2

Есүсийн үхлээс амилалт юугаараа онцлог вэ? Лук 24.1-53

Хамгийн сүүлд1474цагийн өмнө уншсан байна

Есүсийн үхлээс амилалт бусад тиймэрхүү тохиолдлуудаас юугаараа ялгаатай вэ? Энэ асуултанд хариулахаасаа өмнө эхлээд Есүсийн үхлээс амилсан явдлын шинж чанар, Библи дэх үхээд амь орсон бусад тохиолдлуудыг товчхон харцгаая.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

iPhone, iPad, Android хэрэглэгчид дараах тоглуулагчаар сонсоно уу.

(Бичлэгийн 6 минут 05 секундэд бичлэг тасарч, шууд дараагийн хэсэгт шилжсэн байгаад хүлцэл өчье. Тасарсан хэсгийг дор ногооноор тодруулсан хэсгээс уншина уу.)

Есүсийн үхлээс амилалт бол

–       түүхэн үйл явдал. Ямар нэгэн зохиол, үлгэр биш, энэ дэлхийн түүхийн тодорхой цаг хугацаа, орон зайд буюу одоогоос 2000 гаруй жилийн өмнө Израилийн Иерусалим хотод болсон үйл явдал.

–       Есүсийн үхэл нь зүгээр түр зуур ухаан алдсан явдал байгаагүй. Есүсийг загалмайгаас буулгахаас өмнө үхчихсэн байна гэдгийг нь Ромын цэргүүд хэлж байсан. Есүсийн хажуу уруу хатгахад цус ус ялгаран гарч байсан гэдэг.

–       махан биеэрээ дахин амилсан үйл явдал. Есүсийн амилалт бол үзэгдэл, эсвэл махан биегүй сүнс шиг болсон зүйл биш, загалмай дээр хадуулсан тэр махан биеэрээ дахин амилсан явдал. Загалмайн хадаасны хөл гаран дээрх шархаа Томас болон бусад дагалдагч нарт үзүүлж байсан.

–       Гэрч нараар батлагдсан үйл явдал. Дагалдагч нартайгаа уулзсан, нуурын эрэг дээр тэдэнтэй өглөөний хоол загас идсэн. Эммаус тосгон уруу явж байсан дагалдагч нартайгаа ярилцсан. Есүсийг амилсных нь дараа 500 хүн нэг зэрэг харсан байдаг. 1 Кор 15.6

Библи дэх бусад үхээд амилсан тохиолдлуууд

  • Эш үзүүлэгч Элиа (1 Хаад 17.8-24) нэгэн бэлэвсэн эмэгтэйн хүүг үхлээс амилуулдаг.
  • Синагогийн ахлагч Иаирын охин. Марк 5.21-24, 35-43.
  • Бэлэвсэн эмэгтэйн хүү. Лук 7.11-15.
  • Лазар. Иохан 11.1-44. Лазар үхээд дөрөв хоноод байхад Есүс ирж, “Лазаар, гараад ир” гэж дуудан амь оруулж байсан (38-44).
  • Ариун хүмүүс. Мат 27.51-53. Есүс загалмай дээр хадагдан нас барахад Сүмийн хөшиг дээрээс доош урагдаж, газар хөдөлж, үхсэн байсан итгэлт хүмүүс амилсан.  Тэд Есүсийг амилсны дараа хотод орж ирэн олон хүмүүст харагдсан.
  • Есүс дагалдагч нартаа хэлж байсан заавар дунд “үхсэнийг амилуул” гэж хүртэл Мат 10.8-д байдаг. Энэ нь үхлээс амилах явдал бол байдаг, боломжтой, итгэгчдийн залбирал үйлчлэлд гарч болох зүйл гэдгийг харуулж байна.

Лук 24.1-53

Есүсийн үхлээс амилалт дараах шинж чанаруудаар бусад тохиолдлуудаас ялгаатай юм.

  1. Есүс үхлээс амилснаас хойш дахин үхлийг амсаагүй. Библи дээрх болон амьдрал дээр болсон үхлээс амилсан хүмүүс амьдралын эцэст үхсэн. Есүс дахин амилсныхаа дараа дахин үхээгүй. Бусад үхээд амилсан хүмүүс үхдэг.

  2. Олон зуун жилийн өмнө Бурханаас илгээгдэх тэр Аврагч ард түмний гэм нүглийн төлөө тахил болон үхээд, бас амилах болно гэж зөгнөсөн байлаа.

    Дуу 16.10 Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй. Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.
    Иса 53.10-12
    Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл, Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.
    1 Петр 1.11 Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ.

  3. Есүс өөрийнхөө үхээд амилна гэдгээ мэдэж, бусдад хэлж байсан. Үхээд амилсан хүмүүсээс хэн ч өөрийгөө дахин амь орно гэж мэдэж байгаагүй. Марк 8.31, 9.31, 10.34.

    Лук 24.5-7 Тэр энд байхгүй, харин Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа. 7 Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ? гэжээ.

  4. Есүс амилахдаа шинэ биетэй болсон. Тэр шинэ биеийн зарим чанар нь энэ махан биетэй адилхан, харин зарим чанараараа өөр байсан. Махан биетэй адилхан чанарууд нь гэвэл

  • Загалмайд хадуулсан гар хөлөн дээрх шарх сорвио дагалдагч нартаа үзүүлсэн
  • Хүмүүс хараад шууд таньж байсан (Мат 28.9, Иох 20.19)
  • Дагалдагч нартайгаа хоол идэж байсан (Лук 24.41-43)
Махан биеэс өөр чанарууд нь гэвэл
  • Эммаус явж байсан дагалдагч нар нь шууд таниагүй (Лук 24.16)
  • Хаалга түгжээтэй байхад гэнэт дагалдагчдынхаа дунд гарч ирсэн (Иохан 20.19)
  • Хоёр дагалдагчиддаа танигдсны дараа гэнэт байхгүй болсон (Лук 24.31)

Эндээс харахад Есүсийн шинэ бие нь махан биеийн чанартай боловч тэр чанараар хязгаарлагдахгүй юм.

       5. Есүсийн үхлээс амилалт энэ дэлхийн төгсгөлийн цаг мөчид болох амилалт уруу зааж чиглүүлж байдаг. Есүсийн үхлээс амилалт үхлийн дараа амьдрал бий гэдгийг харуулдаг.

1 Кор 15.20 Христ бол амилалтын анхны үр жимс гэж хэлдэг. Нэг ёсондоо ирээдүйд болох үхлээс амилалтын анхных нь Есүс болсон гэсэн үг.

Иохан 11.25 “Би бол амилалт. Надад итгэсэн хүн үхэвч амилах болно.”

Үйлс 4.2 Христийн дотор үхэгсдийн амилалт болно

Иохан 11.20-26. Марта ярилцсан яриа

Иохан 11.25 “Би бол амилалт”


							
Сэдэвийн ангилал: Аудио номлол, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ
Түлхүүр үг: , , ,

"Есүсийн үхлээс амилалт юугаараа онцлог вэ? Лук 24.1-53"
нийтлэлд 2 сэтгэгдэл байна

  1. egi says:

    Bayaraadaa bayarlalaa, bidend gaihaltai surgaal hicheeluudiig tavij ugdugt uneheer talarhie. tegeed Ezen Burhan aldarshih boltugai bidentei uuriin unench huugee iim oir bailgaj bgaad talarhie.
    Esus Khrist bol zam, unen, ami mun. Amen
    Khristiig medseneeree bid Uneniig medeh bolno.

  2. buuvei says:

    Mongolchuud bidend oirtuulj ogson ene orchuulga taniltsuulga taniltsuulga web site hiisen humuustee bayrllaa,,,,,,, ta bugdiig burhan iveeg Amen…..

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..