10

2012 оны ИБМХН-ийн онцлох 12 үйл явдал (12 special events of UKMCF in 2012)

Хамгийн сүүлд2133цагийн өмнө уншсан байна

Энэ онд Бурхан Эзэн бидний дунд олон гайхамшигтай зүйл хийснийг эргэн харахад бидний санаж бодон, залбирч байснаас хол давжээ гэдэг нь харагдаж байна. Мөн биднийг Европ, Монголд болон дэлхийн олон газар байгаа Христитгэгч монголчуудад ивээл болгон хэрэглэж байгааг хараад Бурханд талархахаас өөр арга үгүй юм аа. Ингээд энд онд болсон онцлох 12 үйл явдлыг дурдъя.

1. ИБМХН-ийн үйлчлэлийг удирдан зохицуулж байсан Төгсөө, Туул хоёр маань Монгол буцаж очоод оны босгон дээр “Ивээлийн гэрэл” нэртэй шинэ чуулган Улаанбаатарт байгуулж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Англид итгэгч болоод буцсан анд нөхдийн маань олон нь тус чуулганд байнга хамрагдаж, энд эхлүүлсэн итгэлийн амьдралаа таньдаг найз нөхдийнхөө хамтаар үргэлжлүүлж байна.

2. Европын монгол чуулгануудын анхны чуулга уулзалтыг 2-р сард ИБМХН “Сайнмэдээ тарааж, Эзэний чуулганыг барьцгаая” уриан дор Англид зохион байгуулсан. Христийн бие дэх монгол болон гадаад ахан дүүс хуран цугларч, Эзэн Бурханаа магтаж, бие биенээ урамшуулж, Европт буй 2000 гаруй монголчуудад Сайнмэдээг улам эрчимтэй тараах урам зориг авч, гурван өдрийг сайхан өнгөрүүлсэн. Монголд орчин цагийн Христийн чуулганы суурийг тавилцахад гар бие оролцсон Магнус ах манай хүндэт зочин, номлогч байсан нь онцгой сайхан үйл явдал байлаа. ()

3. Бид 2-р сараас хойш сар бүр вэбсайтаараа дамжуулан Европын нэг монгол чуулганы төлөө анхааран залбирсан. Энэхүү залбирлаар Европын 8 улс буюу Англи (Лондон, Манчестер, Ноттингхам), Герман (Берлин), Чех (Прага, Хавличкув Брод, Фридек-мистек), Унгар (Будапешт), Швед (Стокхолм), Швейцарь (Цюрих), Австри (Линз), Франц (Парис) дахь монгол чуулган, итгэгчдийн төлөө залбирлаа. Тухайн сардаа тэр чуулганд онцгой сайхан үйл явдлууд болж, Бурхан бидний залбиралд хариулж байгааг бодитоор харж байсан бидэнд их урам өгсөн. Энэ жил Австрийн Линз эхэлсэн шинэ чуулган одоо 40 гаруй гишүүдтэй явж байгаад бид туйлын баяртай байгаа.

4. Англи дахь итгэгчдээс 7 ахан дүүс маань буюу Баатар, Туул, Энхээ эгч, Дуламсүрэн, Лхагвадулам (өвлийн сургалтаар), Жамц ах (Ноттингхамд), Батжаргал, Ууганаа (зуны сургалтаар) нар усан баптисм хийлгэж, Христитгэлийн замаар амьдрах шийдвэрээ бусдынхаа өмнө харуулж, бид тус үйл явдлыг хамтдаа гэрчлэн тэмдэглэсэн баяртай үйл явдал болсон.

5. 8-р сард болсон “Монголчуудын Христитгэлийн түүх” нэртэй зуны сургалтад Дк. Хью Кемп ирж, монгол бичгийн Христитгэлтэй холбоотой түүх, монгол өвөг дээдсийн маань Христитгэлийн мартагдсан түүхийг бидэнд дахин сануулж, Христитгэгч монголчууд байхад маань ихээхэн урам зориг хайрласан. (http://www.ukmcf.com/?p=3999, http://www.ukmcf.com/?p=4168)

6. Лондонгийн Олимпын үеэр Лондон дахь МХН жудогийн монгол тамирчидтай уулзалт зохион байгуулж, тэдэнд урам зориг хайрлаж, бахархан дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тус үйл ажиллагаанд итгэгч бус олон монголчууд ирж, бидний үйл ажиллагааны тухай мэдлэгтэй болсон. (http://www.ukmcf.com/?p=3818)

7. 9-р сард Ноттингхам хотод болсон Сайнмэдээний хөтөлбөрт 30 гаруй монголчууд, 20 гаруй хүүхдийн хамт оролцож, зан чанар, талархал, уучлалын талаар сайхан сургаалыг Э. Содномцэрэн гуайгаас сонсож, Христитгэгч монгол хаад, хатад болон 13-р зуунд Франц хүрсэн хоёр итгэгчийн түүхийг Г. Баяржаргалаас сонсож мэдсэн. (http://www.ukmcf.com/?p=4187)

8. 10-р сард Лондон дахь МХН үйл ажиллагаагаа Christ Church London-той хамтран явуулж эхэлсэн. Үүнээс хойш тогтмол цуглах байр, түшч дэмжих англи ахан дүүстэй боллоо. (http://www.ukmcf.com/?p=4156)

9. ИБМХН-д олон сайхан сургалт энэ жил болжээ. Дээр дурдсан Монголчуудын Христитгэлийн түүхийн талаарх хоёр сургалтаас гадна Дк. Палмер Робертсоны “Бурханы гэрээнүүд” (http://www.ukmcf.com/?p=3531), Э. Содномцэрэнгийн “Амьдралын үндсэн 7 зарчим” сургалт болсон (http://www.ukmcf.com/?cat=433). Шинэ гэрээний “Филиппой” номоорх Г. Баяржаргалын цуврал номлол мөн бүрэн гүйцэд боллоо (http://www.ukmcf.com/?cat=26). Энэ бүх цуврал хичээл, сургалтууд бүгдээрээ манай вэбсайт дээр аудио, видео хэлбэрээр байршигдсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс монголчууд маань одоо ч гэсэн үзэж, ач тусыг нь хүртэж байна.

10. 12-р сард Манчестерт болсон Хүүхдийн Христмас баяраар 80 гаруй монгол хүүхдүүд, эцэг эхийн хамт ирж, итгэгчдийн маань бэлдсэн бэлгийг авч, Сайнмэдээ, Христийн мэндэлсэн баярын утга учрыг сонсож, мөн итгэгчдийн гэрчлэлийг сонссон. Тус үйл ажиллагаа маш амжилттай болж, дараа жил ямар өвлийн өвгөнтэй байхыг хүсч байгаагаа хүртэл захиалсан гэнэ шүү.

11. ИБМХН зохион байгуулалт, удирдлагын хувьд чамлалтгүй амжилтад хүрлээ. МХН-Лондон Christ Church London-ий дор үйл ажиллагаагаа явуулах болсноор, гурван салбар тус бүрдээ нутгийн чуулгантай түншилсэн хэлбэрт орж, урт хугацааны хувьд тогтвор суурьшилтай болох суурь маань батажлаа. Гурван англи чуулганы ахан дүүс маань ИБМХН-ийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцох болсноор Сайнмэдээний төлөөх түншлэл маань улам бодитой болж байна. Ирэх оны өвлийн сургалт гурван салбарын хамтын яриа, санаа солилцоо, хэрэгцээ шаардлагын дагуу төлөвлөгдөж, бэлтгэлээ базааж байгаа нь энэхүү хамтын ажиллагааны томоохон ахиц дэвшилийн илрэл юм. (http://www.ukmcf.com/?page_id=4375)

12. Манай вэбсайт мэдээллийн баазаар улам сайжирч, монгол итгэгчдийн дунд улам танигдаж байна. 2012 оны 1 сарын 1-нээс 12 сарын 31-ний хооронд манай сайтад нийт 5936 хүмүүс, нийтдээ 13291 удаа зочилж, манай сайтын хуудсуудыг 37622 удаа уншсан байна. Тэдний 56% нь байнгын, 44% нь анхны зочид байна. Газарзүйн байршлаарх эхний 10 улс гэвэл 51% (6817 уншлага) нь Монгол, 25% (3323) Их Британи, 5% (594) АНУ, 4% (563) Өмнөд Солонгос, 3% (432) Австри, 2% (268) Чех, 2% (249) Герман, 1% (185) Франц, 1% (164) Унгар, 1% (128) Япон улсаас уншсан байх юм. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс, Африкийн Бенин, Непал улсаас зочид айлчилсан жишээтэй байна. “Христитгэл”, “сүм чуулган”, “магтан дуу”, “Есүс монгол” гэх мэт үгээр Google-д хайлт хийхэд манай сайт байнга эхний хуудсанд гарч ирэх болсон нь интернет хэрэглэгч монголчуудад Сайнмэдээг хүргэж, христитгэлийг гэрчлэх гайхамшигтай гүүр болж байгаад баяртай байна. Магтан дуу сонсож, Библи уншиж, аудиогоор сонсогчид өдөр бүр манай сайтад орж ирдэг байна.

Энэ бүхнийг хийсэн, боломжтой болгосон Аврагч Эзэн Есүстээ бүх талархал, магтаал, алдрыг өргөе. Бидэнтэй хамт Бурхан Эзэнд талархан, ирж буй 2013 оноо гуйлт залбирал, итгэл найдвар дүүрэн угтацгаая!

Сэдэвийн ангилал: Гэрчлэл, Залбирал, ЗАР МЭДЭЭ
Түлхүүр үг: , , , , , , , , , ,

"2012 оны ИБМХН-ийн онцлох 12 үйл явдал (12 special events of UKMCF in 2012)"
нийтлэлд 10 сэтгэгдэл байна

  1. egi says:

    Tiimee 2012 ond avsan Burhanii gaihamshigt iveel niguulseld uneheer talarhaj bna. Bidnii amidraliig bolon bidniig zuvt zamd oruulagch gaihamshigt Ezen Esus Khristed aldar magtaaliig urguj bna. Ta bugded irj baigaa shine ondoo Khrist dotor amar amgalan, eruul saruul, bayar huuruur byalham duuren setgel hangaluun baihiig husie. Yagaad gevel bidentei tsug Itgel naidvariin Burhan Etseg urgelj hamt baidag gedgiig martaj bolohgui. Burhan iveeh boltugai. Egi and Temuujin

  2. Tugsuu says:

    Burhanii Ariun Sunsnii udirdlaga 2012 ond duuren baijee. Ungursun buhniig harhad bid ev negdel, hairaar ene buhniig bidnii avragch Jesus Christ-tai hamt gaihaltai hiijee. Ene buh uilchleld bidniig huchteigeer demjij baidag Yanjaa egch Bayaraa ahdaa mash ih bayarlalaa. London, Manchester, Nottingham, Ulaanbaatar-iin buhiil itgegch naiz nartaa 2013 onii shine tuuhiig Burhantai hamt mash saihnaar bichihiig husen yruuj baina. We are all one in Christ Jesus. Amen. Tugsuu and Ganaa

  3. amaraa says:

    tiimee bidnii Avragch Burhan ungursun jild mash olon hunii sanaand bagthaargui ajiluudaa sanaand bagthaargui humuuseeree hiilgesen.Aldar,magtaal,buh sur javhlan ni Hairtai Burhan Ezend mini bh boltugai.http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif

  4. Alice says:

    Bidnii amdrald bainga l tuslaj oroltsoj baidag Tengerleg Ezeniig uneheer magtay. 2012 on mash saikhan urgats arivan bailaa.oron orond baigaa mongol ahan, duusdee irj bui shine ondoo ikh eznii amar taivan,sain eruul mendtei baij ikh Eznii maan tenger dahi husel ta buhnii amdral biyelehiig husen eruuye.Mun

  5. Alice says:

    Mun manai Bebsaitad dandaa saihan niitleluud bolon medeegeer tsag tuhaid n oruul shinechilj bdag humuusdee mash ih byarlalaa gej helye Burhan aaviin iveel ta nart maan duuren baig .

  6. Ganaa (GTL) says:

    Aguu Ih Ezendee talarhaj bnaa. Burhan urgelj Hamgiin sain n!!!

  7. BJB says:

    Энэ олон дүгнэлтийг хараад баяртай байна. Бурхан өөрийн хайртай хүүхдүүдийг бүгдэд нь хамтдаа сайнаар бэлтгэж олон зүйлийг бидэнд өгчээ. Энэ бүх үйл ажиллагаанд гар бие оролцсон найз нар, ах эгч, дүү нартаа баярлалаа. Хувь хүний амьдралд өсөлт, урам өгсөн та бүхэндээ баярлалаа.

  8. KH.Altankhuyag says:

    Ih baerlalaa .Ariyn BYRHAN bidentei hamt. amen

  9. undraa says:

    Би анх удаа танай сайтад зочилж байна. Аудио библи хайж яваад энд ирчихлээ. Баяраа ах, Янжаа эгч хоёрынхоо юу хийж, яаж үйлчилж явааг энэ сайтаас хараад их урам авч сэрлээ. Бурханы сүнслэг ивээлүүд та бүгдийн минь дээр байх болтугай. Ингэхэд та 2 Монголдоо ирсэн үү? Англидаа байгаа юу?

    • Bayarjargal Garamtseren says:

      Сайн уу, Ундраа?
      Манай сайтаар зочилсонд баярлалаа. Хэрэгтэй юмаа олж ивээгдэх болтугай! Бид нар дөнгөж хэд хоногийн өмнө Монголдоо ирлээ. Бурхан ивээг!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..