2

Сургаал 5. Үгийн хүч

Хамгийн сүүлд1336цагийн өмнө уншсан байна

Сургаал 5. Үгийн хүч – Жемэс Барбөр (James Barbour)

Колоссай 3:12-17 “Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм. Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөн, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн”.

Бүгдээрээ 16-р ишлэлд анхаарлаа хандуулцгаая. Бурханыг магтаж, Түүний үгээр дамжуулан хүчтэй байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Энэ ишлэлд “Христийн Үг та нарын дотор бялхам орших болтугай…” гэжээ. Тэгэхээр Христийн Үг гэж юу вэ?

Тухайн үед Колоссай хотод амьдарч байсан хүмүүсийн хувьд энэ нь Христ дээр төвлөрсөн мэдээ байсан. Өөрөөр хэлвэл, Есүсийн тухай сайн мэдээ гэсэн үг юм. Энэ үед Паулын захидлууд болон Христийн тухай бусад бичээсүүд хувилагдан, тараагдаж, хэрэглэгддэг байжээ. Эдгээр Бичээсүүдэд Есүсийн сайн мэдээний тухай болон, Есүсийн дагалдагч болж, цоо шинэ амьдралаар амьдрана гэдэг нь юу гэсэн үг болохыг бичсэн байсан бөгөөд эдгээр бичээсүүд нь тэдэнд амьдрал, Бурханы дуудлага, гүн гүнзгий баяр хөөр, жинхэнэ үнэнийг авчирдаг болохыг тэд мэдсэн учраас тэрхүү судар, бичээсүүдийг хатуу даган мөрдөж иржээ.

Үүгээр Бурхан энэхүү судар бичээсүүд нь нэг талаараа бүрэн хүмүүнлэг боловч нөгөө талаараа бүрэн Бурханлаг болохыг нотолж байгаа юм. Бурхан үүнийг өнөөдөр ч нотолсор байдаг бөгөөд үүнийг бид судрыг уншихад бидны Бурханыг хайрлах хайр нэмэгдэж, бидний амьдрал үндсээрээ өөрчлөгддөгөөс харж болно. Библи нь энэхүү судруудаас бүтсэн Бурханы үг бөгөөд бүхэлдээ Христийн тухай өгүүлдэг юм.

Евагийн үр удмаас нэг нь могойн толгойг няцлах болно гэсэн Бурханы амлалтаас эхлээд хамгийн анхны золиос гарган Адам, Ева хоёрыг Бурхан хувцасаар хангасан зэргээс бид Христ ирэхийн дохиог хардаг. Ирусалимийн ойролцоох толгод дээр Абрахамыг хүүгээ өргөлд өгөх гэж байсан тэр мөчид Бурхан золиосны эр хургаар хангаснаас, Израйлын айл өрхөд мэндэлсэн анхны эрэгтэй хүүхдүүдийг аврахын тулд тэдний гэрийн хаалганы дотгонд нялагдсан хонины цуснаас, мөн хожим нь Египетийн боолчлолоос Бурханы хүмүүс чөлөөлөгдөж байсан зэргээс бид Христийг хардаг. Библи иймэрхүү жишээнүүдээр дүүрэн байдаг бөгөөд хуучин гэрээг уншихдаа “Христийн талаар юу өгүүлж байна” гэдгийг дотроо тунгаан уншаарай гэж зөвлөмөөр байна.

Коринт 3:16 ишлэлд Паул бидэнд хэлэхдээ “Христийн үг та нар дотор бялхам орших болтугай” гэсэн. Библи бол үнэхээр их үнэ цэнэтэй, нандин эрдэнэ учир “бялхам – дүүрнээр” гэж хэлсэн нь үнэхээр нүдээ олсон юм. Дуулал 19:7-11-д энэ тухай хэлэхдээ: “Эзэний хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. Эзэний гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. Эзэний сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. Эзэний тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. Эзэнээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог. Эзэний шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй. Мөн зөгийн бал, зөгийн сархинагнаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг. Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлсэнээр агуу их шагнал байдаг”.

Нэг удаа би Христчин буяны байгууллагаас гаргасан сэтгүүлээс Хятдад амьдарч байсан нэг хүний тухай уншсан юм. Тэр хүн үерийн улмаас хамаг юмаа алджээ. Тэр хүн өлсөж үхэх аюулаас нь аврах тусламжийн хэдэн төгрөг хүлээж аваад, хамгийн түрүүнд Библи худалдаж авчээ. Хүмүүс түүнээс яагаад идэх юм авсангүйг нь асуухад “-Би идэх юмгүй хэд хоног амьдарч чадна, харин Бурханы үггүйгээр нэг өдөр ч амьдарч чадахгүй.” гэж хариулжээ. Тэр хүн Бурханы үг бол сүнсийг тэтгэдэг ба ямар нандин, ямар төгс болохыг мэддэг байжээ.

Бурханы үгээр тэжээгдээгүй тэр цаг үедээ миний сэтгэл санаа хамгийн дорой, үхээнц байж дээ гэдгийг би өөрийн амьдрал дээрээ ойлгосон юм. Бурханы үг бол яг хоол шиг байдаг. Би эхнэр Рутдээ 21 насны төрсөн өдрөөр нь хийж өгсөн хоолоо сайн санадаг мөртлөө хоёрхон хоногийн өмнө өглөө юу идсэнээ заримдаа санадаггүй J. Найз маань нэг удаа “Чи өглөөний цай, өдрийн хоолондоо яг юу идсэнээ санахгүй байж болно, гэвч тэдгээр хоолоо идэхгүй яваад байвал чи ядарч, турж, эрүүл мэндэд чинь муугаар нөлөөлж эхэлнэ, тэр үед чи яаагаад өөрийгөө ийм болов гэдгийг санах болно” гэж хэлсэн юм. Үүгээрээ найз маань Библи, залбирал хоёр ч яг үүнтэй адил, Библи унших бүрдээ чи бүгдийг нь тогтоохгүй байж болно, харин Библиэ уншихгүй, залбирал хийхгүй бол чиний сүнслэг амьдрал сульдан доройтдог болохыг хэлсэн юм. Харин “Эзэний хууль бол төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг” гэж дуулал 19-д хэлсэнээр хэрэв та өөрийн амьдралдаа сэргэлт, шинэчлэлтийг хүсч байвал энэ номоор тэжээгдээрэй.

Дуулал 19-д хэлсэн шиг Бурханы үгийн ач холбогдол, үнэ цэнийг харуулсан иймэрхүү үнэн түүхүүдээс би маш их урам авдаг. Бурханы үг бол үнэхээр гэнэн нэгнийг ухаантай болгож, зүрхийг баярлуулж, нүдийг нээдэг бөгөөд Бурханы мэргэн ухаан ба энэ ертөнцийн гэрэл болох Христрүү биднийг ойртуулдаг. Паул Колоссай хотынхонд “Бурханы үг та бүгдийн дунд бялхам орших болтугай” гэж хэлсэнд гайхах юм алга. Энэ ишлэлд хэрэглэсэн “richly- бялхам” гэсэн үгийн үндсэн санаа нь “fullness – дүүрэн” буюу би үүнийг гадуураа халиад асгарч байгаа эрдэнэсийн хайрцгаар төсөөлдөг.

Дуд Хууль 6:6-9-д Бурхан Өөрийнхөө хүмүүст хэлэхдээ: “Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга. Мөн түүнийг гэрийнхээ хаалганы хатавчин дээр, дааман хаалган дээрээ бич”. Ийнхүү зарим Еврэй хүмүүс эдгээр ишлэлийг шууд утгаар нь хүлээн авч, Бурханы тушаалийг бичсэн жижиг хуйлмал бичээсийг хаалган дээрээ хадаж, зарим нь бүр гар болон толгойдоо зүүж явдагийн учир нь энэ юм.

Харин өнөөдрийн бодит байдал дээр яаж бид өөрсдийн амьдралаа Бурханы үгээр дүүргэх вэ? Хамгийн эхлээд өөрийн чадах арга боломжоор зүгээр л уншаад эхэл, энэ бол хамгийн чухал зүйл. Түүнээс цаашлаад, Библи унших 10-н зөвөлгөө гэвэл:

  1. Нэг дор том бүлгээр нь унш. Жишээ нь: “Библийг 1 жилийн дотор унших төлөвлөгөө”-г хэрэглэх эсвэл 1 захидлийг бүтнээр нь нэг др унших.
  2. Нэг дор жижиг бүлэг юмуу цөөн ишлэл уншиж, түүнийгээ тунгаан бодож (бясалгах), залбирах.
  3. Өөртөө тэмдэглэлийн дэвтэр ба балтай явж, түүн дээрээ Бурхан чамд юу хэлж байгаа болон өөрийн бодлоо бичиж дэмдэглэх.
  4. “Cross reference” (Библийн тайлбар)-аас сонирхсон сэдвээ олж аваад, Библи дээр тэр тухай юу гэж хэлсэнийг лавлан, дэлгэрэнгүй судлах.
  5. Хэрэв боломжтой бол Библийг бичлэг хэлбэрээр (Audio Bible) сонс. Хэрэв байхгүй бол өөрөө уншаад, түүнийгээ бичлэг хийж болно. Та юу ч хийж байсан Библиэ сонсонгоо хийх боломжтой юм. Энэ арга нь яриа/хүүрнэх хэлбэрээр бичигдсэн номуудын талаар ерөнхий ойлголт авахад тустай байдаг.
  6. Хүүхэддээ Библи уншиж өг. Хэрэв танд Монгол хэл дээрх хүүхдийн Библи байхгүй бол Анги хэл дээрх хүүхдийн Библи аваад, зургийг нь ашиглан Монгол тэкст оруулан хэрэглэж болох юм.
  7. Гол ишлэлүүд ба чухал бүлгийг цээжлэх. Жишээ нь та “Remember Me” гэж application-ийг хэрэглэж болно.
  8. Гар утсандаа Библи суулгаж, унших.
  9. Бурхан Өөрийн хүмүүстээ тушаасанчлан, Библиэс юу сурсанаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалц.
  10. Сүм чуулган дээрээ ирж, мөн интернэтээс болон бичлэг хэлбэрээр номлолуудыг сонс.

Есүс цөлд соригдохдоо Бурханы үгийг тунхаглан, муу ёрын сүнсийг ялан дийлсэн шиг бид ч гэсэн өөрсдийн амьдрал дахь гэм нүглийн эсрэг тэмцэхдээ Үгийг хэрэглэх боломжтой! Үүний тулд бид Библиэ уншиж, хэрэглэх хэрэгтэй юм.

Еврэй 4:12-т “Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм” гэж бичигджээ. Эфэсийн 6-д “Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав…” дүрсэлсэнээр “Сүнсний сэлэм буюу Бурханы Үг” нь цорын ганц дайсанруугаа дайрах зэвсэг юм.

Чарлез Сперженээс (Charles Spurgeon) Библийг яаж хамгаалах тухай асуухад, тэрээр: – Библийг хамгаална гэнээ?! Тэгсэнээс арсланг хамгаалах гэж оролдсон нь дээр гэж хариулжээ J . Библи бол аюултай бөгөөд Өөрийгөө бүрэн хамгаалах чадвартай.

Бид зүрх сэтгэлээ Бурханы өмнө нээлттэй байлгах үед, Бурхан Библиэр дамжуулан, чадварлаг мэс засалч зүрхний мэс засал хийж буйн адилаар бидний амьдралд өөрчлөлт авчран, хэлбэржүүлдэг. Якоб 1:22-24-д “Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун. Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм. Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг” гэжээ. Түүнчлэн, Дуулал 19-д “Эзэний сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. Эзэний тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. Эзэнээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог…  …Тэдгээрийг сахин биелүүлсэнээр агуу их шагнал байдаг…” гэж бичигдсэнчлэн, Бурхан Библиэр дамжуулан бидэнтэй ярих үед бид Түүнд итгэж, Түүний үгийг зөвхөн сонсоод юмуу мэдээд зогсохгүй, дагаж мөрдөх ёстой.

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , ,

"Сургаал 5. Үгийн хүч"
нийтлэлд 2 сэтгэгдэл байна

  1. tuya says:

    Bid uneheer Burhanii ugeer buteegdsen uchraas ter aguu hair bayar huur amar taivan uuchilal enereliig gantskhan Burhan aav min l ilgeedeg Ezen uneheer gaihamshigtai

  2. Tugsuu says:

    Gaihaltai unshisandaa bayartai baina. BUrhani uggui udur-uud baisanaas hooson hoolgui uduruud baisan ni deer.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..