10

“Баяжих сайн мэдээ” ба үүний аюул (Prosperity gospel and its dangers)

Хамгийн сүүлд3944цагийн өмнө уншсан байна

“Баяжих сайн мэдээ” (Prosperity gospel) буюу “эрүүл энх ба баян чинээлэг байдлын сайн мэдээ” (Health and wealth gospel) гэж бас нэрлэгддэг, дэлхий даяар хурдан тархаж буй буруу сургаал, үүний аюулын тухай товчхон танилцуулъя. Ийм сургаал номлогчдын чухамдаа юу зааж байгаа, цаашид ямар хортой үр дагаварт хүргэх талаар магадгүй гүйцэд ухааралгүйгээр даган дэмжиж, вэбсайтан дээрээ тавьсан нэгэн монгол чуулганыг хараад үүний талаар бичиж тайлбарлах зайлшгүй хэрэгцээтэй байгааг харлаа. Дорх дүгнэлт бол зөвхөн миний үзэл бодол биш, дэлхийн эвангелийн сүм чуулгануудын үзэл дүгнэлт, Лузанн хөдөлгөөнөөс гаргасан мэдэгдэлтэй нийцнэ гэдгийг хэлмээр байна. “Баяжих сайн мэдээ”-ний түүхэн гарал үүсэл, теологийн алдаа мадаг, үүний нөлөөг хэрхэн таних, залруулах, сүүлийн үеийн ийм сургаал номлогчдын сургаалтай холбон, ул суурьтай бичсэн шүүмж номыг (“Health, Wealth & Happiness: Has the Prosperity Gospel Overshadowed the Gospel of Christ?”) та боломжтой бол бас уншаарай.

Эдгээр номлогчид юу заадаг вэ?

Материаллаг баян чинээлэг байдал бол тухайн хүний итгэлд Бурханаас өгч буй шагнал, итгэлтэй байгаагийн тэмдэг гэж тэд үндсэндээ заадаг. Бурханыг эрэн хайж байгаа бол шагнал болгон Бурхан таны хүсч байгаа Мерседес Бенз машин, тансаг сайхан байшинг өгнө гэх мэтчилэн номлодог.

“Бурхан танд хайртай учраас таныг баян чинээлэг, санхүү мөнгөөр амжилттай байгаасай гэж хүсдэг”, “Та амьдралаа хүссэнээрээ бий болгож болно” гэж тэд номлодог. “Бурхан танд дүүрэн амьдралыг бэлэглэсэн гэж байгаа юм чинь яаж та дутуу тарчиг байж таарах вэ?” гэх мэтчилэн зааж байгаагаараа үнэндээ шуналыг сурталчилж буй худал сургаал юм.

Энэхүү сургаалыг заагчид Библийн ишлэлүүдийг хам сэдвээс нь салгаж, сүнслэг зүйлсийг материаллаг эд хөрөнгө болгон Библийг мушгин гуйвуулан “тайлбарладаг”. Мат 6.33 “эдгээр бүх зүйлс танд өгөгдөх болно”,  Иохан 10.10 “бялхам амь” зэрэг хэд хэдэн ишлэлүүдийг мөнгө хөрөнгө, баян тансаг байдлыг хэлсэн болгож гуйвуулдаг. Бурхан бидний материаллаг хэрэгцээг (хүсэл гээгүйг анхаарна уу) хангадаг нь үнэн ч, хүссэн бүхнийг маань өгдөг Санта Клауз биш билээ. Есүсийн бидэнд өгөгдөнө гэж хэлсэн “бүх зүйлс”, дүүрэн байгаарай гэж “бялхсан амь” бол сүнслэг зүйлс буюу Есүстэй адил зан чанартай байхыг хэлсэн.

“Баяжих сайн мэдээ” сургаалын үндэс нь “Тунхагла, тэгвэл та авна” (Name it, claim it and you will receive it), “Эерэг тунхаглал” (positive confession) зэрэг үзлүүдээс гаралтай юм. Хүсч байгаа мөнгө хөрөнгө, эд зүйлсээ “байгаа, авсан” гэж эерэгээр тунхаглавал танд өгөгдөх болно гэдэг. Таны эерэгээр тунхагласан зүйлсийг Бурхан хариулан өгөх үүрэгтэй мэтээр тэд номлодог.

Бурхан бидний өвчин эмгэгийг эдгээж чадна, хэрэгцээтэй санхүү мөнгөөр хангадаг гэдэгт мэдээж эргэлзэх зүйлгүй. Харин үүнийг бид тунхагласнаараа Бурханаас авах ёстой эрх дарх гэж ойлгож огт болохгүй. Бурханаас өгч байгаа эдгэрэл, хангамж бүхэн нь Түүний нигүүлсэл өршөөл, хайр энэрэл юм.

Тэдний заадаг сэдвүүд

–       баян тансаг байдал

–       мөнгө санхүү

–       эрүүл мэнд

–       өөрийн амжилт дэвшил буюу түр зуурын энэ дэлхийн зүйлс

Харин тэдний заадаггүй эсвэл маш ховор номлодог сэдвүүд гэвэл

–       даруу байдал

–       Бурханлаг байдал

–       Гэмшил

–       Бурханы өмнөх “хугарсан” зан

–       Цэвэр ариун амьдрал

–       Хувиа үл хичээх байдал

–       Бурханыг чин сэтгэлээсээ хүндлэн дээдлэх

–       Хэрхэн ямар ч үед сэтгэл хангалуун байх

“Баяжих сайн мэдээ” номлодог хүмүүс хэн бэ?

“Баяжих сайн мэдээ” номлогчдын өнөө үеийн том жишээ гэвэл Joel Osteen, Leroy Thompson, Kenneth Copeland, Creflo Dollar, Benny Hinn, Eddie Long, Joyce Meyer, Paula White, T.D. Jakes, Маrilyn Hickey, Frederick Price, (Brian Houston). Энд эдгээр хүмүүсийн бусад сэдвээр хэрхэн заадаг талаар огт дурдаагүйг анхаарна уу.

“Баяжих сайн мэдээ” өргөн тархахад дараах хүмүүс оролцжээ: E. W. Kenyon (XX зууны эхэн үе), A. A. Allen (1950-аад он), T. L. Osborn (1960-аад он), Oral Roberts (1970-аад он), Kenneth Hagin (1960-2000), Robert Tilton (1980-91). Ийм сургаалыг Trinity Broadcasting Network (үндэслэгч Paul Crouch), DayStar Network гэдэг телевизийн сувгууд ихээхэн нэвтрүүлдэг.

Ядуу буурай оронд энэхүү сургаал их хүчтэй тархдаг. Эдийн засаг, санхүүгийн хүнд байдал, ядуурлаасаа гарах гэсэн хүсэлтэй хүмүүст “Бурхан таныг баян байгаасай гэж хүсдэг” хэмээх үгс чихэнд нь ямар сайхан сонсогдох нь ойлгомжтой.

Тэдний нийтлэг шинж чанарууд юу вэ?

–       “Өөрсдийнх нь үйлчлэлд санхүү мөнгөө өгөх юм бол Бурхан таны санхүүгийн хэрэгцээг хангана” гэж тэд хэлдэг. “Орлогын дээжээ та бидэнд өгвөл таны баян чинээлэг байдлын төлөө залбирна” гэж амладаг. Сар бүр та бидэнд тэдэн доллар өгвөл та Бурханы хаанчлалд “үр тарьж” байна, ургацаа нэгэн цагт хураах болно гэж хэлдэг. Хүмүүсийн өгсөн тэр мөнгөөр өөрсдөө баяждаг.

–       Олонх нь телевизээр сургаалаа цацаж, олон мянган хүмүүст стадион, том зааланд заасан бичлэгийн зургаа үзүүлж, өөрсдийгөө нэр алдартай мэт харуулдаг. Жойс Майрын (Joyce Meyer) хичээл Монголд телевизээр хүртэл гараад амжсан.

–       Өөрсдөө тансаг байдлаар амьдардаг. Тэд үнэтэй машин унаж, тансаг байшинд амьдардаг. Хэд хэд нь хувийн нисэх онгоцтой, үүгээрээ бахархаж байх жишээтэй. Өмссөн зүүсэн, хэрэглэж байгаа эд зүйлс нь баян хүний ая байдалтай. Тансаг хэрэглээг хөхүүлэн дэмждэг.

Энэхүү номлолын аюул нь юу вэ?

Бурханыг хүссэн юмаа авдаг “машин, хэрэглүүр” болгож байгаа ноцтой явдал юм. Би итгэж байгаа учраас, би онцгой учраас Бурхан надад санхүү мөнгө, баян тансаг амьдрал, эрүүл мэнд, сайн сайхан бүхнийг өгөх ёстой, би авах ёстой гэсэн ойлголтыг хөхүүлэн дэмждэг.

Бурханы хүслийг эрэн хайж, даган биелүүлэх биш, өөрсдийн хүсэл сонирхлоо нэгдүгээрт тавьж тэдгээрт анхаарлаа төвлөрүүлэхэд хүргэдэг. Үнэндээ материаллаг эд баялгийн араас хөөцөлдөх сонирхол, шуналыг хөхүүлэн дэмжиж байгаагаараа Библийн эсрэг сургаал юм. Есүс Христ хэзээ баян тансаг амьдрал, эд мөнгөний араас явж байсан бэ?!

Итгэгч бус хүмүүст буруу ойлголт өгдөг. Есүсийнхэн бол мөнгөний араас явсан шунахай хүмүүс байна гэсэн маш буруу ойлголтыг итгэгч бус хүмүүс, ялангуяа Христэд итгэх талаар сонирхож байгаа хүмүүст өгч, тэднийг Христээс бүр хол хөндийрүүлж мэдэх аюултай.

Тус сэдвээрх  Ж. Пүрэвдоржийн бичсэн нийтлэлийг dagaldagch.com caйтаас мөн уншаарай. Дэлхийн Эвангелийн хамгийн том хөдөлгөөн болох Лузанн хөдөлгөөний Теологийн ажлын хэсгээс 2009 онд “баяжих сайн мэдээ” ямар муу үр дагавартай байгаа талаар гаргасан мэдэгдлийг удахгүй орчуулан тавих болно. Эндээс англи эхийг нь уншаарай.

Гэрчлэл

“Баяжих сайн мэдээ” Бурханыг биш, эд хөрөнгө тансаг байдлыг эрж хайхад хүргэж, өөрсдөө өрөнд орон байж эдгээр номлогчдод мөнгөө өгч байснаа ухааран ойлгосон нэгэн хосын гэрчлэлийг та дор үзээрэй.

Сэдэвийн ангилал: Асуултууд, НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , , , , , ,

"“Баяжих сайн мэдээ” ба үүний аюул (Prosperity gospel and its dangers)"
нийтлэлд 10 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Hi Manaihaan ene ih chuhal niitlel baina. Burhan humuusiig gemt amidralaas ni holduulj, avrahaar irsen baihad uuniig guivuulj Bayjuulahaar irsen meteer humuusiig huurch Bible-iig guivuulan mushgin zaa baigaa ene surgaaliig humuus dagahaas bolgoomjlogtun. Mongoliin TV-r Joyce Meyer gej ene hunii bichleguud ih garch baigaa. Uunees bolj Christiin sain medeend buruu zurh setgeleer irj uilchilj baigaa iim zuil mer ser garch ehelsen baigaa.
    Ta buhen ene buruu srgaalias uursdiiguu tudiigui ger bul naiz nuhduu uund orohoos hamgaalj uguurei. Burhan ta buhend maani uuriin mergen uhaanaa duuren uguh boltugai. Amen.

  2. enkune says:

    Bayarlalaa Bayaraa,ih chuhal sedevtei niitlel baina,

  3. Ganaa(Gtl) says:

    Timee unheer bidnii itgeld tun chuhal zuiliig helj ugluu. Bugdeeree uunii tuluu zalbrii. Aguu Ih Ezen maan bidniig zuviin zamaar ulam iluugeer hutlun daguulj uguusei! Bid itgelee sahin Burhantaiga udur bur alhan Zuvhun Esuusiig bodii!!!

    “Учир нь Uurt нь бvрэн зориулсан зvрх сэтгэлтэй хvмvvст хvчтэй дэмжлэг болхоор Эзний мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм..” Шаштирын дэд 16:9

  4. tuul says:

    тиймээ унэхээр аюултай урхи байна.Христ итгэгчдийн маань итгэл мм. зузаантай, км.оргонтэй болсон оноо уед шинэ итгэгч тодийгуй итгэгч нэртэй хумуус Баяжих сайн мэдээнд уруу татагдаж байгаа нь осолтой хэрэг юмаа. Гэвч тэр 2 нууртэнуудийг буюу “Орчин уеийн Фарисай”чуудиг танин ялгах Сунсний мэдрэмжийг Эзэн бидэнд огох болно.Бурханы Уг дээр бат суурилсан, “Тууштай богоод зоригтой” сум чуулганууд монгол даяар осон уржих болтугай.Лондон, Манчестер болон Ноттингамын чуулганыг Эзэн оороо удирдаж, байнга тосолж байх болтугай. Гурвалаар оршигч Бурхан алдаршиг.

  5. Tsolmon says:

    Сургаалт гс 30:8-9: Мөнгө бидний итгэлийн амьдралд ч, эдийн засгийн хувьд ч нөлөөтэй сорилт болж болох юм. Үнэндээ энэ сорилтийг давж чадсан хүн ховор аж. Бидний зорилго бол энэ дэлхий дээр баяжиж, Бурхан биднийг баяжуулсан гэж гэрчлэх ба сургах биш юм. Харин Бурханы үнэн хайр дотор суралцаж, авьяас билгүүдээ зөв ашиглаж Христ дотор зөв амьдрах юм:-)

  6. bigogo says:

    minii setgeliig ih zovooj yvdag asuudliig hondoj il gargasand talarhay.

    Ene medeelliig buur olon hund hurgeerei.
    Burhan iveeg.

  7. jamts says:

    Haylbar argaar amidarsadiig olshruulj delhiig hyamraah surgaali bna . Neg udur yun Burhantai mantai um bolj medeh um. Gehdee JInhene itgegch hun yaduu baih yostoi gej nomlovol bas bolohgui bizdee. Ene talaar uy gesen baidag bol?

    • Bayarjargal Garamtseren says:

      Sain baina uu, Jamts ah? Tiim, jinhene itgegch hun yaduu bh yostoi gevel gajuudal shuu. Harin ch Burhan uuriig n hundeldeg emeedeg hairladag huniig unslguj tsangaahgui gej bii. Burhan bidnii heregtseeg hangana, mun ajilch hudulmurch bdliig iveedeg. Yaduu humuust hurch ajillah n ch bas itgegch humuusiin uilchleliin neg heseg mun shuu.

  8. pastor says:

    bi negen hodoo oron nutagt uilchildeg. ene uneheer goy niitlel baina shuu.http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..