0

Бурханы мөн чанарууд (1-р хэсэг)

Хамгийн сүүлд1061цагийн өмнө уншсан байна

zurag1

Бурханы мөн чанарууд ба

тэдгээр нь Христэд хэрхэн

оршин байдаг тухай

 (Лондонгийн цуглаандаа үйлчилсэн нь тэмдэглэлүүдээс)

 

Хүмүүс Бурханыг нэг л үг эсвэл авиагаар нэрлэн дууддаг, гэвч энэ ганцхан үг ба авиаг одоо болтол гүйцэд тодорхойлж чадаагүй байгаа юм. Үнэхээр бид Бурханыг хязгаарлаж чадна гэж үү?; -бидний эргэн тойронд Бурханыг нотолсон баримтууд байдаг авч бид анхны мэдлэгээсээ төөрөн оджээ.

Бурханы тодорхой онцлог шинж чанаруудын тухай бид үлгэр домог, ном зохиол, түүхийн баримт бичгүүд ба шашны бичээсүүдэд янз бүрээр бичсэн байдаг. Харин Бурханы амьсгалаар ба Бурханы онгод орж бичсэн илчлэлт-судраас нь баттайгаар мэдэж болох юм.

Бурханы зан чанаруудын олонх нь, ялангуяа, ёс суртахууны чанарууд нь хүмүүсийн шинж чанартай адил шинжийг агуулдаг:

zurag2

Есүс үнэхээр Бурханы мөн чанаруудыг өөртөө агуулж байсан уу гэсэн асуултыг бид өөрсдөөсөө асууж байсан. Библид энэ тухай ингэж бичсэн байдаг  Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог.(Кол 2:9.)

Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой...” (Еврей 1:3)

Ингээд Бурханы мөн чанарууд сэдвээ энэ ишлэлээр эхлэе гэж бодов:

Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.(Еврей 13:8).

Бурхан үүрд мөнх оршин байдаг

“Би Байдаг” (Египт 3:13)

Бурхан бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол бүтээгдээгүй, чанар нь бол үүрдээс үүрд мөнх (Дуулал 90:1-4) гэж Библид байдаг. Бурханы сэнтий өнө мөнхөөс (Дуулал 93:2) байсан бөгөөд Тэр бол мөнх амьдрагч (Исаиа 57:15) юм. Бурханы хослошгүй олон чанаруудын нэг бол энэ билээ.

Бурханы төлөвлөгөө нь Бурхан мөнхөд оршин тогтноход байгаа юм, ХГ-нд эш үзүүлэгч Микагаар  дамжуулж Есүсийн ирэхийг “эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй (Мика 5:2) гэж зөгнөсөнийг Матай 2:4-т бас баталдаг. Энэ нь юу гэсэн үг вэ?: Есүс бол бүтээгдээгүй харин Бурхантай нэг юм гэсэн үг, Есүс бол Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг ба Энхийн Жонон (Исаиа 9:6) юм. Есүсийн жилүүд үеийн үед байдаг (Дуулал 102:24) гэдгийг Еврей 1:8 дээр батлан ингэж бичсэн байдаг:

“Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед...”

Үнэхээр судрын үг бүхэн Бурханы үг юм бол, Библид байгаа бүх зүйл Бурханаас амьсгалсан үнэн юм, Есүс бол Бурхан : Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй. Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй гэж Исаиа 43:10-11 бичигдсэн нь чухал ишлэлүүдийн нэг юм.

Христийг амьд Бурхан гэдэгт эргэлзэж буй итгэгчид одоо хүртэл байдаг, энэ  бол хүний төрөлх гэмт зан чанартай холбоотой юм. Муу ёрын сүнс бүх заль мэхээ хэрэглэж бидний итгэлийг няцаах гэж оролдох болно. Харин Бурхан итгэмжтэй ба агуу учраас, биднийг харж хамгаалах Нэгнийг итгэгч бидэнд л хайрласан юм.

Христ бол бүтээгч ЭЗЭН: “Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй гэж Иохан 1:3-т байдаг бас

Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн.Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. “(Колоссай 1:15-16)

гэдэг,  энэ нь тэгэхээр юу гэсэн үг вэ, ууган гэж дээр үед “байр сууриараа эхнийх, өвлөгч ба хамгийн дээд” гэсэн утгаар хэрэглэдэг аж. Паул энд Христийн бүтээлч үйлсийг ба Түүнийг бүтээгдээгүй гэдгийг баталж байгаа юм. Илчлэлт ба Ром номонд нэг чухал үнэнг бичсэн нь одоо үед ч хүчинтэй: “..Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөн, зарагджээ..“( Ром 1:25) өөрөөр хэлбэл Бурханы бүтээлийг биш Бүтээгчийг магтах нь чухал учраас Христ магтаалыг хүлээж авж байсан юм. Энэ нь Христ бол Бүтээгч гэдгийг бас баталж байгаа юм.

Бурхан бүхнээс хүчтэй (Omnipotent)

 Бүх бүтээгдсэн амьд бүтээлийг захирах хязгааргүй эрх мэдэл бол Бурханы хосгүй чанаруудынх нэг юм. Бурхан, энэ дэлхий дээр байгаа амьд  бүхнийг захирах эрх мэдэл хүнд өгсөн боловч энэ нь хязгаардмал аж. Харин Бурхан бүхнийг удирдах эрх мэдэлтэй юм. Үүнийг Есүс ингэж тайлбарласан байдаг:  аврагдах нь “хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой“( Матай 19:26).

Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн, Түүнд юу ч дэндүү хэцүү биш“(Иеремиа 32:17). Тэр бол: “тэнгэр, газрын Эзэн мөн.” ( Үйлс 17:24) Тэр хамгийн дээд тэнгэрт хаанчлан бүхнийг удирддаг: “Тэнгэр хийгээд хамгийн дээд тэнгэр, бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм.“( Дэд Хууль 10:14) Хамгийн дээд тэнгэр нь зарим акоприф бичээст 9 дүгээр тэнгэрийг хэлдэг. Тэгэхээр бидний ба бүх хаадын хаан бол Бурхан аж:

Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч, ЭЗЭН бол бидний хууль тогтоогч,
ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна
.”(Исаиа 33:22)

Есүс шавь нартаа ингэж хэлсэн нь юуны төлөө байв : “…Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.“( Матай 28:18) Хэрэв бид Колоссай 1:16-г дахиад сайтар уншвал ойлгох болно.

Үнэхээр бүх юмс Түүний төлөө бүтээгдсэн бөгөөд Түүний нэр бүхнээс агуу аж: Баяраа пастор бидэнд Филиппой номноос заахдаа: “Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж, мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.“( Филиппой 2:9-11) гэсэн.

Христ, Бурханы бүх шинж чанарыг агуулдаг бөгөөд “…Эцэгт байгаа бүх юм Минийх” гэж хэлэх бүрэн эрхт ЭЗЭН мөн учраас ийн хэлж. Хязгааргүй хүчтэй гэсэн нь хүссэн бүхнээ хийнэ гэсэн үг биш юм, жишээ нь хүн төрөлхтөнг устгах гэсэн боловч, тэгээгүй юм. Христ ч гэсэн дэлхий дээр байх хугацаандаа Бурхан хэвээр байсан боловч, тэр хүчээ хязгаарлаж байсан. Яагаад гэвэл Тэрээр амалсандаа хүрдэг бөгөөд үг үйлс хоёр нь хоорондоо зөрчилдөхгүйн тулд аж:

Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ? гэв.” (Матай 26:53)

(үргэлжлэл нь дараагийн нийтлэлд)

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..