2

Бие биеэ зоригжуулагтун

Хамгийн сүүлд1213цагийн өмнө уншсан байна

Encourage each other 1 En E OЕврей 3:13

Бие биенээ урамшуулцгаая
“Харин “Өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биеэ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий”

“…Харин…”
Ишлэл 12 дээр байгаа зүйлийг дэлгэрүүлэн бичсэн. “Ах дүү нараа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун”

“…өнөөдөр л гэгдэж байгаа бол…”
Энэ хэллэг нь яаралтай хойшлуулшгүй чухал шаардлагатай байдлын ойлголтыг таниулж байна. Боломжууд үргэлж байхгүй байж болно. Нөхцөл байдлууд өөрчлөгддөг. Хүмүүс нүүдэг, шилждэг, хөдөлдөг, явдаг. Оюутнууд би маргааш хийнээ гэдэг. Үнэн зүйл бол бидэнд маргааш гэдэг өдөр байх уу гэдгийг бид мэдэхгүй. Бид бүгдэд өнөөдөр л байдаг. Шуудхан хойшлуулж удаашруулах гэдэг нь аливаа зүйлийг хийхгүй байлгадаг маш олон дайснуудын нэг юм.

“…бие биеэ…”
Энэ үг бол хүмүүс урамшуулагдах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа бөгөөд бид бие биенийхээ хажууд ирэх хэрэгтэй юм гэдгийг хэлж байна. Христчин амьдрал бол ганцаардсан байдал дотор амьдардаг амьдрал биш. Бидэнд бусад хүмүүс хэрэгтэй. Бид бие биедээ хэрэгтэй. Энэ бол бид үйлчлүүлсэн байх хэрэгтэйтэй адил бид бас бусдад үйлчлэх хэрэгтэй гэсэн үг юм. Хамтдаа байх гэдэг энэ санааг мэдрэх нь эртний дагалдагчдын хувьд их хүчтэй байсан. Бид өөрсдийнхөө үйлчлэл хийх үүргээ хийхгүй байвал итгэгч гэсэн үүрэг хариуцлагаа бид үл тоомсорлож байна гэсэн үг бөгөөд би өөрсдийгөө хуурч байдаг.

“…өдөр бүр…”
Энэ үг үүрэг даалгаварын давталтыг бидэнд хэлж байна. Энэ нь хэсэг зуурхан эсвэл нэг удаа л хийх тухай биш юм. Энэ нь би чадах юм бол гэсэн утгатай биш. Энэ нь би үүнийг хийх хүсэлтэй байна гэсэн хийх дуртай байдлыг мэдэрсэн үедээ л хийх тухай биш юм. Та үүнийг үйлдэх боломж бүрээ ашигла. Мессеж илгээ. Залбирч өг. Инээмсэглэн мэндчил.

“…зоригжуулагтун…”
Энэ хэсэг дээр байгаа түлхүүр үг юм. Урамшуулах гэдэг Грек үг нь Паракалео гэдэг үг байдаг. Энэ үг Шинэ гэрээн дээр 109 удаа хэрэглэгдсэн байдаг. Энэ үгний утга нь урамшуулах, заах, сануулах буюу гуйх хүсэх, мөн урамшуулах, тайвшруулах, туслах гэсэн утгатай. Параклетос гэдэг үгтэй адил үндэстэй байдаг. Параклетос гэдэг нь Ариун Сүнсний талаар ярихдаа Туслагч буюу Тайвшруулагч Зөвлөгч гэсэн утгаар ордог. Энэ үг нь хажуу талд нь ирэх гэдэг санааг агуулдаг. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө амьдралд Бурханы зан чанарыг бид тусгах хэрэгтэй бөгөөд бусад хүмүүсийн хажууд очих хэрэгтэй юм.

“………Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий. ”
Энэ сүүлийн хэсэгт урамшуулалтын ар талд байгаа зорилгуудын нэгийг бидэнд хэлж байна. Гэм бол зальтай. Сатан биднийг сорих шинэ аргуудыг олохдоо үнэхээр санаачлагатай. Тэр Бурханаас биднийг холдуулан удирдахын тулд өөрийн хүч чадлаараа бүх л арга замаараа хичээх болно. Тэр бидний зүрхийг хатууруулах юм бүрийг хийдэг болно.
“Тиймээс та нар одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун” (1 Tесалоник 5:11).

 “Баярын Мэдээ” Христийн чуулган

С.Энхбат

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ, СУРГАМЖИТ ҮГС
Түлхүүр үг: , , , , , ,

"Бие биеэ зоригжуулагтун"
нийтлэлд 2 сэтгэгдэл байна

  1. egi says:

    Amen. Uneheer saihan medee baina. Bayarlalaa.

  2. Tugsuu says:

    Goyo shuu manaihaan. Ezenuu ugiig unshij uram ih avlaa. Gaihaltai. Burhan ta buhniig maani iveen erguuh boltugai.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..