4

Зуны “Удирдагч бэлтгэх сургалт 2010” болж өнгөрлөө

Хамгийн сүүлд981цагийн өмнө уншсан байна

Сайн байцгаана уу?

Бидний Бурхан Эцэг, Эзэн Есүс Христийн нигүүлсэл, амар амгалан та бүхний дээр байх болтугай! Их Британи дахь Христэд итгэгч монголчуудын нөхөрлөл Бурханы ивээлээр зуны “Удирдагч бэлтгэх сургалт 2010” ээлжит хөтөлбөрөө маш амжилттай зохион байгууллаа. Итгэгч найз нөхдөө Бурханы Үгийн найранд урин оролцуулж, хэрхэн амжилттайгаар Сайн мэдээ тарааж бусдыг Христ дээр авчрах, шинэ итгэгчийг итгэлээр өсөхөд нь туслах, хувьчлан дагалдуулах тухай суралцлаа. Энэ удаагийн сургалтын нэгэн ивээл нь бидний урилгаар олон газраас хүрэлцэн ирсэн зочид маань байсан бөгөөд маш гайхалтайгаар үйлчилсэн пастор Баяржаргал (Кэмбриж хот), пастор Цэвэлтогтох (Унгар), пастор Карл (Америк) нартаа цуглааныхаа бүх итгэгчдийн өмнөөс “Баярлалаа” гэж хэлмээр байна.

Биднийг Англид ирэхэд энд сурч ажиллаж амьдарч байгаа монголчууд маань Бурханаас маш хол, зарим Христэд итгэгч монголчууд маань хүртэл гэм нүгэлд маш гүнзгий орсон, Христийг гэрчлэх гэрчлэлээ алдсан байдалтай байсан. Харин энэ удаагийн сургалтаар олон найз нөхөд маань өөрсдийн гэм нүгэл, муу зуршлуудаа ахин хийхгүй байх хатуу шийдвэрийг гаргаж байсан нь Бурхан үнэхээр агуу Эзэн гэдгийн баталгаа байлаа.

Энэ удаагийн сургалтаар Бурхан Эзэний маань амлалт бидний нүдэн дээр биелэлээ олж байгаа нь харагдсан. “Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг би Мосед амласныхаа дагуу чамд өгсөн билээ” гэж Иошуа 1:3-т хэлдэг. Энэ бол Бурханы гайхалтай амлалт бөгөөд тус сургалтад Английн Лондон, Манчестер, Экзетер, Кэмбриж зэрэг хотууд, Ирланд, Унгар зэрэг улсаас монгол итгэгчид ирж оролцлоо. Энэ нь Бурхан бидний хил хязгаарийг тэлж, монгол итгэгчдийг бие биедээ үйлчлэн Христийн гэрэл ба давс байх гайхалтай боломжийг бидэнд өгч байгаа агуу том ивээл гэж бид Бурхандаа талархаж байна.

Энэхүү сургалт дээр бидний дөрвөн итгэгч нөхөд маань усан баптисм хийлгэж, тэд хэрхэн итгэсэн тухайгаа гэрчлэн ярьсан нь бас нэгэн онцгой явдал байлаа. Чөлөөт цагаараа бид теннисний тэмцээн явуулж, мөн олон газраас ирсэн итгэгчид бид бие биентэйгээ улам дотно танилцаж, нэг нэгнийхээ гэрчлэлийг сонсож, Бурханы гайхамшгийг шагшин байлаа. Бүх оролцогчид илүү ихийг сурах тэмүүлэлтэй, зүрх сэтгэл нь Бурханаар ангаж цангасан байгааг харахад сайхан байв. Энэхүү сургалт маань эхнээсээ дуустал маш сайхан ивээлтэй явагдаж, оролцогчид гурван өдрийн турш сурсан зүйлсээ урам зоригтойгоор хэрэгжүүлэхээр Бурханаас мэргэн ухааныг асуун байна.

Та бүхэн Англи болон Европт олон монгол цуглаанууд төрөн гарч, итгэгчид маань Бурханы хаанчлалын төлөөх зоригт дайчид болоосой хэмээн залбирч өгөөрэй.

Төгсөө

Их Британи дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл цуглаан

Сэдэвийн ангилал: ЗАР МЭДЭЭ
Түлхүүр үг: 

"Зуны “Удирдагч бэлтгэх сургалт 2010” болж өнгөрлөө"
нийтлэлд 4 сэтгэгдэл байна

  1. egi says:

    Tugsuu Saikhan medee bolson baina. Burhan aguugaar iveeg.

  2. egi says:

    Tugsuu Saikhan medee bolson baina. Burhan aguugaar iveeg.

  3. Baigalmaa says:

    Ene udaagiin eeljit xutulbur mash sain bolj ondorloson.Bayaraa,Tseveltogtoh,Karl pastor nariin bolon Tugsuugiin xicheelees ih zuil surlaa.Ta buhnii beltgesen material uneheer aguu bailaa.Mon ysan baptism xurtsen 4 itgegch nuhduduu bayar xurgie.Ezen ta buhniig ibeeh boltugai

  4. Baigalmaa says:

    Ene udaagiin eeljit xutulbur mash sain bolj ondorloson.Bayaraa,Tseveltogtoh,Karl pastor nariin bolon Tugsuugiin xicheelees ih zuil surlaa.Ta buhnii beltgesen material uneheer aguu bailaa.Mon ysan baptism xurtsen 4 itgegch nuhduduu bayar xurgie.Ezen ta buhniig ibeeh boltugai

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..