14

Европ дахь монгол чуулгануудын уулзалт сургалт 2012 амжилттай болж өнгөрлөө (видео нэмэв)

Хамгийн сүүлд3223цагийн өмнө уншсан байна

2012 оны 2 сарын 13-15-ны хооронд Лондон хотын ойролцоо Европ дахь Христийн монгол чуулгануудын уулзалт сургалт (Удирдагч бэлтгэх сургалт 2012) амжилттай болж өндөрлөлөө. Энэ маань Европт буй монгол чуулганууд нэгдэн цугларч, залбирч, нөхөрлөн, хамтдаа суралцсан анхны уулзалт байлаа. Уулзалтад Англиийн Лондон, Манчестер, Ноттингхам, Унгарын Будапешт, Шведийн Стокхолм, Германы Берлин хотоос нийт 45 итгэгчид, 20 хүүхдүүд ирж оролцов. Чех, Швейцарьт байгаа чуулгануудаас энэ удаа оролцож чадсангүй. Монгол итгэгчдээс гадна англи, америк, герман найз нөхөд маань оролцсон нь уулзалтыг улам баялаг болголоо.
“Сайн мэдээ тарааж, Эзэний чуулганыг барьцгаая” гэсэн уриан дор бүх сургаал, хичээлийг Үйлс ном дээр төвлөрүүлэн зангидаж, Сайн мэдээ тарааж чуулган тарихад хэрэгтэй олон зүйлсээс суралцлаа. Монголд 10 жил үйлчилж, Эрдэнэт хотод чуулган тарьсан, “монгол зүрх”-тэй европ ах маань гол номлогч байж, монголоор сургаалаа заасан нь оролцогчдыг ихээр урамшууллаа. Үүн дээр Унгар дахь “Тэнгэрийн хаанчлал” чуулганы пастор Б. Цэвэлтогтох, Английн чуулганы Г. Баяржаргал, илгээлтийн эзэн Карл нарын сургаал номлол Бурханы хайрыг харуулан амьдрах, амьдралаараа гэрчлэх, Эзэний сургаалыг заан сургах талаар олон үнэтэй зүйлийг бидэнд хэлж өглөө. Оролцогчид Бурхан Эзэний хайр ивээлийг мэдэрч, хамтдаа нөхөрлөн, гэрчлэлээ хуваалцан шөнийн нэг цаг өнгөртөл сууцгааж байлаа. Бүх оролцогчид сэтгэл маш өндөр, урам зориг дүүрэн байв.
Чуулган тус бүр үйл ажиллагааныхаа тухай танилцуулга хийн, мөн өөрсдийнхөө гэрчлэлээс албан болон нөхөрлөлийн цагаар хуваалцаж байсан нь олон хүнд Сайн мэдээ тарааж, Эзэний чуулганыг барьж байгуулахад гар бие оролцох, хүч чармайлтаа гаргах урам зориг өглөө. Европт байгаа 20 мянга гаруй монголчуудад Эзэний авралын мэдээг хүргэх дуудлага, урам зориг ихээр авлаа. Европт монголчууд олноор оршин сууж байгаа газар авралын зар тарааж, Эзэний чуулган таригдах хэрэгцээ маш өндөр байна. Уулзалтын үеэр Английн итгэгчдээс 5 нөхөд маань усан баптисм хийлгэж, 3 оролцогч Эзэн Есүсийг хүлээн авах шийдвэр гаргаж, баяр дээр баяр нэмлээ.
Сар тус бүр нэг чуулганы төлөө залбирах зорилготойгоор зураг танилцуулга оруулсан 2012 оны календарийг оролцогч тус бүрт бэлэглэв. Тус уулзалтыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд дараагийн уулзалтыг жилийн дараа Унгарын Будапешт хотод “Тэнгэрийн хаанчлал” чуулган удирдан зохион байгуулахаар боллоо. Тэрхүү уулзалтад улам олон оролцогчид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хөөр баяртайгаар дахин уулзаж, Бурханы чуулган хэрхэн өргөжин тэлж байгааг сонсохыг тэсч ядан хүлээж байна. Цаг заваа зориулан зохион байгуулсан бүх хүмүүст, хүрэлцэн ирсэн бүх оролцогчдод, мөн энэхүү сургалтын төлөө залбирч байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Есүсийн нэр монголчуудын дунд улам алдарших болтугай!

 

 

 

 

 

Чуулганы зарим хичээлийг дор тавилаа. Та сургалтын DVD-г авахыг хүсч байвал бидэнтэй холбоо бариарай.

Сэдэвийн ангилал: ЗАР МЭДЭЭ, САЙН МЭДЭЭ
Түлхүүр үг: , , , , , , , , , , , ,

"Европ дахь монгол чуулгануудын уулзалт сургалт 2012 амжилттай болж өнгөрлөө (видео нэмэв)"
нийтлэлд 14 сэтгэгдэл байна

  1. Ganaa(Gtl) says:

    Woooooo. Unheer gaihamshigtai Eznii iveel eruuluur duuren boljee!! Zohioon bguulsan erhem Naiz nartaa tuilaas ih bayarlla! Burhan ta buheniig haraad unheer ih bayarlasan gedeg n damjiggui. Ta nar shuuuu!!!! We are one in Christ Jesus!!! Love you all!!!

  2. Tuul says:

    Их Эзэний товлосон өдөр, Түүний Оршихуйд болсон энэ гайхамшигтай Ариун Сүнсний найрыг Төгс Хүчит Түүний удирдлагаар зохион байгуулсан пастор Баяржаргал, ахлагч Бааска мөн идэвхтэй оролцсон Баасандолгор, Рина, Энхма, Байгаль&Иан, Матай, Нарангарав, Сэрка, Одноо нарт талархалаа илэрхийлье. Энэ чуулга уулзалтад биөэр оролцох боломжгүй байсан итгэгч ах дүүс маань Сүнсээр нэгдэн залбирч байсанд бас давхар талархая. Итгэгч ахан дүүсдээ Эзэний үгээс байнга суралцаж Сүнсээр өсч байхыг ерөөе. Та бүхнийг Эзэн агуугаар ивээн ерөөх болтугай.

  3. Altan says:

    So nice…… Ta nar min Ih Ezeneesee olon zuiliyg surch medsen gej itgej baina. Zurguudiyg harhad uneheer goy haluun dulaan orchin medegdej baina aa. Mon zalbirluudaaraa hamtdaa uilchlehiyg yerooye.

    PS: Bazaraa pastoroo bid gertee internettei bolson shuu, bicheerei. kkkk

  4. Sumya says:

    bayr hurgey ih saihan tsaguud ongorson bna. Europa dayar mongoliin itgegchid tsuglaj negdej bgaag harahad ih saihan bna. Ulam iheer osoj urjih bolno gedegt itgej bna.

    God’s blessings to you all

  5. Dashmaa says:

    Eeljit ovliin surgalt maani uneheer gaihaltai bolsoon Burhand uneheer talarhaj baina 2 shono 3 odor mash hurdan ongorson Salahad jaahan gunigtai baisan ch bid olon zuiliig medej bas suraltsaj zalbirch gaihaltai odruudiig ongoruulsen Manchesteriin 3 naiz maani Ezeniig huleen avch davhar bayariig bidend beleglesen Zohion baiguulsan buh l humuustee mon bidend Burhanii gaihaltai ugiig huvaaltssan pastor Bayaraa , pastor Tsevel, “Ganaa” ah, mon Karl ahad tus tus bayarlasan talarhsanaa ilerhiilie Ta buhniig Burhan iveeg!

  6. Egi says:

    Christiin dotorh ah duus Ta nartaa ene udriin mend hurgeed 2 sard bolson surgalt maani bidend uneheer une tsenetei Bolj ungursun gedgiig helmeer baina. Ingej olon garzaas irj oroltsson ni Tend bie bieneesee suraltsah, nuhurluh turshlaga soliltsoh Saihan bolomjuud garch bailaa. Magnus, Bayaraa, Tsevel, Karl pastar naraas Ezenii Ugiig sonsoj mash ih Uram,Itgel mun Hairiig olj avsan. Zohion baiguulsan humuustee bas Ta nar mash sain ajilsan shuu gej helmeer bna. Ingeed ene buh gaihamshigtai tsag muchiig bidend beleglesen Ezen Esus tanid Aldar hund ni orshig. Amen

  7. Egi says:

    Mun Nottingham hotoos irj oroltsson Frances ahiinhaa tuluu Burhand talarhie. Ene hunii Aguu uilchleliig Ezen Esus iveeh boltugai. Amen

  8. Baataraa says:

    Ta buhend ene odriin mendiig hurgey,
    Surgaltiin talaar sanalaa mon talarhlaa ooriinhoo bolon ger buliinhee
    zugees ilerhiileh gesen yumaa.
    Surgalt uneheer saihan bolj ongorson, sain zohion baiguulalt, saihan
    orchin, holoos irsen pastoruudiin nomlol, naiz nariin maani gerchlel
    geed tend uneheer burhnii hair gej yu ve gej bid uneheer nudeeree
    harj, tuunii talaar yariltsaj, sonsoj tsagiig mash ur duntei saihan
    ongoruulsen. Uuniig zohion baiguulsan ta buhend bolon burhan etsegtee
    mash ih talarhaj bna,
    Yalanguya shineer itgegch bolood udaagui nadad bolon minii ijil naiz
    nariin maani huvid burhnii ug uneheer bidnii setgel zurhend gun
    gunzgii hurch bidnii itgeliig ulam huchtei bolgoson. Manai
    Manchesteriin tsuglaanaas 3 zaluus Ezeniig huleen avsan ni uunii tod
    jishee bolj bnaa. Bidniig butsah zamd manai tsuglaaniihan maani hol
    zamiin ayand yadrah bish harinch yamar negen zuilees shine erch huch
    avsan yum shig setgel duuren bayar hoortoi butsatsgaasan, uuniig
    harahad nadad bas mash saihan sanagdasan. Uneheer hun onoodriin ideh
    talhaar bish burhnii ugeer amidardag gej tend haragdaj baisan.
    Surgaltand suusnaar minii ezen burhend itgeh itgeliin amidrald maani
    tsoo shine huudas neegdej burhantai hariltsah hariltsaa ts bas ulam
    huchtei dotno bolson gej bodoj bna. Hair gedeg ter zuiliig zurh
    setgel, oyun bodol baigaa buh zuileeree chin setgeleesee yaj gargah
    ve? busdad tuuniigee yaj hurgah ve yaj haruulah ve gedgiig tend irsen
    pastoruudaas naiz nariinhaa gerchleleer damjuulan ezen burhanaas
    sonssondoo mash ih talarhaj bna.
    Minii huvid daraachiin surgalt udahgui boloosoi gej ih husej bna,
    Manai tsuglaaniihan maani ch yalgaagui husej bgaa bizee. Iluu olon
    naiz nar maani ch tsuglarch burhaniig aldarshuulj bie biesee ulam
    ihiig surtsgaah baihaa,
    Minii zugees mash ih demjij bna, chadah bagahan zuileeree ch tsag
    zavaa gargan tuslahad belen bgaa shuu. Ta buhend mash ih bayarlaa.
    Cyrill-r bichih bolomj baisangui uuchlaarai
    Ezenii hair iveeleer duuren baij tuuniig aldarshuulah ter ariun zamiig
    tani Burhan etseg urgelj shuluun dardan bailgah boltugai. AMEN. Baataraa and Deegii.

  9. Bayarjargal Garamtseren says:

    Сургалтын талаар сэтгэгдлээ үлдээж байгаа бүх найз нартаа маш их баярлалаа. Цаг заваа гарган энэ бүхнийг бичиж, оролцогчид болон бусад бүх хүмүүст урам зориг өгч байгаа нь үнэхээр сайхан байна. Бурхан биднийг өөрчилж, ивээл нигүүлслийг нь бид амьдралдаа хамтдаа ийнхүү амсаж байгаа нь үнэхээр гайхамшиг юм. Дараагийн сургалтаа сэтгэл догдлон хүлээж байна. Дахин баярлалаа.

  10. ganaa(g) says:

    Christian family is best family of the world!!!!

  11. Tuul.d says:

    Sain baizhgaana uu naiz naraa. Yneheer mash sain zohion baigyylalttai setgel zurhend hurch yilchilsen saihan surgalt bolson shuu , ter zhagiig bidend zovchoorch ogson ezniig magtay, mash ih yram zorig, erch huchiig avsan gej bodoj bn deer Baatraa maani helsen bn bayar hoorteigeer buzhaj bsan gej , yneheer bidnii suuriig neg shataar ch gesen bat boh ahiulj ogson Bayaraa ah bolon busad pastoruudda talarhaj bn, ta bugdiig maani burhan ulam arvinaar iveeh boltygai ,zhag moch sekund tytamd ezniig aldarshuulj baigaarai gej urialj bnaa

  12. Chicago IL, US says:

    Ta buhend BURHAN-yi UNEN ulam ilchlegdeh boltugai!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..