4

” Монгол илгээлт 2013 ” конференц

Хамгийн сүүлд1496цагийн өмнө уншсан байна

484719_571548509554199_1889687606_n  MISSION MONGOLIA2013 “ CONFERENCE

 
 “ Монгол илгээлт 2012 “ конференцийг зохион байгуулахад хамтран оролцож, дэмжсэн итгэлийн ах дүү нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнгөрсөн жил “ Монгол илгээлт 2012 “ конференцид 300 гаруй хүн оролцож, Эзэний илгээлтийн алсын харааны талаар хамтдаа суралцсан их ивээлтэй цаг болж өнгөрсөн.  Илгээлтийн эзэн болохоор 30 гаруй итгэгч  шийдвэр гаргасаны дагуу конференц дууссаны дараачийн 7  хоногоос бид илгээлтийн эзэн бэлтгэх  “Илгээлтийн зөн хараа“ / Mission Perspectives / сургалтыг зохион байгуулж , 60 гаруй хүн суралцаж төгсөөд Хятад, Өвөр Монгол, Буриад руу богинын илгээлтэнд явж ирсэн. Мөн 1 хүн Афганистан руу удаан хугацаагаар илгээгдэн үйлчилж байна. Бид конференцээс илгээлтийн алсын хараа авсан хүмүүсээ шууд сурган бэлтгэхийн тулд АНУ болон Солонгосын чуулгануудад заагддаг Mission Perspectives” номыг орчуулан, багш бэлтгэн , сургалт явуулж байна.
1. “Монгол илгээлт – 2013” конференцийн үзэл баримтлал :  
             Бид илгээгдэнэ, бид илгээнэ.
 
2. Хэзээ :
   “ Монгол илгээлт – 2013“ конференци:
                            2013/ 09/ 18 өдөр (Лхагва)~ 09 / 20 өдөр (Баасан)
                             2013/09/21 (Бямба)~  09/24 (Мягмар)
    Хаана : БНСУ – Сөүл
3. Зохион байгуулагч: “ Монгол Дагалдагч “ чуулган , Жанчүн чуулган,          YDMN
4. Сэдэв: Би энд байна. Намайг явуулаач. (Исаиа 6:8)
      8 Дараа нь
-Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг
        би сонсоод
-Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд,
 
5. Монгол илгээлт – 2012” чуулганы зохион байгуулах хэсэг:
        /1/    Ерөнхий зохион байгуулагчид:
                                    Баярмаа пастор / Сөүл ” Монгол Дагалдагч ” чуулган /
                                    И Хэ Дун пастор / YDMN /
       /2/ Зохицуулагчид :  Одгэрэл пастор, Төгсөө ахлагч / YDMN /
Бүртгүүлэх журам : Энэхүү конференцид та өөрийн чуулганаас илгээгдэн талбар дээрээ үйлчилж байгаа илгээлтийн эзнээ оролцуулахыг хүсч байгаа бол бидэнд мэдэгдлээ 6 сарын 25 хүртэл майлаар явуулна уу.
                                (bayarmaa25@yahoo.com)
Бид ирэх зочдынхоо Солонгост ирэх визний урилга, конференцийн зардал, 09/17 – 09/27 хооронд Сөүлд байх байрыг /homestay/ даах боломжтой бөгөөд Сөүл рүү ирж, буцах онгоцны зардалаа илгээлтийн эзэд өөрсдөө гаргана.
Мөн конференцийн дараа зочноор ирсэн илгээлтийн эздэд зориулан “ Илгээлтийн зөн хараа “ семинари, илгээлтийн эздийн хаалттай зөвлөлгөөнийг хийнэ.
“Илгээлтийн зөн хараа“ / Mission Perspectives / сургалт нь орчин цагийн илгээлтийн түүхийн гол төлөөлөгчид болох Вильям Керри,Хадсон Тейлор, Мак Гавран, Ральф Винтер нараар бичигдсэн илгээлтийн түүхийг цэгцлэн тусгасан номоор хийгддэг сургалт юм.  Ральф Винтер 1974 онд анх сайн мэдээ тунхаглагдаагүй овог үндэстэнд хүрэх илгээлтийн стратегийг дэвшүүлэн тавьсан билээ . Энэ стратегийг хэрэгжүүлэхийн төлөө 40 жилийн турш дэлхийн олон орны чуулганууд хэрэглэж буй илгээлтийн эзэн бэлтгэх сургалт нь  “Илгээлтийн зөн хараа“ / Mission Perspectives / номоор хийгдэж байгаа бөгөөд илгээлтийг Библи, түүх, соёл, бодлого стратегийн талаас тайлбарлан заадаг .

         Бүртгэлийн хуудас

 

1 Илгээлтийн эзнийовог нэр/ паспортны нэр,

англи үсгээр /

2 Аль улсад үйлчилж байгаа
3 Нас, хүйс
4 Төрсөн он сар өдөр
5 Паспортын дугаар
6 Паспорт дуусах хугацаа
7 Майл хаяг
8 Утасны дугаар
9 Оршин сууж буйгазрын хаяг
10 Аль улсаас визэнд орох
11 Солонгост байх  / хугацаа /( 2013/ 09/16- 09/26 ) Солонгост ирэх          2013/09/ …Солонгосоос буцах   2013/09 / …
Пастор ахлагчийн тодорхойлолт 
1 Илгээгдсэн чуулган
2 Чуулганы пасторын нэр
3 Пасторын утасны дугаар
4 Пасторын майл хаяг
5 Конференцид оролцохыгзөвшөөрсөн эсэх

 

Мөн энэхүү конференц , илгээлтийн эзэн бэлтгэх сургалт, илгээлтийг эздийг залбирал болон санхүүгээр дэмжих ажилд Монгол чуулган болон пастор удирдагч та бүхнийг хамтран оролцоосой гэж хүсч байна.

Бидэнтэй харилцахыг хүсвэл майл бичээрэй. bayarmaa25@yahoo.com
    Сөүл дэх “ Монгол Дагалдагч “ чуулганы пастор Ч.Баярмаа
                                                                   Утас: 82 -10 – 8010 7901
1011823_561015603940823_1133830893_n
Сэдэвийн ангилал: ЗАР МЭДЭЭ
Түлхүүр үг: , ,

"” Монгол илгээлт 2013 ” конференц"
нийтлэлд 4 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Sain baitsgaana uu bidnii MUNKHIIN NAIZ naraa. Ta buhendee Jesus Christiin nereer ene uduriin mendiig hurgii. Ene namar boloh Mongol ilgeelt conerence-iin medeelliig tavilaa.
    Delhiin untsug bulan burt Burahnii AGUU ZAHIRAMJIIG dagan uilchilj baigaa buh Mongol itgegchided zoruilan enehuu medeelliig hurgej baina. Ta buhen saitar ZALBIRCH uguurei mun uuriin bie-r oroltsoj hamtran uilchleh bolomjtoin oroltsooroi. Mongoloos gadna uur uls ornuudad amidarch baigaa Mongol ahan duusdee SAIN MEDEEG hurgeh zurh setgeltei baij hamtran uilchij baigaa ta nartaa ih bayarlaj, mashid ih hairladag shuu. Burhan ta buhniig maani iveen eruuh boltugai.

  2. Ganaa (GTL) says:

    Bid Christ dotor negen bie tul hamdttda zalbrii!!! Ezen Burhan maan Ta bugdiig maan iveeh boltugai!!!

  3. BJB says:

    Илгээлтийн үйлчлэлд оролцож байгаа бас хаа яваа газартаа Монгол хэмээн бахархаж байгаа найз нарынхаа үйлчлэлд амжилт хүсэе. Бидний Бурхан бидний амьдралаар дамжуулан алдарших болтугай!

  4. j_ganpurev says:

    Мөнхийн Эзэн Бурхан болон Бидний Эзэн Есүс Христэд алдар магтаал нь Өнгөрсөн, Одоо, Ирээдүйд болон мөнхийн мөнхөд үүрд байх болтугай. Итгэгч бидний амьдрал Христтэй холбогдсоний адил та бидний итгэл нэгэн сүнсээр холбогдож Алдрын Эзэнд нэгэн дуугаар магтаал өргөх болтугай. Монгол орныг болон бүх итгэгч та бүгдийг Эзэн хамгаалах болно. Амен,,,

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..