5

Христийн хүч

Хамгийн сүүлд1284цагийн өмнө уншсан байна

UKMCF –ийн 2014 оны Зуны сургалтад зориулж бичсэн: Францис Луккок / Nottingham MCF/

Христэд итгэгчид хүч чадал болон мөхөс дорой байдлын талаар олонтаа ярьдаг. Библи ч энэ тухай өгүүлдэг. Олон улс үндэстнүүд биеийн хүч тэнхээг гайхан биширцгээдэг. Жишээ нь: Монголд бүх үндэстнээрээ аварга бөхчүүдээ, Их Британид боксчдоо дээдлэн хүндэлдэг. Гэтэл шинэ гэрээний ихэнх хэсгийг бичсэн, христэд итгэгчдийн агуу удирдагч Паул: “би хэзээ мөхөс байна, тэх үедээ хүчтэй байдаг” \2 Коринт 12:10 \ гэж хэлсэн нь хачирхалтай. Паул чухам ямар учиртай ингэж хэлсen юм бол? Xүч чадал ба мөхөс  байдal гэдгийг та юу гэж ойлгож байна вэ?

Библид бүхий л хүч чадал Бурханаас ирдэг \шастирын дээд 29:12, Дуулал 63:35\ гэж өгүүлдэг бөгөөд бөхчүүд, боксчид биеийнхээ хүч чадлын төлөө Бурханд талархах ёстой юм. Библид биеийн тамир тэнхээнээс ч илүү хүч чадлын тухай өгүүлдэг. Жишээ нь: итгэлийн хүч \Ром 15:1\, зорьсондоо хүрэх эрмэлзлэл \Ром 4:20\ бэрхшээлийг даван гарах тууштай бөгөөд зоригтой байдал \Иошуа 1:6, Лук 22:43, 1Коринт 16:13, Колоссай 1:11\, тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээ гэх мэт. Та ч мөн амьдралдаа өөрийн биеийн болон сэтгэлийн хүч чадлыг амсаж мэдэрсэн бизээ.

Библи үүнээс гадна хүний ба Бурханы хүч чадлын асар том ялгааг харуулдаг. Хүмүүс бидний хамгийн агуу хүч чадал ч Бурханы хүчтэй харьцуулахад өчүүхэн бөгөөд учир нь Бурханаас илүү хүчтэй хэн ч байхгүй юм \Иоб 26:14, Дуулал 24:8, 89:8, Ром 1:20\. Тэр бол хүчит Бурхан \Исаиа 10:20\, өөрийн сунгасан гар \Иеремиа 21:5\, хүчит мутраараа  \Египетээс гарсан нь 13:9\ захирагч Xүчит нэгэн \ Исаиа1:24, Матай 26:64\ билээ. Бурхан хүч чадлаа өөрийн гайхамшигт бүтээлүүдээрээ болон тослогдсон нэгнийг \месаяа\-г дэлхий рүү илгээснээр ертөнцөд харуулдаг.

Бурхан бидний мөхөс дорой байдлыг \Исаяа 42:3\ болон өөрсдийгөө аврах чадваргүй гэдгийг мэддэг учир өөрийн загалмайн хүчээр биднийг авардаг билээ \1 Коринф 1:18\. Түүгээр ч зогсохгүй бидэн дээр ирж, өөрийн ер бусын хүчийг бидэнд өгч, нөхөрлөл дотор биднийг өсгөн, нэмэгдүүлдэг \Үйлс 2:42-47\ Бурханы зогсошгүй агуу хүчний тусламжтайгаар бидний хамтын үйлчлэл нь амжилтанд хүрч урьд нь ямар ч боломжгүй мэт байсан зүйл ч боломжтой болдог \Марк 9:27, Лук 10:19, 1Иохан 2:13,14. 5:4,5\. Ингэж бид Христ дотор байж хэмээн хүчтэй болж, хамтран байж хэмээн амжилтанд хүрнэ.

(*Их Британи дах  Монгол  бөхийн аварга Ноттинхамын хүн. Мөн Их Британий боксын аварга Карл Фроч эндээс төрөн гарсан бөгөөд Ноттинхамаас аварга боксчид төрөн гардаг уламжлалтай хот юм.

19-р зуунд нутгийн 2 боксчин Их Британий аварга болсны нэг нь хожим Xристийн сүмийн номлогч болсон Бендиго, нөгөө нь Бен Гаунт. Түүнийг аварга болсны дaраа Лондонгийн Биг Бен түүний нэрээр нэрлэгдсэн билээ.)

Зарим хүмүүс Их Британи,  Монгол улсад адил зүйлс байдаг гэж ярьдаг. Нэгэн цагт аль аль нь дэлхийн тавцанд нэр цуутай удирдагчтай хүчирхэг гүрнүүд байсан. Харин одоо аль аль нь элдэв бэрхшээл саад, хязгаарлагдмал хүч чадалтай нүүр тулж байгаа билээ. Хуучин гэрээний ихэнх хэсэгт Бурханы хүмүүс Бурханаа хайрлаж, түүнд дуулгавартай байх үедээ хүчтэй байсан тухай өгүүлдэг. Мөн Бурханы хууль зааврыг дагаагүйн улмаас хэрхэн унаж доройтож байсан тухай ч өгүүлдэг. Шинэ гэрээнд ч бас Христэд итгэгч хүмүүсийн уналт доройтол болон хүч чадлын тухай адил түүхийг бичсэн \Илчлэл 2, 3\.

Өнөөдрийн сүм чуулган, христэд итгэгч нөхөрлөлүүд ч мөн адил: хэдийгээр бид цөөхүүлээ хүч чадал муутай санагдсан ч бидний зүрх сэтгэл Бурханы хайранд нээлттэй, Түүний үгэнд дуулгавартай, мөн Христэд төвлөрч байх үедээ бид хүчтэй байдаг.

Энэ Конференцийн үеээр таныг хүч чадал ба дорой байдлын тухай олон асуултууд тавина гэж  найдаж байна. Жишээ нь:

–          Намайг сул дорой байх үед Бурхан хэрхэн хүчтэй болгож чадах вэ?

–          Бурхан  надад ямар хүч тэнхээ чадлыг өгсөн бэ?

–          ИБХИН-г хүчтэй болгохын тулд би ямар хувь нэмэр оруулж чадах вэ? гэх мэт

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД

"Христийн хүч"
нийтлэлд 5 сэтгэгдэл байна

  1. Uyangaa says:

    Amen. Bayarlalaa francis

  2. alice says:

    Amen amen burhanii huch bidnii sul doroi gazaruudad duuren buuh boltugai.

  3. enkhee Norov says:

    Bi Anglid xuugiinxee deed syrgyylid orox syrgaltiin tulbur xeden tugrug xiigeed bytsax

    sanaatai 2002 ond irsen um. Mungunii tuluu 10 jil ajillaxad xygatsaandaa turulx saixan

    chanaryydaa aldaj gantsaardmal, uurtuu bolon uruul bysdad yyrlaj gomdson, uuriiguu

    byryytgan, uuruusuu ichdeg negen bolj xyvirsan. Tiim ch ychraas Nottingham-d namaig

    amidardag esexiig bysad mongolchyyd barag meddeggui bsan.

    2011 onii 9sariin6-nd aav maani nas barsan medee, ydalgui 2 sariin daraa dunguj 50 nas

    garch yavsan ax maani elegnii xort xavdartai medee daraa daraalan avaad estoil xaraxad

    amid bolovch dotroo ali xediin uxtsen baisan ued mania Nottingham-iin Altai nad ryy ytasdaj

    Grace Church deer Mongol xumuus ireed Esusiin tyxai yarij baina. chi ochooch gej xelsen.

    London Manchesterees irsen Xrist itgegchid Sain medee, gerchlel yarij, Alice minii axiin tuluu

    zalbirsan 1sariin ter udur minii amidraldgaixaltai ergelt bolsondoo. Bazaraagaar Bible zaalgaj,

    Byrxan namaig xairlan uur luugee dyydsaniig, Esus bol Byrxand xurex tsoriin gants zam

    edgiig medsenees xoish estoil minii Bible-d xelsenchlen minii gashyydliin nylims, bayar xuuriin

    dyygaar soligdson. Byxan nadad setgeliin tenxee, Byrxanaas bolon xunees yychlalt gyin

    gemshixiig syrgadag.

  4. egi says:

    Amen. Ezenii huch chadal dotor negdmel baih boltugai.

  5. Tugsuu says:

    Gaihaltai uuniig hun bur dotroo bodoj sain uilchleh herregtei yumaa. Bi itgegch naiz nariinhaa huch ni bolj baina uu asuudal ni bolj baina uu? gej bodoh, Uulzsan hun burtee huch ni boloj demjih heregtei baigaa. Ta buhendee amjilt husii.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..