6

Танд Мөнхийн амь байгаа юу?

Хамгийн сүүлд1434цагийн өмнө уншсан байна

Энэхүү нийтлэлийг эхлэхээс өмнө нэгэн зүйлийг хэлэх хэрэгтэй байхаа. Энэ дэлхий ертөнцийг бүтээсэн Эзэн хүнийг дундажаар 60-80 наслаад хүний амьдрал дуусаж төгсгөл болохоор бүтээгээгүй байгаа. Бидний эргэн тойронд хүнээс илүү урт наслаж байгаа Бурханы бүтээсэн олон бүтээл бий. Жишээ нь: маш урт настай мод, олон зуун жил наслаж амьдардаг амьтад, Бурхан бүтээснээс хойш одоо хүртэл оршин байгаа нар, сар, од гариг эрхэс гээд олон зүйл бий.

Харин Бурханы бүтээсэн бүхийл бүтээлийг эзэмшин, арчилж, хэрэглэх ёстой хүн өөрөө Библиэс харвал 950, 600, 350 наслаж байсан байгаа. Түүнээс хойш Библид Бурхан хэлэхдээ хүний нас 120 жил байх болно гэсэн байна. Дуулал номонд Бурхан хэлэхдээ хүн олон гэм нүгэл хийж байгаа тул 70 эсвэл хүч чадалтай бол 80 жил амьдарна гэхдээ түүний оргил нь зовлон зүдгүүртэй байх болно гэсэн байгаа. Үүнээс харахад хүн байгальтайгаа буруу харьцаж өөрсдийгөө хорлож, урт удаан амьдарах нөхцөлөө үгүй хийж байгаа харагдана.

Гэвч биднийг Хайрлагч,  Агуу хүчит Эзэн Есүс Христ шинэ тэнгэр шинэ газрыг өөрийг нь хайрлагч хүмүүст бэлдсэн гэсэн байгаа. Өөрт нь итгэгч хүмүүс МӨНХ амьдарна гэж Библи зааж байна. Үүнийг мэдэх нь ямар гайхалтай хэрэг вэ? Ингээд та бүхнийг Танд Мөнх амь байгаа юу? нийтлэлд урьж байна.

Бурхан та бүхнийг агуугаар ивээх болтугай.

Төгсөө

Танд Мөнхийн амь байгаа юу?


Асуулт: Танд Мөнхийн амь байгаа юу?

Хариулт: Библи мөнх амь луу хөтлөх замын талаар тов тодорхой өгүүлсэн байдаг. Юуны өмнө бид Бурханы эсрэг гэм нүгэл хийсэн гэдгээ мэдэх ёстой. Библи дээр “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,” (Ром 3:23) гэсэн байна. Бид бүгд Бурханыг хилэгнүүлэх зүйлсийг хийсэн бөгөөд үүнийхээ төлөөс болох шийтгэлийг хүртэх ёстой байлаа. Нэгэнт бидний бүх гэм нүгэл нь Мөнхийн Эзэний эсрэг үйлдэгдсэн тул мөнхийн шийтгэл л зохилтой байлаа. “Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн”(Ром 6:23).

Хэдий тийм ч Есүс Христ, гэм нүгэлгүй (1 Петр 2:22), Бурханы мөнхийн Хүү хүмүүний биеийг олоод (Иохан 1:1,14) бидний шийтгэлийг төлөхийн тулд үхсэн юм. “Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм”(Ром 5:8).

Есүс Христ загалмай дээр үхэж (Иохан 19:31-42), бидний авах ёстой байсан шийтгэлийг авсан (2 Коринт 5:21). Гурав өдрийн дараа Тэрбээр үхлээс дахин амилсанаараа (1 Коринт 15:1-4) гэм нүгэл болон үхлийг ялан дийлсэнээ харуулсан. “…Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу дахин төрүүлсэн”(1 Петр 1:3).

Бид итгэлээрээ гэм нүглээсээ эргэн Христ лүү авралыг авахаар очих хэрэгтэй. (Үйлс 3:19). Хэрэв бид итгэлээ Түүнд өгч, Түүний загалмай дээрх үхэл нь бидний гэм нүглийн төлөөс болсон гэдэгт итгэж чадвал Түүнээс уучлалыг хүртээд зогсохгүй Түүний амласан Тэнгэрийн улсад мөнх амийг хүлээн авах болно. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”(Иохан 3:16). “Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно.” (Ром10:9). Христийн загалмай дээрх үхлээр дамжуулан илэрхийлсэн зам нь л биднийг мөнх амь луу хөтөлж чадна! “Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно” (Ефес 2:8-9).

Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, Бурханы уучлалыг авмаар байгаа бол дараах залбирлыг хэлээрэй. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт нигүүлсэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол бидэнтэй холбогдоно уу.

www.gotquestions.org

Сэдэвийн ангилал: Асуултууд, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ, Сайн мэдээний тухай
Түлхүүр үг: ,

"Танд Мөнхийн амь байгаа юу?"
нийтлэлд 6 сэтгэгдэл байна

  1. aagii says:

    Ezenii husel uneheer aguu zarimdaa bi ene tuunii bidend ugsun niguusliig avah erhgui ymshig sanagddag uchirn bid medseer bj l buruu gem nuglee orhij chaddaggui ter uyd mash hetsuu bdag. uuriiguu uuchlaj surmaar bn. uchirn Ezen namaig uuchilsaar bhad bi uuriiguu l buruutgaad bhshig odoo bi yah ystoi ve?

  2. aagii says:

    Ezenii husel uneheer aguu zarimdaa bi ene tuunii bidend ugsun niguusliig avah erhgui ymshig sanagddag uchirn bid medseer bj l buruu gem nuglee orhij chaddaggui ter uyd mash hetsuu bdag. uuriiguu uuchlaj surmaar bn. uchirn Ezen namaig uuchilsaar bhad bi uuriiguu l buruutgaad bhshig odoo bi yah ystoi ve?

  3. sain uils says:

    aagii jinhene itgegch buhen nugel uildwel zaawal sanaa zowdog bibled ene tuhai Burhanii Sunseer udirduulj bga buhen burhanii huuhed mun huuramch sanaa zowohgui yuch medrehgui bdg harin jihnene itgegch hun bol sanaa zowno camd ter nugeels salgah huch bga ci odoo nugliin bool bish shyy rom:6 unsh nugelees tatgalzaj huch bga shyy?

    • KH.Altankhuyag says:

      SHaloom ,,sayn uilsiin,, Ezen todorhoi bicheerei . Ariyn synsnees tanid sanyylj heleh yg baigaa bol, yneheer hyleej abna shyy. Biblees ish tatbal byr sain. Harin Tanid nadaas 2 Tesalonik 2 …16-17

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..