4

Европ дахь монгол Христ итгэгчдийн III чуулга уулзалт 2014 амжилттай болж өнгөрлөө.

Хамгийн сүүлд1319цагийн өмнө уншсан байна

naraopen

2014 оны 3 сарын 20-23нд Шведийн Стокхолм хотноо болсон энэхүү чуулга уулзалтад европын 10-аад орны 130 гаруй монгол итгэгчид оролцлоо. Европын Христ итгэлт монголчууд жил бүр хуран цугларч Эзэнд үйлчилсэн ажил үйлсээ дүгнэн цэгнэж, харилцан туршлагаа солилцохын зэрэгцээ цаашид Бурханыг алдаршуулахад шаардлагатай байгаа зүйлс болон үйлчлэлээ хамтран төлөвлөж, байнгын холбоотой ажиллах сайхан уламжлал тогтсоор 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Уг чуулга уулзалтыг Шведийн New Life (Шинэ амьдрал) цуглаан зохион байгуулсан бөгөөд Англи, Австри, Герман, Чех, Унгар, Франц болон Финландаас ирсэн 130 гаруй итгэгчдийг халуун дотноор хүлээн авч өөрсдийн цуглааны байр болон нутгийн итгэгчдийн гэр бүлүүдэд тараан байрлуулж хоол унд болон бусад шаардлагатай зүйлүүдээр хангаж Бурханы хайраар үйлчилсэнийг бахархан тэмдэглэж байна.

swedcu

Жил бүрийн цугларалт маань Сайн мэдээ тарааж Христийн чуулганыг барьцгаая гэсэн уламжлалт уриатай бөгөөд энэ удаагийн уулзалт Төлөвшсөн итгэгч гэсэн сэдэвийн дор болж өнгөрлөө. Чуулга уулзалтад Монголын Амьд үг цуглааны пастор Л. Батболд, пастор Мөнх-Өлзий, Гэрэлт ирээдүй цуглааны пастор Ш. Алтансоёмбо, пастор Гэрэлцацрал, Унгарын Тэнгэрийн хаанчлал цуглааны пастор Б. Цэвэлтогтох, Шведийн ‘New Life’ цуглааны ахлагч Б. Нарантуяа, Солонгосоос Одонтөгс ахлагч нар номлож Эзэний үгээс хуваалцлаа.

Чуулга уулзалт ‘New Life’ цуглааны пастор John ба Kjell нарын мэндчилгээ мөн Одонтөгс ахлагч Европ дахь Хрситэд итгэгчдийн алсын харааг хуваалцаж, монголоос пастор Г. Баяржаргалын Бурханы ерөөлийг дамжуулсан видео бичлэгийг үзүүлснээр эхлэв. Итгэлийн ахан дүүс маань Бурханы хайр дотор Ариун Сүнсээр нэгдэн харилцан гэрчлэлээ хуваалцан Эзэнийг магтан дуулцгааж, хамтдаа талархан залбирцгааж цагийг үр дүнтэй сайхан өнгөрүүцгээв. Стокхолм хотоор аялахын зэрэгцээ тэнд ажиллаж амьдардаг монголчууддаа Авралын зар тарааж Христийн алдрыг тунхаглах сайхан боломж олдлоо.

Дараагийн чуулга уулзалт маань 2015 оны 5 дугаар сард Берлин хотод германы Амийн гэрэл’цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд та бүхэн залбирч, бүгд хамтран оролцоорой гэж уриалж байна.

Сар бүр нэг чуулганы төлөө залбирах уламжлалаа дахин сэргээцгээе :

 2014

 4 сард Финландад байдаг итгэгчдийн төлөө мөн монгол цуглаан босохын төлөө

 5 сард Франц дахь итгэгчдийн төлөө мөн монгол цуглаан босохын  төлөө

 6 сард Английн Лондон хотын цуглааны

7 сард Английн Ноттингхам хотын цуглааны

 8 сард Английн Манчестер хотын цуглааны

 9 сард Австрийн Виен хот дахь бүлгийн

 10 сард Австрийн Линз хот дахь Бурханы дуудлагацуглааны

 11 сард Чехийн Прага хот дахь Төгс хайрцуглааны

 12 сард Чехийн Фридэк-Мистэк  хот дахь бүлгийн

 2015

 1 сард Чехийн  Хавличкув Брод  дахь Мөнх амьцуглааны

 2 сард Унгарын Будапешт хот дахь Тэнгэрийн хаанчлалцуглааны

 3 сард Шведийн Стокхолм хот дахь’New life’ цуглааны

4 сард Германы Берлин хот дахь Амийн гэрэл цуглаанд Эзэний хамгаалалт, мэргэн ухаан, хүч чадал ба зохион байгуулж байгаа ахлагч, удирдагчид Ариун Сүнсний заавраар эрчимтэй  бэлтгэгдэхийн төлөө залбирцгаая.

1

2

3

4

5

6

7

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД

"Европ дахь монгол Христ итгэгчдийн III чуулга уулзалт 2014 амжилттай болж өнгөрлөө."
нийтлэлд 4 сэтгэгдэл байна

  1. nara says:

    Ih saihan boljee. Zalbiraldaa Belgit bgaa 10 orchim humuus cugladag. Tednii tuluu oruulaarai. Thanks

  2. Tugsuu says:

    Amen hamt zalbirnaa. Burhanluu handsan zalbiral hamgiin saihan. Burhan hariulah bolhoor buur saihan.

  3. egi says:

    Wow tegvel Belgiinhen daraa jil nemegdehnee. Burhan uneheer aguu, uneheer sain! Negden zalbirtsgaae!
    Chuulga uulzaltiin tuhai medeelel tavisan Tsolmondoo talarhie.
    Website-iig uzej baigaa buh humuus, Khrist dotorkh ah duus ta bugdiig Ezen Esusiin ner deer iveel niguulseliig eruun zalbirie.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..