0

Хэрэв бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйвал, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. (1 Иохан 5:14)

Хамгийн сүүлд794цагийн өмнө уншсан байна

Бидний 2010-2014 онд Бурханд үйлчилэхээр залбирч буй залбирал :

Англи улсад Монгол итгэгчдийн  олон чуулган байгуулагдаж, Бурханы Агуу Захримжыг биелүүлэхэд оролцон, тэдгээрээр дамжин сайн мэдээ дэлхийн өнцөг булан бүрт хүрэх.  

Та дараах сэдвээр бидэнтэй хамт залбираарай. Үүнд:

·       25 ахлагч, удирдагчийг бэлтгэгдэхийн төлөө.

·         Ойролцоогоор 2000 Монголчуудад сайн мэдээ хүрэхийн төлөө.

·         Монголчууд ихээр суурьшин амьдардаг Лондон болон өөр бусад хотуудад Монгол цуглаанууд бий болохын төлөө.

·         Англи улсад буй Христэд Итгэгч Монгол Оюутануудын Нөхөрлөл бий болохын төлөө.

·         Англи улсад амьдарч сурч байгаа бүх Монголчуудад  эх хэл дээр нь Библи тараагдахын төлөө.

·         Европын өөр бусад орнуудад сурч, амьдарч байгаа Монголчуудад  Христчин боловсрол олгох сургалтууд зохион байгуулагдахын төлөө

·         Авралын Зарын багуудыг Европын болон Азийн орнуудруу илгээгээхийн төлөө.

·         Англид суугаа Монголчуудтай тогтоох харилцаагаа улам бэхжүүлэн, тэдэнд авралын зарыг үргэлжлүүлэн хүчтэйгээр тараахын төлөө.

Бидэнтэй нэгдэн залбирч, Бурханы Хаанчлалын ажилд үйлчилж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Бурхан та бүхнийг элбэгээр ивээх болтугай.

Сэдэвийн ангилал: Залбирал, НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , ,
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..