0

Лондон наадам 2014

Хамгийн сүүлд1380цагийн өмнө уншсан байна

Далайд дусал нэмэр…

 Энэ жилийн Лондонгийн наадам цаг агаарын таатай нөхцөлд Бурханы амар тайван дотор сайхан болж өнгөрлөө.

2013 оны наадмаар манай Лондонгийн ‘Mongolian Connect Group’ нь нум сумын тэмцээн зохион байгуулж хүүхдийн сур харвалт, төрийн сүлдтэй чимэглэлийн зургаар наалт хийх, мөн жижиг бэлэг дурсгалын зүйл худалдаалах зэргээр УБ хотын ‘Батгэрэлт- Ирээдүй‘ асрамжийн газарт сайн санааны хуримтлал цуглуулсан нь 1 сая төгрөг болж байлаа. Уг асрамжийн газар нь хараа муутай, саа өвчтэй, тахир дутуу гэх мэт харж хандах ах дүү, төрөл төрөгсөдгүй хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй, орох оронгүй хүмүүс амьдарч ажилладаг төрийн бус байгууллага юмаа. Бид 2014 оны наадмаар үргэлжлүүлэн энэ үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд тэдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст амьдрах хүч, урам өгч хүн хүнээ хайрлах Бурханы хайрыг мэдрүүлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

2013

2013sur

Naadam 2013 002

 

Энэ 2014 оны наадмаар уламжлалт үйл ажиллагаагаа явуулж 960000 төгрөгийн хуримтлал цуглууллаа. Батгэрэлт-Ирээдүй асрамжийн газрын гишүүд өөрсдийн гар урлалын бүтээл: цаасан хайчилбар, шигтгэмэл наамал, үндэсний хээгээр чимэглэсэн подвалк болон түлхүүрний оосор гэх мэт зүйлүүдээр хандивын үйл ажиллагааг дэмжиж Улаанбаатраас илгээмж явуулсанд маш их баярласнаа илэрхийлье.

DSC_0099

DSC_0326

Мөн манай үйл ажиллагааг дэмжиж татвар хураамжинд хөнгөлөлт үзүүлсэн Наадмын коммист чин сэтгэлээсээ талархаж байна.

Сэтгэл нэгдэн ажилласан группын хамт олондоо түүнчлэн залбирлаар нэгдэж байсан итгэгч ахан дүүсдээ баярлалаа.

ЭЗЭН алдарших болтугай

ИБМХН.

 

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..