7

Ноттингхамд болсон хөтөлбөрийн сониноос (Outreach event in Nottingham)

Хамгийн сүүлд2432цагийн өмнө уншсан байна

Ноттингхамд болсон Сайн мэдээний хөтөлбөр маань их сайхан болсон бөгөөд энэ тухай нилээн удаж байж хүргэж байгаад уучлаарай. Бид 9-р сард Ноттингхамын төлөө залбирч байсан билээ. Бурханы ивээл гайхамшигаар яг тэр сарын 28-29-нд энэ арга хэмжээ маань болсон нь бас та бидний залбирлын сайхан хариу байлаа.

Хөтөлбөрт маань Энхээ эгчийн хэлсний дагуу Ноттингхам болон ойр хавийн хотуудаас 30 шахам монголчууд, 20 гаруй хүүхдүүд ирж оролцсон. Үүн дээр Лондон, Манчестерээс хүмүүс ирж тусаллаа. Э. Содномцэрэн эгч хүмүүсийн зан харилцааны чухал ач холбогдолтой “Талархах сэтгэл, уучлал” гэсэн сэдвээр хуваалцсан нь бүх хүмүүсийн зүрх сэтгэлд гүн хүрч, олон хүн нулимс унаган байлаа (бичлэгийг дор үзээрэй). Мөн тэнд байсан монголчуудаас алдарт эх баригч, одоо 83 настай Шатар эгч маань ахмад настны хувьд үг сургаалаа хайрлаж, ирсэн ахмад хүмүүс, эх эмэгтэйчүүддээ зориулан Туул эхийн тухай дуу, Хүрлээ ах шүлгээ өргөөд сайхан байлаа. Г. Баяржаргал талархал ба уучлалыг Библийн үндэстэй холбож, мөн 13-р зууны Христитгэлт хоёр монгол хэрхэн Өрнө зүг рүү аялж, одоогийн Иран, Ром хот, Итали, Франц хүрч хаад ноёдуудтай уулзаж учирсан тухай маш сонирхолтой түүхээс сөхлөө (хичээлийг дараа тусад нь тавина).

Үйл ажиллагаанд зохион байгуулалтын хувьд үнэтэй хувь нэмэр оруулсан Жамц ах, Энхээ эгч, Алтай эгч, амттай сайхан хоол хийж үйлчилсэн Мөнхболд ах ба түүний эхнэр, хүүхдүүдийг харах ажилд тусалсан Лондонгийн итгэгчид Алисе, Номин, Нарангарав, Нарантуяа, видео бичлэг хийж өгсөн Манчестерийн Баатраад, олон зүйлд “зарц” мэт үйлчилсэн Францис ахдаа маш их баярлалаа!

Ирээдүйд Ноттингхамд Эзэн Есүсийн Сайнмэдээ улам өргөн тархах болтугай!

English snippet: We had an outreach programme in Nottingham city and shared on the topics of ‘Character and relationship: Gratefulness and Forgiveness’ and the History of Christianity in Mongolia. There was a good turnout of about 30 adults and 20 children from Nottingham and the surrounding towns. We are thankful to everyone who helped in the organization.

 

 

Сэдэвийн ангилал: Гэрчлэл, ЗАР МЭДЭЭ
Түлхүүр үг: , , , ,

"Ноттингхамд болсон хөтөлбөрийн сониноос (Outreach event in Nottingham)"
нийтлэлд 7 сэтгэгдэл байна

  1. Ganaa(Gt) says:

    Ih saihan zuiliig huvaaltssan bnaa. Bayarlla ch gedeg ug Bagdah bhaa. Site -nd maan ur helj chuhal zuiliig Tsag yamagt tsarsltgui hurgedeg Bayraa ahdaa maaaaaaaaaash ih bayarlaa. Chuhal hicheel zaasan Codnomtseren egchdee bas bayarlla. Amraltaaraa hurtel Eznii tuluu uulchilj bgaad unheer ih bayarlla. Ezen elbgeer iveeh boltugai!!!

  2. Tugsuu says:

    Yamar saihan uulzalt boloo ve!!! Yamar gaihaltai iveel ve!!! Burhan uneheer Mongolchuudad zoriulsan Aguu Tom tolovlogoo baigaa gedegiig mederlee. Iim saihan iveeltei uilchleliig hiisen UKMCF-iinhaa naiz nart mash ih bayarlalaa. London, Manchester geed uur olon gazaraas humuus irsend ih talarhaj bna. Sodnom Egchiin hicheeluudiig Hun Burt uzuulj sonsgoh bolomj olgoj baigaa Ni unheer saihan hereg bna. Mash ih bayarlalaa. Sodnom egchdee eruul enkh, urt udaan saihan amidrahiig husen eruuj bna. Burhan ta buhniig maani duurneer iveeg. http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gifhttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif

  3. tuul.d says:

    yneheeriin saihan syrgalt boljee,Sodnomtseren egch ,Bayaraa ah bolon bysad naiz nartaa eznii yilchlelee hamgiin sainaar hiij olon hynd yr tarij yavaad ni mash ih talarhaj bnaa.Yrgats arvin bolj ydahgyu hyraah tsag irnee naizuudaa,eznii tolovlogoo agyy yumaa,byr nulims garch bna shuu gehdee bayariin nylims shuuu,bidend amar taivan bayar hoor beleglesen ezen byrhand maani byh aldar magtaal ni baig, ohin Herlengiin maani notthinham dahi byatshan naizuud ni hoorhon tom bolson bnaa,,ta bygdiig maani bidnii ezen agyygaar iveeh boltygai,ameeeen

    • Bayarjargal Garamtseren says:

      Сайн уу, Туул?
      Сэтгэгдлээ үлдээсэнд их баярлалаа. Чиний хамт амьдарч байсан, мөн сүүлийн хэдэн жил залбирч байсан найз нөхөдтэй уулзсан. Маш сайхан хамт олон байна лээ. Манай хадам ээж 2 хоног, би 1 хоног Алтай эгчийнд байрласан. Соус ах сайхан хоол хийгээд, мөн урьд өдөр нь, хөтөлбөрийн орой Алтай эгчийнд бид нар ширээ тойрч суугаад хоол идээд, нилээн ярьж хөөрсөн. Чиний хэлснээр Бурханы авралын үр таригдаад л байна. Удахгүй ургац хураах цаг ирэх байх. Ирсэн хүмүүсийн сэтгэгдэл их өндөр байсан шүү.
      Эзэний ивээл Хэрлэн та хоёр дээр дүүрэн байж, олон зуун мянган хүн чамаар дамжин Есүс дээр ирэх болтугай!
      Баяраа

  4. dashka says:

    Sain medee taraaj baigaa bidnii ahan duusuud yamar baharhmaar ve Tedniig mini Burhan uneheer aguugaar ashiglaj bnaa Sodnom tseren egchiin hicheel gaihaltai blaa Dahin dahin Ezend talarhii Buh aldar hundlel ni Ezend baig Ta bugdiigee mash ih sanaj bnaa Burhan iveeg

  5. Эмма says:

    Шалом.
    Гадаадад байгаа монгол хүүхдүүд маань эх хэлээрээ ярихгүй байгааг хараад эх хэл,ёс заншлаа мартахгүй байхад туслаачээ гэжЭзэн рүү хандан нулимс унаган байж залбирсаны хариулт болгон цагаан толгойг сурах боломжтой боллоо гэж итгэж байнаа.
    app store руу ороод цагаан толгой,математик сурах программыг ipad,iphone доо суулган авч хүүхдүүддээ зааж өгөөрэй.
    Эгшиглэнт яруу төрөлх хэлээ үр хүүхдүүддээ дамжуулан сургацгаая.http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..