядарчихсан тэдэн дээр дахин амилсан Есүс үзэгдэн тэдэнд загас шаран өглөөний цай бэлтгэж өгөнгөө Петрт дахин Бурханы хоньдыг хайрлан тэдэнд үйлчлэх үүргийг нь сануулан өгдөг. Есүс нь ийнхүү бидний алдаа гаргасан ч гэсэн уучилж, эцэс хүртэл нь тусалж, Петрийн доторх шархыг эдгээж өгсөн шигээ биднийг ч гэсэн эдгээж тусалж байдаг хайрын Эзэн юм. Мөн Үйлс номыг харвал Петр бусад 12 дагалдагчийг ахлан анхны сүм цуглааныг үүсгэн, сайн мэдээ дэлгэрүүлсэн үйлс бичигдсэн байна. Мөн дагалдагч Петр 1,2-р Петр номыг бичсэн. Түүний бичсэн захидлуудаас түүний итгэлийн гэрчлэлүүдийг харж болох юм. Зарим нэгээс жишээ авъя.
1Петр 1:7 “Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм”. Петрийн хувьд итгэлийн шалгууртай тулсан бөгөөд түүний хувьд энэ үед унасан хэдий ч үргэлж хамт байж хамгаалдаг Есүсийг сурсан. 9-р зүйлийг үзвэл “Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд, сэтгэлийн авралыг олж авна” гэсэн байна.
Мөн Есүстэй хамт алхаж, амьдарч явахдаа өөртөө хамт байгаа Бурханыг мэдсэн төдийгүй түүний үг нь хүртэл мөнхөд амьд гэдгийг гэрчилж байна. “Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн билээ”.
2:21-р ишлэлийг харвал, “Учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн” Петр энэ хэсэгт Есүсийн дагалдагчдын мөн чанарыг хэлж байна. Есүсийн дагалдагч хүнд зовлон хавчлага хэцүү зүйл тохиох хэдий ч үлгэр болсон Есүсийг харж түүний замаар алхахыг зааж байна. Петрийг МЭ 64 онд Эзэн хаан Нерогийн эхлүүлсэн аймшигт хавчлагын үеэр түүнийг толгойг нь уруу харуулан цовдлосон байна.
Дүгнэлт: Бид нарт хандсан Есүсийн хайр нь биднийг урамшуулж, дэмжиж босгож, эмчилж өгдөг хайр юм. Бурхан бид нарыг дагалдагчаар удирдахдаа зөвхөн өөрийнхөө ажлыг хийлгэхэд бус бидний доторх хүнийг маань өөрчилж, эрүүл болгож өгч байдаг. Бурханы дасгалжуулалт нь хүртэл хайр байдаг гэдгийг сурлаа. Эзэн хүн бүрийг амьдралыг өөрчилж, сайн дагалдагчдаар өөрчилж өгөхийг гуйж байна.
Мөн өөр нэг харсан зүйл бол Петрийн хоёр өөр төрхийг харж болох юм. Петр бусдыгаа уруу татаад хуучин амьдрал руугаа буцаж байсан түүх бий (Иохан 21-р бүлэг). Мөн гэмшиж өөрчлөгдсөний дараа Петр бусад дагалдагчаа ахалж сайн мэдээний гайхамшигтай үйлсүүдийг мөн хийсэн (үйлс номоос уншиж болно). Тиймээс бид нар өөрчлөгдөн бие биенийгээ босгодог, урамшуулдаг дагалдагчдаар Эзэний ажилд хэрэглэгдэхийг ерөөн урамшуулж байна.
Ганц үг: Есүст итгэх нь миний сонголт юм шиг харагддаг ч, үнэндээ энэ нь Бурханаас бидэнд өгөгдсөн бэлэг буюу бидэнд өгөгдсөн хувь тавилан юм.
Сэдэвийн ангилал: Асуултууд, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: ,

"Дагалдагч Петр"
нийтлэлд 5 сэтгэгдэл байна

  1. Ganaa(Gtl) says:

    Wooooooow, Minii yag iluu sain medhiig hussen hun Bol Yahiin araggui Петр юм. Tuunii dagaldachdaas hamgiin hamgiin.. Tuunii talaar iluu olon zuiliig medsendee bayartai bna. Bayarlla hairaa, Dahin olon niitlel tavihiig huleej bna shuu!!!

  2. egi says:

    Saihan niitlel bna bayarlalaa naizdaa. Petriin tuhai unshij bhad uuriin erhgui Manchesteriin tsuglaaniihaa anhnii ueuud sanaad orood uneheer setgel hudulluu shuu kkk. Petriin tuhai iim todorhoi medej avahad bas ih uram ugch bna. Burhanii ariun hair ta bugdiin deer duuren bh boltugai. Amen

  3. Баяраа says:

    Баярлалаа, Төгсөө. Хүмүүст урам хайрласан, өөрсдийн амьдралтайгаа харьцуулахаар бичсэнд баярлалаа. Тийм ээ, үнэхээр л “Есүст итгэх нь миний сонголт юм шиг харагддаг ч, үнэндээ энэ нь Бурханаас бидэнд өгөгдсөн бэлэг буюу бидэнд өгөгдсөн хувь тавилан юм.” Энэ бол агуу үнэн, тайвшрал, хувь заяа, итгэлийн маань суурь юм. Бурханд хамаг алдар талархлыг өргөе.

  4. Tuul.d says:

    Gaihaltai saihan niitlel bnaa , ih yram avlaa.bayarlalaa naizaa . Ezend itgelteigei baij sain dagaldagch bolooroi ah duu naraa amen

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..