3

2013 оны Өвлийн сургалт амжилттай болж өнгөрлөө

Хамгийн сүүлд1377цагийн өмнө уншсан байна

IMG_6057

Манай өвлийн сургалт 2 сарын 11-13-ны хооронд Сваник хотод, Бурханы ивээл нигүүлсэл дотор гайхамшигтай болж өнгөрлөө. Сургалтын үеэр Шинэ хүн, Шинэ өөрчлөлт, Амьдралын шинэ хэв маяг сэдвүүдээр Монгол, Англи багш нар маань бидэнтэй хуваалцаж бидний христитгэлийн амьдралыг улам урамшуулж өглөө.

Энэ 3 өдөр бид бүхэн Эзэний Ариун Сүнсээр удирдуулж, агуу гайхамшигтай үгээс суралцан итгэл дотроо урам зориг авч Эзэнээ магтан хүндэтгэсэн юм.

Түүнчлэн манай сургалт Монголын цагаан сарын тэмдэглэлт баяртай давхацсан сайхан үйл явдал болж ардын уламжлалт заншлаараа ахмадаа хүндлэн золгож идээ будаагаа засан хамтдаа баярлацгаасан билээ.

IMG_6019

Энэ удаагийн онцлох үйл явдал нь 3 цуглаан хамтран төлөвлөгөө гаргаж, зохион байгуулж, удирдаж явуулсан нь бидний Христ дэх нэгдмэл байдал, өсөлтөд их өөрчлөлт шинэчлэлт боллоо.

Мөн уламжлал ёсоор 3 цуглаан хамтдаа нэгдэн нэг нэгнийхээ төлөө залбирч Эзэн Христийг алдаршуулсан гэрчлэлүүдийг сонссоноос гадна Түркменистан улсаас ирсэн зочин Випа-аас Түркменистан дахь христитгэлийн түүх болон одоогийн байдалтай танилцлаа.

Мөн Лондонгийн Тод ах маань усан баптисм хийлгэж Эзэнийг гэрчлэн амьдрахаа Христ доторх мөнхийн ах дүүсийнхээ дунд гэрчлэн харуулав.

Бидний төлөө цаг зав оюун ухаанаа зарцуулсан Баяржаргал, Янжаа, Францес ах, Жоел, Петр, Мика, Лиз нарынхаа төлөө Бурханд талархаад баршгүй. Мөн бидэнтэй залбирлаараа үргэлж хамт байдаг хайрт найз нартаа баярлалаа.

Ээгий.

Сэдэвийн ангилал: ЗАР МЭДЭЭ

"2013 оны Өвлийн сургалт амжилттай болж өнгөрлөө"
нийтлэлд 3 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Burhaniig gerchlegch hairt ahan duus ta buhendee bayar hurgii. Ariun humuusiin iim gaihaltai nuhurlul ulam olon boloh boltugai. Ta buhneer damjin Burhanii iveel olon olon mongol ahan duused hureh boltugai. We love you all. God bless.

  2. Bold.M says:

    BUTEEGCH-BURHAND itgeh gedeg n’ UNEN-d itgej bui hereg bilee!

    UNEN-g gerchleh am’dral tan’ BURHAN-yi husel taalal dor baih boltugai!

  3. Ganaa (GTL) says:

    Woooow, Eegii chi shuu!!!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..