9

Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!

Хамгийн сүүлд3079цагийн өмнө уншсан байна

Охид, бүсгүйчүүд, эхчүүд, бүх эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэнд хүргэе! Бурхан эмэгтэй хүмүүсийг энэ хорвоо дээр онцгой үүрэг роль, зорилготойгоор бүтээсэн билээ. Эмэгтэй хүн байхгүй бол үр хүүхэд, хүн төрөлхтөн гэж байхгүй, хань эхнэрийн хайр халамж, элбэрэлт эхийн зөөлөн сэтгэл гэж байхгүй байх байлаа. Эрэгтэй хүнээс илүүгээр эмэгтэй хүнийг хайр элбэрэлтэй холбодог нь ч тохиолдлын биш ээ. Эмэгтэй хүн, эх хүн энэ хорвоо дээр зөөлөн сэтгэл, хайр нигүүлсэл, өршөөл уучлалын бэлэг тэмдэг болж байдаг. Тэднийгээ бид цэцэгтэй зүйрлэж, үргэлж дэлбээлж, анхилуун сайхан үнэр гаргаж явахыг хүсдэг. Эмэгтэйчүүддээ бүх эрчүүдийн өмнөөс чин сэтгэлээс БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна.

Бүтээгч Эзэн Бурханаа таньж авсан эмэгтэйчүүд өөрсдийнхөө Бурханы доторх төлөвлөгөө зорилго, онцгой байр сууриа улам бүр ухаарч авдаг. Библид 180 гаруй эмэгтэйчүүд нэрээрээ дурдагдсан байдаг юм байна. Мэдээж нэрээрээ дурдагдаагүй өөр олон эмэгтэйчүүд бий. Тэдний дотор даган дуурайх, үлгэрлэх олон эмэгтэйчүүдийн жишээ байдаг. Та Рүүт шиг үнэнч сэтгэлтэй, Абигайл шиг хэрсүү ухаалаг, Ханна шиг цөхрөлтгүй залбирдаг, Эстээр шиг зоригтой, Есүсийн эх Марь шиг дуулгавартай, Сургаалт үгс 31-н эмэгтэй шиг ахуйч ажилсаг, Дебора шиг удирдагч, Элизабет шиг зөвт шударга байж, олонд үлгэр дуурайлал болоорой гэж ерөөе. Эмэгтэйчүүд та бүхнийгээ бурханлаг эмэгтэй байж, Христийн хайр гэрлийг үргэлж цацрааж, олон хүмүүсийг мөнхийн авралд авчрах Бурханы зэмсэг болж яваарай гэж ерөөе!

Дараах холбоосыг дарж, Библи дэх эмэгтэйчүүд дээр үндэслэн хийсэн энгийн хялбар Библи судлалуудыг уншаарай.

http://www.wordlibrary.co.uk/bible/women/

Цэцэгний зурагнууд
Сэдэвийн ангилал: ЗАР МЭДЭЭ
Түлхүүр үг: ,

"Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!"
нийтлэлд 9 сэтгэгдэл байна

  1. ganaa says:

    Bayarlla Bayraa ahaa. Saihan uram zorigtoi ugnuudiig avlaa. Burhandaa talarhaj baina. Burhan ta bugdiig iveen eruuh boltugai!!!

  2. ganaa says:

    God is good all the time

  3. Tuul.d says:

    Sain baizhgaana uu, buh emegteichuuddee bayariin mend hyrgie, burhan ta bugdiig maani ulam arvinaar iveeh boltygai. Amen

  4. Ari says:

    баярлалаа. таны ерөөл эмэгтэйчүүд нэг бүрд бүрэн дүүрэн бялхасанаар хүрэх болтуга

  5. Ari says:

    Өнгөт орчилонг гоо сайханаараа гийгүүлж
    Өргөө гэрээ хайраар дүүргэж
    Өөдөсхөн үрээ бүйвэйгээр өсгөж
    Өөрийгөө ч умартан хайраараа дүүргэдэг
    Голын хайртай эмээ таныг
    Гэрээ гийгүүлдэг гэргий таныг
    Үрсээ хайрладаг эжий таныг
    Үзэсгэлэн гоо бүсгүй таныг
    Өсөж яваа охин минЬ чамайг
    Өглөө бүрийг инээмсэглэлээр угтаж
    Өдөр бүрийг амжилтаар өрнүүлж
    Өөдлөн дэвжиж, өнгөлөг гялалзаж
    Хайраар гэрэлтэж, хүндлэлээр өргөмжилүүлж
    Хан хорвоог чимж явахийг хүсЬе
    Сайхан баярлаарай. ,,Төгс хайр,, залуусаас

  6. Tugsuu says:

    Woooooooooooow unheer goyo shuleg bna. Burhan ta buhniig iveeh boltugai. Buh emegteichuuddee Bayriin mend hurgii. Ta buhen maani bidend mash ih une tsenetei bilee.

  7. egi says:

    Saihan shuleg bna shuu. Tugs hair chuulganiihnand talarhal ilerhiileed Ezenii iveeleer duuren baih boltugai.

  8. uyanga.b says:

    bayrlalaa niitleliig unshaad ih uram avlaa bas ih saihan shvleg bna

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..