3

“Бурханы хүмүүс” зуны сургалт амжилттай боллоо

Хамгийн сүүлд1117цагийн өмнө уншсан байна

Их Британи дахь Монгол итгэгчдийн уламжлалт зуны сургалт “Бурханы хүмүүс” сэдэвтэйгээр 7-р сарын 21, 22-нд Манчестер хотод амжилттай болж өнгөрлөө. Бидний энэ удаагийн сургалтыг Манчестерийн цуглаанаас зохион байгуулж, өөр хотуудаас ирсэн найзууд болон итгэгч нөхөдөө гэртээ хүлээн авч үйлчлэн, бие биенээ улам дотно таних сайхан боломжтой байснаараа онцлог байлаа.

Эзэний үгийг номлохоор “Бүх Үндэстний Ургац” чуулганы пастор Мөнх-Эрдэнэ Улаанбаатараас ирсэн нь бидэнд маш их урам зориг хайрлаж, Христ дотор итгэлдээ үнэнч байж, тууштай бөгөөд зоригтой байхыг сануулж өглөө. Мөн монголын Христэд итгэгчдийн цуглаануудтай хамтарч ажилладаг англи сүмийн пасторууд Кийт, Адам, Францис нар сургаал номлож, бид Христийг зөвхөн магтан дуулах бус харин амьдрал, ажил үйлсээрээ алдаршуулж байх ба бидний итгэлийн амьдрал бусдад сайнаар яаж нөлөөлж болох талаар суралцлаа.

Лондонгийн цуглааны итгэгчид, шинэ найз нөхдийнхөө хамт ирж сургалтанд өргөнөөр хамрагдсан нь Эзэнд талархах сэтгэлийг үнэхээр төрүүлж байлаа. Түүнчлэн Лондонгийн итгэгчид Эзэнд үйлчлэх үйлчлэлээ хамтын хүчээр өргөжүүлэн хандив өргөх сайхан үлгэр жишээ үзүүлж байгаа нь бидэнд маш их урам өгч, цаашид цуглаанууд хоорондоо байнга холбоотой байх, бие биенээ дэмжиж байхын чухлыг сануулж өглөө. Мөн сургалтын үеээр пастор Баяржаргал бидэнтэй skype-аар холбогдон мэндчилж, жил бүр уламжлал болгон зохиогдож байгаа өвөл ба зуны сургалтаа үргэлжлүүлэн байхыг захиж, Эзэний хайр ивээлийг бидэнд ерөөсөн нь сайхан байлаа.

Бидэнтэй залбирлаараа үргэлж хамт байдаг мөнхийн анд найз нартаа зуны сургалтын төлөө залбирч байсанд баярлалаа. Энэ сургалтыг зохион байгуулахад сэтгэл зүрх, мэдлэг чадвар, сайн дураараа ажиллаж үйлчилсэн хүн бүрт талархал илэрхийлье!

“Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь хөршөө өөрийн адил хайрла”. (Матай 22:37-39)

Та бүхнийг Эзэн Есүс Христ ивээн ерөөх болтугай.

Ээгий

 (Сургалтын үеэрх хичээлүүдийн видео бичлэгийг бэлэн болохоор нь дараа тавина.)

Zunii surgalt 2013-2Zunii surgalt 2013-1Zunii surgalt 2013-3Zunii surgalt 2013-4Zunii surgalt 2013-5Zunii surgalt 2013-6

Сэдэвийн ангилал: Гэрчлэл, ЗАР МЭДЭЭ
Түлхүүр үг: , , , ,

"“Бурханы хүмүүс” зуны сургалт амжилттай боллоо"
нийтлэлд 3 сэтгэгдэл байна

  1. Bold.M says:

    Praise the LORD!

  2. Enkhee Woodward says:

    Yes Indeed, Praise the Lord Jesus Christ. His Blessing on us. He reminded us that we are people of God, stand tall, think big, worship our God in our everyday lifes, refine our skills and gifts, which has given by God, ask what can we do to influence people.

    Please pray for us- Nottingham Mongolian Christian Fellowship together with mongolian community stablished Mongolian Education Centre, and planning to open first Mongolian Language School in East Midland in late September or beginning of October.
    May God bless our children and they would learn Mongolian language and culture.

  3. l.khishgee says:

    ohindoo amjilt husie. ajil uils chini butemjtei baig.http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..