2

Манчестер хотын “Easter Day” сайн мэдээний хөтөлбөрийн төлөө залбиралд нэгдэнэ үү

Хамгийн сүүлд1453цагийн өмнө уншсан байна

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэж Бурханы бүхий л сайн сайхан нь та нартай үүрд хамт байхыг хүсье. Лондон болон Ноттингхам хотын сайн мэдээний хөтөлбөрүүд ээлж дараалан их сайхан болж өнгөрлөө. Бурханы зоригт охид хөвгүүдээсээ маш их урам авснаа хэлэхийг хүсэж байна.

Христэд итгэгч олон хүмүүсийн тэсэн ядан хүлээдэг хэд хэдэн баярт үйл явдлууд байдгийн нэг нь Христийн үхлээс дахин амилсны баяр билээ. Та бүхэндээ удахгүй болох Христийн дахин амилсны баярын мэндийг хүргэе.

Энэхүү баяр маань энэ жил маш сайхан өргөн дэлгэр болохоор бэлтгэгдэж байна. Христэд итгэгчид энэхүү баяраараа өөрсдөө баярлахаас гадна жил бүр Христийг хараахан сайн таньж мэдээгүй байгаа ах, дүү, найз нөхөддөө энэхүү баяраараа Сайн мэдээг хүргэдэг билээ.

Тун удалгүй Манчестер дахь найз нар маань Христийн дахин амилсны баяр буюу Easter Day-г тохиолдуулан Манчестер хотод “Taste and See” нэртэй Сайн мэдээний хөтөлбөр хийхээр бэлдэж байна. Та бүхэн маань бидэнтэй нэгдэн энхүү хөтөлбөрийн төлөө залбирч өгнө үү.

Залбирлын сэдэв.

  • Бурхан бидэнд олон шинэ найз нарыг авчирж өгөхийн төлөө
  • Итгэгчид маань урилгаа сайн тарааж, хүмүүсийг оролцуулах мэргэн ухаан сурах
  • Сургааль заах Майка-н төлөө, түүнийг амаа нээхэд Бурхан түүнд өөрийнхөө үгийг өгөхийн төлөө
  • Өөрсдийн хувийн гэрчлэлээ хуваалцах 2 итгэгч найз нар байгаа тэдэнд гайхалтай гэрчлэл хийх хүч өгөгдөхийн төлөө
  • Манчестерийн итгэгчид маань нэгэн баг болж гар нийлэн сайн үйлчлэхийн төлөө залбирч өгөөрэй.

Цаг зав гарган залбиралд нэгдсэн танд баярлалаа. Бурхан таныг ивээн адислах болтугай.

UKMCF

 

Сэдэвийн ангилал: Залбирал
Түлхүүр үг: , ,

"Манчестер хотын “Easter Day” сайн мэдээний хөтөлбөрийн төлөө залбиралд нэгдэнэ үү"
нийтлэлд 2 сэтгэгдэл байна

  1. egi says:

    Iuda:20

    Hairtuud min, harin ta nar hamgiin ariun Itgel deeree uursdiiguu sunderluulj, Ariun Sunseer zalbiran munkh amind hurgeh bidnii Ezen Esus Khristiin urshuuliig huleen Burhanii hair dotor uursdiiguu sahi. Amen

  2. barnabbold says:

    hi UKMCF ta buhendee bidnii IH EZENII hair niguusleer mendchilj bna.Ta buhentei mini urgelj hamt bdag ASuns-nd talarhay.Tuugeer Tuuntei hamt Tuunii huch dotor bat suurilagdsan ta nariinhaa hiij bui uilchlel bolon ta buhniihee hun neg buriin itgel batjihiin toloo,itgeliin telelt ta buhnii mini ajil surguuli amidraliin buh talbart itgeliin telelttei bhiin toloo bi BUrhandaa urgelj talarhan zalbirdag.odoo ch gesen “EASTER DAY” cain medeenii toloo ta buhentei zalbiralaar negdej bgaadaa bayartai bna.
    Bidnii BURHAN Angliin tengert tend bui mongolchuudiin min deer ASunsnii tesrelt sain medeenii gaihamshigtai shine ueiin tuuhiig bichiltsej bui UKMCF ta buhendee hairtai shuu ta nariigaa mash iheer sanaj bna.Ta buhnii mini deer EZEN BURHANii mini TENGERLEG buhen hamt bj ta buhnii holiin ul hursen gazar buriig BURHAN ta buhend min ogoh boltugai.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..