1

Христмас баяр буюу Христийн хүмүүн биеэр энэ дэлхийд төрсний утга учир, шалтгаан, ач холбогдол (The meaning, reason and impact of Christmas [the coming of Christ in human body] upon my life)

Хамгийн сүүлд2334цагийн өмнө уншсан байна

Та бүхэндээ удахгүй болох гэж буй Христмас баярын халуун мэнд хүргэе! Христ Есүс энэ дэлхийд хүмүүн биеэр төрсний утга учир, шалтгаан, ач холбогдлын тухай 12 сарын 9-нд заасан сургаалаа хүргэж байна.

1. Христийн хүмүүн биеэр энэ дэлхийд төрсний утга учир

  • Христ энэ дэлхийд ирэхээс өмнө мөнхөд оршин байсан.
    • Хүн бид эхийн хэвлийд үр тогтсоноор оршин тогтнож эхэлдэг бол Есүс Христ онгон Марийн хэвлийд олдохоос өмнө мөнхөд оршин байсан юм.
      • Иохан 1.1-4, 14
  • Христийн онцгой төрөлт буюу онгон төрөлт
    • Ариун Сүнсний ер бусын хүчээр онгон эмэгтэй Мариагийн хэвлийд Есүс олдсон.  Мат 1.18-19
    • Есүс хүмүүн эцэггүй гэсэн үг. Харин Бурхан Эцэгтэй.
    • Хүмүүн эцэггүй байснаараа Адамаас удамшин дамждаг гэм нүглийг Есүс өвлөхгүй болсон гэсэн үг. Мариагаас ирэх гэм нүглийн удамшлыг Ариун Сүнс ер бусын аргаар хаасан гэж тайлбарлаж болно.
    • Ингэснээр Христийг “ариун нэгэн” гэж нэрлэх болно гэдэг. Лук 1.26-35
  • Есүс Христ бүрэн дүүрэн хүн байсан.
    • Хүн биетэй байсан. Бүх хүүхэд яаж төрдөг тэр байдлаар Есүс энэ дэлхийд мэндэлсэн. Есүс та бидэн шиг ийм л махан биетэй байж, идэж ууж, янз бүрийн насыг туулж, өсч томорсон. Лук 2.40. Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм.
    • Есүс та бидэнтэй адилхан ядардаг, унтаж амрах хэрэгцээ шаардлагатай байсан. Иохан 4.6. Аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байв.
    • Есүс модон загалмай дээр хадаасаар хадуулж, өлгүүлэхдээ махан биеийн аймшигт тарчлал, өвдөлтийг мэдэрсэн. Гарт маань өргөс ороход яаж өвддөгийг бид мэднэ. Тэгвэл бүдүүн модон загалмайд хатгуулж, өлгөгдөхийн бүх зовлонг Есүс амссан юм.
    • Есүс хүний оюун ухаан, сэтгэл хөдлөл зэрэг хүнд байдаг зүрх сэтгэлийн бүхий л чанарыг агуулж байсан.
      • Иохан 13.21. Есүс эдгээрийг хэлээд, сүнс нь шаналж …  
      • Матай 26.38. Сэтгэл минь үхтлээ зовж байна.

      Есүс та бидэн шиг уйлж, зовлонг мэдэрч, шаналж, өрөвдөж, хайрлаж байлаа.

  • Есүс хүн төрөлхтөнтэй бүх талаар адилхан хүмүүн чанартай байсан ч нэг л зүйлээр ялгаатай. Есүс хэзээ ч нүгэл үйлдээгүй.
    • Диавол Есүсээр нүгэл хийлгүүлэх гэж янз бүрээр оролдоод чадаагүй.
      • Иохан 3.5. Түүнд ямар ч нүгэл байхгүй.
      • Иохан 8.46. Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу?
      • 2 Кор. 5.21. Нүглийг үл мэдэгч Түүнийг …
      • Евр. 4.15.  харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ
      • Евр. 7.26. Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн Тахилч
      • 1 Петр 2.22. Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй.
  • Христ хүмүүн биеэр төрж, оршин байснаар нэгэн зэрэг бүрэн дүүрэн хүн чанартай, бас бүрэн дүүрэн Бурхан чанартай байх боломжтой болсон.
    •  Есүс бүх талаар хүмүүн чанарыг авсан ч бас өөрийн Бурхан чанараа нэгэн зэрэг бүрэн хадгалж чадсан юм. Есүс хүн биеэр төрсөн ч Бурхан чанараа орхиогүй, багасгаагүй, хүн чанартай холиогүй. Харин Бурхан чанар нь хүн чанартай зэрэгцэн нэг Бодгалид оршин байсан.
    • Христ дотор Бурхан чанар, хүмүүн чанар хэрхэн оршиж байсныг тайлбарлах гэж чуулганы анхны үеийнхэн ихээхэн цаг, бодол, хэлэлцүүлэг хийсэн түүхтэй. Тэгсээр МЭ 451 онд Калседонд болсон зөвлөлөөр янз бүрийн үзлүүдийг хэлэлцэн, бурууг нь үгүйсгэж, эцэст нь Христ дотор Бурхан чанар, хүмүүн чанар зэрэгцэн нэг Бодгаль дотор оршдог гэж томъёолж, үүнийг өнөөдөр Христийн католик, ортодокс, протестант урсгалууд бүгд хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Хэрэв та дэлгэрэнгүй сонирхъё гэвэл “Библийн онол сургаал” номоос уншаарай.

2. Есүс хүний биетэй болж төрөх ямар шаардлага байсан юм бэ?

  • Дуулгавартай байдлын төлөөлөгч болохын тулд.
    • Адам Бурханы өмнө дуулгаваргүй байдлаасаа болж гэм нүгэлд унаж, улмаар түүний бүх үр удам гэм нүгэлтэй болсон. Тэгвэл Христ үүний эсрэгээр буюу Бурханы өмнө дуулгавартай байж, “сүүлчийн Адам” (1 Кор 15.45) болсон юм.
  • Нүглийн төлөөх тахил болохын тулд.
    • Хүн төрөлхтөний гэм нүглийн шийтгэл тахилаар буюу цусаар төлөгдөх ёстой байлаа. Хуучин гэрээнд израильчууд нүглийн уучлал болгон гэм согоггүй малыг тахил болгон өргөдөг байсан. Тэр тахилын малын цус урссанаар гэм нүгэл нь уучлагдсанд тооцогддог байв. Энэхүү малын өргөл тахил нь ирээдүйд болох жинхэнэ тахил өргөлийн өмнөх сүүдэр, сүүлд биелэгдэх бодит байдлын зураглал байсан юм. Есүс Христ тэр жинхэнэ тахил нь, бодит байдал нь байлаа.
        • 1 Петр 1.19. гэм зэмгүй бөгөөд толбогүй хурга
        • 1 Петр 3.18 зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой
    • Зөвхөн хүн биеийг олж байж Есүс Христийн өргөсөн тахил хүн төрөлхтөний эдлэх ёстой шийтгэлийг орлох байсан юм.
        • Еврей 2.16 Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв.
  • Өөрөөр хэлбэл Христ хүний биеэр төрж, хүмүүн чанар, Бурхан чанарыг өөртөө агуулаагүй бол бид аврагдах боломжгүй байлаа. Бид нүглийн шийтгэлээ өөрсдөө л төлөх үлдэх байсан юм.

3. Өнөөдрийн миний өдөр тутмын амьдралд ямар нөлөөтэй вэ?

  • Таны туулж буй зовлон бэрхшээлийг Есүс мөн туулсан, бас ойлгоно гэсэн үг.
      • Евр. 4.15 Есүсийг “бүхий л талаар соригдсон” гэж хэлдэг.
      • Евр. 2.18. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна.
      • Евр. 4.15, 16. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ. 16 Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё.
  • Есүс Бурхан Эцэгийн өмнө таны төлөө залбирч байгаа.
    • Тахилч хүн ард түмэн ба Бурханы хоорондох зууч, төлөөлөгч нь байсан. Үүний адилаар Христ бидний төлөөлөгч, зууч, өмгөөлөгч болсон гэсэн үг.
      • Ром 8.34. Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.
  • Таны төлөө өнөөдөр залбирч буй Тэргүүүн тахилч учраас та хүсэлт гуйлт, залбирлаа Есүст мэдэгд.
  • Есүс бидний даган дуурайх үлгэр загвар болдог. 
      • 1 Петр 2.21. Учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. 22 Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй.23 Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа. 24 Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.
  • Та бидний өнөөдрийн асуудал бэрхшээлд туслахаас гадна ирээдүйд бүрэн биелэгдэх мөнх авралыг хайрлагч Эзэн мөн.
    • Хэрэв та Есүсийн өгдөг тэр мөнхийн авралыг сонсоогүй, ойлгоогүй, ухаараагүй, хүлээн аваагүй байсан бол ӨНӨӨДӨР энэ танд биелэгдэх боломжтой гэсэн үг.

 

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ, Сайн мэдээний тухай, Христитгэлийн тухай
Түлхүүр үг: , , , ,

"Христмас баяр буюу Христийн хүмүүн биеэр энэ дэлхийд төрсний утга учир, шалтгаан, ач холбогдол (The meaning, reason and impact of Christmas [the coming of Christ in human body] upon my life)"
нийтлэлд нэг сэтгэгдэл байна

  1. Alice says:

    Yneheeriin gaihamshigtai Burhan Aav maan umdaa tuunii ariun neriig magtaya, tuunii ariun neriig magtya. Bayaraadaa bas mash ih bayarlaj yavdagaa helye iim saihan oilgomjtoigoor dandaa bidend iveel bolj surgaal nolmoh gej zoriulalt gargan Londond irdegt..Burhan aav maan uneheer tanai ger buliig buh talbart chin iveej eruuh boltugai.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 3254 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..