4

Библиэс үг хэллэг хайх вижет

Хамгийн сүүлд2056цагийн өмнө уншсан байна

Та бүхэндээ Библиэс үг хэллэг хайдаг шинэ вижет танилцуулж байгаадаа баяртай байна. Одоо та Библийг вэбсайтан дээрээ шууд уншиж, үг хэллэг хайх боломжтой боллоо. Энэ БиблиХайлт (BibleSearch) вижет нь шар өнгөтэй ба вэбсайтын баруун гар талд, баннерын доор байрлаж байгаа. Та энэхүү вижетээр гол/түлхүүр үг/хам хэсэг ашиглан хайлт хийж тухайн үг орсон ба тухайн үгтэй холбоотой ишлэлүүдийг олж болно.

Жишээ нь “Христ Есүс” гэж бичээд хайвал энэ хоёр үг ишлэлдээ дараалж (“Христ Есүс”, “Есүс Христ”) болон тус тусдаа орсон (“Христ … Есүс”, “Есүс … Христ”) ишлэлүүд гарч ирнэ. 80 тийм ишлэл байна гэж гарч ирж байна.

Screen Shot 2013-11-18 at 11.22.21 AM

Гарч ирсэн ишлэлүүдээ дотор нь нарийсган “Бурхан” гэж нэмж бичвэл “Христ Есүс Бурхан” гэсэн үгнүүд бүгд орсон 12 ишлэл байна.

Screen Shot 2013-11-18 at 11.22.57 AM

Та тодорхой бүлгийг уншмаар байвал жишээ нь “Матай 1” гэж бичихэд Матай 1-р бүлэг гарч ирнэ.

Screen Shot 2013-11-18 at 11.25.14 AM

Мөн энэ вижет дээр Монгол хэлнээс гадна маш олон өөр хэл хэл дээрх Библиэс үг хэллэг хайж болно. Хэрэв та өөр хэлээр хайлт хийе “Ариун Библи, 2004” –ийн баруун талд байгаа суман дээр дарж өөр хэл дээрх Библийн орчуулгыг сонгоорой. Энэ вижет нь Библийг аль болох олон хүнд хүргэх зорилгоор хийгдсэн бөгөөр сайн дурын, ашгийн бус манайх шиг вэбсайтууд дээр байршуулан уншигчиддаа хүргэж болох юм байна.

Та монгол хэлээр Библихайлт хийхдээ үг ба хам хэсгээ монгол крилл үсгээр бичиж хайх хэрэгтэй. Хэрэв таны компьютерт крилл үсгийн фонт байхгүй бол дараах заавраар крилл фонт суулгаарай.

Start → Control Panel → Region and Language → Keyboards and Languages → Change Keyboard → Mongolian Cyrillic – ийг сонгоод “Аdd” дарна.

Вэбсайт дээрээ ийм гоё шинэ хэрэгсэлтэй болсных бүгдээрээ Библиэ илүү ихээр уншиж, судлая гэж урайлж байна. Түүнчлэн та бүхэндээ Га. Баяржаргалын “Хуучин гэрээг 150 хоногт унших төлөвлөгөө”– г хэрэглэж үзэхийг санал болгож байна. Та доорх холбоосыг ашиглан “Хуучин гэрээг 150 хоногт унших төлөвлөгөө” байгаа хуудсанд шууд очих боломжтой. Тэгээд Хуучин гэрээгээ аль зэрэг уншиж байгаа талаар болон Библихайлт вижетээ яаж хэрэглэж байгаа талаар бидэнтэй хуваалцаарай, таны сонин болон сэтгэгдлийг сонсохдоо бид баяртай байх болно.

http://www.ukmcf.com/?p=814

Сэдэвийн ангилал: НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ
Түлхүүр үг: , , , , , , ,

"Библиэс үг хэллэг хайх вижет"
нийтлэлд 4 сэтгэгдэл байна

  1. egi says:

    Sugaraadaa mash ih bayarlalaa. Bidend mash ih heregtei zuiliig tavij Burhaniig tanij medeh ih uilsed min unetei huvi nemer oruulah bolnoo. Ezen Burhand talarhal ni baig.

  2. Alice says:

    Uneheer heregtei buguud saihan zuil tavisand Talahaj bna Sugaraadaa ,Burhanii mergen uhaan buh itgegch ahan duus deer min baih boltugai Amen.

  3. l.khishgee says:

    Үнэхээр сайхан зүйл байна. Амжилт хүсье.http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gifhttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gifhttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif

  4. Tugsuu says:

    Yamar saihan hereg ve gaihaltai. Bayarlalaa iim saihan heregtei medeelel ilgeesend. Burhan iveeh boltugai.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..