7

Зуны сургалт: “Монголчуудын христитгэлийн түүх” 2012.8.27-29

Хамгийн сүүлд2536цагийн өмнө уншсан байна

Энэ зуны сургалт маань 8 сарын 27-29-ний өдрүүдэд “Монголчуудын христитгэлийн түүх” сэдвийн дор болохоор товлогдсоныг дуулгаж байгаадаа тун таатай байна. Наанадаж VII зуунаас эхлэн Төв Азид христитгэл дэлгэрч, улмаар Монголын эзэнт гүрний үеэс өмнө хэд хэдэн монгол овог аймаг христитгэлтэй болж, үүнээс хойш хэдэн зууны туршид тархаж, үгүй болж, мөн дахин сэргэсэн маш сонирхолтой өвөг дээдсийнхээ түүхийг бид судалж мэдэх болно. Монголын энэхүү түүхийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй, нарийвчилсан судалгаа хийж 2000 онд “Steppe by Step” нэртэй номоо хэвлүүлсэн (тус сэдвээрх одоогийн цорын ганц ном, ֽAmazon-с хямдханаар), эрдэмтэн багш Хью Кемп (Hugh Kemp) өөрөө ирж бидэнд заах болно. Түүний энэхүү ном 2008 онд монгол хэлнээ “Түүхийн балархай жимээр” нэртэйгээр орчуулагдан гарсан билээ. Тус номыг Төгсөө, Ганаа хоёр өнгөрсөн Христмас баяраар бэлэглэн явуулж, одоо Лондон, Манчестерийнхний дунд уншигдаж байгаа нь Бурханы гайхамшигтай төлөвлөгөөний нэг хэсэг юм байна.

   

Хью Кемп зургаан жил Монгод илгээлтийн эзнээр ажиллахдаа мөн Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль (ТӨС)-ийн суурийг тавих чухал ажилд оролцож, христитгэгчдийн теологийн мэдлэг боловсролын үйлсэд хувь нэмрээ оруулсан. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж бидэнд энэхүү чухал сэдвээр биднийг гэгээрүүлэх гэж байгаа Хью ахдаа маш их баярлалаа.
Сургалт маань Alfreton хотын The Hayes гэдэг конференцийн төвд болно. Тус төв бидний танил High Leigh төвийн нэг түнш-салбар бөгөөд Ноттингхам хотын хажууд, Манчестерээс галт тэргээр 1 цаг 30 минут, Лондонгоос 2 цаг 30 минутын зайтай.

Төвийн тухай нэмэлт мэдээллийг эндээс уншаарай.
Хоёр өдрийн төлбөр: стандарт өрөө £90.72, дотроо угаалгын өрөөтэй өрөө £118.80
Бүртгэлийн хураамж: насанд хүрсэн хүн тус бүрээс £5.00
Сургалтаас өмнө та тус номыг уншаарай гэж урамшуулмаар байна. Тус сургалтад итгэгч ба итгэгч бус найз нөхдөө урин оролцуулахыг уриалъя. Та эртнээс ажил төрөл, аялал амралтаа зохицуулаарай хэмээн ийн эртнээс зарлаж байна. Хэрэв Британиас өөр газраас манай сургалтад оролцох хүсэлтэй хүн байвал бид нээлттэй гэдгийг мөн хэлмээр байна (харамсалтай нь виз гаргаж өгөх боломжгүй).
Сургалт маш үр дүнтэй болохын төлөө одооноос залбирч эхэлцгээе.
Британийн монголчуудын Христийн нөхөрлөл (UKMCF)
Сэдэвийн ангилал: ЗАР МЭДЭЭ
Түлхүүр үг: , , , , , ,

"Зуны сургалт: “Монголчуудын христитгэлийн түүх” 2012.8.27-29"
нийтлэлд 7 сэтгэгдэл байна

  1. Baatar says:

    Dahin tsuglarah ene bolomjiig ogch bgaa ezen burhandaa talarhya , itgegch bus humuus oroltsoj bolno gedeg bas sain hereg shuu, olon sain naiz nohod maani Jesus christ-g huleen avahandee, naiz naraa iruulhiin toloo zalbirtsgaay

  2. Tugsuu says:

    Hi yamar saihan hereg ve. Mr Hugh Kemp uuruu irne gedeg bol ih hovor tohioldoh yavdal baina. Bid hamtdaa zalbirch baih bolnoo. Uneheer Burhan dotor iiveegdej ontsgoi tosolgoo avsan surgalt baih boltugai.

  3. Ganaa (Gt) says:

    Tumen tsergiin Ezen Aldarshig!! Itgeliin ahan duus ta buhendee amjilt husii!!!

  4. uyangaa.b says:

    hurdan boloosoi tesen yadan hvleej bna goedoo…kkk

  5. Bold says:

    Mongol undestnii dund Hrist itgel delgersen tuuhiin talaar ih zuiliig medej avaarai gej yeruuye!

  6. Altankhuyag says:

    Sain baicgaana yy Erhem hyndet HRISTed itgelt ahan dyysee ta byhen Amid Byrhanii erool ,hamgaalalt togs dyyrneer orshig .JIGL televizees abj tabisan nebtryyleg ih taalagdlaa . Ene xamt olond EZENii ibeel baij olon olon Mongol erchyyded maani hyreesei .Bi Praga hotiin Togs Hair cyglaand jabdag itgegch .Ta nar bidnii toloo sanaa tabij hyrelcen irj yylzan ,mon bidnii toloo gyin zalbbirch baigaad talarhaj baina. Caashdaa bas 8 sariin syyleer boloh Mongolchyydiin Hristet itgeliin tyyh sedebtei syrgaltiinhaa zarim gol hesgyydeesee bichin ene saitan deeree tabih bolomjtoi iy baerlalaa ta byhendee.

    • Tugsuu says:

      Sain uu Altankhuyag aa. Chamd ih bayarlalaa. Bid ene sard tanai chuulganii tuluu zalbirch baigaa. 7 sariin 1 bolon 22nd Iveeliin Gerel chuulgan ta buhnii tuluu chuulganaaraa zalbirsan baigaa. Urgeljiluulen zalbirah bolnoo. 8 sariin surgaltiin talaaar bid chadhaaraa site deeree tavij ta buhend hurgehiig hicheenee. Bidnii ene surgaltiin tuluu sanah uedee zalbirch uguurei. Burhan ta buhniig maani iveen eruuh boltugai.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..