0

Есүс Христийн үхлээс амилсан нь үнэн үү?

Хамгийн сүүлд915цагийн өмнө уншсан байна

Есүс Христийн үхлээс амилсан нь үнэн үү?

Есүс Христ үнэндээ үхлээс дахин амилсныг баталсан дүгнэлт баримтуудыг Бичээс өгүүлдэг. Христийн дахин амилалт Матай 28:1-20; Марк 16:1-20; Лук 24:1-53; болон Иохан 20:1–21:25 зэрэгт бичигдсэн. Амилсан Христ үзэгдсэн тухай мөн Үйлс ном бичсэн байдаг (Үйлс 1:1-11). Эдгээр багц ишлэлүүдээс Христийн үхлээс амилсан тухай хэд хэдэн “баталгаа” олж харж болно.
Эхнийх нь дагалдагчдад бий болсон огцом өөрчлөлт юм. Тэд нуугдаж байсан айдаст автагдсан бүлэг эрчүүдээс дэлхий даяар Сайн мэдээг хуваалцсан хүчтэй, зоригтой гэрчлэгчид болж өөрчлөгдсөн. Амилсан Христ тэдэнд үзэгдсэн гэхээс өөр ямар зүйл энэ онцгой өөрчлөлтөнд хүргэж болох вэ?

Хоёр дахь нь элч Паулын амьдрал. Юу түүнийг чуулганыг хавчигч нэгнээс чуулганы элч болтол нь өөрчилсөн байж болох вэ? Энэ нь Дамаск явах замд амилсан Христ түүнд үзэгдсэнээс болсон юм (Үйлс 9:1-6).

Гурав дахь чухал баталгаа нь хоосон булш юм. Хэрвээ Христ амилаагүй бол Түүний цогцос нь хаана байх вэ? Дагалдагчид болон бусад хүмүүс Түүний оршуулагдсан булшыг харсан. Тэд эргэж ирэхэд Түүний бие тэнд байсангүй. Тэнгэр элчүүд Есүс амласныхаа дагуу үхлээс амилчихаад байна гэж тунхагласан (Матай 28:5-7).
Дөрөвдүгээрт буюу Түүний амилалтын талаар нэмж хэлэх нэг баталгаа нь маш олон хүмүүст Тэр харагдсан байдаг (Матай 28:5, 9, 16-17; Марк 16:9; Лук 24:13-35; Иохан 20:19, 24, 26-29, 21:1-14; Үйлс 1:6-8; 1 Коринт 15:5-7).

Есүсийн дахин амилалтын бас нэг баталгаа нь Есүсийн амилалтанд элч нар маш их хэмжээний ач холбогдол өгсөнд байдаг. Христийн үхлээс амилсан тухай өгүүлдэг түлхүүр багц ишлэл нь 1 Коринт 15 бүлэг. Энэ бүлэгт элч Паул Христийн амилалтанд итгэж, ойлгох нь яагаад тийм ач холбогдолтой болохыг тайлбарладаг. Дахин амилалт нь дараах шалтгаануудын улмаас маш чухал: 1) Хэрвээ Христ үхлээс амилаагүй бол итгэгчид ч бас амилахгүй (1 Коринт 15:12-15). 2) Хэрвээ Христ үхлээс амилаагүй бол гэм нүглийн төлөөх Түүний тахил хангалтгүй болох байсан (1 Коринт 15:16-19). Есүсийн үхлийг Бурхан хүлээн авч гэм нүглийн төлөөх цагаатгал биелсэн болохыг Есүсийн дахин амилалт баталгаажуулдаг. Хэрвээ Есүс зүгээр л үхээд, үхсэн тэр чигээрээ үлдсэн бол Түүний тахил нь хангалтгүй байсныг илэрхийлэх байсан биз. Үүний үр дүнд итгэгчдийн гэм нүгэл уучлагдахгүй болж, тэд үхсэнийхээ дараа ямар ч найдлагагүй болох байсан (1 Коринт 15:16-19). Түүнчлэн мөнхийн амь гэх зүйл ерөөсөө байхгүй байна (Иохан 3:16). “Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн” (1 Коринт 15:20).

Эцэст нь хэлэхэд Бичээс Есүс Христэд итгэх бүх хүн яг Түүнтэй адил мөнхийн амь хүртэл амилуулагдах болно гэж маш тодорхой хэлдэг (1 Коринт 15:20-23). 1 Коринт 15-т цаашлаад Христийн дахин амилалт Түүний гэм нүглийг ялсан ялалт, биднийг гэм нүглээс хамааралгүй ялан дийлэх хүчтэй амьдралаар амьдрах боломж өгч байгаа талаар тайлбарласан байдаг (1 Коринт 15:24-34). Мөн бидний хүлээж авах амилуулагдсан биеийн сүр жавхлант чанарыг тайлбарласан байна (1 Коринт 15:35-49). Түүнчлэн Христийн дахин амилалтын үр дүнд Түүнд итгэсэн бүхэн үхлийг бүрэн төгс ялах болно гэж тунхагладаг (1 Коринт 15:50-58).

Христийн дахин амилалт нь ямар гайхалтай үнэнийг агуулж байна вэ! “Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.” (1 Коринт 15:58). Библийн дагуу бол Есүс Христийн дахин амилалтыг хамгийн тодорхой үнэн гэж үздэг. Библи Христийн дахин амилалтыг 400 орчим хүмүүс харж гэрчилсэн гэж тэмдэглэсэн бөгөөд Есүсийн дахин амилалтын түүхэн баримт дээр үндэслэсэн христэч чухал онол сургаал бий болсон юм.

(www.gotquestions.org сайтаас авч бага зэрэг засч найруулав)
Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ, Христитгэлийн тухай
Түлхүүр үг: , , ,

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..