9

Филиппой 3.12-4.1 Бурханы надад тавьсан зорилго

Хамгийн сүүлд2326цагийн өмнө уншсан байна

(Грек хэлнээс хийсэн миний орчуулга)

12. Би аль хэдийнэ хүрчихсэн юм уу эсвэл аль хэдийнэ төгс болгогдчихсон юм биш, харин Христ Есүсийн хүрээсэй гэж намайг барьж авсан зүйлд хүрэхийн төлөө би урагшилдаг. 13. Ах дүү нар минь, би хүрчихсэн гэж өөрийгөө боддоггүй, харин эсрэгээрээ нэг л зүйлийг буюу ардхаа мартаж, урдах уруугаа зүтгэн тэмүүлснээр 14. Христ Есүсээр дамжсан Бурханы өндөр (дээших) дуудлагын шагналыг авах зорилгын төлөө урагшилдаг. 15. Иймд төлөвшсөн бүхэн үүн дээр оюун бодлоо төвлөрүүлцгээ(е). Хэрэв өөр зүйл дээр та нар төвлөрч байгаа бол Бурхан та нарт харуулах болно. 16. Ямар ч үед хүрсэн хэмжээнийхээ дагуу амьдарцгаа(я).
17. Ах дүү нар минь, намайг дуурайгчид бай. Бидний та нарт харуулсан үлгэр дуурайллын дагуу явдаг хүмүүсийг анхааран дага. 18. Өмнө нь миний та нарт дахин дахин хэлж байсан олон хүмүүс Христийн загалмайн дайснууд болж амьдардаг гэж би одоо уйлан байж хэлж байна. 19. Тэдний төгсгөл нь сүйрэл, бурхан нь ходоод, бахархал нь тэдний шившиг. Тэд бол дэлхийн зүйлсийг бодож анхаарагсад.
20. Бидний харъяалал тэнгэрт оршдог бөгөөд тэндээс бид Аврагч болсон Эзэн Есүс Христийг хүлээж байдаг билээ. 21. Бүхнийг өөртөө захируулж чадах хүчээрээ Тэрээр бидний дорд биеийг өөрийнх нь цог жавхлант биетэй адил болгон хувирган өөрчилнө. 4.1. Иймд, ах дүү нар минь, баяр баясал ба титэм минь болсон миний хүсэн тэмүүлэх хайртай хүмүүс минь, Эзэн дотор тууштай зогсогтун, хайртууд минь.

Бурханы танд тавьсан зорилгыг ухаар

  • Урагшил, бүү зогс
    1. Ардхаа март, урдах уруугаа тэмүүл
    2. Байгаа түвшинтэйгээ зохистой амьдар
    3. Байгаа түвшнээсээ бүү ухар
  • Бурханлаг сайн үлгэр жишээг дага
    1. Паулыг дуурай
    2. Бусдын сайн жишээг дага
    3. “Загалмайн дайснууд”-ыг бүү дага
  • Аврагч Эзэн Есүсийн ирэх тэнгэр өөд хараагаа чиглүүл.
    1. Бидний харъяалал бол тэнгэр
    2. Христийг үхлээс амилуулсан тэр хүчээр бидний дорой бие өөрчлөгдөх болно.
    3. Тэнгэрийн зүйлсэд анхаарлаа хандуул
Сэдэвийн ангилал: Аудио номлол, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Филиппой хотынхонд бичсэн захидал, Шинэ гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: , , , , , , ,

"Филиппой 3.12-4.1 Бурханы надад тавьсан зорилго"
нийтлэлд 9 сэтгэгдэл байна

  1. Ganaa(Gtl) says:

    Hi udaan huleesen surgaalia sonsloo. 2 sard udirdagch beltgeh surgaltiin uyeer heseg tasraad odoo akhin pilipoi nomoo urgeljiluulen surch bgaadaa bayartai bna. Unheer bidnii haryalal tengert bilee. Munkhiin zuilruu ankhaarlaa handuulj amidrahad munkhiin bish ene delhiin busad zuil hurtel dagaad gaihaltai saihanaar uurchlugddug yum bnlee.
    Buhiil naiz nartaa Burhanii duusashgui hair, bayar baysal, ineed huur ta nariin amidrald duuren baihiig husen yruuy.

  2. Tugsuu says:

    Burhan nadad tavisan zorilgiinhoo daguu namaig songoson. Mun minii buhiil Christian naiz nart yag uursudud ni tavisan ontsgoi zorilgo baigaa ba tuuniihee daguu bidend huchiig ugdug bilee. Amen.

  3. enkune says:

    Bayarlalaa Bayaraa.minii anhnii ochij sonsson hicheel bna.uneheer setgeld hursen saihan surgaali baisan shuu.tiimee zorilgiinhoo tuluu hun shantrahgui urgashlah heregtei,ene tamirchin zaluugiin ter aguu jishee bgaa, ta buhen uzeh heregtei, youtube deer uzseen uneheer baharhmaar…
    Ta nartaigaa saihan baisan shuu.dahin uulzahiin yruuliig devshuuley.
    God bless you all.

    • Tugsuu says:

      Hi Enkhe egchee sain bainshdee ta tsuglaand ochood uztsen baidag. Maaaaaaaaaaaash sain ih goyo baina. Tanid bolon tanii ger buld Burhanii buhiil sain saihaniig husen yruuye.
      God bless you all.

  4. egi says:

    Bible deerh ugiin utga uchir buriig tanij medehed mash iheer tusalj bgaa Bayaraagiin tuluu Burhan Tanidaa talarhie. Ezen Esus ta bugdiig iveen eruuh boltugai. Amen

  5. Batzaya (from korea) says:

    sain baitsgaan uu ah duu naraa uneheeriin gaihamshigtai ih ezenii dotor bat itgeltei bj itgel naidwar hair itgeltei baidlaar duuren paul shig ardhaa martan uragshaa ih ezen esus hristiin bidend tawisan zorilgod bvgdeeree itgelteigeer hurtsgeey ezen ter zorilgod hureh zamiig tani tegshleh bolno, ih ezend duudagdsan songogdson bidend uunees iluu huwi erool gj bhgui bile. Amen. Бүхнийг өөртөө захируулж чадах хүчээрээ Тэрээр бидний дорд биеийг өөрийнх нь цог жавхлант биетэй адил болгон хувирган өөрчилнө.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..