6

ИБМХН (UKMCF) – ийн 2014 оны Зуны Уулзалт Сургалт – 8 дугаар сарын 1-3.

Хамгийн сүүлд1372цагийн өмнө уншсан байна

Их Британьд амьдарч, ажиллаж, амарч байгаа нутаг нэгт Монгол ахан дүүсээ 2014 оны Зуны уулзалт сургалтандаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ удаагийн сургалт маань 8 дугаар сарын 1-3-ний өдрүүдэд “Эзэний агуу хүч дотор бэхжигтүн! (Strong in the Lord) сэдвийн дор Ноттингхам хотын “Грэйс (Grace)” чуулган дээр болно.

Уулзалт сургалтын гол номлогчоор “Бурханы дагалдагчид” чуулганы пастор Ишхүүгийн Рэнцэн-Очир эхнэр Дуламжавын хамт Солонгос улсын Сөүл хотоос ирэх гэж байгаад бид бүхэн маш их баяртай байна.

Сургалтын нээлт 8 дугаар сарын 1-ний Баасан гаригт, үдээс хойш 4-н цагт болох тул оролцохоор төлөвлөж буй та нар маань ажлаа эртнээс зохицуулаарай. Өөр хотуудаас хүрэлцэн ирэх хүмүүс Ноттингхам хотын зочломтгой сайхан монгол айлуудаар 1-н, 2-нд хонох тул нэрсээ 7-дугаар сарын 15-ны дотор (+44) 07943508186, 01159937131 (Энхээ) ба (+44) 07757084191 (Ээгий – Манчестэр) утсаар холбоо барин урьдчилан мэдэгдэнэ үү. Ноттингхам хотод байх хугацааны хоол хүнсэнд хэрэглэгдэх £30 (8-аас доош насны хүүхдүүд үнэгүй, 16 хүртлэх насны хүүхдүүд £15)–ийг утсаар холбогдон, дансанд шилжүүлэх юмуу эсвэл ирэхдээ өгч болно. 

Бид Бурханы үгээс суралцахын зэрэгцээ зуны дэлгэр сайхан цагт алжаалаа тайлж, хамтдаа нөхөрлөн “BBQ Night” зохион байгуулж, цагийг дуутай хууртай сайхан өнгөрүүлэх болно.

Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийг вэб сайт дээр удахгүй байрлуулах болно.

Удахгүй уулзахын ерөөл дэвшүүлье!

Ноттингхам хотын “Монгол Христэд Итгэгчдийн Нөхөрлөл”-ийн хамт олон.

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД

"ИБМХН (UKMCF) – ийн 2014 оны Зуны Уулзалт Сургалт – 8 дугаар сарын 1-3."
нийтлэлд 6 сэтгэгдэл байна

  1. Molly says:

    Saihan medee bn.manaihan idevhitei oroltsoj Ezeniig magtaj hamtdaa saihan nuhurlunu gdgt itgej bn. Ter bol sain. Burhan magtagdah boltugai. Amen

  2. Ganaa :):) says:

    Manaihaan uragshaa… amjilt. Goi shuu !!

  3. egi says:

    Ta nariihaa zalbirald talarhie. Hol baigaa ch gesen Ezen Burhan bidniig negen sanaa zorilgiin tuluu holboj zalbirlaaraa negdej chaddagt bidnii Ezen Khristed aldar matgaal ni baih boltugai.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..