0

Филиппой 3.1-11 Христ миний бахархал

Хамгийн сүүлд1133цагийн өмнө уншсан байна

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

iPhone, iPad, Android хэрэглэгчид дараах тоглуулагчаар сонсоно уу.

1. Зүрх сэтгэл дэх хөвч хөндөлт

Паулыг хотуудаар явж, Есүсийн Сайн мэдээг тараан, чуулган байгуулаад явсан хойно иудейчүүд ирж шинэ итгэгч нарыг үймүүлдэг байлаа. Эдгээр иудейчүүд нь Есүсийг тэр амлагдсан Аврагч мөн гэж итгэж байсан боловч Есүст итгэхээсээ өмнө эхлээд Хуучин гэрээний хуулийн даруу эрчүүд нь хөвч хөндүүлж, хуулийг баримтлах ёстой гэдэг байлаа.

Хөвч хөндөлт нь тэр хүн Бурханы хүн гэдгийн тэмдэг байлаа. Бурхан еврейчүүдийг найм дахь өдөр дээрээ эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтний хөвчний арьсыг огтолж, тэмдэг болго гэсэн хууль өгсөн байлаа. Энэхүү хуулийг еврейчүүд өнөөдөр ч гэсэн баримталсаар ирсэн. Гэхдээ махан биедээ хөвч хөндүүлэхээс илүүгээр зүрх сэтгэлдээ хөвч хөндүүлэх нь чухал байлаа. Үүнийг Бурхан Хуучин гэрээний хуулийг өгөх үеэсээ л аль хэдийнэ хэлж, тайлбарлаж ирсэн. Энэ талаар хэд хэдэн иш татъя.

Дэд хууль 10.16 Тиймээс та нар зүрхэндээ хөвч хөндүүлж, цаашид хөшүүн хүзүү бүү гарга.,

Дэд хууль 30.6 ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ.

Иер 9.25-26 ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Би зөвхөн махан биендээ хөвч хөндүүлсэн бүгдийг шийтгэх өдрүүд ирж байна. Эдгээр нь Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб болон цөлд амьдран, өөрсдийн сүмүүдэд үсээ тайрдаг бүгд юм. Учир нь бүх үндэстнүүд хөвч хөндүүлээгүй бөгөөд Израилийн хамаг гэр зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй аж”.

Езек 44.9, Зүрхэндээ хөвч хөндүүлээгүй хүн миний ариун газарт орохгүй.

Зүрх сэтгэлийн хөвч хөндөлтийн чухлыг Шинэ гэрээнд бас тайлбарласан бий.

Ром 2.29 Харин доторх байдлаараа иудей нь иудей хүн мөн. Үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь хөвч хөндөлт мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.

Зүрх сэтгэлийн хөндөлт гэдэг нь Бурхан зүрх сэтгэлд нь нэвтэрсэн, хатуу зүрх нь зөөлөрсөн, амьдралаа Эзэнд нээн дэлгэсэн, дуулгавартай зүрх сэтгэлтэй байхыг хэлнэ.

Зүрх сэтгэлдээ хөвч хөндүүлсэн хүн гэж (ишлэл 3)
– Бурханы Сүнсээр Эзэнийг хүндэлдэг
– Христ Есүсээр бахархдаг
– Махан биедээ ямар ч итгэл найдвар тавьдаггүй хүнийг хэлнэ.

Зүрх сэтгэлээ хөндүүлсэн хүний байдал зөөлөн, Бурханд дуулгавартай, Бурханд хайртай, Бурханыг баярлуулах дуртай байдаг.

2. Паулын хуучин бахархал, давуу байдал. 4-6

Паулын хувьд бардамнан бахархах зүйлс хангалттай байлаа.
–       найм дахь өдөр дээрээ хөвч хөндүүлсэн
–       Израиль үндэстэн. Паул хэдийгээр Тарсд төрж өссөн боловч иудей боловсрол, хууль дүрмийн мэдлэгээ Израильд олж авчээ.
–       Бениамин овгийнх. Давид хааны эсрэг босоогүй хоёр овгийн нэг нь.
–       Еврейгийн еврей
–       Фарисай. Хуулийг чандлан сахигч байдлаараа танигдсан бүлгийн гишүүн.
–       Христийн чуулганыг хавчин шахагч байсан. Хуучин гэрээний хуулийг чандлан сахиж байгаа гэдгээ идэвх зүтгэлээрээ харуулна гэдэг нь Есүсийг дагасан хүмүүсийг хавчин шахаж, бүр амь насыг ч хорооход оролцож явжээ.
–       Хуулийг дагадаг байдлаараа бол гэм зэмгүй гэж тооцогдохоор байлаа.

Дээрх жагсаалт нь Паулын хувьд урьд нь давуу байдал, онцгой статус, бусдаас ялгарах тэмдэг байлаа. Харин одоо энэ бүх давуу байдлаа Христийн төлөө хог новш хэмээн тооцох болсон. Яагаад ингэх болсон бэ гэвэл Христ Есүс Эзэнээ таньж мэдэхийн үнэ цэнэ нь хамаагүй илүү ажээ. Урьд нь өөрт нь давуу байдал гэж үзэж байсан бүхнийг одоо хог хаягдалтай адил үзэх болжээ.

Паулын бахархал болгож байсан зүйл нь яагаад тийм үнэ цэнэгүй хог хаягдал мэт болсон бэ гэдгийг харъя.

Христийн аврал нь
–       бидний хөвч хөндүүлсэн үгүйгээс хамаарахгүй. Өөрөөр хэлбэл та ямар ч яс үндэстэй бай Христийн авралыг хүлээн авч болно. Бүх шашин таныг гишүүнээ болгон хүлээн авна гэвэл тодорхой жаяг ёс горимыг гүйцэлдүүлж байж хүлээн зөвшөөрдөг. Иудаизмын хувьд хөвч хөндүүлэх, лалын шашны хувьд таван зүйлийг өдөр болгон үйлдэх гэх мэт шашин болгонд тодорхой хэмжүүр бий. Харин та Христийн авралыг хүлээн авахад хийх зүйл огт байхгүй, зөвхөн Христийг итгэлээр хүлээн авахад л хангалттай.

–       бидний нийгмийн статусаас хамаарахгүй. Паул өөрийгөө өндөр статустай, мэдлэг боловсролтой гэж бодож байснаа эдгээр нь Бурханы авралыг өгөхгүй гэдгийг ойлгосон.

–       бидний яс үндэс, гарал үүслээс хамаарахгүй. Бурханы авралын төлөвлөгөө аль эхнээсээ л бүх үндэстний хүмүүст хүрэх зорилготой байсан.

–       бид урьд нь юу хийж байсан, сайн муу юу ч хийж байснаас үл хамаарна.

–       хууль дүрэм, шашны хэлбэр загварыг дагахаас тэс өөр. Нэг ёсондоо сайн үйлс хийж, тодорхой буян үйлдсэнээрээ аврагдахгүй.

3. Христийг таньж мэдэхийн давуу байдал. 7-11

Христийн өгдөг зөвтгөлийн шинж чанар:
–       Христэд итгэх итгэлээр дамжин ирдэг.
–       Бурханаас өгөгддөг бэлэг.
–       Бурхан зөвт гэж тооцно

Ингэснээр
–       Христийг олж авах
–       Христийг таньж мэдэх, амьдралаараа амсах
–       Христийн амилалтын хүчийг мэдэх
–       Христийн зовлонгоос хуваалцах
–       Үхлээс амилалтанд хүрэх

Энэ бүхнийг зангидаад хэлвэл Паулын хувьд Христ бахархал нь байлаа. Христээр бахархах гэдэг нь 1-р бүлэг гарч байсан Христийн тунхаглаж алдаршуулах нь амьдралынх нь зорилго, баяр хөөр, махан биедээ амьдарч байгаа бол Христийн төлөө явна гэж хэлж байсантай утга нэг юм. Бүхий л талаараа Христтэй адилхан болох нь Паулын зорилго байлаа.

Христ амьдралынх нь бахархал байсан учир Паул Христийг тунхаглаж, Түүний төлөө амьдрах хүслээр дүүрэн байлаа. Паул яаж Христийг өөрийн бахархал, сайрхал, магтаал, хүндэтгэл болгож чадсан бэ? Үүний учир нь зүрх сэтгэлд нь Бурханы хийсэн хөвч хөндөлтөнд буй ажээ.

Сэдэвийн ангилал: Аудио номлол, НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Филиппой хотынхонд бичсэн захидал, Шинэ гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: , , , ,

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..