9

Өөрсдийгөө үнэлэн дүгнэх нь: Бид хэрхэн амьдарч байна вэ?

Хамгийн сүүлд2660цагийн өмнө уншсан байна

lifewg

Өнө эртний цагаас өнөөг хүртэл энэ дэлхий дээр амьдарч ирсэн хүн төрөлхтөний уналт ба амжилт нь дараах таван зүйлсээс хамаарсаар иржээ: байгалын нөөц баялагтаа хүрэх зам (хандах хандлага); байгалын хүч цаг уурын нөхцөл байдал; өвчлөл ба түүний тархац; амар амгалан хамтран амьдрах чадвар; шинэ техник технологийг хөгжүүлэх чадамж эдгээр болой. Энэ нь дэлхий анх үүсэх үед ч бидний амьдарч буй 21р зууны үед ч, баян ядуу, их бага ямарч улс үндэстнүүдийн хувьд ч хэзээд үнэн байсаар иржээ. Энэ үнэн нь гэр бүл болон хувь хүн бүрийн хувьд ч бас яг адилхан. Тиймээс бид дээр дурьдсан  үнэлгээгээр өөрсдийгөө дүгнэж болно:

  • Бид байгалийн нөөц баялагтаа хүрч чадаж байна уу?
  • Цаг уур урд жилүүдтэй харьцуулахад сайжирч байна уу?эсвэл муудаж байна уу?
  • Бидний эрүүл мэнд урьдынхтайгаа харьцуулахад ямар байна вэ?
  • Бид хөршүүдтэйгээ (орон нутгийн үндэстний болон гадаад орнуудын хэмжээнд) хир зэрэг эрүүл харьцаатай байна вэ?
  • Шинжилгээ судалгаа,боловсрол сургалт бидний амжилттай амьдрахад тус болж байна уу?

Та өөрөө болон таны гэр бүл,улмаар таны эх орон,нутаг нэгтэнүүд хэрхэн амьдарч буйд та үнэлэлт дүгнэлт хийж үзэв үү? Та өөрөө болон таны гэр бүл, улс үндэстэн амжилт бүтээлээр дүүрэн амьдарч байна уу? Хэрэв та энэ асуултанд эерэг хариулт өгч хараахан чадаагүй байгаа бол та юу хийхээр төлөвлөж байна вэ? Таны хийж чадах зүйлд ямар нэг хориг саад, бэрхшээл байна уу? Олон хүмүүс өөрсдийнх нь буруугаас биш, элдэв бэрхшээл хориг саадтай тулгардаг. Хэдий тийм ч, та байдлаа сайжруулахын тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?

Есүс, өөрт буй зүйлсээ бид хэрхэн сайнаар ашиглах тухай түүхийг өгүүлсэн байдаг. Түүний чухам юу гэж хэлснийг Библиээс уншаарай(Матай25:14-30; Лук19:12-27) Бурхан хүн нэг бүрт, гэр бүл бүрт, улс үндэстэн бүрт сайн сайхан зүйлсийг өвлүүлэн өгдөг болохыг Есүс дээрхи сургаалт зүйрлэлдээ тайлбарлажээ. Тэрээр хүн нэг бүрт чадварынх нь дагуу, заримд нь илүү, заримд нь арай багыг өвлүүлдэг боловч, өөрт оногдсон зүйлсээ ухаалгаар ашиглаж чадвал бид бүгдээрээ амжилттай амьдрах боломжтой. Есүс цааш нь нэмж хэлэхдээ бид бүгдээрээ Бурханы өмнө, Түүний өвийг хэрхэн яаж эзэмшсэнээ тайлбарлах тэр нэгэн өдөр ирэх бөгөөд бидний хариултаас шалтгаалан шагнал шийтгэл хоёрын аль нэгийг бид хүртэх болно.(Хөрөнгө оруулагчид бүгд л ийм байдаг: Тэд хөрөнгө оруулсаныхаа төлөө сайн хариултыг л хүсдэг шүү дээ.)

Бурхан таньд өв хөрөнгийг өвлүүлсэн бөгөөд одоогийн нөхцөл байдлаасаа үл хамааран таньд өгөгдсөн  байгаа зүйлсээрээ сайн сайхан амьдраасай гэж хүсдэгийг та анзаарсан уу? Есүс бол таны амьдралдаа оруулах хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг та мэдэх үү? Эцэст нь хэлэхэд, таны амьдрал Есүстэй харилцах харилцаанд байх зөвхөн тэр л үед Бурханы мэлмийн таалал хүртэх амжилтанд  хүрч чадна гэдгийг та мэдэх үү?

Их Британи Улс дахь Монгол Христ итгэгчдийн Нөхөрлөл бол Бурхан таныг амжилттай амьдрахад  тань туслахын тулд сонгосон нэгэн арга зам билээ. Тус нөхөрлөл нь зөвхөн таны төдийгүй, таны гэр бүл болон Монгол үндэстэнүүдийн амжилтанд хүрэхэд туслахын төлөө үйлчилдэг гэдгийг санаарай.

Francis  Luckcock (Nottingham  хотын христ итгэгчдийн нөхөрлөлийн удирдагч пастор)

Орчуулсан Энхээ.

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , ,

"Өөрсдийгөө үнэлэн дүгнэх нь: Бид хэрхэн амьдарч байна вэ?"
нийтлэлд 9 сэтгэгдэл байна

    • dejidmaa says:

      bayrlalaa bi ene satiig olj uzsendee bayartai bna. nadad eznii hair mash ih uguilegdej bna. bi eznii umnu mash ih aldaa gargadag negen gej boddog bi mash ih uurshlogdohiig husdeg.

  1. Tugsuu says:

    woooooooooooooooooow gaihaltai baina. Mongol undesten udalgui gaihaltai amjiltand huireh bolno yaagaad gevel Mongolchuud sain muug yalgaj tanij ehelsen ba Jesus Christ-iig dagaj baigaa tul zaaval sain saihand hurch chadah bolno. Uuniig orchuulj ugsun Enkhee egchdee bayarlalaa. Udalgui Ezenii amar amgalan dotor uulzana gej naidaj baina. Burhan ta buhniig maani iveen eruuh boltugai.

  2. Ganaa(Gt) says:

    Wooow amazing

  3. amaraa says:

    unheer saihan bnahttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif

  4. alice says:

    Amen burhanii olon husel n bidnii bolon mongolchuudiin maan deer bieleh boltugai

  5. Baatar says:

    Burhan bidend yamar aguu zuiliig ovluulseniig ene delhii deerh yamarch ov horongoor zuirluuleh argagui, Burhand dahin talarhay, shine medee oruulsand bayrlalaa, udaan huleelee shuuhttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gifhttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif

  6. Bold.M says:

    Sanaa onoo: “Pastor – uilchlegch” gej baival zuv bolov uu? Esus Hrist “Bi uilchluulehiin tuld bish uilchleheer irsen…” gesen ug baidag shuu dee! Tsaashdaa anzaarna biz ee!?

    Anhaarsand bayarlalaa!

  7. ukmcf says:

    Bayarlalaa Bold ahaa. Sanalaa uldeej bidniig demjij baigaad. Ta buhen maani saihan naadamlaarai.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..