3

Бид 3 нас хүрлээ!

Хамгийн сүүлд1256цагийн өмнө уншсан байна

  

Сайн байцгаана уу? Христ доторх мөнхийн ахан дүүс ээ. Та бүхэндээ Англи улсад Христийн монгол чуулган байгуулагдсаны 3 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Өнгөрсөн Бямба гарагт Англид байгаа итгэгч найз нартайгаа би бүгдтэй нь сайхан ярилцлаа. Бүгд цугласан байсан болохоор их сайхан ярилцсан.

Бидний Эзэн Бурхан ивээл нигүүлслээ өгч Лондон хот дахь монгол Христэд итгэгчдийг нэгтгэн 2009 оны 4 сард тэдэнд Бурханы Сайн мэдээ болон Агуу захирамжид үйлчлэх зөн харааг өгсөн билээ. Түүнээс хойш бид эдүгээ 3 жилийг ардаа үджээ.

Ийнхүү Христийн монгол чуулган Англи улсад бий болохын төлөө олон хүмүүс 2009 оноос өмнө Бурхан Эцэгтээ хандан залбирч байсан гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Энэхүү чуулган эхлэхээс өмнө ДМН байгууллага болон өөр бусад итгэгч ахан дүүс, Англид сурч байсан пасторууд хэд хэдэн удаа монгол итгэгчдийг цуглуулан Библи судлал хийж, цаашдаа хамтран Сайн мэдээ тарааж, монгол сүмтэй болохоор залбирч байсны ачаар монгол чуулган эхлэх суурийг бэлтгэж өгсөн билээ. Энэхүү үйлчлэлд оролцсон та бүхэндээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлж байгааг маань хүлээн авна уу.

Лондон хотод үүсэн бий болсон Монгол чуулган маань олон зүйлийг хамтдаа хийж, Бурханы хайрыг бусад монгол найз нартаа хүргэж байсан билээ. Бидний хамгийн их хийсэн зүйл гэвэл Сайн мэдээний хөтөлбөрүүд байлаа. Манай Лондон дахь итгэгчид сард нэг удаа Сайн мэдээ тарааж анх чуулганаа эхлүүлсэн учраас сүүлдээ найз нар маань сайн мэдээний хөтөлбөрт бүр гаршсан байж билээ. Энэ үйлчлэлд Ууганаа, Жавхаа, Болд, Сэжи, Жак, Рина, Төгсөө, Бааска, Баярмаа, Цолмон, Туул эгч, Баяржаргал пастор гээд маш олон итгэгчид зүрх сэтгэлээсээ оролцсон юм. Энэ гайхалтай үйлчлэл хожим нь олон хүмүүст агуу гэрчлэлийг харуулж үлгэр дуурайлал болсон.

Анх монгол итгэгчид Лондон хотод чуулганаа эхлүүлсэний дараа нэгэн том түүхэн шийдвэр гаргасан нь 2010 онд Манчестер хотод Сайн мэдээний хөтөлбөр хийж монгол ахан дүүсийнхээ дунд сүм чуулган эхлүүлэх алхам байсан юм. Энэ нь надад нэг жилийн дараа гэхэд Лондон дахь итгэгчид маань ямар их итгэлээр өсөө вэ, Бурханд өөр нэгэн гайхалтай төлөвлөгөө байна даа гэсэн бодлыг өгсөн. Лондон дахь итгэгчид маань энэ шийдвэрийг зүгээр нэг гаргаагүй. Энэ шийдвэрийнхээ төлөө сар бүр Манчестерт үүсэх шинэ чуулганы төлөө хандив өргөнө гэдгээ амлаж олон итгэгчид сар бүр тэр амлалтдаа хүрч залбирал болон санхүүгээрээ үйлчилсэн. Лондонгийн монгол чуулганд байгаа олон итгэгч ахан дүүстээ бид баярласнаа илэрхийлэх ёстой. Лондон дахь монгол чуулганы ахлагч Бааска маань бидний талархлыг бүх итгэгч ахан дүүст маань дамжуулаарай.

Бурхан энэ үйлчлэлийг ивээн ерөөж Лондонгийн итгэгчдээс Манчестер хот руу баг илгээж 2010 оны 5 сарын 19-нд анхны Сайн мэдээний хөтөлбөрөө хийсэн билээ. Энэ хөтөлбөрөөр олон хүн Христийг аврагч Эзэнээ болгон хүлээн авсан ба одоогийн Манчестерийн чуулганы ахлагч Амараа, Даашка, Ээгий, мөн магтаалын үйлчлэгч Баатараа гээд анхны итгэгчид, үйлчлэгчид маань эндээс төрөн гарсан юм. Үнэхээр гайхалтай сайхан хөтөлбөр болж Бурхан Эзэн маань Манчестер хот даяар Христэд итгэгч монголчуудын чуулган үүссэн гэнээ гэсэн мэдээг маш хурдтайгаар тараасан. Жижиг хотод ямар нэгэн шинэ мэдээ маш хурдтай тардаг хуулиар энэ мэдээ их хурдтай тарсан ба Бурхан Эзэн маань өдөр бүр бидэнд шинэ итгэгчдийг нэмж өгсөөр байлаа. Шинээр итгэгчид монгол чуулганд ирэх нэгэн том хөшүүрэг бол чуулганы маань итгэгчид Христээр дамжин өөрчлөгдсөн амьдрал байсан бөгөөд олон хүн ирж Библи, христитгэлийг үнэхээр талархалтайгаар хүлээн авсан юм.

Бурханы бодол хүний бодлоос агуу гэдгийг харуулсан өөр нэгэн гайхамшигтай зүйл бол Манчестер хотын итгэгч Туулын урьд нь Ноттингхам хотод амьдарч байсан явдал юм. Тэнд олон монгол ахан дүүс бий, тэнд очиж Сайн мэдээний хөтөлбөр хийцгээе гэсэн уриалга гаргаж Манчестераас анхны Сайн мэдээний багийг Ноттингхам руу илгээсэн нь Бурхан Эзэний маань бидэнд өгсөн “Гишгэсэн газар бүрийг тань би амласныхаа дагуу чамд өгөх болно”, “Би та нартай энэ үеийн төгсгөл хүртэл хамт байх болно” (Иошуа 1:9, Матай 28:18-20) гэсэн амлалтын дагуу байлаа. Анхны энэ багт маань Манчестерийн итгэгч Туул, Хэрлэн, Базараа, Алтан, Амараа мөн миний бие хамтдаа нэгэн баг болж үйлчилсэн билээ. Их гайхалтай сайхан үйлчлэл болсон ба энэ хөтөлбөрийн дараагаас эхлэн Манчестерийн итгэгч Базараа, Ганаа хоёр маань энэ шинэ итгэгчдийг хариуцан өнөөг хүртэл итгэмжтэйгээр үйлчилж байна. Энэ боломжийг ашиглан Ноттингхам хотод үйлчилж байгаа Базараа, Ганаа хоёртоо болон Лондонгоос ирж хамтран үйлчилдэг Цолмон, Алис, Лондонгийн бусад бүх итгэгчиддээ, Манчестерийн чуулганы бүх итгэгчиддээ, мөн Баяржаргал ах, түүний эхнэр Янжаа эгчдээ та нарынхаа итгэлийн халуун залбирал, цаг зав бүхий л үйлчлэлд тань баярлаж байгаагаа энэхүү захиагаараа дамжуулан хэлмээр байна.

Бидний Эзэн Бурхан гайхамшигтай төлөвлөгөөтэй АГУУ АГУУ АГУУ Бурхан гэдгийг би та бүхэндээ өөр нэгэн гэрчлэлээр дамжуулан хүргэмээр байна. Англи улсад бий болсон гурван монгол чуулганд Христэд итгэсэн найз нараас маань Монгол сайхан эх орондоо түрүүлж ирсэн найз маань “Ивээлийн гэрэл” нэртэй нэгэн сүмийг Улаанбаатар хотод эхлүүлээд байна. Энэ бол гагцхүү бидний агуу Эзэний төлөвлөгөө гэхээс өөр юу байх вэ. Анх Лондонд цуглаанд очоод Христэд итгэсэн бидний найз Сайхнаа маань манай чуулганы санхүү дээр үйлчилж байна. Мөн бидний уйланхай эгч Тунгаа, Байгалаа эгч, найз Алтан маань гэр бүлийн хамт шинэ үүссэн чуулганд маань идэвхтэйгээр явж байгаа. Манчестерт байхдаа Христэд итгэсэн бидний найз Отгоо ээж дүүгийн хамт мөн манай шинэ чуулганд маань явж байгаа, Манчестераас их олон хүн бий. Амраа эгчийн маань дүү Бүдээ гэж залуу, Манчестерийн чуулганы ахлагчаар итгэмжтэйгээр үйлчилж байгаад ирсэн бидний итгэлийн анд найз Амараа, Даашка хоёр маань гурван хүүхдийн хамт ирсэн. Базараа Ганаа хоёрын маань охин Дээгий манай Улаанбаатар дахь шинэ чуулганд Христэд итгээд явж байгаа. Ноттингхамаас бидний итгэлийн гэр бүлийн гишүүн Энхээ эгчийн маань хүү Ганзориг эхнэр хоёр хүүхдийнхээ хамт Христэд итгээд шинэ чуулганд маань явж магтаалын багт үйлчлэхээр бэлтгэж байгаа гээд олон сайхан сонинг та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Цаг боломж гарах бүрт та бүхэндээ сонин сайхнаа үргэлжлүүлэн хүргэнэ ээ.

2012 оны онцгой сайхан нэгэн гэрчлэл бол яахын аргагүй Англи дахь монгол чуулганаас маань зохион явуулсан “Сайн мэдээг тарааж Эзэний чуулганыг барьцгаая” гэсэн Европ дахь монгол чуулгануудын сургалт уулзалт билээ. Англи дахь монгол чуулганы маань хичээнгүйлэн хийж байгаа энэхүү үйлчлэлийг Бурхан ямар агуугаар Өөрийн хаанчлалд ашиглаж байгааг дэлхийн бүх итгэгчид харж байгаа шүү. Энэхүү сургалтаар маш олон монгол итгэгчид галтай халуун итгэлийг авч өөр өөрсдийн амьдарч буй газартаа хүчтэйгээр Эзэний хаанчлалд үйлчилж байгааг хэлэхдээ таатай байна. Энэхүү сургалтыг зохион байгуулсан, оролцсон бүх итгэгчдэд, онцгойлоод Баяржаргал ахдаа ийм олон зүйлийг гайхалтай зохион байгуулж бидэнд бэлэг болгосонд мааааааааааааааш их баярлалаа гэж хэлмээр байна. Таны гэр бүлийн үйлчлэл Бурханаар дүүрнээр ерөөгдөх болтугай. Бидний итгэлийн амьдралд оруулсан бүх гайхалтай үйлчлэлд тань бид маш их баярладгаа үгээр илэрхийлэхэд дэндүү хэцүү. Уулзахараа чангаас чанга тэвэрсэн нь дээр байхаа.

Бурхан бол түүхийг Туурвигч билээ. Энэхүү түүхийг Бурхантайгаа хамт туурвиж буй итгэлийн ахан дүүс та бүхэнд бидний Бурхан Эзэнээс ирдэг бүхий л сайн сайхан дүүрэн байх болтугай.

Та бүхэндээ Англи улсад Христийн монгол чуулган байгуулагдсаны 3 жилийн ойн баярын халуун мэнд хүргэе.

Бидний дунд гайхамшгийг үргэлж хийж байдаг Эзэн Есүс Христэд бүх алдар, магтаал, сайшаал нь байг!

Итгэлийн найз

Төгсөө, Ганаа

“Ивээлийн гэрэл” чуулганы ахлагч

 

Сэдэвийн ангилал: Бидний тухай
Түлхүүр үг: , , , , , ,

"Бид 3 нас хүрлээ!"
нийтлэлд 3 сэтгэгдэл байна

  1. ganaa(Gt ) says:

    Ta buhendee 3 jiliin oin bayariin mendiig hurgeed Ezen Burhan maan aldarshih boltugai!!! Eznii aguu iveel ta buhen deer maan duuren bh boltugai!!! We are one in Christ Jesus

  2. Tsolmon says:

    Bayarlalaa andaa, EZEN UK-n mongol tsuglaanuudiig aguugaar yruuj uugeer damjuulj olon tuuruldsun mongolchuud amidraliin gereltei zamaar alkhaj, Burkhani khair dotor amidarch baiga bilee. Bidnii Burkhan EZENi ner uurd munkud aldarshig.

  3. Chicago IL, US says:

    May GOD bless you as you bless others!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..