5

Фил 4.2-9 Бусдад хүлээцтэй ханд. Залбир.

Хамгийн сүүлд2293цагийн өмнө уншсан байна

Итгэлийн ахан дүүс хоорондын асуудал зөрчлөө хэрхэн шийдэх вэ?

Фил 4.2-9

Итгэлийн ахан дүүсийн дунд заримдаа асуудал гардаг. Бүр хамтдаа Бурханы төлөө мөр зэрэгцэн үйлчилж байсан нөхдийн дунд ч энэ асуудал гарч болох юм. Энэ үед яах ёстой юм бэ? Бие биенээ муулаад, хов жив цуу яриа тараагаад явах уу? Яаж шийдэх нь зохистой вэ?

2-4 Биднийг юу нэгтгэж байна гэдгээ хар.

Адилхан Христэд итгэгч хоёр эмэгтэйг (Юодиа, Сунтухе) санал зөрчилдөөнөө арилгаж, бие биенээ ойлгож, зөвшилцөлд хүрээч гэж Паул хэлж байна. Тэд Филиппойн чуулганд нөлөө бүхий эмэгтэйчүүд байсан байж болох юм. Харин энэ хоёр эмэгтэйн санал зөрөлдөж байсан зүйл нь тэд нарыг хоёр тийш болгох биш, харин эвлэрч болох асуудал байсан гэдэг нь эндээс ойлгомжтой байна. Хэрэв асуудал нь тэдний итгэл, Бурхан, Христтэй буюу амин чухал асуудал байсан бол тэр асуудлынх нь учир начирыг Паул дэлгэрэнгүй тайлбарлах байсан. Паулын олон захидлаас тийм жишээг харж болно. Хуурамч сургаал номлогчдын юу нь буруу вэ гэж Паул олонтаа тайлбарласан байдаг. Паул энэ хоёр эмэгтэйн хэн нэгнийг нь зөвтгөөгүй, харин хоёуланд нь хандан гуйж байна.

Энэ хоёр эмэгтэй яагаад зөвшилцөлд хүрэх ёстой вэ? Яагаад гэвэл:

–       Хоёулаа адилхан Сайн мэдээний төлөө хамтран зүтгэгчид

–       Нэг зорилгын төлөө зүтгэгчид

–       Амийн номонд нэрс маань адилхан бичигдсэн

–       Христийн дотор ахан дүүс болсон

–        Нэг Эзэнтэй болсон хүмүүс

“Эзэн дотор баярла.” Хамгийн гол нь “Эзэн дотор” баярлах буюу Христ миний гэм нүглийг уучилж, тэр нүглийн хүлээс, шийтгэл, буруутгал, ачаа дарамтаас чөлөөлөгдсөнөө санаж баярлах юм. Бидний нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Христийг мэдэхийн давуу тал, гэм нүглийн шийтгэлээс чөлөөлөгдөхийн ач тусыг санаж байвал нөхцөл байдлаас дээш гарч, Эзэн дотор баярлаж болох юм.

5-7 Бие биедээ хүлээцтэй тэвчээртэй ханд, тэгээд хамтдаа залбир

–        нэг нэгэндээ хүлээцтэй, тэвчээртэй ханд. “өөрийн эрх, үзэл бодол, дадсан зүйлээ шахаж шаардахгүй, бусдад тэвчээртэй, зай тавьж өгч харьцана” гэсэн үг. “Энэ бол миний эрх”, “би ингэх эрхтэй хүн” гэх мэтчилэн хандлага үзүүлэхгүй байхыг хэлнэ. Өөрт нь эрх нь байсан ч тэрнийгээ эдлэхийн төлөө заавал зүтгэхгүй байна гэсэн үг.

–       Та нарын энэ хүлээцтэй, зөөлөн хандаж байгааг чинь хүн бүр мэдэг

–       14. ишлэл “бүх зүйлсийг гоморхолгүй, эсэргүүцэлгүй хий”

–       2-р бүлэгт Христийн даруу байдлыг жишээ болгон Паул бичиж байсан.

Фил 2.2 адил сэтгэж, адил хайртай байж, сэтгэлээрээ нэгдэн, нэгэн бодолтой байж, намайг гүйцэд баярлуул. 3 Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, 4 хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. 5 Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. 6 Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, 7 харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. 8 Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов.

“Эзэн ойрхон байна” гэдэг нь

  • Есүс Христийн энэ дэлхийг удахгүй ирэхийг хэлэхээс гадна
  • бас Христ итгэгчидтэй сүнсээрээ ойрхон байдаг гэдгийг бас илэрхийлнэ.

Иймд бидний энэ дэлхий дээрх цаг хугацаа удаан биш ээ. Энэ богино хугацаандаа чухал зүйлс дээр анхаарцгаая гэсэн үг.

Бүү санаа зов. Харин Бурханд хүсэлтээ мэдүүл.

–       Залбирахдаа бас талархалтайгаар буюу талархсан сэтгэлтэй бай.

–       Эзэн мэдэж байгаа гээд юу ч хийлгүй яваад байх биш харин хүсэлтээ гуйлт залбирлаараа Бурханд өргө, мэдүүл гэж хэлсэн байгааг анхаар. Хүсэлт гуйлтаа үг амаараа илэрхийлж, хэлэхэд их нууц учир бий. Яг тэр залбирч байх мөчид Бурхан Сүнсээрээ ажлаа хийдэг. Таны тэр санаа зовж байсан зүйлс буюу “таны ачаа” авагдана.

–       Хүслээ залбирлаараа хэл.

–       1 Петр 5.7 “Христ бидний төлөө санаа тавьдаг учир түүнд ачаагаа өг”

Тэгж залбирсны үр дүн юу байх вэ?

Тэгээд бүх үзэл бодол, ойлголт, тайлбар, мэдлэгээс хол давсан Бурханы тэр амар тайван та нарын зүрх сэтгэл, оюун бодлыг сахин хамгаалах болно. Өөрөөр хэлбэл үгээр хэлж тайлбарлаж, хүний ухаанаар ойлгож чадахааргүй, хүний үг тайлбараас хол давсан амар тайван байна гэсэн үг.

Салхи шуургыг Бурхан авахгүй ч, нэг ёсондоо амьдралын хүнд хэцүүг Бурхан бүгдийг авчихгүй ч тэр дунд тогтвортой, тайван зогсох хүч тэнхээ, итгэл найдварыг Бурхан амар тайвнаараа өгдөг. Та тийм үед тайван байж чадвал итгэлтэй, ухаантай байж чадна.

8-9 Бүхий л сайн сайхан зүйлсээ тоочин үз, тэдгээр дээр анхаар.

“бодож санацгаа” гэж орчуулсан энэ грек угтаа математикийн нэр томъёо бөгөөд тооцох, авч үзэх, харгалзах гэсэн утгатай юм.

Юу нь үнэн, хүндлүүштэй, зөв, ариун, сайхан, сайшаалтай, онц, магтууштай зүйлсийг харгалзан үзэцгээ. Мөнхийн улсын харъяат болсон гэдгийг түрүүчийн бүлэгт Паул сануулж байсны дагуу ийм зүйлсийг бодол санаандаа төвлөрүүлж байвал амар тайвны Бурхан та нартай хамт байх болно гэжээ.

Сэдэвийн ангилал: Аудио номлол, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Филиппой хотынхонд бичсэн захидал, Шинэ гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: , , , , , , ,

"Фил 4.2-9 Бусдад хүлээцтэй ханд. Залбир."
нийтлэлд 5 сэтгэгдэл байна

  1. tuul says:

    Aмартайваны Эзэн алдаршихболтугай. Миний хувьд бол энэ зуйл урьд нь ч байсан одоо ч бга харин цаашдаа буюу ирээдуйд байлгахгуйн толоо хичээнэ гэдэг нь бас амаргуй даваа боловч “Надад хуч огогч туугээр би бугдийг хийх боложтой” Флиппой 4.13 Явсан газар бурдээ Эзэний угийг унэнээр тугээгч, ” Элчин сайд” бидний хамтран зутгэгч эрхэм дуу Баяржаргалдаа унэхээрийн талархалтай байдаг шуу. Танай гэрбулд Бурханы ивээл ерээл байнга орших болтугай.

  2. Bayasaa says:

    Өөрөөр хэлбэл үгээр хэлж тайлбарлаж, хүний ухаанаар ойлгож чадахааргүй, хүний үг тайлбараас хол давсан амар тайван байна гэсэн үг. Big like!

  3. Tugsuu says:

    Goyo helsen shuu Bayasaa. Comment-iig chin unshihad saihan baina. God bless your family.

  4. Ganaa (GTL) says:

    Jesus Christ bol bidnii gaihamshigt amar taivan bilee. Yamarch huchtei shuurgan dund bidniig hamgaaldag Burhandaa talarhii. Busdad huleetsetei handaj, yamarch ued zalbiralaar busdad handah talaar surgaali zaaj ugsud tand bayarlalaa Bayaraa ahaa. Ene manai buhiil tsuglaanii itgechidiin medej avah, biechlen uildeh shaardlagtai zuil shuu. God bless you all my friends.

  5. Tuguldur says:

    Hi ta buhnii surgaal tavij bgaad mash ih bayarlalaa. Uneheer ih iveel avch bna shuu. Ezen aldarshig

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..